Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 487

 

 

                                                           

           

 

 

 

 

 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Буянхишиг,

Улсын яллагч Б.Чимгээ,

Шүүгдэгч М.Г /шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Жигар овогт М.Гт холбогдох эрүүгийн 1911004040411 дугаартай хэргийг 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

         Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч Жигар овогт М.Г, Монгол Улсын иргэн, 1968 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 51 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, Жи Мобайл ХХК-нд менежир ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол Энх тайвны өргөн чөлөө гудамж, 2 дугаар байрны 4 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, Урьд: Бүгд Найрамдах Чех улсын шүүхийн 1997 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн шийдвэрээр тус улсаас хөөгдсөн, хэрэг хариуцах чадвартай, /РД:................................../.

          Шүүгдэгч М.Г нь 2019 оны 01 дүгээр сарын 13-ны  өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Жи Мобайл ХХК-ний байранд Арабын нэгдсэн Эмират улсаас илгээсэн 505 ширхэг Самсунг Галакси J-6 плас загварын гар утсыг хүлээлгэн өгөхдөө “Соларстар” ХХК-нд илгээсэн 10 ширхэг Самсунг Галакси J-6 плас загварын гар утас илгээмжээр андуурагдан илүү ирснийг буюу бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж 4.000.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

          Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч М.Гоос шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “Мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгсөн, шүүх хуралдаанд нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Яллагдагчаар М.Г мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “…компанийн захиалсан 505 ширхэг гар утсыг няравт хүлээлгэн өгсөн боловч 10 ширхэг гар утас илүү гараад байхаар нь энэ манай компанийн гар утас биш байна гэж бодоод 10 ширхэг Самсунг Галакси J-6 плас гар утсыг аваад өөрийн суудаг өрөө рүүгээ авч явсан. Тэгээд гар утас бэлтгэн нийлүүлсэн Самсунг компаниас гар утас илүү хүргэгдэж ирсэн эсэх талаар асууж тодруулах болов  уу гэж бодоод 1 сарын хугацаанд нөгөө гар утаснуудыг хадгалсан. Ямар нэгэн газраас гар утаснуудыг асууж сураглахгүй болохоор нь ашиглахаар шийдэж хамгийн эхний гар утсыг хүү Мандширт өгч ашиглуулсан. Ингээд түүний дараа өөрийн эхнэр, охин дүү нартаа гар утсыг хэрэглүүлсэн. Тэгээд би нэг өдөр өөрийн төрсөн дүү Пүрэвнямынд явж очтол таны нөгөө надад өгсөн гар утаснаас чинь байгаа юу манай ажилтан лизинг маягаар хуваагаад төлмөөр байна гэж хэлүүлсэн гэхээр нь би гар утас байгаа гэж хэлээд маргааш нь нөгөө үлдсэн 2 ширхэг гар утаснаасаа Алтансүх гэж залууд өгч мөнгийг нь дараа нь авахаар тохиролцсон ...” гэх мэдүүлэг /хх-40-41х/,

Хохирогч Д.Жанцанхорлоогоос мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “Би Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хишиг” төвийн 6 давхарт оффистой “Соларстар” ХХК-ний гүйцэтгэх захирал ажилтай бөгөөд манай байгууллага Араб улсаас гар утас бөөнөөр нь оруулан ирдэг юм ...Араб улсаас 20 орчим хайрцаг утас оруулан ирсэн бөгөөд түүнийг МИАТ-ын каргогоос менежир Хишигт авчирсан. Тэгээд түүнийгээ өөрийн оффист авчраад тавьсан бөгөөд маргааш өдөр нь буюу 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр нягтлан бодогчтой тооцоо хийгээд үзсэн 1 хайрцаг буюу 10 ширхэг Самсунг Жи 6 эдж гар утас алга болсон байхыг мэдсэн ...” гэх мэдүүлэг /хх-20х/,

Гэрч Г.Мандширээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...манай аав Ганзориг Жи Мобайл ХХК-д гадаад харилцааны менежирийн ажил хийдэг юм. Тэгээд гадаад улс орнуудаас ирж байгаа барааг өөрийн биеэр очиж хүлээж авдаг ажил хийдэг. 2019 оны 01 дүгээр сарын дундуур санагдаж байна, нэг өдөр аав цэнхэр өнгийн хайрцагтай J-6 плас маркийн гар утас 3 ширхэгийг авч ирээд ээж, дүү бид гуравт 1, 1 ширхэгийг өгөөд энэ гар утсыг барьж бай гэж хэлээд өгч байсан ...” гэх мэдүүлэг /хх-23х/,

Гэрч Ж.Хишигтээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Манай компани нь гар утас, электрон бараа борлуулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ба тухайн өдөр БНАУ-аас 225 ширхэг Самсунг брэндийн гар утас каргогоор ирсэн ба би бараагаа тосож авч тээвэрлэн компанийн байранд хүргэж ирдэг юм. Ингээд тухайн 225 ширхэг гар утсыг тосож аваад гаалиар гаргаж ирээд гааль дээр нь том хайрцагийг задлан бүрэн бүтэн байдлыг шалгасан ба нэг жижиг хайрцаганд 10 ширхэг гар утас хийсэн байсан. Би тухайн гар утаснуудын бүрэн бүтэн байдлыг шалгасан бөгөөд тоолж үзээгүй ...” гэх мэдүүлэг /хх-25х/,

