Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 2019/ШЦТ/120

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

              Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн  шүүх хуралдааныг шүүгч Т.Цэцэгмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож, улсын яллагч Ш.Сувд-Эрдэнэ, шүүгдэгч О.*******, түүний өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан  шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ш.Сувд- Эрдэнээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д  зааснаар  яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч ******* овогт Отгонбаярын *******д холбогдох эрүүгийн 1936000000134 дугаартай, 178/2019/0120/Э/ индекстэй хэргийг 2019 оны 07 сарын 17-ны  өдөр  хүлээн  авч  2019 оны 07 сарын 22-ны  өдөр  хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

                             Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Монгол улсын иргэн,  1988 оны 05 сарын 02-ны өдөр Ховд аймгийн Дуут суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, яс үндэс урианхай,   боловсролгүй,  мэргэжилгүй, хувиараа мал малладаг, ам бүл 4 эхнэр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Дуут сумын Цагаанбургас багт оршин суух, аминдаа гэр-1, суудлын авто машин-1 мотоцикль-1, 400 толгой малтай,  сарын өрхийн орлого 740000 төгрөг,  ял шийтгүүлж байгаагүй,  ******* овогт cын *******

           Холбогдсон хэргийн талаар/ яллах дүгнэлтэнд тусгагдсанаар/ :

Шүүгдэгч О.******* нь 2019 оны 06 сарын 14-ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ховд аймгийн Дуут сумын Цагаанбургас багийн Цагаанбургас гэх газарт  иргэн Б.*******тай маргалдаж, зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогджээ. 

             Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудын шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дараах нотлох баримтыг хянан хэлэлцэв.

Мөрдөн  шалгах ажиллагаанд Б.*******ийн  гэрчээр өгсөн... “2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Манхан сумын Тахилтын баярт барилдаж дуусаад орой 21 цагийн үед Дуут сумын төв рүү машины арын суудлын голд *******, ******* 2, жолоочийн суудлын ар талын захад би, нөгөө талын захад ******* суугаад, Бат-Эрдэнэ, ******* 2 урд талын суудалд суугаад ******* машинаа бариад явцгаасан.  Би замдаа унтаад явж байтал нэг хүн толгойны ар тал руу /тагз руу / 2-3 удаа цохихоор нь сэрээд хартал О.******* байсан. О.******* дахиад дунд сууж явсан хүмүүсийг давж, зүүн талын хөмсөг, дух руу тус бүр 1 удаа мөргөөд, 3 дахь удаа мөргөх гэхээр нь гараараа хаагаад, цаашаа түлхэтэл атгасан гараараа 1 удаа толгойны зүүн /чамархай хэсэгт/ тал руу цохиод хамт явсан хүмүүс салгасан. О.******* бид 2 хэрэлдээд явж байтал “би наадахтай чинь юм яримаар байна” гэж орилсоор байгаад машин зогсоогоод буугаад юм ярих гэж байгаа юм байна гэж бодтол шууд ирээд заамдаад бариад авахаар нь зөрүүлээд бариад автал *******, ******* ******* нар салгаж байтал баруун гараараа нүүр лүү 2 удаа хальт цохиод салсан. Тэгсэн миний хүзүүгээр тэврээд “ахын дүү уучлаарай эвлэрэе” гэж хэлээд машины ар талаар ороод мушгиж унаагаад өнхөрөөд би дээр нь гарч дараад чи ямар хогийн санаатай залуу вэ гэж хэлээд дээрээс нь босоод, О.******* юм хэлэлгүй машиндаа хоёулаа суугаад явсан. Тэгээд машин дотор О.******* “чамайг ална, пизда” гэх мэт хараалын үг хэлээд яс үндсээр доромжилоод бид 2 хэрэлдэж явсаар байгаад Дуут сумын Цагаан бургас гэх газарт байх О.Ган-Эрдэний гэрийн ойролцоо очоод намайг машин дотор сууж байсан талынхаа цонх, хаалгыг түгжээд сууж байхад машины гаднаас О.******* мөн л хэлдэг үгээ хэлээд цонх, хаалга цохиод буугаад ир чамайг ална гээд хашгираад намайг буухгүй болохоор нөгөө талын хаалгаар ирж дайраад ******* тэр хэд хориод оруулаагүй. Тэгсэн О.******* зүгээр болохгүй хүнтэй барилцаж аваад агсам тавиад байхаар нь энэ нөхөр ер нь болохгүй юм байна гэж бодоод машинаас буугаад чи хүн алах гээд байгаа юм уу гэж хэлээд *******ийг татаж холдуулаад О.Ган-Эрдэнийг цааш нь түлхээд явах гэтэл О.******* намайг татаад хоёулаа газар унаад намайг босох гэтэл О.******* миний дээр гарч дараад газраас чулуу аваад толгой руу 3-4 удаа цохихоор нь би зүүн гараараа баруун гарнаас нь баруун гараараа хүзүүнээс нь татаад биедээ наагаад баруун тал руугаа татаад цохихийг нь болиултал миний баруун чих хазахаар нь хажуу тийш мушигаад, дээр нь гарахад газраас чулуу аваад 4 хөлөлөөд босох гэхээр нь би хоолойгоор нь гараа оруулж боож хойш нь татаж, дээр нь биеэрээ дараад элгээрээ газар хэвтээд чулуугаа хаяхаар нь би босоод машин луу зугтааж байхад О.******* над руу чулуу авч шидээд намайг оноогүй тул би машин дотор орж суусан. Тэгээд О.******* тэндээ хэлдэг үгээ хэлээд *******той хамт хоцорсон. Машин хөдлөхөд Бат-Эрдэнэ би бас энд бууна гэж хэлээд бууж хоцороод, *******, *******, ******* бид 4 Дуут сум руу явсан Замдаа зогсоод би чих, толгойноос гарсан цусаа угаасан.

