| Шүүх | Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гүнбаярын Баярдаваа |
| Хэргийн индекс | 139/2024/00466/И |
| Дугаар | 218/МА2025/00001 |
| Огноо | 2025-03-12 |
| Маргааны төрөл | Эд хөрөнг үнэ төлбөргүй ашиглах, |
Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 03 сарын 12 өдөр
Дугаар 218/МА2025/00001
*******ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Отгонцэцэг даргалж, шүүгч Г.Мөнхбат, Г.Баярдаваа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн А танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 310/ШШ2025/00044 тоот шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******ийн нэхэмжлэлтэй, ******* холбогдох 11,091,600 төгрөг гаргуулах тухай хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Баярдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Чимэддулам, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Дашцэрэн, нарийн бичгийн дарга О.Билгүүн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга: 2024 оны 10 сарын 24-ний өдөр ******* гэдэг залуутай Ганц модны буудалд таарсан. Гэтэл тэр залуу би маргааш хойшоо гарах гэсэн юм, маргааш унаад гарчих машин байна уу ах гээд гуйгаад байхаар нь би өөрийн унаж явсан 98-34 ӨМЭ улсын дугаартай Shakmen-430 маркийн машинаа унуулаад гаргасан. Хятад Улсын нүүрс буулгах талбай руу орохын өмнөх пүүгээр орохдоо багтааж чадахгүй, 2-р чиргүүлээрээ ухаалаг хаалтыг нь мөргөж унагаад, ухаалаг хаалтын суурины бетоныг унагаагаад шилэн кабелуудыг тасдсан. Үүнээс болж миний машины 1 дугуй эвдэрч 1,185,000 төгрөгийн, автомат хаалтын толгой мөргөж хаалт, хяналтын дэлгэц зэргийг гэмтээснээс 9,906,600 төгрөгийн, нийт 11,091,600 төгрөгийн хохирол учруулсныг манай байгууллага болох ******* транс ХХК нь хохирсон этгээдэд төлж барагдуулж, би байгууллагадаа цалингаараа төлж барагдуулсан. Иймээс *******оос 11,091,600 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч тал шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: "2024 оны 10 сард *******этэй Хятад Улсын хил дээрх Ганц мод-нд таарсан. Д.Бат- Эрдэнэ нь надтай таарчхаад намайг машин гаргаад өгөөч, жолооч байхгүй болоод байна гэж гуйгаад байсан. Тэгэхээр нь би зөвшөөрөөд тухайн машиныг нь гаргаж өгсөн. Гаргаж өгөхдөө ухаалаг хаалтыг шүргэсэн. Би өөрөө дураараа хүний машин унаж гарсан асуудал байхгүй. *******э нь намайг гуйж машин бариулаагүй бол би ийм асуудалд орохгүй байсан. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
3. Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
3.1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.4-т зааснаар *******оос 11,091,600 төгрөг гаргуулах тухай *******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
3.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 192420 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Чимэддулам давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол, шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: ... Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.
Шүүхийн шийдвэрийн Үндэслэх нь хэсэгт: ...Хэрэгт нэхэмжлэгч талаас бүрдүүлсэн баримтаар ******* нь *******ийн эзэмшиж байсан ******* транс ХХК-ийн өмчлөлийн 98-34 ӨМЭ улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа бусдад 11,091,600 төгрөгийн хохирол учруулсан, түүний учруулсан хохирлыг *******э ******* транс ХХК-д өөрийн цалингаар төлж барагдуулж байгаа болох нь тогтоогдож байна. гэж үзсэн атлаа Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна.
Хариуцагч ******* нь Монгол улсын хилийн цаана *******этэй тааралдаж, би өмнө ажиллаж байсан компаний ажлаас халагдаад, хамаг ачаагаа аваад явж байна, хилээр машин жолоодоод гарчихмаар байна, жолоодоод хилээр гарах машин олж өгөөч гэж гуйхаар нь адилхан жолооч хүмүүс байна гэж бодоод туслаад өөрийн эзэмшлийн ******* транс ХХК-ийн өмчлөлийн 98-34 ӨМЭ улсын дугаартай автомашиныг жолоодоод хилээр гарахыг *******ын хүсэлтийн дагуу зөвшөөрсөн байдаг. Гэтэл ******* нь 2024 оны 10 сарын 24-ний өдөр 98-34 ӨМЭ улсын дугаартай Shapmen-430 маркийн машиныг жолоодож Хятадын нүүрс буулгах талбай руу орохын өмнө пүүгээр орохдоо багтааж чадахгүй, 2-р чиргүүлээрээ ухаалаг хаалтыг мөргөж ухаалаг хаалтын суурины бетоныг унагааж, шилэн кабелуудыг тасдаж нийт 11,091,600 төгрөгийн хохирол учруулсан.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт ... хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй байхыг заасан. Хууль бус үйлдэл, эс үйлдэхүй гэдэгт заавал ямар нэгэн хууль, дүрэмд заасан зүйлийг зөрчсөн байх агуулга биш, өргөн утгаараа авч үзвэл зан суртахуун, ёс суртахуун зөрчсөн байж болно. Хууль бус гэдгийг ямар нэгэн хэм хэмжээ, хуулийн хоригийг зөрчсөн байхаас гадна зөвшөөрөгдөөгүй үйлдэл, үйлдэлд ухамсартай хандах ердийн шаардлага, бусдын эрхийг хүндэтгэх ухамсар яах аргагүй хамаарна. Хариуцагч *******ын үйлдлийн улмаас дээрх хохирол учирсан, хохирол бий болоход ******* буруутай юм.
Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-т Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад ... эд юмс эвдэрч устаж, гэмтсэн бол тухай тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй. Тухайн тээврийн хэрэгслийг жолоодож байгаа этгээд болох М.Мөнх- Очирт БНХАУ-ын Санхэ пүүний нэвтрэх хаалтыг мөргөхөд тухайн тээврийн хэрэгслийн бодит эзэмшил түүнд байсан.
Нэхэмжлэгч *******э өөрийн ашиг сонирхлын үүднээс тухайн 98-34 ӨМЭ улсын дугаартай тээврийг хэрэгслийг *******т шилжүүлээгүй. Харин *******ын гуйлтын дагуу шилжүүлсэн. Осол болж гэм хор учирсны дараа цагдаагийн байгууллагад мэдэгдэх гэтэл ******* нь хилийн цаана цагдаад гомдол очвол би Монгол Улсын хилээр гарах боломжгүй болно, намайг бодооч, би энэ бүх хохирлыг өөрөө хариуцаж төлнө, миний хариуцлагагүйгээс боллоо гэж гуйгаад байхаар нь Хятадын цагдаад мэдэгдээгүй. Гэтэл монголын хил рүү орж ирээд хүн чанаргүй зан гаргаж байгаад туйлын гомдолтой байгаа талаар нэхэмжлэгч Д.Бат- Эрдэнэ хэлдэг.
Анхан шатны шүүх Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4-т зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй тул Дундговь аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 сарын 30-ны өдрийн 310/ШШ2025/00044 дүгээр шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч М.Мөнх- Очироос 11,091,600 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэж энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна гэв.
5. Нэхэмжлэгч *******э давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 10 сарын 1-ээс тооцсон гэж байна. 10 сарын 25-нд цалин таслаад 10 сарын 30-нд цалин өгдөг. Тэр үед миний цалинг суутгасан. ******* гэдэг хүн нь машинаа хураалгачихлаа гээд хамаг юм аа үүрсэн явж байсан. Тэгээд хүмүүсээс гуйгаад явж байсан. Би чи жолооч юм уу? гэхэд би жолооч гээд үнэмлэхээ үзүүлсэн. Манай компани жолооч хүнд машинаа шилжүүлэхийг зөвшөөрдөг. Би тэгээд маргааш миний машиныг унаад орчих гэсэн. Би бол пүүгээр бол санаатай тэгж орсон гэж бодож байна. Ордог биш гарах пүүгээр оруулсан. Энэ гарах пүүгээр орох нь хэцүү сайн жолооч л ордог энэ бол санаатай. Би Хятадын цагдаагаар шийдүүлье гэхэд надаас гуйсан би нэг машинтай, та 2 машинтай, 2-уулаа 3 машинтай 1 сарын дотор төлье гэж хэлсэн. Тэгээд хил гараад байхгүй болсон гэв.
