Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 2019/ШЦТ/122

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

              Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн  шүүх хуралдааныг шүүгч Т.Цэцэгмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож, улсын яллагч Т.Өсөхболд, шүүгдэгч Ч.Буяннэмэх, Б.Цэрэнпунцаг, тэдгээрийн өмгөөлөгч Д.Нямдорж  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан  шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Өсөхболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д  зааснаар  яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч Бааст овогт Балхүүгийн Цэрэнпунцаг, Захирагч овогт Чинбатын Буяннэмэх нарт холбогдох эрүүгийн 1936001590140 дугаартай, 178/2019/0123/Э/ индекстэй хэргийг 2019 оны 07  сарын 19-ний  өдөр  хүлээн  авч  2019 оны 07 сарын 19-ний  өдөр  хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

                             Шүүгдэгч  нарын  биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2001 оны 3 дугаар сарын 04-ний өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 18 настай,  яс үндэс урианхай,  эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-3, эцэг эхийн хамт  Ховд аймгийн Жаргалант сумын Апаг толгой багийн 01 дүгээр гудамжны 26 тоотод оршин суух ,  урьд ял шийтгэгдэж байгаагүй,  аминдаа хашаа нэг, 2 өрөө хувийн орон сууцтай, сарын өрхийн орлого 700000-800000 төгрөг,  Захирагч овогт Чинбатын Буяннэмэх,

Монгол Улсын иргэн, 2001 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Ховд аймгийн Үенч суманд төрсөн, 18 настай, эрэгтэй,  яс үндэс захчин, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Ховд аймгийн Жаргалант сумын Алаг толгой багийн 03 дугаар гудамжны 03 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэгдэж байгаагүй,  аминдаа хашаа-1, гэр нэг, суудлын авто машин нэгийн хөрөнгөтэй,  сарын өрхийн орлого 700000-800000 төгрөг,  Бааст овогт Балхүүгийн Цэрэнпунцаг

           Холбогдсон хэргийн талаар/ яллах дүгнэлтэнд тусгагдсанаар/ :

Шүүгдэгч Б.Цэрэнпунцаг нь 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдөрт шилжих шөнө Ховд аймгийн Жаргалант сумын Алаг толгой багийн нутаг дэвсгэрт иргэн Б.Энхтүвшинийг зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч Ч.Буяннэмэх нь 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдөрт шилжих шөнө Ховд аймгийн Жаргалант сумын Алаг толгой багийн нутаг дэвсгэрт иргэн Ц.Галбадрахыг зодож, түүний  эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ. 

             Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудын шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дараах нотлох баримтыг хянан хэлэлцэв.

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хх-ийн 01-02,04-05 дугаар хуудас/,

Мөрдөн  шалгах ажиллагаанд хохирогч / Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн Оюунмандалын 35 айлын  33 тоотод оршин суух, 2000 онд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй /  Оорцог орхон овогт Цэдэндоржийн Галбадрахын  өгсөн“...2019 оны 06 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө 00 цагийн үед Б.Энхтүвшин, Г.Энхбаяр, Э.Батмөнх нарын хамт Алагтолгой багийн нутаг дэвсгэрт гэртээ  харих гээд явж байтал замаар өнгөрч явсан 3 залуугийн нэг нь бид дөрөвийг нааш ир гээд дуудсан.  Яваад очтол, тамхи байна уу гэхээр нь Б.Энхтүвшин “та нарын тамхийг би бэлддэг юм уу” гэж хэлсэн. Би Б.Энхтүвшингийн дэргэд очоод зогстол, Б.Цэрэнпунцаг, Ч.Буяннэмэх 2 над руу дөхөж ирээд Ч.Буяннэмэх “муухай хараад байна уу” гэж хэлсэн. Б.Цэрэнпунцаг хажуунаас чи миний найз руу гэж хэлээд баруун шанаа луу 1 удаа цохисон. Хажууд зогсож байсан Б.Энхбаяр бид хоёрыг салгасан чинь, хажуунаас Ч.Буяннэмэх намайг заамдаад бариад авахаар нь би зөрүүлээд гарнаас нь бариад автал гар тавь чи “Буянааг мэдэхгүй байна уу” гэж хэлэхээр нь гарыг нь тавьсан чинь миний баруун, зүүн шанаа руу ээлжпээд Ч.Буяннэмэх гараараа хэд хэдэн удаа цохисон. Уруул хамар луу 2-3 удаа мөргөөд миний хамраас цус гараад манай найз Б.Энхбаяр салгах гэтэл заамдсан гараа тавихгүй дахиад баруун, зүүн шанаа луу хөлөөрөө хальт 2-3 удаа өшиглөхөөр нь одоо болий уучлаарай гэж хэлэхийг тоохгүй байсан. Манай  найз Г.Энхбаяр бид хоёрыг салгасан. Ч.Буяннэмэх надаас салаад манай найз Б.Энхтүвшин рүү очиж явсан. Тэгээд би хамраас цус гараад тогтоох гээд арчаад Тарвасны хөшөөны хажууд сууж байтал Б.Цэрэнпунцаг миний хажууд ууртай байрын  ирээд юм хэлэлгүй баруун шанаа луу 1 удаа гараараа цохиод эргээд явсан. Тэгээд бид нар салаад явцгаасан. Бид нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Ч.Буяннэмэх, Б.Цэрэнпунцаг, С.Батбилэг нарыг гаднаас нь харахад архи уусан юм шиг байхаар нь би тэр гурвыг согтуу байна гэж бодсон. Түүнээс биш яг архи уусан уугаагүй эсэхийг үнэртэж мэдээгүй. Б.Энхтүвшин, Г.Энхбаяр, Э.Батмөнх, Ч.Буяннэмэх, Б.Цэрэнпунцаг, С.Батбилэг нараас өөр хүн байгаагүй. Урд өмнө бид нар хэрэлдэж маргалдаж байсан болон өс хонзонгийн асуудал байхгүй. Ч.Буяннэмэх, Б.Цэрэнпунцаг, С.Батбилэг нартай тамхи асууснаас болоод маргалдаж намайг Ч.Буяннэмэх заамдаж барьж аваад миний баруун, зүүн шанаа луу хэд хэдэн удаа цохиж, ам, хамар луу 2-3 удаа мөргөж, баруун зүүн шанаа луу 2-3 удаа өшиглөсөн. Б.Цэрэнпунцаг миний шанаа луу 1 удаа гараараа цохисон. Өөр хэн нэгэн намайг цохиогүй. Би Ч.Буяннэмэх, Б.Цэрэнпунцаг, С.Батбилэг нарыг цохиогүй. Намайг Ч.Буяннэмэхтэй маргалдаад, Ч.Буяннэмэх намайг  цохиж байхад Б.Энхтүвшин надаас холдоод явсан болохоор Б.Энхтүвшин хэнээр хэдэн удаа цохиулсныг би хараагүй.  Харин тэр хэдээс салсаны дараа Б.Энхтүвшин намайг  Ширбазарын байрны хажууд сууж байтал Ч.Буяннэмэх миний нүүр лүү гараараа цохиж өшиглөсөн...гэх мэдүүлэг. Хохирогч Ц.Галбадрахын Ховд аймгийн Цагдаагийн газар гаргасан... Иргэн Ч.Буяннэмэх нь миний биед хөнгөн гэмтэл учруулсан, хохиролд 464800 төгрөг барагдуулсан. Ямар нэгэн гомдол санал байхгүй...гэх хүсэлт /хх-ийн 23-24, 93-рт/

