Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 1035

 

 

 

 

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС     

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж,  

нарийн бичгийн дарга: Ш.Ундармаа,

улсын яллагч: М.Очбадрах,

шүүгдэгчийн өмгөөлөгч: У.Сайнбилэг,

хэлмэрч: Б.С,

хохирогч: Б.М,

шүүгдэгч: А.Б   нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт   заасан гэмт хэрэгт Зуу ван овогт А Б холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж  ирүүлсэн 1806052370070  дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 6 дугаар сарын 25-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                                                                                   

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

          1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, З овогт А Б, 19 оны 01 дүгээр  сарын 27-ны өдөр Дорнод аймгийн Дашбалбар суманд  төрсөн,  настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, группэд байдаг, ам  бүл 3, нөхөр,  хүүхдийн хамт,  тоотод оршин суудаг,  улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, РД: ,

Холбогдсон хэргийн талаар:

          А.Б нь 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн  дүгээр хороо  дугаар байрны  тоотод оршин суух Б.М гэрт орж тагтнаас ууттай ус асгалаа гэх шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэж түүний Ай фоне 6 плас загварын гар утсыг шалан дээр шидэж гэмтээсний улмаас 544.000 төгрөгийн хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.

         Шүүгдэгч  А.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Миний бие тааруу байгаа. Нэг жилийн хугацаа өнгөрсөн, учраас хэргийг бүрэн санахгүй байгаа тул мэдүүлэг өгөхгүй гэв.

         Хохирогч Б.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 06 дугаар сарын 13-ны өдөр би гэртээ найз залуутайгаа найзуудынхаа хамт байсан. Орой нь  манай найз залуу  найзтайгаа цуг нэг пиво уусан. Өглөө 11.00 цагт  манай найз Э дэлгүүр орох гэж гараад явсан. Найзыгаа гарсан хойгуур нь бид нар палкон дээр гараад харахад Э араас нэг хүн хаалга тогшиж хүчтэй тогшиж орж ирээд нэг юм хайгаад байсан. Би тухайн үед ойлгоогүй. Б эгчийн нөхөр намайг түлхэхэд би энэ хүмүүсийг гайхсан. Б эгч манайд орж   ирээд  бичлэг хийгээд байсан. Манай  найз ус алдсан байна нойл руугаа ороод үздээ гэхээр нь ороход зүгээр байсан.Тэгээд палкен дээр нэг юм шалгаад байсан. Хүүхэд нь та нар дээрээс ус цацсан юм биш үү гэхэд би юу ч мэдээгүй. Манай найз залуу миний утсаар бичлэг хийж байхад Б эгч утасыг нь булааж аваад шидсэн. Сидин дээр энэ эгч яаж миний утсыг шидсэн, тэр ах яаж намайг түлхсэнийг бичсэн байгаа. Энэ хэрэг жил явж байна. Б эгч хийсэн хэрэгээ хүлээн зөвшөөрч байгаа боловч 300.000 төгрөг өгөөл салий гэхээр мөнгө байхгүй гэж удаа дараа дээрлэхсэн. Би ээж аавдаа хэлээгүй, ээж аавдаа хэлвэл бөөн юм болно гэж бодсон гэв.

         Шүүгдэгч  А.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би 11.00 цагийн орчимд нөхрийн хамт Дорнод явах гээд гэрээсээ гараад байрны доогуур явж байтал дээрээс ууттай ус асгасан бөгөөд ус нь нөхрийг норгож миний гутлыг бас норгосон. Тэгээд дээшээ харахад 11 давхарт нэг эрэгтэй хүн блокон дээр байсан. Тэгээд нөхрийн хамт дээшээ гараад хаалгыг нь нүдээд ороход хоёр эрэгтэй, 1 эмэгтэй байсан бөгөөд ус асгасан талаар хэлэхэд үгүй үгүй бид нар асгаагүй хажуу айл байх гээд байсан. Тэгээд би хүүгээрээ дамжуулж хэрэлдсэн. Тэгтэл нөгөө хоёр эрэгтэй нь миний хүүг хэл амаар доромжлоод чиний ээж чинь галзуу байна гэх мэтээр доромжилсон. Тэгэхээр нь би утсаараа бичлэг хийсэн тэгтэл нөгөө залуу миний гарыг бариад гар татаж утас газар унагасан. Тэгэхээр нь би уурлаад хэрэлдсэн ба хар хувцастай охин хажууд бас утсаар бичлэг хийхээр нь би утсыг нь аваад газар шидсэн. Миний хүүг маш их хэл амаар доромжлоод шоолж муухай үг хэлээр ярьж түлхсэн. Тэгэхээр нь би бас түлхээд хэрүүл хийсэн. Манай нөхөр хэрүүлд оролцоогүй. Миний хувьд хөгжлийн бэрхшээлтэй хөдөө амьдардаг учир дахин дахин дуудагдаж чадахгүй гэжээ. /хх-ийн 15/

         Хохирогч Б.М мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Өнөөдөр 12.00 цагийн орчимд найз Ш,  нарын хамт гэртээ байж байтал гэнэт хаалга хүчтэй нүдсэн. Тэгэхээр нь онгойлгоод өгтөл эрэгтэй, эмэгтэй хоёр хүн хүүхдийнхээ хамт орж ирсэн. Тухайн хүмүүс хэлгүй хүмүүс байсан бөгөөд би учрыг нь сайн олоогүй. Тэд нар ус алдсан гээд байх шиг болохоор нь би усны өрөөндөө ортол юу ч болоогүй байсан. Эмэгтэй нь орилоод байсан эрэгтэй нь хувцас руугаа заагаад байсан. Би юу ч ойлгохгүй байж байтал хүүхэд нь та нарыг дээрээс ус асгаад хувцас норгосон гэж байна гэж хэлсэн. Гэтэл нөгөө эмэгтэй гуталтайгаа ор дэрэн дээгүүр гишгэчээд блокон дээр очсон. Би араас нь очтол миний цээж рүү 2-3 удаа цохисон. Нөгөө эрэгтэй нь 00-ын өрөө рүү ороод ууттай ус хайгаад байх шиг байсан. Бид нар юм хэлээгүй чимээгүй л байж байсан. Сүүлдээ бид нар тайлбарлаж хэлсэн боловч ойлгохгүй бичлэг хийгээд байсан. Гэтэл манай найз Шутсыг нь аваад миний утсаар эргүүлээд бичлэг хийсэн чинь уг эмэгтэй миний утсыг аваад газар шидчихсэн. Би утсаа авахаар очтол нөхөр нь намайг түлхээд цохисон. Бид нар уг нь дөрвүүлээ манайд байсан юм тэгээд Э гараад идэх юм авахаар явсан чинь удаад байхаар нь Ш, А хоёр блокон дээр гарч харж байсан болохоор ус шидсэн гэж ойлгосон юм шиг байналээ. Миний утсыг эвдэж хаясан тул би 700.000 төгрөгөөр төлүүлнэ гэжээ.  /хх-н 7-9/          

          Гэрч Ш.Ш  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Баянзүрх дүүргийн  дүгээр хороо  байрны  тоотод найз М гэрт А, Э М бид 4 байсан. Э дэлгүүр гараад идэх уух юм авахаар гарсан. Би түүнийг блокон дээр харж зогсож байгаад ирж байхаар нь өрөөнд ороод удаагүй байж байтал Э орж ирээд араас нь танихгүй 2 хүн нэг хүүхдийн хамт ороод ирсэн. Танихгүй эмэгтэй хүн нь гуталтайгаа өрөөгөөр яваад шууд блокон дээр ирсэн. Тэгээд шууд утсаа гаргаж ирээд бичлэг хийгээд унатал Энхзул юун хүмүүс бэ яах гэж байгаа юм гэтэл М цээж рүү шууд цохиод авсан. Тэгэхээр нь би зөрүүлээд М утсаар  бичлэг хийсэн. Тэгтэл шууд утсыг булааж аваад газар шидсэн. Энэ хооронд Э цагдаа дуудаад цагдаа нар ирсэн. Тухайн хүмүүс орж ирээд Э, М хоёрыг цохисон. Бид нар маш их гайхсан. Бидний хувьд тухайн хүмүүст гар хүрээгүй. Бид нар эхлээд ус алдсан юм байна гэж ойлгоод 00-ын өрөөнд ортол зүгээр байсан. Цонхоор ус шидсэн гэдгийг нь сүүлд ойлгосон гэжээ.  /хх-н 10/

          Гэрч Б.А мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Баянзүрх дүүргийн  дүгээр хороо  байрны  тоотод найз М гэрт Ш.Ш, Э, М бид 4 байсан. Э дэлгүүр гараад идэх уух юм авахаар гарсан. Би түүнийг блокон дээр харж зогсож байгаад ирж байхаар нь өрөөнд ороод удаагүй байж байтал Э орж ирээд араас нь танихгүй 2 хүн нэг хүүхдийн хамт ороод ирсэн. Танихгүй эмэгтэй хүн нь гуталтайгаа өрөөгөөр яваад шууд блокон дээр ирсэн. Тэгээд шууд утсаа гаргаж ирээд бичлэг хийгээд унатал Э юун хүмүүс бэ яах гэж байгаа юм гэтэл М цээж рүү шууд цохиод авсан. Тэгтэл Ш зөрүүлээд М утсаар  бичлэг хийсэн. Тэгтэл шууд утсыг булааж аваад газар шидсэн. Энэ хооронд Э цагдаа дуудаад цагдаа нар ирсэн. Тухайн хүмүүс орж ирээд Э, М хоёрыг цохисон. Бид нар маш их гайхсан. Бидний хувьд тухайн хүмүүст гар хүрээгүй. Бид нар эхлээд ус алдсан юм байна гэж ойлгоод 00-ын өрөөнд ортол зүгээр байсан. Цонхоор ус шидсэн гэдгийг нь сүүлд ойлгосон гэжээ.  /хх-н 11/

         Гэрч С.Э мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Бид нар М гэрт байж байгаад би 11.00 цагийн орчимд гарч идэх уух юм аваад орж ирж байтал лифтэн дотор надтай хамт 3 хүн суусан. Би хаалгаа онгойлготол нөгөө 3 хүн надтай хамт шууд гэрт орсон. Эрэгтэй хүнийх нь өмд ус болсон байсан тэгэхээр нь би ус алдсан юм байна гэж бодсон. Тэгээд би эгчээ ус алдсан юм уу гэхэд нөгөө эмэгтэй шууд гуталтайгаа блокон дээр гарсан. Эрэгтэй нь 00-ын өрөөнд орсон. Нэг юм хайгаад байх шиг болсон. Би юу хайж байгаа юм гэтэл намайг цохиж авчихаад бичлэг хийгээд эхэлсэн. Гэтэл манай найз Ш зөрүүлээд бичлэг хийсэн. Гэтэл нөгөө эмэгтэй Ш гараас утсыг нь булааж аваад шууд газар шидсэн. Маш хүчтэй шидсэн. Тэгээд бөөн хэрүүл болоод хүүхэд нь уйлаад байхаар нь би цагдаа дуудчихсан юм. Бид нар уг эгчээс ойлгооч хэл амаараа ярилций гээд гуйхад ойлгохгүй байхаар нь би цагдаа дуудсан юм гэжээ. /хх-н 12/

        Орчуулагч хэлмэрчээр томилох тухай мөрдөгчийн тогтоолд: Хэлмэрч Б.С томилж эрх үүрэг танилцуулсан байна. /хх-н 14/

         Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 17/

         2018.6.22-ны өдрийн 4202 дугаартай шинжээчийн дүгнэлт:

         1.Шинжилгээнд ирүүлсэн гар утас шинжилгээнд тэнцэнэ.

