| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 181/2024/00714/И |
| Дугаар | 210/МА2025/00260 |
| Огноо | 2025-02-03 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 02 сарын 03 өдөр
Дугаар 210/МА2025/00260
*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Д.Золзаяа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
*******ын нэхэмжлэлтэй,
*******д холбогдох
Гэрээний үүрэгт 18,000,000 төгрөг, алданги 9,000,000 төгрөг, нийт 27,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
Би *******тэй 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Орон сууц захиалгаар барьж, худалдах, худалдан авах гэрээ-г байгуулж, гэрээгээр тохирсон ******* ******* ******* ******* , ******* ******* лол, ******* , хаягт лах, 41.24 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг түүнд хүлээлгэн өгсөн.
Орон сууцны үнэ 67,700,000 төгрөг ба үүнээс урьдчилгаа төлбөрт *******,700,000 төгрөгийг төлж, үлдэгдэл төлбөрийг гэрээний 2.3-т заасан хуваарийн дагуу 2020 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж дуусгахаар тохиролцсон.
Гэтэл хариуцагч гэрээгээр тохирсон төлбөрөөс нийт 35,000,000 төгрөгийг төлж, түүнээс хойш элдэв шалтаг тоочин төлбөрөө төлөөгүй. Улмаар төлбөрөө төлөхийг удаа дараа сануулж шаардсан, мөн 2023 оны 8 дугаар сарын 10-ны өдөр хариуцагчийн хаягаар төлбөрөө төлж барагдуулах талаар мэдэгдэх хуудас шуудангаар хүргүүлсэн.
Иймд хариуцагчаас гэрээний үлдэгдэл төлбөр 18,000,000 төгрөг, алданги 9,000,000 төгрөг, нийт 27,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч шүүхэд хариу тайлбар гаргаагүй болно.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******ээс 20,430,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6,570,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1- зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 292,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 260,100 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******т олгож шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга:
4.1. Шүүхийн шийдвэрт ...нэхэмжлэгч нь 2023 оны 02 дугаар сарын *******-ний өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрийг хүртэлх хугацаанд алданги тооцсон байх боловч ямар үнэдэслэлээр энэ хугацаанаас тооцсон талаар баримтгүй гэж нотлох баримтад үндэслээгүй дүгнэлт хийсэн. Учир нь нэхэмжлэгч алдангийг дээрх хугацаанаас тооцсон талаар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа дурдаагүй. Харин хариуцагч талуудын байгуулсан гэрээний 2.3-т заасан орон сууцны төлбөр төлөх хуваарийн дагуу 2019 оны 11 ******* сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд хамаарах 49,700,000 төгрөг төлсөн бөгөөд 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хуваарь зөрчиж эхэлсэн.
Иймд алдангийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасныг үндэслэн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцож 9,000,000 төгрөг нэхэмжилж буй талаараа тайлбарласан. Гэвч шүүхээс хариуцагчийн төлсөн төлбөрийг нэхэмжлэлд дурдсаны дагуу 49,700,000 төгрөг гэж зөв тооцсон атлаа алданги тооцож эхэлсэн гэх өдрийг зохион бичиж, мөн энэ нь тодорхойгүй гэж үзэн хариуцагчид төлбөр төлөхийг шаардсан мэдэгдэл хүргүүлсэн хугацаа буюу 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс алданги тооцож гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Мөн хариуцагчид хүргүүлсэн төлбөр төлөхийг шаардсан мэдэгдэлд төлөлт хийлгүй 3 жил, 6 сарын хугацаа хэтэрсэн тухай, түүнчлэн нэхэмжлэлд дурдсантай ижил дүнгээр алданги тооцсон байсныг шүүх үнэлээгүй.
4.2. Хариуцагч нь нэхэмжлэлийг гардан авснаас хойш нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байгаа, эсхүл эс зөвшөөрч байгаа талаараа ямар ч хариу тайлбар, нотлох баримт гаргаж маргаагүй. Гэтэл 2024 оны 09 сарын 13-ны өдөр зарлагдсан шүүх хуралд хариуцагч болон түүний өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүй ирээгүй тул хэргийг хариуцагчийн эзгүйд шийдвэрлүүлэх тухай нэхэмжлэгчийн хүсэлтийг хангахаас татгалзаж, шүүх хуралдааныг хойшлуулсан. Мөн 2024 оны 10 дугаар сарын *******-ний өдрийн шүүх хуралдаанд оролцсон хариуцагчийн өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн тайлбар, нотлох баримт гаргаагүй, мэтгэлцээгүй байхад нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцолгүй, алдангийн дүнг үндэслэлгүй багасгаж шийдвэрлэсэн.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн тайлбарын агуулга:
Шүүх 2024 оны 09 ******* сарын 13-ны өдөр товлогдсон шүүх хуралдааны товыг надад мэдэгдээгүй. Хэргийг хянан шийдвэрлэсэн шүүх хуралдаанд би оролцсон, тухайн үед хариуцагч хөдөө орон нутагт байсан тул шүүх хуралдаанд ирж чадаагүй. Хариуцагч орон сууц авсан гэдгээ хүлээн зөвшөөрдөг боловч ажилгүй болсон учраас гэрээний үлдэгдэл төлбөрөө төлж чадаагүй. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно гэж заасны дагуу шүүх алдангийг багасгаж шийдвэрлэсэн.