Мөрдөн  шалгах ажиллагаанд хохирогч / Ховд аймгийн Жаргалант сумын Хайрхан  багийн 10-09 тоотод оршин суух, 2001 онд төрсөн, 18 настай, эрэгтэй, яс үндэс урианхай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй / Мянгад овогт Баянмөнхийн Энхтүвшингийн өгсөн...

  2019 оны 06 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө 00 цагийн үед Галбадрах, Г.Энхбаяр, Э.Батмөнх нарын хамт Алагтолгой багийн нутаг дэвсгэрт гэртээ харих гээд явж байтал замаар өнгөрч явтал, тэнд байсан 3 залуугийн нэг нь бид  дөрөвийг нааш ир гээд дуудсан.  Бид нарыг  очитол, тамхи гаргаад ир пиздаануудаа гэхээр  нь  би “та нарын тамхийг би бэлддэг юм уу” гэж хэлсэн чинь Ч.Буяннэмэх нь “ чи одоо ямар  хэгжүүн бацаан вэ намайг танихуу” гэхээр нь танихгүй гэхэд, Галбадрах хажууд ирээд зогстол, Ч.Буяннэмэх, С.Батбилэг хоёр Ц.Галбадрах луу дөхөж очоод муухай хараад байна уу чи  миний найз руу гэж хэлээд маргалдаж, Б.Цэрэнпунцаг, Ц.Галбадрахын нүүр хэсэг рүү 1 удаа цохиж хөл рүү нь 1 удаа өшиглөхөөр нь би дөхөөд очитол Б.Цэрэнпунцаг, С.Батбилэг 2 над руу ирээд, Ц.Галбадрах, Ч.Буяннэмэх 2 цаашаа эргээд маргалдсан чигээрээ явсан. Тэгсэн Б.Цэрэнпунцаг миний гарнаас бариад, С.Батбилэг миний зүүн хацар луу 3-4 удаа цохиод, Б.Цэрэнпунцаг миний нүүр, толгой руу гараараа 9-10 удаа цохиод миний  хамарнаас цус гараад хамраа дараад сууж байтал Ч.Буяннэмэх ирээд намайг заамдаж барьж аваад босоод ир гэхээр нь би цусаа тогтоож байна гэхэд босоод ир гээд зогсож  байтал Г.Энхбаяр ирээд бид хоёрыг салгасан. Засмал замаар хөндлөн гарч байхад  Ц.Галбадрах дээр Б.Цэрэнпунцаг очоод цохиж байх шиг байсан.  Хаана  нь хэрхэн цохиж байгаа талаар харанхуйд нарийн харж чадаагүй. Тэгээд би зам хөндлөн гараад Ширбазарын байрны гадна саадан дээр сууж байтал Ч.Буяннэмэх ирээд миний нүүр лүү гараараа 2 удаа цохиж, 1 удаа өшиглөсөн. Тэгээд салаад явцгаасан. Урд өмнө бид нар хэрэлдэж маргалдаж байсан болон өс хонзонгийн асуудалгүй. Ч.Буяннэмэх, Б.Цэрэнпунцаг, С.Батбилэг нартай тамхи асууснаас болоод маргалдаж,  намайг Б.Цэрэнпунцаг, С.Батбилэг 2 миний  нүүр лүү хэд хэдэн удаа ээлжлээд цохисон. Би тоолоогүй.  Өөр хэн нэгэн намайг цохиогүй. Би Ч.Буяннэмэх, Б.Цэрэнпунцаг, С.Батбилэг нарыг цохиогүй. Маргалдаж байгаад Б.Цэрэнпунцагийг 1 удаа түлхсэн. Ц.Галбадрах, бид 2 хоорондоо зайтай байсан болохоор Ц.Галбадрахыг ч хэдэн удаа цохиж зодсон талаар мэдэхгүй байна. Бид нар архи уугаагүй байсан. Ч.Буяннэмэх, Б.Цэрэнпунцаг, С.Батбилэг нарыг архи  уусан уугаагүй эсэхийг би мэдээгүй. Ц.Галбадрах, Н.Энхбаяр, Э.Батмөнх, Ч.Буяннэмэх, Б.Цэрэнпунцаг, С.Батбилэг бид нараас өөр хүн байхгүй байсан... гэх мэдүүлэг, хохирогч Б.Энхтүвшингийн Ховд аймгийн Цагдаагийн газарт гаргасан... Б.Цэрэнпунцаг нь миний  биед хөнгөн хохирол учруулсанаа хүлээн зөвшөөрч хохирол болох 2465000 төгрөгийг төлж барагдуулсан. Хэрэв ирээдүйд  эмчилгээний зардал гарвал иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжилнэ... гэх хүсэлт /хх-ийн 25-26, 92 -рт/   

