Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 546

 

 

                                                           

           

 

 

 

 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,

Улсын яллагч Ц.Батбямба,

Өсвөр насны шүүгдэгч П.А, түүний хууль ёсны төлөөлөгч Ц.Пүрэвжаргал, тэдгээрийн өмгөөлөгч А.Золжаргал,

Хохирогч О.Нармандах нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Барнууд овогт П.Ад холбогдох эрүүгийн 1911012030566 дугаартай хэргийг 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Өсвөр насны шүүгдэгчийн биеийн байцаалт:

  Өсвөр насны шүүгдэгч Барнууд овогт П.А, Монгол Улсын иргэн, 2001 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, ах, дүү нарын хамт Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Доод салхитын 8-129б тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, /РД:......................................................./.

Өсвөр насны шүүгдэгч П.А нь 2019 оны 04 дүгээр сарын 05-06-нд шилжих шөнө 01 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны нутагт орших Нийтийн байрны гадна О.Нармандахтай маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт нь мөргөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ нь:

Өсвөр насны шүүгдэгч П.Ааас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “…Би Нармандахын нүүрний доод хэсэгт буюу уруул хэсэгт нь нэг удаа мөргөсөн ...” гэх мэдүүлэг /хх-36-37х/,

Өсвөр насны шүүгдэгч П.Ааас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “Намайг орой нийтийн байранд ирэхэд цас орж байсан, гадаа хүйтэн байсан. Тэрээр надад би та нартай хонохгүй гэхээр нь  би хүйтэн байсан болохоор хоноод яваарай гэж хэлсэн юм. Намайг нийтийн байранд ороод хоноод яваарай гэж хэлэхэд эсэргүүцээд байсан юм. Улмаар би түүнийг цохисон” гэв.

Хохирогч О.Нармандахаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2019 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 00:30 цагийн үед өөрийн үерхдэг байсан эмэгтэй болох Анхцэцэгийн түрээсэлдэг нийтийн байранд очоод Анхцэцэгтэй гадаа уулзаад зогсож байсан бөгөөд /Анхцэцэг нь 2 охинтой хамт нийтийн байр түрээсэлдэг/ Анхцэцэгтэй хамт амьдардаг охидуудын найз залуучууд болох Пүүжээ, Жагаа хоёр найз охидуудын хамт гарч ирээд Жагаа нь хүүхэд амраа, эсвэл ороод уулз гэж хэлсэн. Тэгэхээр нь би бид хоёр уулзаж байхад чамд ямар хамаатай юм бэ гэж хэлсэн юм. Тэгтэл Жагаа гэх залуу нь чи ямар том юм бэ гэж хэлээд миний хамар руу нэг удаа мөргөсөн юм. Миний хамарнаас цус гараад байсан. Миний уруулын дотор тал хавдаад урд шүд хөдөлсөн байсан. Пүүжээ гэх залуу нь бүх зүйл дууссаны дараа Жагаа гэх залууг татаж авсан. Жагааг манай найзын найз охидууд болох 2 эмэгтэй аваад орсон ...” гэх  мэдүүлэг /хх-10-11х/,

Хохирогч О.Нармандах шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би шүүгдэгчтэй маргалдаагүй. Бид зайнаас харилцаж байгаад тэрээр намайг цохисон. Миний хамар руу цохисон болохоор өвдөөд сууж байсан юм. Тэгээд П.Аын найз охин түүнийг нийтийн байр руу аваад орсон” гэв.

Насанд хүрээгүй гэрч Х.Анхцэцэгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2019 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 01 цагийн үед миний хуучин найз залуу болох Нармандах миний түрээслэн амьдардаг Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Хайлааст орчмын нийтийн байранд ирсэн бөгөөд “намайг гараад ир, би согтуу байна, аав, ээжтэйгээ муудалцсан, хонох газаргүй байна гэсэн юм. Тэгэхээр нь би “манай гэрт ороод хоночих” гээд хэлсэн чинь “би наад алиалагч нартай чинь хамт унтаж чадахгүй” гээд байхаар нь би хажууд нь юм яриад бараг 2 цаг орчим болсон. Надтай хамт өрөө түрээслэн амьдардаг Оюундэлгэрийн найз залуу болох Пүрэвдорж, миний найз болох Энхжингийн найз залуу болох Адъяажаргал нар ирчихсэн байсан болохоор Адъяажаргал нар ирчихсэн байсан болохоор Адъяажаргал, Пүрэвдорж нар гарч ирээд намайг орох болж байна уу гэж асуугаад Нармандахыг дотор ороод уулз гэж хэлсэн юм. Тэгтэл Нармандах яасан гэнээ, чи хэн бэ гэх мэтээр хэл амаар доромжилсон чинь Адъяажаргал хүрч ирээд Нармандахтай юм ярьж байгаад Нармандахыг цохих гэсэн чинь Нармандах бултаад Адъяажаргал Нармандахын уруул хавьцаа нь мөргөсөн. Тэгтэл Нармандах хашаанаас бариад авсан бөгөөд Нармандах, Адъяажаргал нар хоорондоо ноцолдоод би болон Пүрэвдорж бид хоёр салгасан юм ...” гэх мэдүүлэг /хх-14-15х/,

Гэрч Т.Пүрэвдоржоос мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Нармандах, Адъяажаргал нар надаас нилээн хол байсан болохоор би сайн сонсоогүй бөгөөд ямар ч байсан Нармандах Адъяажаргалыг хэл амаар доромжлоод байх шиг байсан. Тэгээд би тэр хоёрыг зууралдаж аваад Адъяжаргал Нармандахыг мөргөчихөөр нь салгах гээд очиход тэр хоёр зууралдаад газар унасан ...” гэх мэдүүлэг /хх-16-17х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 4801 тоот дүгнэлтэд:

“1.2. О.Нармандахын биед хамрын ясны зүүн хажуу хананы бага зэргийн зөрүүтэй далд хугарал, зүүн сарвууны дунд чигчий хуруунд шарх, зүүн сарвууны алганд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

3. Дээрх шарх гэмтэл нь ир ирмэгтэй зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр хамрын ясны хугарал, зүүн сарвууны алганы зулгаралт гэмтэл мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

4. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

6. Дээрх хамрын ясны хугарал, хуруун дахь шарх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, зүүн сарвууны алга зулгаралт гэмтэл нь тус журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй” гэжээ /хх-27х/,

Өсвөр насны шүүгдэгч П.Аын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-41х/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-45х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүх хуралдаанаар шинжлэн судласан нотлох баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч, насанд хүрээгүй гэрч нарын мэдүүлгээр өсвөр насны шүүгдэгч П.А нь 2019 оны 04 дүгээр сарын 05-06-нд шилжих шөнө 01 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны нутагт орших Нийтийн байрны гадна О.Нармандахтай маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт нь мөргөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдож байна.

Хэрэгт нотолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул өсвөр насны шүүгдэгч П.Аыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан торгуулийн ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч О.Нармандах нь өөрт учирсан гэм хорын хохирлын 163.000 төгрөгийн баримт /хх-26, 66х/-ыг гаргаж хавтаст хэрэгт хавсаргасан байх ба шүүгдэгчээс 163.000 төгрөгийг гаргуулан хохирогч О.Нармандахад олгож шийдвэрлэв.

Хохирогч О.Нармандах нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн гэм буруутай этгээдээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй.

Шүүх өсвөр насны шүүгдэгч П.Аыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын  шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг  үйлдсэн нөхцөл  байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн  хувийн  байдал  зэргийг  тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдснийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон түүнд торгох ял оногдуулж, торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, өсвөр насны шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдав.