| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанноровын Угтахбаяр |
| Хэргийн индекс | 240/2016/00409/и |
| Дугаар | 451 |
| Огноо | 2016-09-28 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 09 сарын 28 өдөр
Дугаар 451
Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг Ханхонгор сум Мандах багт оршин суух Боржигон овогт Сумъяагийн Өнөрбат
Хариуцагч: Өмнөговь аймаг Цогтцэций сум, 2 дугаар баг Дэлгэхэд оршин суух Сэрээ овогт Цэвэлмаагийн Мөнхцэцэг
Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэн
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч С.Өнөрбат шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ц.Мөнхцэцэгтэй 2009 онд танилцан нэг гэрт амьдраад охин Хонгорзул 2011 оны 03 дугаар сарын 05-ны өдөр төрсөн. Бид хамтран амьдарч байх хугацаандаа гэрлээлтээ батлуулаагүй байсан бөгөөд 2011 оны сүүлээр Ц.Мөнхцэцэгээс салахдаа охин Хонгорзулаа өөр дээрээ авч өсгөөд 4 жил гаруй болж байна. Энэ хугацаанд Ц.Мөнхцэцэг нь хэл сураг аваагүй ба төрсний гэрчилгээ, хүүхдийн 20.000 төгрөгийн дэвтэр болон бусад бичиг баримтыг авчирч өгөхийг хүлээсээр 4 жил гаран хугацаа өнгөрлөө. Иймд Ц.Мөнхцэцэгээс охин Хонгорзулд тэтгэлэг гаргуулан авах хүсэлтэй байна. Ц.Мөнхцэцэг бид хоёр эд хөрөнгийн маргаангүй болно гэжээ.
Хариуцагч Ц.Мөнхцэцэг шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Сийрэстийн 1 дүгээр багийн иргэн Цэвэлмаагийн Мөнхцэцэг миний бие 2010 онд танилцаж нэг гэрт амьдран 2011 оны 03 дугаар сарын 05-ны өдөр охин Хонгорзул нь төрсөн. 2013 оны 10 дугаар сард гаднаа тоглож байсан Хонгорзул охиныг хэл чимээгүй хулгайн журмаар эцэг Өнөрбат нь авч явсныг тэр өдөр нь мэдсэн. Мөнхцэцэг миний бие одоо гэртээ талийгаач эгчийн өнчин 0-16 насны 4 хүүхэд өөрийн 2 хүүхэд нөхрийн хамт 8 уулаа амьдардаг. Өрхийн орлогогүй. Охин Хонгорзулыг өөр дээрээ авч өсгөх боломжгүй амьдралын орлого муутай тул миний энэ амьдралын аргагүй байдлыг харгалзан үзэж тэтгэмжээс чөлөөлж өгнө үү. С.Өнөрбат бид хоёр эд хөрөнгийн маргаангүй болно гэжээ.
Нэхэмжлэгч С.Өнөрбат шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: С.Өнөрбат би Цэвэлмаагийн Мөнхцэцэгээс хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч С.Өнөрбат нь нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болох нь түүний тайлбараар нотлогдож байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг батлаж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
ШҮҮГЧ Л.УГТАХБАЯР