Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 1071

 

 

 

 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС     

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж  

нарийн бичгийн дарга: Ш.Ундармаа,

улсын яллагч: Ц.Ганцэцэг,

хохирогч: И.О

шүүгдэгч: П.Э  нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Г овогт П Э холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн 1906033211487 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 7 дугаар сарын 03-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                                                                                   

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

          1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Г овогт П Э, 19 оны 2 дугаар  сарын 21-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд  төрсөн,  настай, эрэгтэй,  дээд боловсролтой, зураач мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам  бүл 2, хамтран амьдрагчийн  хамт Баянзүрх  дүүргийн дугаар  хороо  дүгээр гудамжны   тоотод оршин суудаг хаягтай,  улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, РД:,

Холбогдсон хэргийн талаар:

          П.Э нь 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх  дүүргийн  дугаар  хороо Монелын  дүгээр гудамжны   тоотод буюу өөрийн гэртээ хамтран амьдрагч И.О гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж зодож эрүүл мэндэд нь зүүн хацарт шарх, зулгаралт, зүүн нүдний зовхинд цус хуралт гэмтэл бүхий  хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.

         Шүүгдэгч П.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тухайн өдөр би хөдөөнөөс гэртээ орж ирэхэд манай эхнэр архины мөнгө нэхсэн. Тэр үед эхнэр нэлээн согтуу байсан. Тэгээд дэлгүүрээс 0.75 литрийн архи авч ирээд эхнэртэйгээ хувааж уугаад би согтсон. Манай эхнэр намайг хэл амаар доромжлоод байхаар нь би эхнэрээ илдүүрээр нүүр хавьцаа цохисон. Би үүнээс хойш болсон асуудлыг сайн санахгүй байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

         Хохирогч И.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тухайн өдрийн өглөө нь манай нөхөр хөдөөнөөс ирсэн. Тэр оройноо нөхөр бид хоёр ганц шил архи хувааж уусан. Би нөхөртэйгээ 11 жил хамт амьдарч байна. Тэр өдөр цонхны доор байрлах залгуурт утсаа цэнэглэх гэж залгаад өндийхөд тас хийгээд явсан. Гэтэл нөхөр маань намайг гурилын илдүүрээр цохисон. Би ухаан алдсан байхад нөхөр түргэнд дуудлага өгсөн байсан. Намайг түргэний машин аваад явсан. Удалгүй цагдаа ирж нөхрийг авч явсан байсан. 2010 онд хадам ээж нь байшин барьсан юм. Нөхөр бид хоёр тэр байшинд амьдарч байгаа. Би ээжийнхээ байшинд архи уухаа боль гэж олон удаа хэлж байсан. Надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Нөхөр маань энэ болсон асуудлыг өөрөө ухаарч ойлгоно байх гэж найдаж байна гэв.

         Шүүгдэгч  П.Э мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдөр 10.00 цагийн орчимд өөрийн хүү Занабазартай 5 дугаар сургуулийн хажууд гэрт нь очиж уулзаад гэрлүүгээ явсан. Тэгээд 12.00 цагийн орчимд гэртээ ирээд 200 грамм архи уугаад дуусгаад амарч байхад манай эхнэр ирсэн. Тэгээд намайг сэрээсэн. Манай эхнэр дүү дээрээ очоод ирлээ гээд жоохон согтуу байсан. Бид хоёр нэг шил архи хувааж уусан. Тэгээд түүнээс хойш юу болсоныг мэдэхгүй байна. Ямар ч байсан би эхнэр лүүгээ юм аваад шидэж байсан. Би хааяа согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг, Би архи уусан үедээ ямар ч ааш зан гаргадаггүй. Харин манай эхнэр архи уусан үедээ их агсам. Өмнө нь ийм асуудал гаргаж байгаагүй гэжээ. /хх-ийн 15/  