О.******* согтуу асуудал гаргаад байхаар нь би болиулахад “чи муу торгууд юу юм намайг болиулдаг” гэснээс болж маргаан үүссэж, үргэлжилж явсаар миний толгойны ар тал руу 2-3 удаа гараараа цохиж, зүүн талын хөмсөг, дух руу 2 удаа мөргөж, атгасан гараараа 1 удаа толгойны зүүн тал руу, баруун гараараа нүүр лүү 2  удаа хальт цохиж, чулуугаар толгой руу 3-4 удаа цохиж, баруун чих хазсан. Би О.Ган-Эрдэнийг цохих гээд дайраад бид 2 барилцаж аваад давхралдаж, унаад, би чулуугаар цохих гэхээр нь хориод хоолойг нь боож дарж байснаас биш О.Ган-Эрдэнийг цохиогүй.  Тухайн үед болсон асуудлыг *******, ******* 2 сайн мэднэ. *******, Бат-Эрдэнэ, ******* 3 тийм сайн мэдэхгүй байх магадлалтай. Тухайн үед унтаад, сэрээд явж байсан. Учирсан хохиролоо төлүүлж авмаар байна. Хохирол төлөөд өгвөл ямар нэг санал, хүсэлт, гомдол байхгүй. Одоогоор толгой, чих өвдөж байна. Өөр өвдөж байгаа зүйл байхгүй.." гэх мэдүүлэг /хх- ийн 9-10-рт/