          2.Гар утасны нүүрний шил хагарч цуурсан, их бие сэнсэрч нугаларсан гэмтэл хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр гарсан байна.

          3.Гар утсыг засварлаад дахин ашиглах боломжтой эсэхийг тогтоох боломжгүй байна гэжээ.  /хх-н 18-19/

         Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 25/

         Дамно ХХК-ны хөрөнгийн үнэлгээний тайланд: гар утсыг 544.000 төгрөгөөр үнэлжээ. /хх-н 27/

         Шинжээч С.Г мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:  Тухайн утсыг шинжилгээнд ирүүлсэн байсан бөгөөд хөрөнгийн үнэлгээний зах зээлийн хандлагаар шинжээч томилох тогтоол болон хөрөнгийн байдалтай биечлэн танилцсан нөхцөл зэрэгт үндэслэн тооцоолол гарган 544.000 төгрөгөөр үнэлсэн. Тухайн утас нь Ай Фоне 6 загварын гар утас мөн шинжилгээнд ирүүлсэн утас дэлгэц хагарсан асаах боломжгүй байсан учраас үзүүлэлтийг харах боломжгүй байсан. Тиймээс шинжээч томилох тогтоолд дурдсан багтаамж үзүүлэлтийг үндэслэн дүгнэлт гаргасан гэжээ. /хх-н 34/

          Шинжээч Ж.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: / хх-н 35/

        Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-н 23-24

        А.Б иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 36/, ял шийтгэгдсэн  эсэхийг шалгах хуудас /хх-н 39 /,

         А.Б хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай тогтоол /хх-н 49/

         А.Б Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн тогтоол, /хх-н 42/, прокурорын тогтоол /хх-н 43-44/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 46-47/ зэрэг болно.

         А.Б нь 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн  дүгээр хороо  дугаар байрны  тоотод оршин суух Б.М гэрт орж тагтнаас ууттай ус асгалаа гэх шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэж түүний Ай фоне 6 плас загварын гар утсыг шалан дээр шидэж гэмтээсний улмаас 544.000 төгрөгийн хохирол учруулса гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

          Хохирогч Б.М мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... Тэд нар ус алдсан гээд байх шиг болохоор нь би усны өрөөндөө ортол юу ч болоогүй байсан. Эмэгтэй нь орилоод байсан эрэгтэй нь хувцас руугаа заагаад байсан. Би юу ч ойлгохгүй байж байтал хүүхэд нь та нарыг дээрээс ус асгаад хувцас норгосон гэж байна гэж хэлсэн. Гэтэл нөгөө эмэгтэй гуталтайгаа ор дэрэн дээгүүр гишгэчээд блокон дээр очсон. Би араас нь очтол миний цээж рүү 2-3 удаа цохисон. Нөгөө эрэгтэй нь 00-ын өрөө рүү ороод ууттай ус хайгаад байх шиг байсан. Миний утсыг эвдэж хаясан тул би 700.000 төгрөгөөр төлүүлнэ гэсэн мэдүүлэг   /хх-н 7-9/         

          Гэрч Ш.Ш  мөрдөн шалгах ажиллагааны үед  өгсөн ... Э орж ирээд араас нь танихгүй 2 хүн нэг хүүхдийн хамт ороод ирсэн. Танихгүй эмэгтэй хүн нь гуталтайгаа өрөөгөөр яваад шууд блокон дээр ирсэн. Тэгээд шууд утсаа гаргаж ирээд бичлэг хийгээд унатал Энхзул юун хүмүүс бэ яах гэж байгаа юм гэтэл М цээж рүү шууд цохиод авсан. Тэгэхээр нь би зөрүүлээд М утсаар  бичлэг хийсэн. Тэгтэл шууд утсыг булааж аваад газар шидсэн гэсэн мэдүүлэг /хх-н 10/

          Гэрч Б.А мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... Э орж ирээд араас нь танихгүй 2 хүн нэг хүүхдийн хамт ороод ирсэн. Танихгүй эмэгтэй хүн нь гуталтайгаа өрөөгөөр яваад шууд блокон дээр ирсэн. Тэгээд шууд утсаа гаргаж ирээд бичлэг хийгээд унатал Энхзул юун хүмүүс бэ яах гэж байгаа юм гэтэл М цээж рүү шууд цохиод авсан. Тэгтэл Ш зөрүүлээд М утсаар  бичлэг хийсэн. Тэгтэл шууд утсыг булааж аваад газар шидсэн гэсэн мэдүүлэг /хх-н 11/

         Гэрч С.Э мөрдөн шалгах ажиллагааны үед  өгсөн ... Эрэгтэй хүнийх нь өмд ус болсон байсан тэгэхээр нь би ус алдсан юм байна гэж бодсон. Тэгээд би эгчээ ус алдсан юм уу гэхэд нөгөө эмэгтэй шууд гуталтайгаа блокон дээр гарсан. Эрэгтэй нь 00-ын өрөөнд орсон. Нэг юм хайгаад байх шиг болсон. Би юу хайж байгаа юм гэтэл намайг цохиж авчихаад бичлэг хийгээд эхэлсэн. Гэтэл манай найз Ш зөрүүлээд бичлэг хийсэн. Гэтэл нөгөө эмэгтэй Ш гараас утсыг нь булааж аваад шууд газар шидсэн. Маш хүчтэй шидсэн гэсэн мэдүүлэг

          Шүүгдэгч  А.Б мөрдөн шалгах ажиллагааны үед  өгсөн ... байрны доогуур явж байтал дээрээс ууттай ус асгасан бөгөөд ус нь нөхрийг норгож миний гутлыг бас норгосон. Тэгээд дээшээ харахад 11 давхарт нэг эрэгтэй хүн блокон дээр байсан. Тэгээд нөхрийн хамт дээшээ гараад хаалгыг нь нүдээд ороход хоёр эрэгтэй, 1 эмэгтэй байсан бөгөөд ус асгасан талаар хэлэхэд үгүй үгүй бид нар асгаагүй хажуу айл байх гээд байсан. Тэгэхээр нь би утсаараа бичлэг хийсэн тэгтэл нөгөө залуу миний гарыг бариад гар татаж утас газар унагасан. Тэгэхээр нь би уурлаад хэрэлдсэн ба хар хувцастай охин хажууд бас утсаар бичлэг хийхээр нь би утсыг нь аваад газар шидсэн гэсэн мэдүүлэг /хх-ийн 15/ зэрэг болно..

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

          А.Б холбогдох хэргийн зүйлчлэл зөв тохирсон байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний  улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

          Энэ хэргийн улмаас хохирогчийн гар утас нь эвдэрсэн бөгөөд үүнийг үнэлүүлсэн  үнэлгээний 544.000 төгрөгийг шүүгдэгч А.Б гаргуулж хохирогч Б.М олгох нь зүйтэй гэж үзсэн болно.           

           А.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдах нь зүйтэй.           

          Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.    

        Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

 

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.4. 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. З овогт  А Б   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний  улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутай болохыг  тогтоосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар А.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3. А.Б  нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

4. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол А.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн  1 ширхэг СД-г хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар  Iphone -6 плас гар утсыг устгуулахаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын хэлтэст шилжүүлсүгэй.  

6. Энэ хэрэгт битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг  тус тус дурьдсугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Дорнод аймгийн Хэрлэн сумын  дүгээр баг  тоотод оршин суудаг, РД: Ж/, А Б 544.000 төгрөгийг гаргуулж Б.М олгосугай.

 8. Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол А.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      

 

 

                 ДАРГАЛАГЧ                                  С.ПҮРЭВСҮРЭН