6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Дашцэрэн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн 2025 оны 01 сарын 30-ны өдрийн 310/ШШ2024/00044 дугаартай шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Нэхэмжлэгч Бат-Эрдэнийн машиныг хариуцагч Мөнх-очир унаад хохирол үүсгэсэн нь тогтоогдсон хэдий ч Иргэний хуулийн 499.4-т заасан нөхцөл байдал үүссэн нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тодорхой тогтоогдсон гэж үзэж байна. 497 дугаар зүйлд гэм хор учруулснаар үүсэх үндэслэлийг тодорхойлж өгсөн. Энэ бүлэг дотроо хэм хэмжээг зохицуулах тусдаа зохицуулалт байгаа. Шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий гэж үзэж байгаа. Хэргийн материалд авсан баримтад нэхэмжлэлдээ ******* гэдэг хүн гуйгаад байсан гэж тайлбарласан хэдий ч хавтаст хэргийн 14-р талд гаргасан Бат-Эрдэнийн хүсэлт байдаг. Энэ хүсэлт дээр өөрийн эзэмшлийн машиныг *******т шилжүүлсний улмаас ийм хохирол учирсан гэж дурдаж өргөдөл гаргасан асуудал байна. Дараагийн асуудал 15-р талд авагдсан бичгээр гаргаж байгаа баталгаа дээр тээврийн хэрэгслийг бусдад дур мэдэн шилжүүлсэн учир бусдад хохирол учруулсан хохирлыг цалингаас барагдуулна гэж байна. Энэ хариуцагч гуйсан ч гэсэн заавал жолоо бариулах хэрэг байсан уу? гэдэг байна. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна. 2 дугаарт нэхэмжлэлийн шаардлага өөрөө нотлогдсон уу гэдэг нь эргэлзээтэй нөхцөл байдлууд хавтаст хэрэгт авагдсан байгаа. Тэгэхээр тухайн компанид зарлагын баримт, тооцооны үлдэгдлийн баримтыг гаргаж өгч байгаа хэдий ч энэ баталгааны хэсэгт *******э 2024 оны 10 дугаар сарын 1-ны өдрөөс 2025 оны 12 дугаар сарын 31-ыг дуустал хугацаанд авалцаж өгөлцсөн тооцооны асуудал гэж байгаа. Энэ нь 10 сарын 1-ээс эхэлж тооцсон баримт байгаа. Гэтэл үйл баримт 10 сарын 24-ний өдөр болсон асуудал. Энэ тооцооны үлдэгдлийн баталгаа гээд байгаа баримт нь энэ үйл баримттай холбоотой гэдэг нь эргэлзээтэй байгаа. 3 дугаарт Нэхэмжлэлийн шаардлагыг гаргах эрх бүхий этгээд мөн эсэх нь эргэлзээтэй. Энэ нь ******* транс гэдэг компанийн машин байсан. Энэ компанийн машиныг жолооддог байсан. Энэ компанийн машиныг ажилтан нь унаад бусдад шилжүүлж гэм хор үүсгэсэн байхад гэдэг хүн нэхэмжлэл гаргах нь үндэслэлтэй юу гэдэг нь эргэлзээтэй. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна гэж үзэж байна гэв.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч *******э нь хариуцагч Д.*******т холбогдуулан 11,091,600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.
2.1. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: уг автомашиныг хариуцагч ******* гуйж унаад хилээр гарсан, хилээр гарах үед БНХАУ-ын нүүрс буулгах талбайн пүүний ухаалаг хаалтыг мөргөж 9,906,600 төгрөг, автомашины дугуйг эвдэлж 1,185,000 төгрөг, нийт 11,091,600 төгрөгийн хохирол учруулсан. Уг хохирлыг ******* транс ХХК барагдуулсан, би өөрөө ******* транс ХХК-д дээрх мөнгийг төлж байгаа тул хариуцагч *******оос мөнгийг нэхэмжилж байна гэжээ.
2.2. Хариуцагч татгалзлын үндэслэлээ: 2024 оны 10 сарын 24-ний өдөр ******* транс ХХК-ийн өмчлөлийн, тухайн өдөр нэхэмжлэгч Б.Бат-Эрдэнийн эзэмшиж байсан гэх 98-34 ӨМЭ улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа БНХАУ-ын нүүрс буулгах талбайн автомат пүүний ухаалаг хаалтыг шүргэж осол гарган хохирол учруулсан, мөн автомашины нэг дугуйг гэмтээсэн үйл баримтад маргаагүй ба, уг ослын улмаас учирсан гэх хохирлын хэмжээ, уг хохирлыг нэхэмжлэгч нь ******* транс ХХК-д төлж байгаа гэх үйл баримтыг эс зөвшөөрч, хариуцлага хүлээх этгээд нь хариуцагч ******* биш, дээрх нэхэмжилсэн мөнгийг хүлээн зөвшөөрөхгүй, би гуйж машиныг жолоодоогүй, *******ийн хүсэлтээр автомашиныг жолоодож хилээр гарсан гэх агуулгаар маргажээ.
3. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.4-т хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Анхан шатны шүүх үйл баримтад нийцүүлэн хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлж тогтоосон байна.
3.1. М.******* нь 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдөр *******ийн эзэмшиж байсан ******* транс ХХК-ийн өмчлөлийн 98-34 ӨМЭ улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа бусдад 11,091,600 төгрөгийн хохирол учруулсан, түүний учруулсан хохирлыг *******э ******* транс ХХК-д өөрийн цалингаар төлж барагдуулж байгаа болох нь тогтоогджээ.
4. Дээрх үйл баримтыг үндэслэн анхан шатны шүүх хариуцагч *******ын үйлдлийн улмаас бусдад хохирол учирсан. Нэхэмжлэгч *******э эзэмшиж байсан гэх 98-34 ӨМЭ улсын дугаартай Shakmen-430 маркийн машиныг хариуцагч *******т шилжүүлэн өгснөөр бусдад учруулсан хохирлыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй гэж үзэн Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4-т зааснаар шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзнэ.