Мөрдөн  шалгах ажиллагаанд хохирогч / 1992 оны 05 сарын 30-ны өдөр Ховд аймгийн Булган суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг Ховд аймгийн Булган сумын Далт багт оршин суух,  / Ахсуман овогт Батаагийн *******ийн  өгсөн...Тэр өдөр 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр байсан ба Манхан сумын Тахилтын баярт барилдаж дууссаад бид нар машиндаа сууж яваад, багийн төв өнгөрч зогссон. архи тойруулаад сууж байтал О.*******, ******* 2 маргалдсан.  О.******* хундагатай архи цохиод ******* луу цацраад тэр 2 маргалдаад барилцаж аваад машинаас буугаад явахаар нь би машинаас буугаад араас нь очих гэтэл ******* наад хоёрт чинь урдны ярих юм байгаа, нэг нэгнээ алахгүй гэхээр нь  би очих гэснээ болисон. Тэгсэн *******, О.******* 2 хоорондоо ноцолдож, зодолдож байгаа юм шиг болохоор нь яваад очитол ******* О.Ган-Эрдэнийг дээр гараад цээжин дээр нь дарчихсан хоёулаа хэрэлдэж байсан ба тэр хоёрыг салгаад машин луу явж байтал О.*******, *******той маргалдаад салахгүй болохоор нь бид хэд салгаад машинд суулгаад, 21 цагийн үед Дуут сумын төв рүү машины арын суудлын голд  *******, ******* 2, жолоочийн суудлын ар талын захад би, нөгөө талын захад Ган- Эрдэнэ суугаад, Бат-Эрдэнэ, ******* 2 урд талын суудалд суугаад ******* машинаа бариад явж байсан. Би замдаа унтаад явж байтал нэг хүн толгойны ар тал руу /тагз руу 2-3 удаа цохихоор нь сэрээд хартал О.******* байсан. О.******* дахиад дунд сууж явсан хүмүүсийг давж, зүүн талын хөмсөг, дух руу тус бүр 1 удаа мөргөөд  3  дахь удаа мөргөх гэхээр нь гараараа хаагаад, цаашаа түлхэтэл атгасан гараараа  1 удаа толгойны зүүн /чамархай хэсэгт/ тал руу цохиод хамт явсан хүмүүс салгаад ******* бид 2 хэрэлдээд явж байтал “би наадахтай чинь юм яримаар байна” гэж орилсоор байгаад машин зогсоосон. Буугаад юм ярих гэж байгаа юм байна гэж бодтол шууд ирээд заамдаад бариад авахаар нь зөрүүлээд бариад автал *******, ******* *******  нар салгаж байтал баруун гараараа нүүр лүү 2 удаа хальт цохиод салсан. Тэгсэн миний хүзүүгээр тэврээд “ахын дүү уучлаарай эвлэрэе” гэж хэлээд машины ар талаар ороод мушгиж унагаад хоёулаа хамт өнхөрөөд би дээр нь гарч дараад чи ямар хогийн санаатай  залуу  вэ гэж хэлээд дээрээс нь босоод, ******* юм хэлэлгүй машиндаа хоёулаа суугаад явсан. Тэгээд машин дотор ******* чамайг ална, пизда гэх мэт хараалын үг хэлээд яс үндсээр доромжилоод бид 2 хэрэлдэж явсаар байгаад Дуут сумын Цагаан бургас гэх газарт байх Ган-Эрдэний гэрийн ойролцоо очоод намайг машин дотор сууж байсан талынхаа цонх, хаалгыг түгжээд сууж байхад машины гаднаас ******* мөн л хэлдэг үгээ хэлээд цонх, хаалга цохиод буугаад ир чамайг ална гээд хашгираад намайг буухгүй болохоор нөгөө талын хаалгаар ирж дайраад ******* тэр хэд хориод оруулаагүй. Тэгсэн ******* зүгээр болохгүй хүнтэй барилцаж аваад агсам тавиад байхаар нь энэ нөхөр ер нь болохгүй юм байна гэж бодоод машинаас буугаад чи хүн алах гээд байгаа юм уу гэж хэлээд *******ийг татаж холдуулаад Ган-Эрдэнийг цааш нь түлэхээд явах гэтэл ******* намайг татаад хоёулаа газар унаад намайг босох гэтэл ******* миний дээр гарч дараад газраас чулуу аваад толгой руу 3-4 удаа цохихоор нь би зүүн гараараа баруун гарнаас нь, баруун гараараа хүзүүнээс нь татаад биедээ наагаад баруун тал руугаа татаад, цохихийг нь болиултал миний баруун чих хазахаар нь хажуу тийш мушигаад, дээр нь гарахад газраас чулуу аваад 4 хөлөлөөд босох гэхээр нь би хоолойгоор нь гараа оруулж боож хойш нь татаж, дээр нь биеэрээ дараад элгээрээ газар хэвтээд чулуугаа хаяхаар нь би босоод машин луу зугтааж байхад ******* над руу чулуу авч шидээд намайг оноогүй тул би машин дотор орж суусан. Тэгээд ******* тэндээ хэлдэг үгээ хэлээд *******той хамт хоцорсон. Машин хөдлөхөд Бат-Эрдэнэ би бас энд бууна гэж хэлээд бууж хоцороод, *******, *******, ******* бид 4 Дуут сум руу явсан. Замдаа зогсоод би чих, толгойноос гарсан цусаа уугааж цэвэрлээд цааш явсан. ******* согтуу асуудал гаргаад байхаар нь би болиулахад чи муу торгууд юу юм намайг болиулдаг гэснээс болж маргаан үүссэж, үргэлжилж явсаар миний толгойны ар тал руу 2-3 удаа гараараа цохиж, зүүн талын хөмсөг, дух руу 2 удаа мөргөж, атгасан гараараа 1 удаа толгойны зүүн тал руу, баруун гараараа нүүр лүү 2 удаа хальт цохиж, чулуугаар толгой руу 3-4 удаа цохиж, баруун чих хазсан. Би Ган- Эрдэнийг цохих гээд дайраад бид 2 барилцаж аваад давхралдаж, унаад, би чулуугаар цохих гэхээр нь хориод хоолойг нь боож дарж байснаас биш Ган-Эрдэнийг цохиогүй.  Харин барилцаж авч ноцолдож, хоолойг нь боож гарт нь байсан чулууг нь тавиулсан. Тэнд байсан гэрчүүд бүгд харсан. Болсон зүйлийн талаар мэдэж байгаа. Бид 2 урд өмнө хэрэлдэж маргалдаж байсан болон өс хонзонгийн асуудал байхгүй. Бид нараас *******, *******, *******, Бат-Эрдэнэ нар архи уугаад их согтуу байсан. *******, бид 2 пиво байсан боловч эрүүл шахуу байсан. ******* архи уугаагүй эрүүл байсан. Надад учирсан хохирол болох 400000 төгрөгийг төлж өгсөн Одоо ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг/хх-ийн 15-16-рт/