Мөрдөн шалгах ажиллагаанд Г.Энхбаярын гэрчээр өгсөн...2019 оны 06 дугаар сарын сүүлээр өдрийг нь сайн санахгүй байна. Ц.Галбадрах,  Б.Энхтүвшин Э.Батмөнх бид 4 багшийнхаас гараад харих гээд явж байтал шийгуатай уулзвар өнгөрч явтал замын хажууд зогсож байсан 3 залуугийн нэг нь “хөөе нааш ир” гээд дуудаад бид 4-аас Б.Энхтүвшин  түрүүлээд очиход Ч.Буяннэмэх “тамхи байна уу” гэж асуусан. Б.Энхтүвшин би “чиний тамхийг бэлдэх юм уу” гэхэд Ч.Буяннэмэх Б.Энхтүвшин рүү дөхөөд намайг хараад танай найз над руу томроод байна ш дээ гэж хэлээд Б.Энхтүвшин чимээгүй болоод Ц.Галбадрах Ч.Буяннэмэхийн урдуур хөөцөлдөөд ороход Б.Цэрэнпунцаг Ц.Галбадрахын нүүр лүү 1 удаа цохиод Ц.Галбадрах Б.Цэрэнпунцагтай барилцаж аваад хажууд нь байсан С.Батбилэг бас очиж байсан. Би Ч.Буяннэмэх Б.Энхтүвшин 2 заамдалцаад барилцаад авахаар нь Б.Энхтүвшин Ч.Буяннэмэх 2-ыг салгаад Б.Энхтүвшин Ц.Галбадрахыг Б.Цэрэнпунцаг С.Батбилэг 2-оос салгаж авсан.Тэгсэн Ц.Галбадрах Ч.Буяннэмэхийг зогсож байгаа зүгрүү яваад Б.Энхтүвшин Б.Цэрэнпунцаг С.Батбилэг 2-той юм ярина гэж хэлээд сандал дэр суухаар нь эргээд Ц.Галбадрах, Ч.Буяннэмэх 2 дээр очиход барилцаад авчихсан байхаар нь салгах гэтэл Ч.Буяннмэх Ц.Галбадрахыг заамдаж барьж аваад хацар луу нь хэд хэдэн удаа өшиглөөд би арай нэг юм тэр 2-ыг салгаад Ц.Галбадрахыг С.Батбилэг цохих шиг болоод С.Батбилэг Б.Энхтүвшин Ч.Цэрэнпунцаг хоёр луу явсан. Тэгсэн Э.Батмөнх харагдахгүй байгаад гарч ирээд салгалцаад Э.Батмөнх чи Ц.Галбадрахыг авч бай гэж хэлээд Ч.Буяннэмэхийг бариад зогсож байтал Ч.Буяннэмэх би одоо танай 2 найзтай зодолдож гар хүрэхгүй гэхээр нь хамт Энхтүвшин дээр очиход Б.Энхтүвшингийн хамарнаас цус гарчихсан Б.Цэрэнпунцаг С.Батбилэг 2 байхгүй байсан. Тэгсэн Б.Энхтүвшин Ч.Буяннэмэхийг заамдаад бариад авахаар нь Ч.Буяннэмэхийг цохихгүй гэсэн биз дээ гэхэд заамдаж байснаа тавьчихсан. Тэгээд бид хэд эргээд уулзаж байтал Б.Энхтүвшин Ч.Буяннэмэх 2 байхгүй байхаар нь яасан юм бэ гээд зогсож байтал Б.Энхтүвшин ирээд намайг Ч.Буяннэмэх цохилоо гэж хэлсэн. Хаана нь цохисныг хэлээгүй. Тэгээд бид хэд салцгаасан...гэх мэдүүлэг /хх-ийн 27-28-рт/

Мөрдөн шалгах ажиллагаанд Э.Батмөнхийн гэрчээр өгсөн...2019 оны 06 сарын сүүлчээр өдрийг сайн санахгүй байна.Ц.Галбадрах, Б.Энхтүвшин, Г.Энхбаяр нарын хамт шөнө 00 цагийн өнгөрч байхад бид 4 байшиндаа очоод буцаад гэрлүүгээ явж байтал Алагтолгой багийн нутаг дэвсгэрт шийгуатай уулзвараар өнгөрч явтал замын хажууд зогсож байсан 3 залуугаас намхан нуруутай Б.Цэрэнпунцаг бид 4-ийг дуудаад “тамхи байна уу” гэхээр нь Б.Энхтүвшин би “та нарын тамхийг бэлддэг юм уу” гэхэд олоод ир гээд маргадаж Б.Цэрэнпунцаг Б.Энхтүвшинг цохисон. Г.Энхбаяр салгаад хамт явсан 2 залуу нь цаанаас нь ирээд Ц.Галбадрах Ч.Буяннэмэх 2 барилцаж аваад хэрэлдээд холдож яваад Б.Энхтүвшин Б.Цэрэнпунцаг 2 барилцаж аваад зодолдоод болиочээ гээд Г.Энхбаяр бид 2 салгах гээд чадахгүй салгаад холдуулахаар дахин нийлээд зодолдоод байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 29-30-рт/

Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй  С.Батбилэгийн гэрчээр өгсөн... 2019 оны 06 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө 00 цагийн үед Алагтолгой багийн нутаг дэвсгэрт Ч.Буяннэмэх, Б.Цэрэнпунцаг нарын хамт гэртээ харих замдаа гудамжинд юм яриад байж байгаад хажуугаар 4 залуу өнгөрөхөөр нь Б.Цэрэнпунцаг тэр дөрвийг дуудаад ирэхээр нь “тамхи гаргаад ир” гэж хэлтэл Б.Энхтүвшин нь   “та нарын тамхийг би бэлддэг юм уу” гэж хэлтэл Б.Цэрэнпунцаг Б.Энхтүвшинг заамдаж аваад маргалдаад холдсон. Тэгсэн Буяннэмэх, Галбадрахтай маргалдахаар нь би Б.Цэрэнпунцаг, Б.Энхтүвшин 2 дээр очиход Б.Цэрэнпунцаг нь  Б.Энхтүвшингийн шанаа руу 1-2 удаа гараараа цохисон. Б.Энхтүвшин зөрүүлээд Б.Цэрэнпунцагийн чихний доод тал руу хальт 1 удаа цохихоор нь би салгасан. Б.Энхтүвшин бариад авахаар нь би тавь гэж хэлээд тавиулаад Ч.Буяннэмэх, Ц.Галбадрах 2 дээр очиход нэг нэгнийгээ заамдалцаад бариад авчихсан байсан ба би очоод салгасан. Намайг Б.Энхтүвшин, Ц.Галбадрах 2 цохиогүй. Миний мэдэхийн тамхи асууснаас болоод маргалдаж Б.Цэрэнпунцагийн чихний доод тал руу Энхтүвшин 1 удаа хальт цохисон. Ц.Галбадрах, Б.Цэрэнпунцагийг цохиогүй. Б.Энхтүвшингийн шанаа руу 1-2 удаа гараараа Б.Цэрэнпунцаг цохисон.  Би Б.Цэрэнпунцаг, Б.Энхтүвшин хоёрыг салгаад байж байсан. Өөр хэн нь хэнийгээ хэдэн удаа цохисон талаар мэдэхгүй байна. Намайг Б.Энхтүвшинг цохиогүйг Б.Цэрэнпунцаг, Ч.Буяннэмэх, Ц.Галбадрах нар гэрчилнэ. Тухайн үед Б.Цэрэнпунцаг, Б.Энхтүвшин хоёрын дундуур орж салгаж байхад миний тохой эсвэл гар санаандгүй нүүрэнд нь хүрсэн байж болохыг би үгүйсгэхгүй байна. Тэгээд Б.Энхтүвшин намайг цохисон гэж хэлж байгаа байх гэж бодож байна. Б.Энхтүвшин, Ц.Галбадрах хоёрыг архи уусан байсан эсэхийг мэдээгүй ба бид нар архи уугаагүй байсан. Ц.Галбадрах, Г.Энхбаяр, Э.Батмөнх, Б.Энхтүвшин, Ч.Буяннэмэх, Б.Цэрэнпунцаг бид нараас өөр хүн байгаагүй. Урд өмнө бид нар хэрэлдэж маргалдаж байсан болон өс хонзонгийн асуудалгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 31-рт/

Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахмад Д.Тогтохын 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдөр гэрчээр өгсөн “...Б.Энхтүвшингийн биед учирсан гэмтлүүдээс хамар ясны хугарал гэмтэл нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байгаа ба зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, хоёр эгэмний дунд хэсэгт зулгаралт гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамааарахгүй байгаа юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 дугаар хуудас/,

Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахмад Д.Тогтохын 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 349 дугаартай шинжээчийн ...“Б.Энхтүвшингийн биед гэмтэл тогтоогдлоо.

Б.Энхтүвшингийн биед  хамар ясны хугарал, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, 2 эгэмний дунд хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь  мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой.Тухайн хэрэг учралын үед үүссэн шинэ гэмтлүүд байна.

Б.Энхтүвшингийн биед учирсан  гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй

Б.Энхтүвшингийн биед учирсан дээрхи гэмтэл нь Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

Б.Энхтүвшингийн биед архаг хууч өвчин байгаа эсэхийг Шүүхийн шинжилгээний албанаас тогтоох боломжгүй...”гэх дүгнэлт /хх-ийн 41 дүгээр хуудас/

Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахмад Д.Тогтохын 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 350 дугаартай.... Ц.Галбадрахын  биед гэмтэл тогтоогдлоо. Ц.Галбадрахын  биед тархи доргилт, дээд уруулын дотор талд шарх, дээд зүүн талын 1-р шүд, дээд эрүүний баруун талын 2 дугаар шүдний хөдлөл, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь  мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Тухайн хэрэг учралын үед үүссэн шинэ гэмтлүүд байна.

Ц.Галбадрахын  биед  учирсан  гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй

Ц.Галбадрахын  биед учирсан дээрхи гэмтэл нь Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

Ц.Галбадрахын биед архаг хууч өвчин байгаа эсэхийг Шүүхийн шинжилгээний албанаас тогтоох боломжгүй... гэх дүгнэлт /хх-ийн 42-р хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Буяннэмэхийн  хэргээ хүлээн мэдүүлсэн... Хүлээн зөвшөөрч байна. Миний буруу. Тухайн үед буюу 2019 оны 06 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнийн 00 цагийн үед Алагтолгой багийн нутаг дэвсгэрт" найз Б.Цэрэнпунцаг, С.Батбилэг нарын хамт гэртээ харих замдаа гудамжинд юм яриад зогсож байхад, хажуугаар 4 залуу өнгөрөхөд Б.Цэрэнпунцаг тэр дөрөвийг дуудаад, ирэхэд нь “тамхи байвал гаргаад ир” гэж хэлтэл, Б.Энхтүвшин “та нарын тамхийг би бэлддэг юм уу” гэж хэлээд Б.Энхтүвшин Б.Цэрэнпунцаг 2 заамдалцаж барилцаж аваад маргалдаж байхад  С.Батбилэг салгахаар очиж байсан ба би Ц.Галбадрахтай маргалдаад, нүүр лүү нь 1-2 удаа өшиглөөд, барилцаж аваад Ц.Галбадрахын шанаа луу 3-4 удаа гараараа цохиод Ц.Галбадрахын найз салгасан. Б.Энхтүвшин, Б.Цэрэнпунцаг нар хэн нь хэнийгээ хэдэн удаа цохисон талаар би мэдэхгүй байна. Тэр 2 надаас хол байсан. Ц.Галбадрахын нүүр лүү нь би 1-2 удаа өшиглөж, шанаа луу нь 2-3 удаа гараараа цохисон. Намайг Ц.Галбадрах цохих гэхээр нь би цохиулалгүй бултсан. Тухайн үед Ц.Галбадрах, Г.Энхбаяр, Э.Батмөнх, Б.Энхтүвшин, Б.Цэрэнпунцаг, С.Батбилэг  бид нараас өөр хүн байгаагүй. Бид нарын хэн хэн нь архи уугаагүй байсан. Б.Энхтүвшин Ц.Галбадрах хоёрыг архи уусан эсэхийг мэдэхгүй. Б.Энхтүвшин, Ц.Галбадрах нартай Б.Цэрэнпунцаг бид 2 урд өмнө хэрэлд маргалдаж байсан зүйл байхгүй. Б.Энхтүвшинг, С.Батбилэг цохиж байхыг хараагүй. Ц.Галбадрахтай маргалдаж  байгаад нэг харахад Б.Энхтүвшин, Б.Цэрэнпунцаг хоёрыг С.Батбилэг салгахаар очиж байсан.  Б.Цэрэнпунцаг, С.Батбилэг бид гурвыг  Б.Энхтүвшин, Ц.Галбадрах 2 цохиогүй. Б.Энхтүвшин, Ц.Галбадрах, Г.Энхбаяр, Э.Батмөнх, Б.Цэрэнпунцаг, бид нар эрүүл  байсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Өөр ямар нэг санал, хүсэлт, гомдол байхгүй.  Ц.Галбадрахад учирсан хохирол болох 464800 төгрөгийг төлж барагдуулсан. Хуульд заасан хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү ... гэх мэдүүлэг

Мөрдөн  шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Цэрэнпунцагийн хэргээ хүлээн мэдүүлсэн...Тухайн өдөр буюу 2019 оны 06 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө 00 цагийн үед Алагтолгой багийн нутаг дэвсгэрт Ч.Буяннэмэх, С.Батбилэг нарын хамт гэртээ харих замдаа гудамжинд юм яриад байж байгаад, хажуугаар 4 залуу өнгөрөхөөр нь би тэр дөрөвийг дуудаад ирэхээр нь”тамхи байвал гаргаад ир” гэж хэлтэл, Б.Энхтүвшин “та нарын тамхийг би бэлддэг юм уу” гэж хэлээд Б.Энхтүвшин бид 2 заамдалцаж барилцаж аваад маргалдаж байгаад би Б.Энхтүвшингийн шанаа руу 2-3 удаа баруун гараараа  цохиод Б.Энхтүвшин бид 2 барилцаж авахад С.Батбилэг бид хоёрыг салгасан. Би Ч.Буяннэмэх Ц.Галбадрах хоёр хоорондоо маргалдаж хэн нь хэнийгээ хэдэн удаа цохисныг хараагүй. Тэр 2 надаас хол байсан ба Ц.Галбадрахыг, Ч.Буяннэмэх цохисны дараа Ц.Галбадрахыг  хашааны хажууд байхад нь очоод, 1 удаа шанаа руу нь цохисон. Би тухайн үед Б.Энхтүвшинтэй маргалдаж, барилцаж аваад Б.Энхтүвшинг цохиход миний чихний доод хэсэгт халуу оргиж, гутал шороо болсон байсан болохоор Б.Энхтүвшин миний чихний доод тал руу хальт цохиж, маажиж, хавсарсан юм байна гэж бодож байсан боловч, асуудал болсны дараа миний чихэнд ямар нэг маажуулсан гэх зүйл, хөлөнд  ямар нэгэн  улайсан зүйл байгаагүй. Би тухайн үед буруу бодоод тэгж мэдүүлсэн ба С.Батбилэг бас надад тэгж хэлэхээр нь чи буруу харсан байна намайг Б.Энхтүвшин хальт цохиогүй гэхэд цохих шиг болсон цохиогүй юм уу гэж надаас асууж байсан.  Тухайн үед харанхуй байсан болохоор андуурч харсан байна гэж би С.Батбилэгт хэлсэн. Ц.Галбадрах, Б.Энхбаяр, Э.Батмөнх, Б.Энхтүвшин, Ч.Буяннэмэх, С.Батбилэг бид нараас өөр хүн байгаагүй. Бид нар архи уугаагүй байсан. Б.Энхтүвшин, Ц.Галбадрах хоёрыг архи  уусан эсэхийг мэдэхгүй байна. Б.Энхтүвшинг С.Батбилэг цохиогүй. С.Батбилэг Б.Энхтүвшин бид хоёрын дундуур орж салгаж байхад Батбилэгийн тохой, гар санаадгүй нүүрэнд нь хүрсэн байж болох юм. Б.Энхтүвшин С.Батбилэгийг цохисон гээд байгаа С.Батбилэг Б.Энхтүвшинг цохиогүй. Ц.Галбадрахыг С.Батбилэг цохиогүй. Б.Энхтүвшин бид хоёрын хажууд С.Батбилэг байсан. Би Б.Энхтүвшингийн хамар, шанаа руу 2-3 удаа гараараа цохисон. Өөр цохиогүй. Ц.Галбадрах. Ч.Буяннэмэх хоёр хэн хэнийгээ хэдэн удаа цохисон талаар мэдэхгүй хараагүй. С.Батбилэг, Б.Энхтүвшин, Ц.Галбдарахыг нарыг цохиогүй. Өөр хэн нь хэнийгээ хэдэн удаа цохисон талаар мэдэхгүй байна...гэх мэдүүлэг

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар...Захирагч овогт Чинбатын Буяннэмэх нь ял шийтгэгдээгүй гэх баримт, Бааст овогт Балхүүгийн Цэрэнпунцаг нь ял шийтгэгдээгүй гэх баримт /хх-ийн 69-70-рт/

Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол,  эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл,/ хх-ийн 81-85-рт/ зэрэг болно.

Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт  хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтуудыг мөрдөгч нь   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай ач холбогдолтой байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв, түүнчлэн мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн нотлогдвол зохих байдлуудыг хангалттай шалгаж, бүрэн тогтоосон байх тул дээрхи нотлох баримтуудыг үнэлж үзэхэд:

 Шүүгдэгч Б.Цэрэнпунцаг, Ч.Буяннэмэх  нар насанд хүрээгүй гэрч С.Батбилэгийн хамт   2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдөрт шилжих шөнө Ховд аймгийн Жаргалант сумын Алаг толгой багийн нутаг дэвсгэрт гэртээ харих гэж явах үедээ  Ч.Галбадрах, Б.Энхтүвшин, Г.Энхбаяр, Э.Батмөнх нарыг дэргэдүүр нь  зөрж  өнгөрөх үед  Б.Цэрэнпунцаг нь  Ц.Галбадрах, Б.Энхтүвшин, Г.Энхбаяр, Э.Батмөнх   нарыг дуудаж “ тамхи байвал өгчих” гэхэд нь Б.Энхтүвшин нь  “ та нарын тамхи бэлдэгч юмуу” гэснээс болж Б.Цэрэнпунцаг нь Б.Энхтүвшинтэй маргалдаж улмаар түүний нүүр лүү нь хоёр удаа гараараа цохиж, хөлөөрөө өшиглөсөн.  мөн Ч.Буяннэмэх нь Ц.Галбадрахтай маргалдаж  баруун шанаа болон зүүн шанаанд нь хэд хэдэн удаа цохиж, ам хамар луу 2-3 удаа мөргөсөн, баруун шанаанд нь хальт өшиглөсөн... хэргийн үйл баримт, бодит байдал тогтоогдож байна.

Шүүгдэгч Ч.Буяннэмэх нь Ц.Галбадрахын зүүн шанаанд нь хэд хэдэн удаа цохиж, ам хамар луу 2-3 удаа мөргөсөн, баруун шанаанд нь хальт өшиглөсөн улмаас түүний эрүүл мэндэд “тархи доргилт”,  мөн  дээд уруулын дотор талд шарх, дээд зүүн талын 1-р шүд, дээд эрүүний баруун талын 2 дугаар шүдний  хөдлөл, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт гэх  хөнгөн гэмтэл  учирсан нь Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны  шинжээчийн  2019 оны 06 сарын 17- ны өдрийн 350 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байна.

Шүүгдэгч Ч.Буяннэмэхийн хохирогч Ц.Галбадрахын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан  үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан... хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан ... гэх гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Мөн шүүгдэгч Б.Цэрэнпунцаг нь Б.Энхтүвшингийн нүүр толгойн хэсэгт нь гараараа хэдэн удаа цохисон, мөн нүүр лүү нь гараараа хоёр удаа цохиж, нүүр хэсэгт нь өшиглөсний улмаас Б.Энхтүвшингийн  биед хамар ясны хугарал, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, 2 эгэмний дунд хэсэгт зулгаралт, гэх хөнгөн  гэмтэл учирсан болох нь  Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 06 сарын 17-ны өдрийн  349 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Цэрэнпунцагийн хохирогч Б.Энхтүвшингийн  эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан... хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан ... гэх гэмт хэргийн шинжийг хангаж байна.  

Шүүгдэгч Ч.Буяннэмэх, Б.Цэрэнпунцаг нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцүүлэх хүсэлт гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд  заасан  хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх шаардлагад нийцэж байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцсэн болно.

Иймд  Шүүгдэгч Б.Цэрэнпунцагийг  2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдөрт шилжих шөнө Ховд аймгийн Жаргалант сумын Алаг толгой багийн нутаг дэвсгэрт иргэн Б.Энхтүвшинг зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,

 Мөн шүүгдэгч Ч.Буяннэмэхийг  2013 оны 6 дугаар сарын 12-ны өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдөрт шилжих шөнө Ховд аймгийн Жаргалант сумын Алаг толгой багийн нутаг дэвсгэрт иргэн Ц.Галбадрахыг зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан  гэмт үйлдэлүүдэд  нь Ховд аймгийн Прокуророын газраас Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлэн  ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзнэ. 

Шүүхээс шүүгдэгч Ч.Буяннэмэх, Б.Цэрэнпунцаг нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Дээрхи гэмт хэрэг нь шүүгдэгч  хохирогч нарын хэн нэгнийгээ хүндлэхгүй байдал, бусадтай  харилцахдаа хүндлэлгүй байдлаар харилцсанаас бий болжээ.

                 Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршиг:

 Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Энхтүвшин нь шүүгдэгч Б.Цэрэнпунцагаас гэм хорын хохиролд 2465000 төгрөгийг авсан,  гомдолгүй ... гэх хүсэлт, мөн хохирогч Ц.Галбадрах нь шүүгдэгч Ч.Буяннэмэхээс  гэм хорын хохиролд 464800 төгрөгийг авсан, гомдолгүй... гэх хүсэлтийг тус тус Цагдаагийн газарт гаргасан байх тул шүүгдэгч Б.Цэрэнпунцаг нь хохиролд 2465000 төгрөг,  шүүгдэгч Ч.Буяннэмэх нь хохиролд 464800 төгрөгийг тус тус төлсөн гэж  үзнэ.  