         Хохирогч И.О  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Э бид хоёр 2008 оноос хойш хамтран амьдарч байгаа юм. Бид хоёр 11 жил хамт амьдарч байна дундаасаа хүүхэд байхгүй гэрлэлтийн баталгаа байхгүй. Намайг өмнө нь цохиж байсан гэхдээ гэмтэл авах хэмжээнд зодож байгаагүй. Архи уухаар нь би цагдаад хэд хэдэн удаа өгч байсан. Э урлагийн хүн учраас ер нь архинд дуртай. Э хөдөө ажиллаад 20 гаран хоноод 2019 оны 5 дугаар сарын 21-нд ирсэн. Ирэхдээ халамцуу ирээд унтсан. Өглөө нь би гараад явчихсан байсан юм. Өдөр ирэхэд архи уучихсан байсан. Тэгээд би гэрээсээ гараад орой 19.00 цагийн орчимд гэртээ иртэл надаас архи нэхээд байсан тэгэхээр нь би 20.000 төгрөг өгсөн. Тэрээр гаднаас нэг шил архи авч орж ирсэн. Уг архийг бид хоёр хувааж уусан. Би түүнд архи их ууж байна ааш зан чинь эвдрээд байна гэж хэлсэн. Гэтэл Э намайг зүгээр байгаарай үхээрэй гээд байсан. Тэгэхээр нь юу гэнээ гэсэн чинь нүүрэн дундуур цохиод авсан. Над руу юм шидсэн юм шиг байна лээ. Би гараараа нүүрээ дартал цус болсон. Би яаж байнаа гэтэл миний хажуугаар гараад гүйчихсэн. Би хойноос нь дагаад гартал хашааны хажууд байсан хүүхдүүд миний цусыг тогтоогоод цагдаа дуудсан. Тухайн үед цохиулсанаас болоод миний зүүн нүдний доор язарч нүд тэр чигээрээ хавтаж хөхөрсөн. Э юу хийснээ мэдэхгүй байгаа юм. Надад нэхэмжлэх зүйл байхгүй гэжээ.  /хх-н 16-22/

          Аюулын зэргийн үнэлгээний маягтаар дунд зэрэг гэж гарчээ. /хх-н 10-12/          

          Шинжээч томилж,шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 27/

          Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн 6364 тоот шинжилгээ:

1.И.О биед зүүн хацарт шарх, зулгаралт, зүүн нүдний зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5.Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэжээ. /хх-н 28/

          Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл/ хх-н 29-30/

          П.Э иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 41/, ял шийтгэгдсэн  эсэхийг шалгах хуудас /хх-н 40 /, оршин суугаа газрын тодорхойлолт/ хх-н 32/

          П.Э хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай тогтоол / хх-н 31-33/

          П.Э Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн тогтоол, /хх-н 43/, прокурорын тогтоол /хх-н 35-36/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 37-39/, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай 227 дугаартай прокурорын тогтоол/ хх-н 52/, хүсэлтүүд / хх-н 47-50/ зэрэг болно.

         П.Э нь 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх  дүүргийн 5 дугаар  хороо Монелын  дүгээр гудамжны   тоотод буюу өөрийн гэртээ хамтран амьдрагч И.О гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж зодож эрүүл мэндэд нь зүүн хацарт шарх, зулгаралт,зүүн нүдний зовхинд цус хуралт гэмтэл бүхий  хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хохирогч И.О өгсөн ... Э намайг зүгээр байгаарай үхээрэй гээд байсан. Тэгэхээр нь юу гэнээ гэсэн чинь нүүрэн дундуур цохиод авсан. Над руу юм шидсэн юм шиг байна лээ. Би гараараа нүүрээ дартал цус болсон. Би яаж байнаа гэтэл миний хажуугаар гараад гүйчихсэн. Би хойноос нь дагаад гартал хашааны хажууд байсан хүүхдүүд миний цусыг тогтоогоод цагдаа дуудсан. Тухайн үед цохиулсанаас болоод миний зүүн нүдний доор язарч нүд тэр чигээрээ хавтаж хөхөрсөн гэсэн мэдүүлэг Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн 6364 тоот шинжилгээгээр И.О биед зүүн хацарт шарх, зулгаралт, зүүн нүдний зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэж тогтоосон байна. Шүүгдэгч П.Э өгсөн ...Манай эхнэр дүү дээрээ очоод ирлээ гээд жоохон согтуу байсан. Бид хоёр нэг шил архи хувааж уусан. Тэгээд түүнээс хойш юу болсоныг мэдэхгүй байна. Ямар ч байсан би эхнэр лүүгээ юм аваад шидэж байсан. Би хааяа согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг, Би архи уусан үедээ ямар ч ааш зан гаргадаггүй. Харин манай эхнэр архи уусан үедээ их агсам гэсэн мэдүүлэг зэрэг болно.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

           П.Э холбогдох хэргийн зүйлчлэл зөв тохирсон байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн  2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.          

          П.Э нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдах нь зүйтэй.           

          Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.      

         Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2,  36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Г овогт П Э   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутай болохыг  тогтоосугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар П.Э 600 нэгжтэй тэнцэх хэмжээний 600.000 төгрөгөөр торгох  ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  П.Э нь торгох ялыг 3 сарын дотор нэг сард 200.000 төгрөгийг хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар П.Э нь шүүхийн тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

 

5. П.Э нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

 

6. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол П.Э авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,   битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, П.Э нь бусдад төлөх төлбөргүй болохыг  тус тус дурьдсугай.

 

8. Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

 

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол П.Э авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      

 

 

                 ДАРГАЛАГЧ                                  С.ПҮРЭВСҮРЭН