 Мөрдөн шалгах ажиллагаанд  Т.*******ын гэрчээр өгсөн... “Би 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Манхан сумын Тахилт багийн баярт очоод барилдаад, барилдаан дууссаад, тэндээсээ хөдлөөд багийн төв өнгөрөөд зогсоод, архи тойруулаад сууж байтал *******, ******* 2 юунаас болсон юм мэдэхгүй хоорондоо маргалдаж байгаад машинаас буугаад явсан. Араас нь ******* буугаад явах гэхээр нь наад 2 чинь урдны юм байгаа учраа олох байлгүй гэж хэлсэн. Тэгээд би  хамт байсан  хүмүүстэй уулзаад зогсож байхад, *******, *******, *******, ******* нар ирээд хоорондоо маргалдаж байгаад одоо болий цохьчихъё гэж хэлээд машиндаа суугаад хөдлөөд явсан. Машинаа *******аа бариад урд талын суудал дээр *******, Бат-Эрдэнэ 2 суугаад, арын суудлын голд *******, бид 2  суугаад 2 талын захад *******, ******* 2 суугаад Дуут сумын чиглэлд явж байсан ба би архи ууссан байсан болохоор унтаад сэрээд ирэхэд хар замаар явж байгаад салаад шороон замаар явж байсан. *******, ******* 2 юунаас болсон юм мэдэхгүй маргалдаад барилцаж аваад ноцолдоод нэг нэгнээ цохилцоод байхаар нь та 2 юунаас болоод байгаа юм машинаа зогсоо гэж хэлээд машин зогсоогоод машины ар талын суудалд сууж байсан ******* *******, ******* бид 4 буухад *******, ******* 2 нэг нэгнээ ална гээд хэрэлдээд ноцолдоод байсан. Харанхуй байсан болохоор нарийн сайн харагдахгүй байсан. Би боль та 2 ингэж болохгүй залуу хүмүүс, юунаас болсон  юм гэхэд юм хэлэхгүй байсан. Тэгээд салгаж аваад машиндаа суулгаад хөдлөөд явж  байхад тэр 2 чи урианхай , чи торгууд гээд, чи намайг тэгж дуудлаа ингэж дуудлаа гээд хэрэлдээд явж байсан. Би бас тэрхэн зуур унтсан байсан. Хэн машин зогсоосныг мэдээгүй сэрээд иртэл машинаас буугаад дахиад нэг нэгнээ барьж аваад дээр доороо ороод өнхөрөөд байхаар нь очиж салгаад машиндаа суулгаад аваад явсан. Тэндээсээ  шууд О.Ган-Эрдэний гадаа ирээд, машинаас ******* буугаад “*******ийг буугаад ир тийм сүрхий юм бол одоо үзэе, гэж хэлээд орилоод байж байтал ******* машинаас  бууж ирээд *******тэй дахиж маргалдаад барилцаж аваад *******ийн толгой  руу  гараараа 2-3 удаа цохиход ******* буцаагаад гараараа толгойруу цохиж, салахгүй газар давхралдаж унаад ******* дээр нь нэг гараад доор нь нэг ороод хоорондоо ноцолдоод байхаар нь би уурлаад та нар нэг нэгнээ цохиж албал яах юм юманд явж сураагүй, ор чи гэж *******т хандаж гэж хэлэхэд ******* Ган-Эрдэнийг орхичихоод машин луу яваад орсон. *******ийг машин луу орж байхад нь ******* араас нь чулуу шидээд *******ийг оноогүй. Тэгээд тэндээ *******, Бат-Эрдэнэ бид 3 үлдсэн. Би тэр хэдэд болгоомжтой яваарай гэж хэлээд *******, *******, *******, *******аа нар Дуут сум руу явсан.

Би яг юунаас болж хэрэлдэж, маргалдсан талаар мэдэхгүй байна. Намайг хүмүүстэй уулзаад мөн замд явж байхадаа унтаад явж байхад тэр 2 маргаж эхлэн байсан. Асуудал болсны маргааш нь *******эс та 2 юунаас болсон юм гэж асуухад “харин архи их уугаад асуудал болсон” гэж хэлсэнээс өөр зүйл хэлээгүй. Би лавлаж асуугаагүй. Ган-Эрдэний чих, хацар нь зулгарсан харагдаж байсан. Өөр ил харагдах  шарх харагдаагүй. *******тэй уулзасныхаа дараа *******ийг та 2 ер нь яаваа ингэж болохгүй залуу хүмүүс их найр наадамд явна гэж хэлээд уулзахад ******* надад юунаас болсон талаар хэлээгүй. Чих ийм болгосон байна гэж хэлээд үзүүлээд оёдол тавиулсан байсан. Өөр ил харагдах шарх байгаагүй. Намайг хэн нэгэн зодож цохиогүй Тэр 2 хоорондоо маргалдаж цохилдож зодолдсон. Өөр хэн нэгнийг цохиогүй. *******, *******ийг цохиогүй. ******* машинаас бууж харагдаагүй тоосон шинжгүй одоо та нар боль гэж хэлж байсан. Энэ талаар нарийн санй мэдэхгүй байх. ******* 2019 оны 06 сарны 17,18-ны үеэр Улаанбаатар хот яваад тэндээсээ Япон явна гэж байсан. Явсан байх....”гэх мэдүүлэг /хх-ийн 17-18-рт/