4.1. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгч *******э, хариуцагч ******* нарын хооронд үүссэн харилцааг зөв тогтоогоогүй байх тул давж заалдах шатны шүүхээс дээрх алдааг залруулна.
4.2. Нэхэмжлэгч *******ээс хариуцагч *******т 98-34 ӨМЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг БНХАУ-МУ-н хилээр гаргах зориулалтаар шилжүүлснээр талуудын хооронд Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.5, 339 дүгээр зүйлийн 339.1-т заасан эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглах гэрээний харилцаа үүссэн гэж үзэв. Иргэний хуулийн 339 дүгээр зүйлийн 339.1-т заасан Эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглах гэрээгээр эд хөрөнгийг ашиглагч этгээд буюу хариуцагч ******* 98-34 ӨМЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг зориулалтын дагуу ашиглах, бүрэн бүтэн буцааж өгөх үүргийг хүлээх бөгөөд гэрээний хугацаанд өөрийн буруутай үйлдлээс шалтгаалан эд хөрөнгөд, эсвэл эд хөрөнгийн ашиглалтаас шалтгаалан эд хөрөнгө ашиглуулахаар шилжүүлсэн этгээд буюу нэхэмжлэгч Б.д учруулсан хохирлыг нөхөн төлөх үүргийг Иргэний хуулийн 342 дугаар зүйлийн 342.2, 342.3-дахь хэсэгт заасны дагуу хүлээнэ.
5.Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбар мэтгэлцээнээс үзэхэд хариуцагч Д.******* нэхэмжлэгчээс шилжүүлсэн автомашиныг ашиглах явцдаа автомашинд болон бусдад нийт 11,091,600 төгрөгийн хохирол учруулсан, түүний учруулсан хохирлыг нэхэмжлэгч *******э ******* транс ХХК-д өөрийн цалингаар төлж барагдуулж байгаа болох нь тогтоогдсон байна.
6. Нэхэмжлэгч талын анхан шатны шүүх хуралдаанд гаргасан 98-34 ӨМЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөгч нь ******* транс ХХК мөн талаарх тайлбартай хариуцагч тал маргаагүй байна. Иймд 98-34 ӨМЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөгч нь ******* транс ХХК мөн байна гэж дүгнэлээ.
7. Нэхэмжлэгч *******э өмчлөгч ******* транс ХХК-н зөвшөөрөлгүйгээр 98-34 ӨМЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийн хариуцагч М.Мөнх-очирт шилжүүлсэн нь Иргэний хуулийн 101 дугаар зүйлийн 101.6-дахь хэсэгтэй нийцээгүй байна. Нэхэмжлэгч тал зохих ангиллын жолоодох эрхийн үнэмлэх бүхий этгээдэд тээврийн хэрэгслийг шилжүүлэхийг ******* транс ХХК зөвшөөрдөг талаар шүүх хуралдааны явцад тайлбарлаж байх боловч өөрийн тайлбарыг нотлох баримтыг хэрэгт ирүүлээгүй байна.
8. Нэхэмжлэгч тал өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр тээврийн хэрэгслийг бусдад шилжүүлсэн, хариуцагч тал эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглах гэрээний үүргийг зохих ёсоор биелүүлээгүйгээс эд хөрөнгөд болон бусдад хохирол учруулсан үйлдэлд хэн аль буруутай байх тул нийт хохирлыг талуудад адил тэнцүү хариуцуулж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
Иймд нэхэмжлэгч талын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагч М.Мөнх-очироос 5,545,800 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасантай холбогдон улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтад мөн өөрчлөлт орно.
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан дээрх нэхэмжлэлийн шаардлага нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 751. дүгээр зүйлд заасан тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх маргаан бөгөөд мөн хуулийн 7511. дүгээр зүйлийн 7511.2-т зааснаар анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөнөөс бусад тохиолдолд давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэхээр зохицуулсан.
Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргаагүй тул давж заалдах шатны шүүх магадлалаар хэргийг эцэслэн шийдвэрлэсэн болохыг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 310/ШШ2025/00044 дүгээр шийдвэрийн 1 дүгээр заалтыг бүхэлд нь Иргэний хуулийн 342 дугаар зүйлийн 342.2, 342.3-т зааснаар хариуцагч ******* овогт *******ын ******* /РД:*******/-оос 5,545,800 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* овогт гийн /РД:/-д олгосугай гэж, 2 дахь заалтын ...нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 192,420 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******оос 103,682 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч *******ийн төлсөн 192,420 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511. дүгээр зүйлийн 7511.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн болохыг дурдсугай.
ШҮҮГЧИД Г.МӨНХБАТ
Г.БАЯРДАВАА