| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Равданжамцын Уранчимэг |
| Хэргийн индекс | 240/2016/0324/и |
| Дугаар | 459 |
| Огноо | 2016-09-30 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 09 сарын 30 өдөр
Дугаар 459
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Уранчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг Даланзадгад сум, ******* тоотод оршин суух, ******* овогт ******* А /РД:*******/,
Хариуцагч: Хэнтий аймаг Чингис хот ******* оршин суух, ******* овогтой *******гийн Г /РД:*******/
Хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 06 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгээд хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга З.Өрнөл оролцов.
Тодорхойлох нь:
Нэхэмжлэгч Б.А нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: С.Гтэй 2007 оноос 2009 он хүртэл хамтран амьдарч байсан. Хамтдаа амьдарч байхдаа гэрлэлтээ батлуулаагүй байсан бөгөөд 2009 оны 10 сарын 08-нд охин төрсөн одоо нь 6 настай. С.Г нь байнга үндэслэлгүй хардаж удаа дараа гар хүрж сэтгэл санааны дарамтанд байсан тул амар тайван амьдрах орчин бүрдээгүй байсан тул салсан.
Иймд хариуцагч С.Гээс охин Г.дээ тэтгэлэг гаргуулах авах хүсэлтэй байна гэжээ. С.Г бид 2 эд хөрөнгийн маргаангүй болно гэжээ.
Хариуцагч Э.Ууганбаяр шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон хүсэлтдээ: С.Г би 2007 оноос 2009 он хүртэл Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Их-Уулын 17-5 тоотод оршин суух Б.Атай хамтран амьдрах хугацаанд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын бааранд ажилладаг байсан бөгөөд гэртээ ирэхгүй 3-4 хоног гадуур хонодог би гэрт нь аав, ээж нарынх нь хамтаар амьдардаг байсан. Б.А нь байнга 3-4 хоног алга болоод байхаар нь би Улаанбаатар хот яваад эргэж очоогүй. Миний бие Б.Ад гар хүрч доромжилж байсан удаагүй. Охин д эцэг тогтоолгох шинжилгээ хийлгэх шаардлага байхүй. Миний охин мөн тул хүүхэддээ тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Би эрхэлсэн ажилгүй, өрхийн орлого байхгүй тул харгалзан үзнэ үү.
Миний бие эрхэлсэн ажилгүй өөрөө шүүхэд хүрэлцэн очих боломжгүй хүүхдийн тэтгэлэг төлөхөд маргаан байхгүй. Иймд эзгүйгээр шйдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Өнөржаргал шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний зээ охин Г овогтой нь 2009 оны 10 дугаар сраны 6-ны өдөр төрсөн. Хүүхэд төрөхдөө судасны хавдар оноштой төрсөн. Одоо 7 настай. Хүүхдийн тэтгэлэг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан байсан бөгөөд тус хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Б.Өнөржаргал миний бие оролцож байна. Гэвч миний бие онош тогтоолгохоор Улаанбаатар хот явах тул шүүх хуралдаанд оролцох боломжгүй байна. Иймд эзгүйгээр уг асуудлыг яаралтайш ийдвэрлэж гөнө үү гэжээ.
Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болох Б.Агийн иргэний үнэмлэхийн хуулбар, Г.Нандин-Эрдэнийн төрсний гэрчилгээний хуулбар, “Энхийн хүслэн” өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, хариуцагчийн хариу тайлбар зэргийг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Б.А нь С.Гээс охин Г.д тэтгэлэг тогтоолгохоор шүүхэд ханджээ.
Хариуцагч С.Г нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч, маргахгүй байна.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд Б.А, С.Г нар нь 2007 оноос хамтран амьдарч, энэ хугацаанд 2009 оны 10 дугаар сарын 08-ны өдөр охин Г. төрсөн, түүний эцэг С.Г мөн болох нь зохигчдын тайлбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэрэг баримтуудаар нотлогддог бөгөөд зохигчид хүүхдийн эцгийн талаар маргахгүй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2 дахь хэсэгт зааснаар эцэг, эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй бөгөөд тэдний хэн нэг нь хүндэтгэн үзэхээс бусад шалтгаанаар хүүхдээсээ тусдаа амьдарч байгаа тохиолдолд энэ үүргээ биелүүлэх үүрэгтэй.
Иймд С.Г нь хүүхдээ тэжээн тэтгэх буюу тэтгэлэг төлөх үүрэгтэй байх тул хариуцагч С.Гээс хүүхдийн тэтгэлэг гаргуулан охин Г. тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.
Б.А нь хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамж 28209 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлд зааснаар хариуцагч С.Г, нэхэмжлэгч Б.А нарт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд оролцохгүй тухай хүсэлтээ бичгээр ирүүлсэн, зохигчид шүүх хуралдааныг эзгүйгээр хийлгэх хүсэлтийг гаргаж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нарын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.5 дахь хэсэг, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.А нь улсын тэмдэгтийн хураамж 28209 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч С.Гээс улсын тэмдэгтийн хураамжид 28209 төгрөг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Р.УРАНЧИМЭГ