Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 458

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж,

                                             хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Уранчимэг би

 

         Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг Дархан сум 8 дугаар баг, ******* тоотод оршин суух, ******* овгийн *******гийн ******* / РД:*******/ 

 

          Хариуцагч: Өмнөговь аймгийн *******ийн шинжээч ажилтай, ******* овгийн *******н ******* / РД: /

 

2200091 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2016 оны 05 дугаар сарын 31-ны өдөр иргэний хэрэг үүсгээд

 

Тодорхойлох нь:

 

Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Дархан сумын 8 дугаар баг,17 дугаар байрны байрыг Б.*******д Дарханд ажиллаж байх хугацаанд нь буюу 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 2015 оны 03 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл түрээслүүлсэн юм.Түрээсийн төлбөрөө авсан.Харин Б.******* нь байранд суусан хугацааныхаа дулааны төлбөр 124723 төгрөг, усны 38968 төгрөг, СӨХ-ийн 25300 төгрөг, цахилгааны 31100 төгрөг нийт 2200091 төлөөгүй байрнаас гарсан.Энэ мөнгийг төлөхөөр удаа дараа шаардсан ч өнөөдрийг хүртэл төлөөгүй.Иймд дулаан,цахилгаан,усны мөнгө, СӨХ-ийн төлбөр нийт 2200091 төгрөгийг Б.*******эс гаргуулж өгнө үү гэжээ.  

Нэхэмжлэгч Д.******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Б.*******эс 220091 /хоёр зуун хорин мянга ерэн нэг/ төгрөг нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч Б.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хариуцагч Б.******* миний бие иргэн Д.*******гийн нэхэмжилсэн 220091 төгрөг төлөхийг хүлээн зөвүшөөрч байна. Төлөхдөө цувуулж өгөх хүсэлтэй байна гэжээ.   

 

Үндэслэх нь:

 

Хариуцагч Б.******* нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн болох нь хариуцагчийн шүүхэд ирүүлсэн “Хариуцагч Б.******* миний бие иргэн Д.*******гийн нэхэмжилсэн 220091 төгрөг төлөхийг хүлээн зөвүшөөрч байна” гэсэн тайлбараар нотлогдож байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг  удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

  1. Хариуцагч Б.******* нэхэмжлэгч Д.*******гийн 220091 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.******* нь 220091 төгрөгийг нэхэмжлэгч Д.*******д төлж хохиролгүй болго гэж захирамжилсныг сайн дураар үл биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7250 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******эс улсын тэмдэгтийн хураамжид 3625 төгрөг, орон нутгийн төсвийн орлогоос 3625 төгрөгийг тус тус гаргуулж Д.*******д олгосугай.
  4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Р.УРАНЧИМЭГ