Мөрдөн шалгах ажиллагаанд  Б.Бат-Эрдэнийн  гэрчээр өгсөн...Би 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Манхан сумын Тахилт багийн баярт очоод хамт очсон залуучууд барилдаад, барилдаан дууссаад, хамт явсан хүмүүстэйгээ хамт архи уугаад би нилээн согтоод тасарсан байсан.Тэгсэн нэг мэдэхэд нэг нь ирээд машинд суу явцгаая машинд намайг түшээд суулгаж байсныг санаж байна.Тэгээд юу болсон юм мэдэхгүй.  Намайг  сэрээгээд та малаа авах газраа буух юм уу гэхээр нь би буулаа гэж хэлээд машинаас буугаад айлд орж байсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 19-рт/

Мөрдөн шалгах ажиллагаанд  Б.*******ийн  гэрчээр өгсөн... Би 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Манхан сумын Тахилт багийн баярт очоод хамт очисон залуучууд тэнд барилдаад, барилдаан дууссаад, хамт явсан хүмүүстэйгээ болон таньдаг хүмүүстэй хамт нийлж архи ууж байгаад, ирсэн машиндаа суугаад хөдлөөд багийн төв өнгөрч зогсоод, архи ууж байтал миний ууж байсан архийг ******* цохиод над руу архи цацаад *******тэй маргалдаад ******* намайг машинаас татаж буулгаад бид зодолдох юм болоод машинаас холдоод барилцаж аваад байж байтал эхлээд ******* ирж салгаад машины хажууд ирээд дахиад маргатал ******* салгасан. О.******* бид 2 хоорондоо эвлэрээд, бид нар машиндаа суугаад Дуут сум руу хөдөлж байсан. Тэгээд юу болсон юм мэдэхгүй.  Нэг сэрэхэд Ган- Эрдэний гадаа ирсэн байсан. Би машинд суугаад унтсан байсан. Машинаас буухад *******, ******* 2 маргалдаж зодолдсон байдалтай байхаар нь *******ийг салгаад машинд суулгаад Дуут сумын төв рүү хөдөлсөн. Тэгээд замд зогсоод ******* толгой нүүр нь цус болсон байсныг угаагаад цааш бид нар хөдөлсөн. Өөр зүйлийн талаар би мэдэхгүй байна. О.*******, Б.******* юунаас болж хэрэлдэж, маргалдаж, зодолдсон хэн нь хэнийгээ цохисон талаар мэдэхгүй. Би тухайн үед архи их уугаад их согтоод /тасраад/ замдаа унтаад явсан. ******* ******* согтуу маргалдаад эвлэрэе гэтэл хавсарч унаган чихнээс хазаад, толгой руу чулуугаар цохисон гэж хэлсэн. Өөр зүйл хэлээгүй, би лавлаж асуугаагүй. *******тэй уулзаагүй.. гэх мэдүүлэг/хх-ийн 20-рт/

Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 06 сарын 21-ний өдрийн 370 дугаартай... Б.*******ийн биед гэмтэл тогтоогдлоо.Б.*******ийн биед тархи доргилт, баруун чихний доод үзүүр хэсэгт шарх баруун чихний нүхний доод хэсэгт шарх, зулайн баруун хэсэгт шарх зулайн ар хэсэгг зулгаралт, зулайн зүүн хэсэгт зулгаралт, зулайн хэсэг зулгаралт, хүзүүний зүүн урд хэсэгт зулгаралт, хүзүүний ар хэсэг зулгаралт, хүзүүний баруун хэсэгт зулгаралт, хүзүүний баруун урд хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой, тухайн хэрэг учралын үед үүссэн ба боломжтой шинэ гэмтлүүд байна. Б. *******ийн биед учирсан гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Б.*******ийн биед учирсан гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох хурам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна....”гэх дүгнэлт /хх-ийн 26-27-рт/

Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 07 сарын 01-ний өдрийн 392 дугаартай...О.Ган-Эрдэнийн биед гэмтэл тогтоогдлоо. О.Ган-Эрдэнийн биед зүүн чихний дэлбэнгийн дунд хэсэгт зулгаралтын сорви, цээжний баруун дээд хэсэгт зулгаралтын сорви, баруун гарын шууны гадна дээд хэсэгт зулгаралт, баруун гуяны урд дунд хэсэгт зулгаралтын сорвитой гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой, тухайн хэрэг учралын үед үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. О.Ган-Эрдэнийн биед учирсан гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. О.Ган-Эрдэнийн биед учирсан гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. О.Ган-Эрдэнийн биед архаг хууч өвчин байгаа эсэхийг Шүүхийн шинжилгээний албанаас тогтоох боломжгүй...”гэх дүгнэлт /хх-ийн 29-рт/

Мөрдөн  шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Ган-Эрдэнийн  хэргээ хүлээн мэдүүлсэн “...Тухайн өдөр буюу 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Манхан сумын Тахилтын баярт барилдаж дуусаад багийн төвөөс гарч зогсоод ******* гэдэг сумын заантай юм яриад сууж байсан. Гэтэл ******* ирээд үгийн зөрүүгүй намайг зүүн мөрлүү. цохиж унагаагаад хавирга руу 2-3 удаа дэвсээд миний нүүрлүү 1-2 удаа гараараа цохихоор нь би ямар нэгэн эсэргүүцэл үзүүлэлгүй яаж байгаа юм гэхэд чамайг цохиж  байна та нар хоорондоо цохилдох гээд байгаа юм биш үү ална шүү гэж хэлээд, бүгд машиндаа суугаад цааш явсан. Манханы хар үзүүрийн дэлгүүр ороод ******* 1 шил 0.75 литрийн архи авсан, машины жолооч *******аа түлш аваад дээш эргээд Дуут сум руу явж байгаад замдаа зогсоод бүгд буугаад нөгөө архиа хувааж ууж дуусгасан. Машиндаа суугаад Дуут сум руу явсан. Машин дотор би хойд талын зүүн талын хаалга талд, ******* хойд баруун хойд хаалга талдаа сууж явсан, бид хоёрын дунд *******, ******* нар сууж явсан. ******* машин дотор чамайг алчихаад мөнгийг чинь төлчихсөн байсан ч яадаг юм гэхээр нь би *******ийг чи яасан их хүн алдаг юм гээд гараараа цохих гэхэд *******, ******* хоёр миний гарыг барьж аваад цохиулаагүй. ******* машинаа зогсоо гэхэд машин зогсож, ******* машинаас бууж машины хойд талаар тойрч ирээд намайг машинаас буугаад ирэхэд миний зүүн чихрүү гараараа цохиход би газар унасан тухай үед хэсэг манарч байгаад босож ирэхэд миний чихнээс цус гарч байсан. Тэгээд би *******ийг барьж аваад яагаад хүн цохиж байгаа юм бэ гээд нэг удаа хавирч унагаасан. ******* гараараа газар тулаад босож ирсэн. Тэгээд хамт явсан хүмүүс бид хоёрыг салгасан.  Тэндээс яваад манай гэрийн гадна очоод машин зогсож, би машинаас буухад ******* машинаас бууж ирэхээр нь юм яриад зогсож байтал ******* наадахыг чинь алаадахъя гээд цээж нүцгэлчихсэн бууж ирээд миний баруун нүд рүү нэг удаа цохиж унагаагаад миний дээр гарч хоолойгоор боож, миний нүүр лүү гараараа цохиод байхаар нь би гараараа өөрийгөө хамгаалах гээд гараа савж *******ийн толгой руу чулуугаар цохисноо санахгүй байна амьсал боогдоод юугаар цохисон юм мэдэхгүй байна лав л толгой руу нь 2-3 удаа цохиод босож ирээд *******ийн машин хажууд зогсож байхад нь чулуу авч шидсэн боловч оноогүй. Харанхуйд хэнийг нь  мэдээгүй нэг хүн ирж салгасан, намайг босоод ирэхэд миний хамарнаас цус гарч байсан Тэд нар *******ийг аваад машиндаа суугаад явцгаасан. Надтай хамт ******* Бат-Эрдэнэ 2 үлдсэн.

 ******* бид хоёр зодолдоогүй. ******* бид хоёр сууж байгаад хоорондоо маргалдаад ******* намайг дарж аваад салсан. Тэр үед ******* ирээд намайг цохисноос болж чи яахаараа зүгээр байгаа хүнийг цохидог юм, та нар зодолдох гээд байгаа юм биш үү та нарыг ална гэж хэлснээс болоод маргалдаж зодолдох болсон. Би Б.*******ийн чихнээс 1  удаа хазсан, хэдэн удаа цохисноо тоолоогүй 2-3 удаа яг биеийн аль хэсэг рүү цохисноо мэдэхгүй байна толгой, гар, хөлөө сарвалзуулаад цохисон. *******ийг чулуугаар цохисноо санахгүй  байна.  Харин Б.******* руу чулуу авч шидээд оноогүй. ******* миний нүүр, толгой руу хэд хэдэн удаа цохисон би тоолоогүй. 1 удаа дэвссэн, мөр лүү 1 удаа цохиод намайг дарж газар унагаасан. Би урд нь *******ийг таньдаггүй байсан, бид хоёр урд нь хэрүүл маргаан хийж байгаагүй, ямар нэгэн хонзонгийн асуудал байхгүй. Тухайн үед миний хамарны баруун талд хавдсан, зүүн чих сэтэрч, хавдсан, чих, хамарнаас цус их гарсан байсан. Баруун хавирга дээр өвчин орсон байсан, мөн толгой их өвдөж байсан болохоор тархиа бариулахад тархи хөдөлсөн байсан. Одоо зүүн чих сонсгол муудаад байсан боловч одоогоор ямар нэг өвдөж зовиурлаж байгаа зүйл байхгүй байна. *******той маргалдаад ******* намайг унагаахад ******* ирээд та нар зодолдох гээд байна та нарыг ална гэж хэлж байсан. Би Б.*******тай хэрэлдээд явж байхдаа чи муу торгууд юу юм,  чи яв, би үлдэнэ гэж хэлсэн. Тухайн үед машин дотор хэрэлдээд явж байхдаа толгойны ар тал руу нь 2-3 удаа хальт цохиж, нүүр лүү нь давхралдаж унахад мөргөсөн байж магадгүй юм. *******ийн чихнээс 1 удаа хазсан. Харин биеийн аль хэсэгт нь хэдэн удаа цохисноо тоолоогүй 2-3 удаа гар, хөлөө сарвалзуулаад цохисон. Би чулуугаар цохисноо санахгүй байна. Тухайн үед хоолой боогдоод юугаар толгой руу нь цохисноо мэдэхгүй байна. Б.******* өөрөө надаар хэдэн удаа хаанаа цохиулснаа мэдэж байгаа байх. Бид нар архи, пиво ууцгаасан. Яг хэдэн архи, пиво ууснаа санахгүй байгаа ба би тийм их согтоогүй, болсон явдлыг бүгдийг нь санаж байна. *******, ******* 2 тийм их согтоогүй байсан. *******, Бат-Эрдэнэ нар нилээн согтуу байсан. *******аа архи уугаагүй эрүүл байсан.Б.*******т учирсан хохирол болох 400.000 төгрөгийг төлж барагдуулсан. ...”гэх мэдүүлэг

Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол,  эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл,гэрэл зургийн үзүүлэлт/ хх-ийн 38-42-рт/ зэрэг болно.

Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт  хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтуудыг мөрдөгч нь   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай ач холбогдолтой байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв, түүнчлэн мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн нотлогдвол зохих байдлуудыг хангалттай шалгаж, бүрэн тогтоосон байх тул дээрхи нотлох баримтуудыг үнэлж үзэхэд:

 Шүүгдэгч О.******* нь 2019 оны 06 сарын 14-ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ховд аймгийн Манхан сумын Тахилт  багийн наадамд оролцоод Ховд аймгийн Дуут сумруу явж байх үедээ  Дуут сумын Цагаанбургас багийн Цагаанбургас гэх газарт  иргэн Б.*******тай маргалдаж, түүний биед тархи доргилт, баруун чихний доод үзүүр хэсэгт шарх баруун чихний нүхний доод хэсэгт шарх, зулайн баруун хэсэгт шарх зулайн ар хэсэгг зулгаралт, зулайн зүүн хэсэгт зулгаралт, зулайн хэсэг зулгаралт, хүзүүний зүүн урд хэсэгт зулгаралт, хүзүүний ар хэсэг зулгаралт, хүзүүний баруун хэсэгт зулгаралт, хүзүүний баруун урд хэсэгт зулгаралт, үүссэн хэргийн бодит байдал тогтоогдсон. 

Шүүгдэгч О.Ган-Эрдэнийн  үйлдлийн улмаас хохирогч Б.*******ийн биед хөнгөн  гэмтэл учирсан болох нь шинжээчийн 02 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон, тухайн гэмтлийг шүүгдэгч О.******* нь  учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэрч Т.*******. Б.******* нарын мэдүүлэг болон  хохирогч Б.*******ийн ... би замдаа унтаад явж байтал нэг хүн толгойны ар тал руу /тагз руу 2-3 удаа цохихоор нь сэрээд хартал О.******* байсан ба О.******* дахиад дунд сууж явсан хүмүүсийг давж, зүүн талын хөмсөг, дух руу тус бүр 1 удаа мөргөөд  3  дахь удаа мөргөх гэхээр нь гараараа хаагаад, цаашаа түлхэтэл атгасан гараараа  1 удаа толгойны зүүн /чамархай хэсэгт/ тал руу цохиод хамт явсан хүмүүс салгасан ...гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон.

Шүүгдэгч О.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцүүлэх хүсэлт гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд  заасан  хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх шаардлагад нийцэж байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцсэн болно.

Иймд  шүүгдэгч О.******* нь 2019 оны 06 сарын 14-ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ховд аймгийн Дуут сумын Цагаанбургас багийн Цагаанбургас гэх газарт  иргэн Б.*******тай маргалдаж,  зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан...Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол...гэх гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж үзлээ.

Шүүхээс шүүгдэгч О.Ган-Эрдэнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

                    Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршиг:

 Хохирогч Б.*******  нь...  Надад учирсан хохирол болох 400000 төгрөгийг төлж өгсөн. Одоо ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг/хх-ийн 15-16 дугаар хуудаст хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ мэдүүлсэн, байх тул шүүгдэгч О.Ган-Эрдэнийг   хохирогчид 400000 төгрөг төлсөн.  Хохирол төлбөргүй гэж үзэв.

