| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Равданжамцын Уранчимэг |
| Хэргийн индекс | 240/2016/0330/и |
| Дугаар | 462 |
| Огноо | 2016-10-03 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 10 сарын 03 өдөр
Дугаар 462
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Уранчимэг би
Нэхэмжлэгч: Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Далангийн 1-1 тоотод оршин суух ******* овгийн *******ийн ******* /РД: *******/
Хариуцагч: Өмнөговь аймгийн Баяндалай сумын *******т оршин суух, ******* овгийн *******гийн ******* /РД: /
Хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
Тодорхойлох нь:
Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ш.*******тэй 2010 оноос 2015 он хүртэл хамтран амьдарсан. Бид хамтран амьдарч байх хугацаанд гэрлэлтээ батлуулаагүй байсан бөгөөд 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдөр охин төрсөн. Одоо 10 сартай. Ш.******* нь ямар ч шалтгаангүйгээр хэл, амаар доромжилж, гар хүрч биемахбодид дарамт үзүүлж байсан. Иймд Ш.*******ээс хүүхдийн тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна. Ш.******* бидний дунд эд хөрөнгийн маргаангүй болно гэжээ.
Нэхэмжлэгч Б.******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Нэхэмжлэгч Б.******* миний бие хариуцагч Ш.*******ээс охин т хүүхдийн тэтгэлэг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч Ш.******* нь хүүхдээ мөн гэдгийг хүлээн зөвшөөрч Ш.******* бид хоёр хоорондоо ярилцан тохиролцож ******* боломжтой үедээ мөнгө өгөхөөр болж хоёр талаасаа хүүхдээ харж хандаж явахаар болсон тул миний бие хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
Үндэслэх нь:
Нэхэмжлэгч Б.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан болох нь түүний “Нэхэмжлэгч Б.******* миний бие хариуцагч Ш.*******ээс охин т хүүхдийн тэтгэлэг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч Ш.******* нь хүүхдээ мөн гэдгийг хүлээн зөвшөөрч Ш.******* бид хоёр хоорондоо ярилцан тохиролцож ******* боломжтой үедээ мөнгө өгөхөөр болж хоёр талаасаа хүүхдээ харж хандаж явахаар болсон тул миний бие хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзаж байна” гэсэн тайлбараар нотлогдож байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болохыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.******* улсын тэмдэгтийн хураамж 28209 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3.Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Р.УРАНЧИМЭГ