                        Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч  Ч.Буяннэмэх, Б.Цэрэнпунцаг нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, ял шийтгүүлж байгаагүй болох нь хэргийн 59, 60 дугаар хуудас дахь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”, мөрдөн шалгах ажиллагаанд   Ч.Даваасүрэнгийн гэрчээр өгсөн...Миний дүү Ч.Буяннэмэх цайлган, ямар нэг зүйлд тайван ханддаг, хүнд тусархуу муу зуршил байхгүй даруухан үг дуу цөөн зантай. Багадаа хүмүүжилтэй байсан. Гэртээ бага наснаа өнгөрөөсөн. Прогресс 12 жилийн дунд сургуулийг төгссөн ба сурлага, хүмүүжилтэй сурагч байсан.Ч.Буяннэмэх тусдаа гараагүй. Эцэг, эх, бид нар хамт амьдардаг. Бид нар болон ар гэрийн амьдралын хэрэлцээ боломж дунджийн тийм ч хүрэлцээтэй амьдралтай биш. Аав ээж хоёрын тэтгэвэр, халамжийн мөнгөөр амьдардаг. Аав суумгаа асаргаанд байдаг. Ч.Буяннэмэх тусдаа гараагүй, ажилгүй, өөрийн гэсэн орлого байхгүй, аав, ээжтэйгээ хамт амьдардаг болохоор өөрт нь ноогдох эд хөрөнгө байхгүй. Аав, ээж 2 тэтгэвэрийн хэдэн төгрөгнөөс нь өөр орлого гээд байх зүйл байхгүй боловч одоо амьдарч байгаа хувийн орон сууц, гэрийн эд зүйл болох зурагт, хөргөгч зэрэг байгаа. Хэргийг хурдан шуурхай шийдвэрлэж өгөөч гэж хүсмээр байна...гэх мэдүүлэг, Ц.Отгонсүрэнгийн гэрчээр өгсөн...Ч.Буяннэмэх манай бага хүү. Дээрээ 2 ах, 1 эгчтэй. Бага байхын хүнд тусархуу, жаахан түргэн ууртай, уур нь хурдан гардаг цайлган сэтгэлтэй хүнд муу юм боддоггүй, хүний үгнээс гардаггүй, найрсаг, шудрага түвшин зантай. Ар гэрийн амьдралын хүрэлцээний хувьд боломжийн дундаж амьдралтай Ч.Буяннэмэх тусдаа гараагүй манай ам бүлд хмат байдаг. Манай нөхөр Чинбатын болон миний халамжийн, тэтгэврийн мөнгөөр амьдардаг. Гэр бүл, ах дүү хамаатан, садан, найз нөхөдийнхөө дунд нэр хүндтэй. Бусадтай хэвийн найрсаг харьцаатай. Хүний биед хөнгөн гэмтэл учруулсан хэрэгт холбогдосныг мэдэж байна.  Хуулийн дагуу хурдан шуурхай шийдвэрлэж өгнө үү гэж хүсмээр байна гэх мэдүүлэг, О.Сэмбээгийн гэрчээр өгсөн... Бага насандаа цэцэрлэгт хүмүүжсэн, сургуульд гайгүй хүмүүжилтэй, сайн  сурагч байсан ба муу зуршил байхгүй, хүний үгнээс гардаггүй, найрсаг, тусархаг, шударга, даруу зан төлөвтэй. Ч.Цэрэнпунцаг тусдаа гараагүй эцэг, эх, дүү нарынхаа хамт ам байгаа ба ар гэрийн бидний амьдрал хүрэлцээний хувьд боломжийн, дунджийн амьдралтай. Дүү нар нь Ерөнхий боловсролын сургуулийн 1-6  дугаар ангид сурдаг. Би өөрөө цэцэрлэгт туслах багш ажилладаг. Аав нь хувиараа дугуй засвар ажиллуулдаг. Хүмүүстэй хэвийн харьцаатай. Гэр бүл, ах дүү хамаатан, садан нөхдийнхөө дунд нэр хүндтэй... гэх мэдүүлэг, Ж.Балхүүгийн гэрчээр өгсөн...Багадаа хүмүүжилтэй байсан ба цэцэрлэгт хүмүүжсэн, сургуульд сайн сурдаг сурагч байсан. Найрсаг, тусархаг, муу зуршил байхгүй, даруу, хүний үгнээс гардаггүй зантай. Ч.Цэрэнпунцаг тусдаа гараагүй. Гэрийнхэнтэйгээ хамт амьдарч байгаа. Дүү нар нь Ерөнхий боловсролын сургуулийн 1-8 дугаар ангид сурдаг. Би хувиараа дугуй засвар ажиллуулдаг ба ээж нь цэцэрлэгт туслах багш ажилтай. Б.Цэрэнпунцаг нь  тусдаа гараагүй болохоор одоо амьдарч байгаа гэр, эд зүйлүүд болох зураг хөргөгч зэрэг байгаа. Ар гэрийн бидний амьдрал хүрэлцээний хувьд боломжийн, дунджийн амьдралтай. Миний хүү гэр бүл, ах дүү хамаатан, садан, найз нөхөдийнхөө дунд нэр хүндтэй. Бусадтай хэвийн, энгийн харьцдаг. Бусдын биед гэмтэл учруулсан хэрэгт холбогдон шалгагдаж байгаа. Хуулийн дагуу шуурхай шийдвэрлэж өгвөл сайн байна…гэх мэдүүлэгээр тус тус тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Ч.Буяннэмэх, Б.Цэрэнпунцаг нар нь  хохирогч нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан  эмчилгээний зардлыг төлсөн байх тул  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 Улсын яллагчийн дүгнэлтэд: Шүүгдэгч Б.Цэрэнпунцаг нь 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдөрт шилжих шөнө Ховд аймгийн Жаргалант сумын Алаг толгой багийн нутаг дэвсгэрт иргэн Б.Энхтүвшинийг зодож, иргэн Б.Энхтүвшингийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч Ч.Буяннэмэх нь 2013 оны 6 дугаар сарын 12-ны өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдөрт шилжих шөнө Ховд аймгийн Жаргалант сумын Алаг толгой багийн нутаг дэвсгэрт иргэн Ц.Галбадрахыг зодож, иргэн Ц.Галбадрахын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, гэмт хэрэг нь нотлогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцуулж, шүүгдэгч   Б.Цэрэнпунцагийг 550 нэгжтэй тэнцэх хэмжээний таван зуун тавин мянган төгрөгөөр торгох ял,  шүүгдэгч Ч.Буяннэмэхийг 550 нэгжтэй тэнцэх хэмжээний таван зуун тавин мянган төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, шүүгдэгч Б.Цэрэнпунцаг нь  2465000 төгрөгийн хохирлыг   хохирогч Ц.Энхтүвшинд,  шүүгдэгч Ч.Буяннэмэх нь 464800 төгрөгийн хохирлыг хохирогч Ц.Галбадрахад  тус тус нөхөн  төлсөн, торгох ял биелэгдэх хүртэл шүүгдэгч Б.Цэрэнпунцагийн хувьд ногдох хөрөнгө болох  450000 төгрөг бүхий ХААН банкны 5753870379 тоот  дансыг битүүмжилсэн прокурорын 2019 оны 06 сарын 18-ны  өдрийн 5/75 дугаартай, Ч.Буяннэмэхийн хувьд ногдох хөрөнө болох  450000 төгрөг бүхий ХААН банкны 5866083464 тоот  дансыг битүүмжилсэн прокурорын 2019 оны 06 сарын 18-ны  өдрийн 5/75 дугаартай,  “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хэвээр үлдээж, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч нарт  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг  хэвээр үлдээх саналтай гэв. 