                        Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч ******* овогт Отгонаярын ******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь хэргийн  64 дүгээр  хуудас дахь “ Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”, гэрч Г.Оюунчимэгийн өгсөн... О.******* нь цагаан цайлга сэтгэлтэй, муу зуршил байхгүй, шударга даруу зан төлөвтэй. Ах дүү найз нөхдийнхээ дунд нэр хүндтэй . Ямар нэгэн  гэмт хэрэгт холбогдож байгаагүй... гэх мэдүүлэг, гэрч О.Агиймаагийн ...Миний дүү даруухан,  үг дуу цөөтэй муу зуршил байхгүй. Ямар нэг зүйлд тайван  ханддаг. Дуут сумын 12 жилийн дунд сургуулийн 2-р ангиасаа гараад малчин болсон, урьд нь гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй...гэх мэдүүлгээр  тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч ******* овогт Отгонбаярын ******* нь нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учирсан хохирлыг төлсөн байх тул  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Улсын яллагчийн дүгнэлтэд: Шүүгдэгч О.******* нь  гэмт хэрэг  үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байгаа, шүүгдэгчийн хувийн байдал,  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол  учруулсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, шүүгдэгч  О.Ган-Эрдэнийг  дөрвөн зуун  жаран нэгжтэй тэнцэх хэмжээний,  дөрвөн зуун  жаран мянган төгрөгөөр торгох ял шийтгэх, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдоогүй,  бусдад төлөх төлбөргүй, торгох ял биелүүлэх хүртэл түүний хувьд ногдох эд хөрөнгө болох 2 чих нь онь имтэй баруун талдаа улаан даавуунтай хар зүсмийн 4 настай  3 ямаа, 3 настай 1 ямаа цагаан зүсмийн 6 настай 1 ямаа бор зүсмийн 4 настай 1 ямаа нийт 6 ямаа битүүмжилсэн прокурорын 2019 оны 07 сарын 05-ны  өдрийн 5/73  дугаартай  “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг  хэвээр хэрэглэх, мөн “хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ”-г  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үлдээх саналтай байна гэв.   

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч өмгөөлөгч нь  өмгөөлж хэлсэн дүгнэлтдээ: Гэмт  хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, прокурорын санал болгосон дөрвөн зуун жаран нэгжтэй тэнцэх хэмжээний дөрвөн зуун  жаран мянган төгрөгөөр торгох  саналыг хүлээн зөвшөөрч,  3 сарын хугацаанд  төлнө.   Цаашид гарах хор уршигийг ойлгож байгаа    гэв. 

Шүүхээс шүүгдэгч О.Ган-Эрдэнийг  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол  учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм болохыг тогтоосон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших эрүүгийн хуулийн шударга  ёсны болон гэм буруугийн зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д  зааснаар шүүгдэгч  О.Ган-Эрдэнийг дөрвөн зуун  жаран  нэгжтэй тэнцэх хэмжээний дөрвөн  зуун жаран мянган төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч О.*******д  оногдуулсан 460000 төгрөгний торгох ялыг  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 3 сарын хугацаанд  хэсэгчилэн  төлүүлж, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх  биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг  тайлбарлав. 

Эрүүгийн 1936000000134 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах   хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч   О.******* нь  цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 400000 төгрөг төлсөн   болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Шүүхэд шүүгдэгч  О.Ган-Эрдэнд торгох ял шийтгэсэн тул  түүний   6 тооны  ямааг  битүүмжилсэн прокурорын 2019 оны 07 сарын 05-ны  өдрийн 5/73  дугаартай  “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг торгох ялыг биелүүлэх хүртэл хэвээр хэрэглэх, мөн “хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ”-г  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үлдээв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  17 дугаар зүйлийн 17.4, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг,  36.6, 36.7, 36.8,36.10,36.13  дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт Отгонбаярын Ган-Эрдэнийг хүний эрүүл мэндэд хөнгөн  хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан  гэмт хэрэг үйлдсэн гэм  буруутайд тооцсугай. 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт Отгонбаярын Ган-Эрдэнийг дөрвөн  зуун   жаран нэгжтэй тэнцэх хэмжээний   дөрвөн зуун  жаран мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч  ******* овогт Отгонбаярын *******д оногдуулсан таван зуун тавин   мянган төгрөгний торгох ялыг 3 сарын хугацаанд  хэсэгчилэн  төлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч О.*******д тайлбарласугай.

5.Эрүүгийн 1936000000134 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч О.******* нь  цагдан хоригдсон хоноггүй,  хохирогчид 400000 төгрөг төлсөн болохыг  тус тус  дурдсугай.

6. Шүүгдэгч О.Ган-Эрдэнийн  6 тооны ямааг битүүмжилсэн прокурорын 2019 оны 07 сарын 05-ны  өдрийн 5/73  дугаартай  “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг  торгох ялыг биелүүлэх хүртэл хэвээр хэрэглэсүгэй. 

7.Шүүгдэгч О.*******д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үлдээсүгэй. 

   8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Т.ЦЭЦЭГМАА