Гэрч Б.Пүрэвсүрэнгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Манай нөхөр Ганзориг нь энэ оны цагаан сарын дараа буюу 2019 оны 02 дугаар сард надад  J-6 плас загварын хар өнгийн гар утас өгч байсан. Би тухайн үед ямар учиртай утас болох талаар асуугаагүй. Тэр үед манай хүү Мандшир гар утас зээлээр авна гэж ярьж байсан охин бид хоёрт гар утас өгөхөөс өмнө хүү Мандширт 1 ширхэгийг авч ирж өгч ашиглуулсан” гэх мэдүүлэг /хх-28х/,

Гэрч Г.Сайнсанаагаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Манай аав Ганзориг Жи Мобайл ХХК-д гадаад харилцааны менежирийн ажил хийдэг ба гадаад улсаас ирж байгаа барааг нисэх онгоцны буудал руу очиж хүлээж авдаг юм. 2019 оны цагаан сарын эхээр манай төрсөн ах Мандширт J-6 плас загварын гар утас авч ирж өгөөд үүнийг хэрэглэж бай гэж хэлээд өгч байсан. Сүүлд цагаан сарын дараа аав Ганзориг дахин 2 ширхэг хайрцагтай  J-6 плас загварын гар утас авч ирээд ээж бид хоёрт нэг нэгээр нь өгөөд энэ гар утсыг хэрэглэж бай гэж хэлж байсан ...” гэх мэдүүлэг /хх-29х/,

Гэрч М.Сайнбаяраас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2019 оны цагаан сараас 7 хоногийн өмнө санагдаж байна манай эхнэр гар утсаа эвдчихээд утасгүй болсон байсан ба манай 2 хүүхэд төрсөн ах Ганзоригийн гэрт байсан нэг орой ороод 2 хүүхдээ авах гээд сууж байгаад эхнэр гар утсаа эвдсэн талаар хэлсэн чинь ах Ганзориг цэнхэр өнгийн хайрцагтай J-6 гэсэн бичигтэй гар утас гаргаж ирээд ийм нэг утас байна энэ утсыг барих юм уу гэхээр нь за тэгье гээд болж байгаа юм уу гэсэн чинь болноо аваад яв гэхээр нь би авч яваад эхнэртээ аваачиж өгсөн ...“ гэх мэдүүлэг /хх-30х/,

Гэрч М.Алтансүхээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...би өөрөө Скайтелийн нэг дугаар худалдаж авч байсан юм тэр дугаарыг хийж барих гар утас хэрэгтэй болоод захирлаасаа танд зарчихаар илүү хуучин гар утас байна уу гэсэн чинь би нэг хүнээс асуугаадахъя гэж хэлээд утсаар залгаад J-6 плас загварын гар утас байна 500.000 төгрөг гэж байна авах уу гэж байна гэхээр нь авъя мөнгийг нь цувуулаад өгье гэж хэлээд J-6 плас загварын гар утсыг нь авч өөрийн Скайтелийн 90916600 гэсэн дугаарыг хийж ашиглаж байсан чинь одоогоос 10-аад хоногийн өмнө манай захирал Пүрэвням залгаад нөгөө утсаа ахдаа авч ирээд өгчих наадах чинь болохгүй утас юм шиг байна гэхээр нь би барьж байсан J-6 плас гар утсаа аваачиж өгсөн ...” гэх мэдүүлэг /хх-33х/,

Эд зүйлийн үнэлгээ /хх-34х/,

Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-13-14х, 16х/,

Шүүгдэгч М.Гийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-42х/,

 Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-46х/,

Оршин суух хаягийн тодорхойлолт /хх-43х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүх хуралдаанаар шинжлэн судласан нотлох баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлгээр шүүгдэгч М.Г нь 2019 оны 01 дүгээр сарын 13-ны  өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Жи Мобайл ХХК-ний байранд Арабын нэгдсэн Эмират улсаас илгээсэн 505 ширхэг Самсунг Галакси J-6 плас загварын гар утсыг хүлээлгэн өгөхдөө “Соларстар” ХХК-нд илгээсэн 10 ширхэг Самсунг Галакси J-6 плас загварын гар утас илгээмжээр андуурагдан илүү ирснийг буюу бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж 4.000.000 төгрөгний хохирол учруулсан болох нь нотлогдож байна.

Хэрэгт нотолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч М.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан андуурагдан ирсэн илгээмж болох 10 ширхэг гар утсыг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан торгуулийн ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын  шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг  үйлдсэн нөхцөл  байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн  хувийн  байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан учруулсан хохирлыг төлснийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон түүнд торгох ял оногдуулж, торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч Д.Жанцанхорлоод учруулсан гэм хорын хохирлыг барагдуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдав.