| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 102/2016/06972/И |
| Дугаар | 102/ШШ2016/05322 |
| Огноо | 2016-10-07 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 10 сарын 07 өдөр
Дугаар 102/ШШ2016/05322
2016 оны 10 сарын 07 өдөр
| Дугаар 102/ШШ2016/05322
| Улаанбаатар хот
| |
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 41 дүгээр байр, 22 тоот хаягт оршин суух Цэвээндоржийн Болормаа /РД:УС65092401/-ын нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэлийн шаардлага: Хариуцагчаар оролцвол зохих Хишгээгийн Тэмүүжин /РД:ФА90011916/-г эрэн сурвалжлуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Анхцэцэг оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Ц.Болормаа би иргэн Хишгээгийн Тэмүүжинтэй /регистрийн дугаар:ФА90011916/ 2016 оны 3 дугаар сарын 01-ны өдөр 5.000.000 /таван сая/ төгрөгийг 1 сарын хугацаатай 10 хувийн хүүтэй зээлсэн. Зээлийн төлбөрийг Х.Тэмүүжинд бэлнээр хүлээлгэн өгсөн. Х.Тэмүүжинд зээлийн төлбөр болон хүүг төлөөгүй, зээлээ төлөхийг шаардахад удахгүй өгнө гэсэн ч төлөөгүй тул 2016 оны 3 дугаар сарын 05-ны өдөр түүний өгнө гэсэн боломжит хугацаагаар гэрээний хугацааг хойшлуулж Зээлийн гэрээг бичгээр байгуулж нотариатаар гэрчлүүлсэн. Ийнхүү хариуцагч Х.Тэмүүжин нь авсан зээлийн төлбөрөөс 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдөр зээлийн хүүгийн төлбөрт 500.000 төгрөгийг, 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдөр зээлийн төлбөрт 1.000.000 төгрөгийг нэхэмжлэгч Ц.Болормаагийн Хаан банкны 5045169684 тоот дансанд тус тус шилжүүлсэн боловч Тэмүүжингээс үлдэгдэл зээлийн төлбөрөө удаа дараа шаардахад удахгүй төлнө гэсэн амлалт өгсөөр байгаа хэдий ч зээлийн төлбөрөө барагдуулахгүй байна. Монгол Улсын Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” 282.1 “Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно” гэж заасан байдаг.
Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсгийг үндэслэн зээлийн үлдэгдэл төлбөрт 4.000.000 төгрөгийг хариуцагч Х.Тэмүүжингээс гаргуулахаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч Х.Тэмүүжин нь тус бүртгэгдсэн хаяган дээрээ бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож тус шүүхийн 2016 оны 07-р сарын 27-ны өдрийн Дугаар 102/Ш32016/21665 шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан.
Иймээс хариуцагч “Х.Тэмүүжинг” /РД:ФА90011916/ эрэн сурвалжилж оршин байгаа газрыг нь тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч шүүх хуралдаанд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие хариуцагчийг эрэн сурвалжлах шүүх хуралдаанд оролцох боломжгүй болсон тул миний эзгүйд шүүх хуралдааныг хийж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэл болон хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Болормаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт Хариуцагчийн оршин суугаа газрын хаяг мэдэгдэхгүй байвал түүнийг эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэгч шүүхэд хүсэлт гаргаж болно гэж заасны дагуу иргэний хэрэг хариуцагчаар оролцвол зохих Х.Тэмүүжинг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргасан байна.
Мөн хуулийн 155 дугаар зүйлийн 155.2 дахь хэсэгт Хүсэлтийг гаргагч өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргана гэснээр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэгч нь Баянгол дүүрэгт оршин суудаг болох нь хорооны тодорхойлолтоор тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нь шүүх хуралдааныг эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлтийг ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 21665 тоот захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9 дэх хэсэгт заасан үндэслэлээр Ц.Болормаагийн нэхэмжлэлтэй Х.Тэмүүжинд холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.4 дэх хэсэгт зааснаар Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг гаргаж болно, хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ гэж заасан байх бөгөөд Х.Тэмүүжин нь дээрх шүүгчийн захирамжаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь харагдаж байна.
Иймд Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 12/4 дүгээр байр 31 тоот хаягт оршин сууж байсан Хишгээгийн Тэмүүжин/РД:ФА90011916/-г эрэн сурвалжлуулахыг хүссэн нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх заалтыг баримтлан Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 12/4 дүгээр байр 31 тоот хаягт оршин сууж байсан Хишгээгийн Тэмүүжин/РД:ФА90011916/-г г эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх заалтыг баримтлан Х.Тэмүүжинг эрэн сурвалжилж, оршин байгаа газрын хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Баянгол дүүргийн Цагдаагийн Хоёрдугаар хэлтэст даалгасугай.
3. Хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжилж, оршин байгаа газрын хаягийг тогтоосноо нэхэмжлэгч Ц.Болормаа /Утас:95156550/, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэцэцэг /Утас:99905061/ нарт мэдэгдэхийг Баянгол дүүргийн Цагдаагийн Хоёрдугаар хэлтэст уламжилсугай.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж завж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
|