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлтэд:  Шүүгдэгч Ч.Буяннэмэх, Б.Цэрэнпунцаг нар нь   анх удаа гэмт хэрэг үйдсэн. 18 насанд хүрсэн боловч гэмт хэргийн нөхцөл байдлыг ойлгоогүй, харилцааны алдаа гаргасан, хохирол төлсөн, цаашид суралцах нөхцөл боломжоор хангаж өгнө үү? гэв

Шүүхээс шүүгдэгч Ч.Буяннэмэх, Б.Цэрэнпунцаг нарыг  хүний эрүүл мэндэд  хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д  заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших эрүүгийн хуулийн шударга  ёсны болон гэм буруугийн зарчимд нийцүүлэн, мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч болон өмгөөлөгчийн дүгнэлт зэргийг харгалзан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар  шүүгдэгч Ч.Буянэмэх, Б.Цэрэнпунцаг нарыг  тус бүрийг нь 550 нэгжтэй тэнцэх  хэмжээний 550000 төгрөгийн торгох ялаар тус тус шийтгэж,  оногдуулсан  550000 төгрөгний торгох ялыг  3 сарын хугацаанд хэсэгчилэн  төлүүлж, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх  биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг  тайлбарлав. 

Эрүүгийн 1936001590140 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй,  шүүгдэгч нараас  гаргуулах  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ч.Буяннэмэх, Б.Цэрэнпунцаг нар  нь   цагдан хоригдсон хоноггүй, шүүхээс шүүгдэгч Ч.Буяннэмэх, Б.Цэрэнпунцаг нарт  торгох ял оногдуулсан тул  шүүгдэгч Ч.Буяннэмэхийн  ХААН банкны 450000 төгрөг бүхий 5866083464 дугаартай дансыг битүүмжилсэн  прокурорын 2019 оны 07 сарын 18-ны өдрийн 5/75 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоол, шүүгдэгч Б.Цэрэнпунцагийн   ХААН банкны 450000 төгрөг бүхий 5753870379 дугаартай дансыг битүүмжилсэн  прокурорын 2019 оны 07 сарын 18-ны өдрийн 5/76 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг торгох ял биелэгдэх хүртэл тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч Б,Цэрэнпунцаг, Ч.Буяннэмэх нарт хувийн баталгаа гаргах таслан сэрггийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  17 дугаар зүйлийн 17.4, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг,  36.6, 36.7, 36.8,36.10,36.13  дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Бааст овогт Балхүүгийн Цэрэнпунцаг, шүүгдэгч Захирагч овогт Чинбатын Буяннэмэх нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн  хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан  гэмт хэрэг үйлдсэн гэм  буруутайд тус тус тооцсугай. 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д  зааснаар шүүгдэгч Бааст овогт Балхүүгийн Цэрэнпунцагийг таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний таван зуун  тавин мянган төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Захирагч овогт Чинбатын Буяннэмэхэд таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний таван зуун тавин мянган төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Бааст овогт Балхүүгийн Цэрэнпунцаг, Захирагч овогт Чинбатын Буяннэмэх нарт  оногдуулсан таван зуун тавин  мянган төгрөгний торгох ялыг 3 /гурав / сарын хугацаанд тус тус хэсэгчлэн төлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч Б.Цэрэнпунцаг, Ч.Буяннэмэх нарт . тайлбарласугай.

5.Эрүүгийн 1936001590140 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Цэрэнпунцаг, Ч.Буяннэмэх нар нь  цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Б.Цэрэнпунцаг нь  2465000 төгрөгийн хохирлыг   хохирогч Ц.Энхтүвшинд,  шүүгдэгч Ч.Буяннэмэх нь 464800 төгрөгийн хохирлыг хохирогч Ц.Галбадрахад  тус тус   төлсөн  болохыг  дурдсугай.

6. Шүүгдэгч  Б.Цэрэнпунцагийн хувьд ногдох хөрөнгө болох  450000 төгрөг бүхий ХААН банкны 5753870379 тоот  дансыг битүүмжилсэн прокурорын 2019 оны 06 сарын 18- ний  өдрийн 5/75 дугаартай, Ч.Буяннэмэхийн хувьд ногдох хөрөнө болох  450000 төгрөг бүхий ХААН банкны 5866083464 тоот  дансыг битүүмжилсэн прокурорын 2019 оны 06 сарын 18- ний  өдрийн 5/75 дугаартай,  “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг торгох ял биелэгдэх хүртэл тус тус хэвээр үлдээсүгэй.

7. Шүүгдэгч Б.Цэрэнпунцаг, Ч.Буяннэмэх нарт  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл тус тус хэвээр хэрэглэсүгэй.

   8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцлээ бичих, гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Т.ЦЭЦЭГМАА