Иймд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээ болон нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан гэрээний үүрэгт 18,000,000 төгрөг, алданги 9,000,000 төгрөг, нийт 27,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
3. Талууд 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр гэрээ байгуулж, уг гэрээгээр ******* нь ******* дүүрэг, ******* ******* , ******* ******* лол, д шилтай, ******* ны 1 ******* давхрын , 2 өрөө 41.24 м.кв талбайтай орон сууцыг барьж ашиглалтанд оруулж, *******д хүлээлгэн өгөх, ******* нь 1 м.кв-ыг 1,641,610 төгрөгөөөр тооцож, нийт 67,700,000 төгрөгийг төлөхөөр тохиролцжээ. /хх-ийн 5-7/
Зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, хүчин төгөлдөр гэрээ гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн.
3.1.Талуудын байгуулсан гэрээний 2.3-т хариуцагч нь орон сууцны урьдчилгаа төлбөрт *******,700,000 төгрөгийг төлөх, үлдэгдэл 53,000,000 төгрөгийг 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл сар бүр 2,500,000 төгрөг, 2020 оны 06 дугаар сарын 01-ний өдөр 3,000,000 төгрөгийг тус тус төлөх хуваарийг тохиролцсон.
3.2. Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг. Иймд талуудын хэн аль нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх учиртай.
3.3. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ гэрээгээр тохирсон орон сууцыг хариуцагчид хүлээлгэн өгсөн, хариуцагчаас орон сууцны урьдчилгаа төлбөрт *******,700,000 төгрөг болон орон сууцны төлбөрөөс 35,000,000 төгрөгийг тус тус төлсөн, харин үлдэх 18,000,000 төгрөгийг төлөх үүргээ биелүүлээгүй гэж тайлбарласныг хариуцагч үгүйсгэж маргаагүй.
3.4. Иймд нэхэмжлэгч нь хариуцагчаас Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй.
3.5. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 ******* зүйлийн 40.2 дахь хэсэгт журмын дагуу үнэлж, хариуцагч *******ээс 18,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******т олгуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасанд нийцжээ.
4. Алдангийн тухайд:
4.1. Гэрээний 4.4-т талууд харилцан тохиролцож хугацааг хойшлуулснаас бусад тохиолдолд захиалагч нь орон сууцны төлбөр төлөх гэрээнд заасан хуваарийг зөрчсөн бол хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,1 хувьтай тэнцэх алдангийг худалдагч талд төлөхөөр тохиролцжээ. Энэ нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт заасан анзын бичгээр хийх шаардлагыг хангасан.
4.2. Нэхэмжлэгч нь хариуцагчийг гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдөр түүний оршин суух хаягаар мэдэгдэл хүргүүлсэн боловч хариуцагч гэрээгээр хүлээсэн орон сууцны үнийг хуваарийн дагуу төлөх үүрэг зөрчсөн буруутай байна.
4.3. Иймд нэхэмжлэгч нь хариуцагчаас Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт заасны дагуу алданги шаардах эрхтэй.
4.4. Анхан шатны шүүх хариуцагчаас алданги гаргуулж шийдвэрлэсэн зөв боловч алдангийн хэмжээг багасгаж шийдвэрлэхдээ холбогдох хуулийн зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Тодруулбал, нэхэмжлэгчээс хариуцагчид төлбөр төлөхийг шаардаж мэдэгдэл хүргүүлсэн 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргасан 2024 оны 01 ******* сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаагаар алданги тооцсон нь буруу байна.
Учир нь талууд гэрээнд төлбөр төлөх хуваарийг тохирсон боловч хариуцагч нь уг хуваарийг 2019 оны 11 ******* сарын 01-ний өдрөөс эхлэн зөрчсөнөөс гадна төлбөр төлөх эцсийн хугацааг 2020 оны 06 дугаар сарын 01-ний өдөр гэж тохиролцсонтул хариуцагч нь энэ хугацаанаас хойш төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй учир нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, гэрээний 4.4-т зааснаар хариуцагчаас алданги шаардах эрхтэй.
4.3. Давж заалдах шатны шүүхээс алдангийн хэмжээг тооцон Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасан хэмжээнд нийцүүлэн хариуцагчаас 9,000,000 төгрөгийн алданги гаргуулж нэхэмжлэгчид олгосон өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулж, энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангав.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш ******* хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй гэж заасан бөгөөд дээрх хуульд үүргээ хариуцагч биелүүлээгүй талаарх үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон. Иймд энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.
6.Нэхэмжлэгч нь алданги шаардсан байхад шүүх алдангийн холбогдох хуулийн зохицуулалтыг шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад баримтлаагүй байгааг давж заалдах шатны шүүхээс зөвтгөн, мөн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 гэснийг мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 гэж хууль хэрэглээний өөрчлөлт оруулна. Түүнчлэн, давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэлийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул үүнтэй холбоотойгоор улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтанд өөрчлөлт оруулав.
7. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгчийн гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв .
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар ******* Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын *******-ний өдрийн 1/ШШ2024/03826 дугаар шийдвэрийн
тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч *******ээс 27,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******т олгосугай. гэж өөрчлөн найруулж,
тогтоох хэсгийн 2 дахь заалтад ...57 дугаар зүйлийн 57.1... гэснийг 56 дугаар зүйлийн 56.1... гэж, ...260,100... гэснийг ...292,950... гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 ******* зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр урьдчилан төлсөн 120,070 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш ******* хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 ******* зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, ******* хоног өнгөрснөөс хойш ******* хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР
ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА
Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