Улсын дээд шүүхийн Тогтоол

2023 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 37

 

                                                                  ****, ****, Х. ****,

                                                                      ****, ****, ****

                                                   нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Б.Батцэрэн, С.Соёмбо-Эрдэнэ, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын ******* хяналтын прокурор А.Золзаяа, шүүгдэгч ****, түүний өмгөөлөгч Д.Одонтунгалаг, Я.Баярсайхан, Б.Бат-Эрдэнэ, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 89 дүгээр шийтгэх тогтоол, Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 52 дугаар магадлалтай,  ****, ****, Х. ****, ****, ****, **** нарт холбогдох 1841000430172 дугаартай эрүүгийн хэргийг прокурорын бичсэн эсэргүүцэл, шүүгдэгч ****ын өмгөөлөгч Б.Бат-Эрдэнийн гаргасан гомдлыг үндэслэн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

1. ****, 1966 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн, эрэгтэй, дээд боловсролтой, хөдөлмөр зохион байгуулагч мэргэжилтэй, ам бүл 3. 

2. ****, 1991 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5. 

3. Х. ****, 1998 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4. 

4. ****, 1990 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2. 

5. ****, 1986 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5. 

6. ****, 1987 оны 12 дугаар сарын 07-ны өдөр төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, урьд 2010 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн Дорноговь аймгийн сум дундын 2 дугаар шүүхийн 79 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сар хорих ял оногдуулж, уг ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзсан. 

7. Шүүгдэгч **** нь Нийтийн албан тушаалтан буюу Гаалийн **** ******* **** *******-******* дэх гаалийн **** гаалийн **** **** ****аар ажиллаж байхдаа Монгол Улсын Гаалийн тухай хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1.1-д “энэ хуульд заасны дагуу гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавьж, бүрдүүлэлт хийх;” 274.1.2-т “гаалийн хууль тогтоомжийг хэрэгжүүлэх зорилгоор иргэн, албан тушаалтанд хууль ёсны шаардлага тавьж биелэлтийг хангуулах;” 274.1.7-д “гаалийн хууль тогтоомж зөрчсөн захиргааны зөрчилд хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэх;” 274.2.2-т “гаалийн хяналт, бүрдүүлэлтийг хийхдээ төр, байгууллага, хувь хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хохироохгүй, албан тушаалаа урвуулан ашиглахгүй, хэтрүүлэхгүй байх;” 274.2.3-т “гаалийн хууль тогтоомжийг зөрчсөн хууль бус үйлдэл /эс үйлдэхүй/-н талаар зохих байгууллага, албан тушаалтанд мэдээлэх” гэснийг, мөн хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.2-т заасан “гаалийн мэдүүлэг, барааны дагалдах бичиг баримтад дурдсан мэдээлэл үнэн зөв, бодитой, хоорондоо тохирч байгаа эсэх”, 246 дугаар зүйлийн 246.3-т заасан “Гаалийн хяналтад байгаа бараа, тээврийн хэрэгслийн битүүмжлэлийг авах, онгойлгох, баглаа боодлыг задлах, барааг таних, тоолох зэрэг аль тохиромжтой аргаар шалгана” гэж заасныг тус тус зөрчин, хахууль өгөгч:

  ****ийн ********** 3 **** дугаартай Истана маркийн автомашинд гаалийн бүрдүүлэлт хийхдээ олон нэр төрлийн ачаатай тээврийн хэрэгслийг гаалийн албан татвар бага төлүүлж гаалийн хяналтын талбайгаас гаргуулах, ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Дорноговь аймгийн *******-******* сумын ********* байрны гадна 400,000 төгрөгийн хахууль авсан,

******ын ****** **** дугаартай Истана маркийн автомашинд гаалийн бүрдүүлэлт хийхдээ олон нэр төрлийн ачаатай тээврийн хэрэгслийг гаалийн татвар бага төлүүлж гаалийн хяналтын талбайгаас гаргуулах ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Дорноговь аймгийн *******-******* сумын *******  байрны 3 тоотод 450,000 төгрөгийн хахууль авсан,

****ийн *********  **** дугаартай Жимбий маркийн автомашинд гаалийн бүрдүүлэлт хийхдээ олон нэр төрлийн ачаатай тээврийн хэрэгслийг гаалийн татвар бага төлүүлж гаалийн хяналтын талбайгаас гаргуулах ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Дорноговь аймгийн *******-******* сумын ******** байрны 3 тоотод 1,000,000 төгрөгийн хахууль авсан,

****ы ***** **** дугаартай УАЗ-469 маркийн автомашинд гаалийн бүрдүүлэлт хийхдээ олон нэр төрлийн ачаатай тээврийн хэрэгслийг гаалийн татвар бага төлүүлж гаалийн хяналтын талбайгаас гаргуулах ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Дорноговь аймгийн *******-******* сумын ********** байрны 3 тоотод 450,000 төгрөгийн хахууль авсан,

хахууль өгөгч ****ийн ********* **** дугаартай Истана маркийн автомашинд гаалийн бүрдүүлэлт хийхдээ олон нэр төрлийн ачаатай тээврийн хэрэгслийг гаалийн татвар бага төлүүлж гаалийн хяналтын талбайгаас гаргуулах ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүйн хариуд 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 750,000 төгрөгийн хахууль авахыг завдсан,

мөн нийтийн албан тушаалтан **** нь Гаалийн **** ******* **** *******-******* дэх гаалийн **** гаалийн **** ****аар ажиллаж байхдаа Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.5 “албан үүргээ гүйцэтгэх, эсхүл гүйцэтгэхгүй байхтай холбогдуулан бусдаас шан харамж шаардах”, 7.1.7 “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх”, 7.1.8-д “үндэслэлгүйгээр хөрөнгөжих” гэсэн заалтуудыг зөрчин өөрийн төрсөн хүү ****ын нэр дээр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Автозамчдын гудамж *********  орон сууцыг 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр 80,000,000 төгрөг, төрсөн дүү ****ы нэр дээр 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр ***** **** дугаартай Лексус 570 загварын автомашиныг 132,000,000 төгрөгөөр худалдан авч, нийт 212,000,000 төгрөгөөр буюу хөрөнгө нь их хэмжээгээр нэмэгдсэн байхад Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.4-т зааснаар “Мэдүүлэг гаргагч энэ хуулийн 10.3-т заасан хугацаанд мэдүүлгээ мэдүүлсний дараа хөрөнгө, орлого нь нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу түүнээс дээш хэмжээгээр өөрчлөгдсөн бол түүнийг тухай бүр 30 хоногийн дотор мэдүүлнэ” гэсний дагуу үндэслэлтэй тайлбарлаагүй буюу үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн,

шүүгдэгч **** нь өөртөө давуу байдал бий болгон гаалийн татвар бага төлүүлсний хариуд 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Дорноговь аймгийн *******-******* сумын *********** байрны гадна Гаалийн **** ******* **** *******-******* дэх гаалийн **** гаалийн **** ****аар ажиллаж байсан ******д албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 400,000 төгрөгийн хахууль өгсөн,

шүүгдэгч **** нь өөртөө давуу байдал бий болгон гаалийн татвар бага төлсний хариуд 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Дорноговь аймгийн *******-******* сумын *********  байрны гадна Гаалийн **** ******* **** *******-******* дэх гаалийн **** гаалийн **** ****аар ажиллаж байсан ****ад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 450,000 төгрөгийн хахууль өгсөн,

шүүгдэгч **** нь өөртөө давуу байдал бий болгон гаалийн татвар бага төлүүлсний хариуд 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Дорноговь аймгийн *******- ******* сумын ********** байрны 3 тоотод Гаалийн **** ******* **** *******-******* дэх гаалийн **** гаалийн **** ****аар ажиллаж байсан ****ад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 1,000,000 төгрөгийн хахууль өгсөн,

шүүгдэгч **** нь өөртөө давуу байдал бий болгон гаалийн татвар бага төлөх зорилгоор 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Дорноговь аймгийн *******-******* сумын ********** 3 тоотод Гаалийн **** ******* **** *******- ******* дэх гаалийн **** гаалийн **** ****аар ажиллаж байсан ****ад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 450,000 төгрөгийн хахууль өгсөн,

шүүгдэгч **** нь өөртөө давуу байдал бий болгон гаалийн татвар бага төлүүлсний хариуд 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Дорноговь аймгийн *******-******* сумын нутаг дэвсгэрт Гаалийн **** ******* **** *******-******* дэх гаалийн **** гаалийн **** ****аар ажиллаж байсан ****ад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 750,000 төгрөгийн хахууль өгөхийг завдсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. 

8. Прокуророос ****ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4, 22.10 дугаар зүйлийн 1, ****,  ****, ****, **** нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1, ****ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

9. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1, 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар шүүгдэгч ****ын үйлдэл холбогдлоос хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн тулд шүүгдэгч ****, **** нараас хахууль авсан гэх үйлдэл холбогдлыг, мөн шүүгдэгч ****, **** нарыг өөртөө давуу байдал бий болгох зорилгоор албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан бусдад хахууль өгсөн гэх үйлдэл, холбогдлыг тус тус хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч ****ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн тулд бусдаас хахууль авсан өөрийн хөрөнгө орлого их хэмжээгээр нэмэгдсэн нь хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, шүүгдэгч ****, **** **** нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан өөртөө давуу байдал бий болгох зорилгоор албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан бусдад хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч ****ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ****, ****, **** нарыг нийтийн албанд томилогдох эрхийг тус бүр 2 жилийн хугацаагаар хасаж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ****ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийтийн албанд томилогдох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, эдлэх ялын нийт хэмжээг 2 жил, 6 сарын хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ****ад оногдуулсан 2 жил, 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ****ын цагдан хоригдсон 91 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ****, ****, **** нарт оногдуулсан торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгуулийн ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учрыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч **** нь гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 1,850,000 төгрөгийг шүүхийн шатанд төлж барагдуулсан болохыг дурдаж, шүүгдэгч **** үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх өөрийн төрсөн хүү ****ын нэр дээр бүртгэлтэй 80,000,000 төгрөгийн үнэлгээтэй, 52,1 м.кв талбайтай, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн **********  тоот орон сууцны үнэ, өөрийн дүү ********ы нэр дээр бүртгэлтэй байсан 132,000,000 төгрөгийн үнэлгээтэй, ******** **** дугаартай, Лексус 570 маркийн автомашины үнэ, нийт 212,000,000 төгрөгийг гаргуулж **** орлого болгохоор шийдвэрлэсэн байна. 

10. Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх Дорноговь аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 2022/ШЦТ/89 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дугаар заалтын “Шүүгдэгч ****ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар, ...” гэснийг “Шүүгдэгч ****ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 10,000,000 төгрөгөөр торгох ялаар, мөн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 3,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3,000,000 төгрөгөөр торгох ялаар” гэж, 4 дүгээр заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ****ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийтийн албанд томилогдох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, эдлэх ялын нийт хэмжээг 2 жил, 6 сарын хорих ялаар тогтоосугай.” гэснийг, “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ****ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял дээр, мөн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 3,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3,000,000 төгрөгөөр торгох ялыг тус тус нэмж нэгтгэн, нийтийн албанд томилогдох эрхийг нийт 6 жилийн хугацаагаар хасаж, эдлэх торгох ялын нийт хэмжээг 13,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 13,000,000 төгрөгийн торгох ялаар тогтоосугай.” гэж тус тус өөрчилж, 5 дугаар заалтыг бүхэлд нь хүчингүй болгож, 5 дугаар заалтад “Эрүүгийн хуулийн **** ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ****ын цагдан хоригдсон 91 хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,365,000 төгрөгөөр тооцож, нийт эдлэх торгох ялаас хассугай.” гэж нэмж, 7 дугаар заалтын “... ****...” гэсний ард “ ****” гэж нэмж дугаар заалтын "... өөрийн дүү ****ы нэр дээр бүртгэлтэй байсан 132,000,000 /нэг зуун гучин хоёр сая/ төгрөгийн үнэлгээтэй, ****** **** дугаартай, Лексус 570 маркийн автомашины үнэ, нийт 212,000,000 төгрөгийг...” гэснийг “... өөрийн дүү *********ы нэр дээр бүртгэлтэй байсан 132,000,000 төгрөгийн үнэлгээтэй, ********** **** дугаартай, Лексус 570 маркийн автомашины үнээс 98,000,000, нийт 178,000,000 төгрөгийг” гэж тус тус өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч ****ын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэжээ. 

11. Прокурор А.Энхжаргал хяналтын шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ: “...давж заалдах шатны шүүхээс ****д оногдуулсан ял нь илтэд хөнгөдсөн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэх үндэслэлээр эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Эрүүгийн хуулийн зорилгын 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн зорилго нь Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, Үндсэн хуулийн байгуулал, үндэсний болон хүн төрөлхтний аюулгүй байдлыг гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино” гэж заасан. Авлигын гэмт хэргийн хор уршиг нь Төрийн албанд буюу хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн байгууллагуудын хууль дээдлэх, шударга ёсыг хангах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж ажиллах зарчмыг ноцтой зөрчиж, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулж, төрийн байгууллагын үнэлэмжийг сулруулах зэрэг ноцтой хор уршиг учруулдаг бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай этгээдэд хуульд заасан гэм бурууд нь тохирсон хариуцлагыг оногдуулж, гэмт хэргийн улмаас бий болсон хөрөнгө, орлогыг хураан төсөвт төвлөрүүлснээр гэмт хэргийн хохирол, хор уршиг арилж, улмаар төрд итгэх олон нийтийн итгэлийг сэргээхэд оршдог. Гэтэл хууль бусаар хөрөнгөжсөн, хахууль авсан нийлмэл гэмт хэргийг үйлдсэн этгээдэд хөнгөн төрлийн ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийн зорилгод нийцээгүйгээс гадна Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шударга ёсны зарчмыг “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж тодорхойлсон тодорхойлолтод нийцээгүй. Өөрөөр хэлбэл ****ад торгуулийн ял оногдуулсан нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохироогүй байна. Мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага оногдуулна. Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан нөхцөл байдлууд нь гэмт хэргийн нийгмийн аюулыг багасгах буюу ихэсгэх, шүүгдэгчийн хувийн байдлыг эерэг болон сөргөөр үнэлэхэд хүргэж, ялын бодлогод шууд нөлөөлдөг хүчин зүйл болдог онцлогтой. Ялыг багасгах эсхүл чангатгахад шууд нөлөөлдөг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудыг зөвхөн дээрх зүйл, хэсгүүдэд заасан хүрээ, хязгаарын дотор л хэрэглэхээс бус тэдгээрт зааснаас өөр үндэслэлээр уг асуудлыг шийдвэрлэж болохгүй. Тиймээс Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 3-т “Шүүх энэ зүйлд заагаагүй онцгой байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж болно”, 6.6 дугаар зүйлийн 3-т "Шүүх энэ зүйлд заагаагүй онцгой нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэхийг хориглоно” гэж тусгайлан зохицуулсан. Үүнээс Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 3-т заасан “онцгой нөхцөл байдал” гэдэгт ял шийтгүүлж буй этгээдийн биеийн эрүүл мэндийн байдал, нас өндөр болсон, хөгжлийн бэрхшээлтэй, нийтийн төлөө хийсэн сайн үйлс, онцгой байдал, гамшиг, аюултай үзэгдлийн үед болон улс орныг батлан хамгаалахад гавьяа зүтгэл гаргасан зэрэг зөвхөн тухайн этгээдийн хувийн байдалтай холбоотой хүчин зүйлийг хамааруулан үздэг ба энэ нь эрүүгийн эрх зүйн онол, хууль хэрэглээний жишигт тогтсон ойлголт юм. Иймд ****ад торгуулийн ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1-д тусгайлан заагаагүй, мөн зүйлийн 3-т заасан “онцгой нөхцөл байдал”-д хамаарахгүй байх бөгөөд давж заалдах шатны шүүхээс ийнхүү дүгнээгүй атлаа ялыг хөнгөрүүлж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн гэх үндэслэлийг бий болгож байна. Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолын 8 дахь заалтад “үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн нийт 212,000,000 төгрөгийг гаргуулж **** орлого болгуулахаар” гэснийг “үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн нийт 178,000,000 төгрөгийг гаргуулж **** орлого болгуулахаар” гэсэн өөрчлөлт оруулж бусад заалтыг хэвээр үлдээсэн өөрчлөлт оруулж өгнө үү.” гэжээ. 

12. Шүүгдэгч ****ын өмгөөлөгч Б.Бат-Эрдэнэ хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1-д “Давж заалдах шатны шүүхийн шийдвэрт дараах үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болно”, 1.1-д “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн", 1.2-т “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, 1.3-т “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн" гэж тус тус заасан ба уг хуулийн зохицуулалтад нийцүүлэн өмгөөлөгчийн зүгээс гомдол гаргаж байна. Анхан шатны шүүхээс үндэслэлгүйгээр хөрөнгөжих нь тухайн эд хөрөнгө нь заавал өөрийнх нь нэр дээр байх албагүй. Үндэслэлгүйгээр олж авсан эд хөрөнгө нь төрийн албан хаагчийг ажиллаж байх тухайн хугацаанд бий болсон байна. Бий болсон эд хөрөнгө хувиргах, далдлах, бусдад шилжүүлэх зэрэг үйл ажиллагааг идэвхтэй явуулдгаараа онцлог юм” гэж, давж заалдах шатны шүүхээс “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлд заасан үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэргийн шинж нь нийтийн албан тушаалтан нь өөрийн бүрэн эрхийн хугацаанд буюу албан тушаал эрхэлж бүрэн эрхээ хэрэгжүүлж байх хугацаанд хууль ёсны орлогоос давсан хөрөнгө орлого бий болсон, түүнийгээ үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй байх гэсэн шинжийг хангаснаар тодорхойлогдох бөгөөд энэ гэмт хэргийн хувьд эд хөрөнгө хууль ёсны болохыг албан тушаалтанд буюу буруутгагдаж буй этгээд яллагдагч, шүүгдэгчээр зарим нөхцөл байдлыг нотлуулж болдог’ гэж дүгнэсэн нь учир дутагдалтай байна. Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т "Мэдүүлэг гаргагч нь өөрийн болон гэр бүлийн гишүүдийн хөрөнгө, орлого, зээлийг үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй", 10.3-т "Мэдүүлэг гаргагч хөрөнгө, орлогын мэдүүлгээ тухайн албан тушаалд томилогдсон буюу сонгогдсон өдрөөс хойш 30 хоногийн дотор, цаашид тухайн алба хааж байгаа хугацаандаа жил бүрийн 02 дугаар сарын 15-ны дотор шинэчлэн гаргаж энэ хуулийн 11 дүгээр зүйлд заасан байгууллага, албан тушаалтанд өгөх үүрэгтэй", Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т “гэр бүл” гэж гэрлэлтийн үр дүнд буй болсон, эд хөрөнгийн бус амины болон эд хөрөнгийн эрх, үүргээр холбогдсон хамтын амьдрал бүхий гэр бүлийн гишүүдийг”, 3.1.4-д "гэр бүлийн гишүүн" гэж гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл, садны хүнийг" гэж тус тус заасан. Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд миний үйлчлүүлэгч **** нь өөрийн өрх тусгаарласан хүүхдүүд болох ****, **** нар болон төрсөн эгч ****, төрсөн дүү **** нарын хөрөнгө, орлогын талаар мэдүүлэх үүргийг хуулиар хүлээгээгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2-т "Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно", 4-т “Шүүх, прокурор, мөрдөгч нь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээс гэм буруугүй болохыг өөрөөр нь нотлуулахаар шаардахыг хориглоно" гэж зааснаас үзэхэд нотлох баримтыг тэнцвэртэй байдлаар яллах, цагаатгах талаас нь бүрэн цуглуулж хэргийн бодит байдлыг тогтоохоор зохицуулсан байтал зөвхөн яллах талыг баримталж буюу үл хөдлөх эд хөрөнгө, хөдлөх хөрөнгө өмчлөгч нараас уг хөрөнгүүдийг хэрхэн, яаж, ямар арга замаар, ямар эх үүсвэрээс олсон гэдгийг нь нягтлан шалгалгүйгээр нуугдмал, далдалсан хөрөнгө мэтээр анхан болон давж заалдах шатны шүүх дүгнэсэн нь үндэслэлгүй. Зүй нь хэрэгт авагдсан хөрөнгө өмчлөгч нараас мэдүүлэг авахдаа хөрөнгийн эх үүсвэрийн талаар тодруулах, хэлцэл, гэрээнд оролцсон гэрээний талуудаас асууж лавлах, уг хөрөнгүүдийг тэдгээрийн өмчлөгч нарын хөрөнгө, орлогын эх үүсвэр нотолж чадаагүй тохиолдолд тэдгээрийг яллагдагч ****ын нуугдмал хөрөнгө гэж үзэх үндэслэлтэй талаар тайлбарлан лавлах зэрэг ажиллагаануудыг хийж гүйцэтгэсний үндсэн дээр "үндэслэлгүй хөрөнгөжсөн” гэх асуудлын талаар бүрэн бодитой тогтоох ач холбогдолтой байсан бөгөөд энэ талаар анхан, давж заалдах шатны шүүхээс анхаараагүй байна. Хэдийгээр мөрдөн шалгах ажиллагааг дутуу хийж гүйцэтгэн нэг талыг баримталсан ч гэлээ Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 1-р хороо, ************* тоот орон сууц, ********* **** дугаартай, Лексус 570 маркийн автомашинуудыг өмчлөгч, эзэмшигч нар нь өөрийн хөрөнгөөр олж авсан гэдэг нь хэрэгт авагдсан доорх нотлох баримтуудаар тодорхой харагддаг. Тухайлбал, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 1-р хороо, Автозамчдын гудамжны ********* тоот орон сууц нь 1-р хавтаст хэргийн 209-212 дугаар хуудаст авагдсан гэрч ****, **** нарын мэдүүлгүүдээр миний үйлчлүүлэгчийн том хүү болох ****ын хөрөнгө болох нь тогтоогддог бөгөөд 4-р хавтаст хэргийн 18-26 дугаар хуудаст ****ын мөнгөн хөрөнгө олж байсныг нотлох 200 орчим удаагийн Монгол Улсын хилээр орсон, гарсан нөхцөл байдал болон түүний 3 автомашиныг түрээслэн үйл ажиллагаа явуулж байсан болох нь тодорхой харагдсаар байтал анхан болон давж заалдах шатны шүүхээс уг хөрөнгийн эх үүсвэрийг нотлох боломжгүй гэсэн байдлаар хандсан нь үндэслэлгүй байна. Харин ******* **** дугаартай, Лексус 570 маркийн автомашин нь ****ын өмчлөлийнх биш болох *******ы өмчлөлийнх болох нь 12-р хавтаст хэргийн 127-129-р хуудаст авагдсан ****, ******* нарын ээж болох ****ий нэр дээрх ******* эзэмших эрхийн гэрчилгээ, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, иргэн ****- ****ын торхон байшин худалдан авсан, бичгээр гаргасан тодорхойлолт, 4-р хавтаст хэргийн 88-р хуудаст авагдсан ****ын дансны дэлгэрэнгүй хуулгаар уг *******, үл хөдлөх эд хөрөнгийн үнэ болох 30,000,000 төгрөгийн орлогын баримт 39,000,000 төгрөгийг 2019.03.19-ний өдөр ****ы данс руу шилжүүлсэн баримт, 2-р хавтаст хэргийн 19 дүгээр хуудаст авагдсан ****ын мэдүүлэг, түүний гүйлгээний дэлгэрэнгүй хуулга, гэрч ****ийн мэдүүлгийн дагуу ****ын эхнэр ****ийн нэр дээрх ********* **** дугаартай Лексус 470 маркийн автомашиныг 34,000,000 төгрөгөөр тооцож, ****тай нотариатаар орж худалдсан шилжүүлсэн баримт, 7 дугаар хавтаст хэргийн 17-179 дүгээр хуудаст авагдсан гэрч ****, **** нарын мэдүүлэг, “Хүчин шонхор зах” ХХК-ийн 2019/69 тоот албан бичиг, Сүхбаатар аймгийн Мал эмнэлгийн ******* 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 02 дугаартай албан бичиг, 2-р хавтаст хэргийн 124-159-р хуудаст авагдсан баримтууд, ****гийн дансны хуулга зэрэг баримтуудаар нотлогдож тогтоогдож байх боловч анхан, давж заалдах шатны шүүхээс дутуу хийгдсэн ажиллагаанд үндэслэн эргэлзээтэй гэдэг байдлаар дүгнэснийг өмгөөлөгчийн зүгээс хүлээн зөвшөөрөх боломжгүй. Өөрөөр хэлбэл, 132,000,000 төгрөгөөр үнэлэгдсэн автомашины эх үүсвэрээс 39,000,000 /ээж ****ий *******, үл хөдлөх хөрөнгө зарсан хөрөнгө/, 34,000,000 / ****ийн Лексус 470 маркийн автомашиныг худалдан борлуулсан хөрөнгө/, ****ын хөрөнгө орлогын мэдүүлэгт дурдагдсан 32,000,000 төгрөг зээлүүлсэн мөнгөн хөрөнгүүд тус тус хасагдаж үлдэх 27,000,000 төгрөгийг **** нь өөрийн хөрөнгийн эх үүсвэрээс /мал мах худалдан борлуулснаас олсон орлого, бусад үйл ажиллагаанаас олсон орлого/ гаргасан болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай тогтоогдож байтал ****ы хөрөнгө орлого тодорхойгүй гэх үндэслэлээр түүний байнгын явуулдаг бизнесийн үйл ажиллагааг үгүйсгэж, түүнтэй хамт мал бэлтгэдэг ****гийн мал худалдан борлуулсан гарал үүслийн гэрчилгээг холбогдох байгууллагаас аваагүй мөрдөгчийн хууль бус үйлдлийг хамгаалан дүгнэж байгаа шийтгэх тогтоол, магадлал үндэслэлгүй байна.

Монгол Улсын иргэний үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдлэх Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3-т "хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй”, 14-т “Өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг шаардах, мэдүүлэг гаргуулахаар шахалт үзүүлэх, хүч хэрэглэхийг хориглоно” гэж заасан байтал хэт нэг талыг барин ****ын хамаарал бүхий этгээдүүдийн хөдлөх, үл хөдлөх эд хөрөнгө шударгаа эзэмших, өмчлөх эрхийг нь үгүйсгэж, ****аас тэдгээрийн эх үүсвэрийг нотлохыг тулган яллаж байгаа нь түүний үндсэн эрх, эрх чөлөөг хаан боогдуулсан үйлдэл болжээ.

Мөн шүүхийн шийтгэх тогтоолд “... ****ын гэрт үзлэг хийж, эд мөрийн баримтаар хураан авсан ...мөнгө нь гэрт хийсэн үзлэгээр 3 өөр газраас буюу 800,000 төгрөг нь шүүгдэгч ****ын халааснаас, бусад мөнгө нь унтлагын өрөөний хувцасны шүүгээнээс хоёр тусдаа боосон байдалтайгаар олдсон нь уг мөнгийг ****ийн мөнгө гэдгийг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй гэж үзнэ” гэжээ. Гэрч ****, ****ийн нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, шүүгдэгч ****ын мэдүүлгүүд, хэрэгт авагдсан бараа материал нийлүүлэх гэрээ, худалдах-худалдан авах гэрээнүүд болон бусад нотлох баримтуудаар **** нь БНХАУ-аас байнга бараа бүтээгдэхүүн худалдан авч, бусдад нийлүүлж байсан гэдэг нь нотлогдож байх бөгөөд хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 15,000,000 төгрөг нь ****ын төрсөн эгч ****ийн Трансформатор худалдан авах гэж байсан мөнгө болох нь тодорхой байна. Гэтэл анхан шатны шүүхээс тухайн мөнгийг хувцасны шүүгээнд боодолтой байсан гэх үндэслэлээр ****ийн мөнгө биш гэж үндэслэлгүйгээр няцааж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд зөвхөн хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэлгүйгээр ийнхүү шийдвэрлэсэнд нь гомдолтой байна. Нөгөөтээгүүр шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 9 дэх заалтаар эд мөрийн баримтаар хураагдсан 15,500,000 төгрөгийн асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн **** ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1-д заасныг тус тус баримталсан нь ойлгомжгүй болсон бөгөөд ****ын шүүгээнээс болон биеэс хураан авсан 3,300,000 төгрөгийг орхигдуулсан талаар шат шатандаа гомдол гаргасан боловч өнөөдрийг хүртэл энэ хугацаанд анхан, давж заалдах шатны шүүхээс анхаараагүй гэдгийг анхаарч өгөхийг хүсье.

Авлигатай тэмцэх газраас ****ын гэрт болон биед үзлэг хийхдээ түүнээс нийтдээ 18,800,000 төгрөгийг хураан авсан ба хөндлөнгийн гэрчийн этгээдийг байлцуулахгүйгээр камерын бичлэгээр үзлэгийн явцыг баталгаажуулсан, хавтаст хэрэгт уг видео камерын бичлэг авагдаагүй, эд мөрийн баримтаар авагдсан мөнгөнөөс 3,300,000 төгрөг алга болсон, нийт хураан авсан мөнгө болох 18,800,000 төгрөгийг үзлэгийн тэмдэглэлд тусгаагүй талаар шат шатандаа гомдол гаргасныг шүүх анхаараагүй байна. Эрүүгийн хуулийн **** ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1-д “Хүний эрүүл мэнд, байгаль орчин, мал, амьтанд хортой нөлөө үзүүлэх, нийтийн  аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх бодит үндэслэл бий болсон эсхүл түргэн муудах, гэмтэх, устах, эсхүл хэрэг шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл чанар нь муудах хөрөнгө, орлого, эд мөрийн баримтыг эзэмшигчид нь буцааж егөх боломжгүй тухай прокурорын саналыг үндэслэлтэй гэж үзвэл шүүх дараах шийдвэрийн аль нэгийг гаргаж болно", 1.1-д ".хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлэх" гэж тус тус зааснаас үзэхэд тухайн хуулийн зохицуулалт нь өөр хоорондоо ялгаатай ойлголт байх бөгөөд аль үндэслэлээр **** орлого болгож байгаа нь тодорхойгүй байна. Яллах дүгнэлтэд уг мөнгөн хөрөнгийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэн яллаагүйгээс гадна, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл гэж үзсэн нь учир дутагдалтай байгаа ба 7 хавтаст хэргийн 122-127 дугаар хуудаст авагдсан ****, ********** нарын хооронд байгуулсан худалдах-худалдан авах гэрээ, 12-р хавтаст хэргийн 126 дугаар хуудаст авагдсан мөнгө хүлээлцсэн зэрэг баримтуудыг эргэлзээтэй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ.

****ын эгч **** шүүхэд өгсөн мэдүүлэгтээ ******тэй трансматор худалдах-худалдан авах гэрээг байгуулсан талаар дурдаж, мөрдөгчийн асуусан асуултын дагуу *********тэй холбоо барих утсыг тодорхой хэлсээр байтал энэ нотлох ажиллагааг дутуу хийснээс үүдэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэргийн бодит байдлыг тогтоох, нотлох зохих байдал алдагдсан байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 1-д "Мөрдөгч нь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, бусад оролцогчоос эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар, шинжээчээс гаргасан дүгнэлтийнх нь талаар тайлбарлуулах, эсхүл тодруулах зорилгоор мэдүүлэг авч болно", 2-т “Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй", 3-т "Мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй" гэж заасан. ****ыг гаалийн бүрдүүлэлт хийхдээ олон нэр төрлийн ачаатай тээврийн хэрэгслийг гаалийн татвар бага төлүүлж гаалийн хяналтын талбайгаас гаргуулах ашиг сонирхлын үүднээс ****, ****, **** нараас хахууль авсан гэж шүүхээс гэм буруутайд тооцсон нь хэт нэг талыг барьсан, нотлох баримтыг тал бүрээс нь үнэлж дүгнээгүй, бодит байдалд нийцээгүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Учир нь мөрдөн байцаалтын ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт ****, Х. ****, **** нар нь өөр хоорондоо зөрүүтэй, өмнө нь өгсөн мэдүүлгээс зөрүүтэй мэдүүлдэг ба хахууль өгсөн мөнгөө гэрт нь өгсөн, гадаа өгсөн, орцных нь үүдэнд өгсөн, гэрт нь хүн байхгүй байсан, гэрт хүн байсан, мөн гаалийн тээврийн хэрэгслийн хяналтын хуудас /нарийн цагаан хуудас/-т **** нь өөрийн тамгыг дараад гаргадаг байсан, уг тамга нь бөөрөнхий тамга, том дөрвөлжин тамга гэх мэтээр ойлгомжгүй, тодорхойгүй, эргэлзээтэй мэдүүлж ирсэн бөгөөд тээврийн хэрэгслийн хяналтын хуудас /нарийн цагаан хуудас/-т **** нь тамга дардаг байсан эсэх нөхцөл байдлыг тодруулахаар шүүх, прокурорт удаа дараа хандсан түүний хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэлгүй тэгш бусаар хандсан байдаг. Мөн 3 хавтаст хэргийн 90, 96-98, 99-100 дугаар хуудаст авагдсан ****, ****, **** нарын хахууль өгсөн гэх цаг хугацаанд хамаарах гаалийн бүрдүүлэлтийн татвар төлсөн жагсаалт авагдсан ба уг баримтаас зөрүүтэй байдлаар шүүгдэгч ****, ****, **** нар нь мэдүүлсэн байдаг. Тодруулбал, дээрх шүүгдэгч нар нь мэдүүлэг өгөхдөө гаалийн бүрдүүлэлтэд 250,000-300,000 төгрөгийн татвар төлдөг байсныг **** нь 100,000-150,000 төгрөгөөр хөнгөлүүлдэг байсан, уг хөнгөлсөн үйлдэл нь 2-3 удаагийнх гэж тайлбарладаг ба гаалийн бүрдүүлэлтийн татвар төлсөн жагсаалтаас үзэхэд гаалийн татварыг тогтмол багаар төлж байсан буюу 50,000-100,000 төгрөгөөр төлж байсан нотлох баримтуудтай илтэд зөрүүтэй байдаг **** нь ачаа огт ачдаггүй, хүнд авлигал өгөх шаардлагагүй, зорчигч тээвэрлэдэг суудлын автомашин болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогддог ба уг тайлбарлан маргаж байгаа үндэслэлийг анхан болон давж заалдах шатны шүүх анхаараагүйд гомдолтой байна.

**** мөрдөн байцаалтын ажиллагаанд болон шүүхэд удаа дараа гаргасан тайлбар, мэдүүлэгтээ ажилчдын байрны засвар хийх мөнгийг шүүгдэгч ****д барилгын материал захиж өгсөн боловч БНХАУ-ын гааль суудлын автомашинд барилгын материал ачуулахгүй гэх үндэслэлээр 2 хоногийн дараа 700,000 төгрөгийг ****ад буцааж өгсөн ба үлдэгдэл 300,000 төгрөгийг **** нь хил дээр гарахдаа ****ээс буцааж авсан байдаг талаар маргадаг боловч хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын үе шатанд болон шүүхийн шатанд энэ асуудалд үнэлэлт дүгнэлт өгөн холбогдох баримтуудыг гаргуулахгүйгээр гэм буруутайд тооцсон нь нэг талыг барьсан гэх үндэслэл болжээ.  Тус хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байсан АТГ-ын мөрдөгч *****д **** нь анх мэдүүлэг өгөхдөө "... ****д барилгын материалын мөнгийг өгсөн...” талаараа хэлэхэд мөрдөгч ***** нь ****ээс мэдүүлэг авах байдлаар энэ асуудлыг тодруулаад эргэн мэдэгдье гэж түүнд хэлсэн боловч ****ээс энэ талаар огт мэдүүлэг аваагүйд нь гомдолтой байна. Эцэст нь шүүгдэгч ****, ****, **** нар нь миний үйлчлүүлэгчийг буруутгахыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд эрмэлздэг бөгөөд хахуульд өгсөн 400,000-450,000 төгрөгийн хариуд биднийг 3,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох нь зүйтэй, харин ****ыг хорьж өгнө үү гэсэн байдлаар хандаж байгаа тэдгээр шүүгдэгч нарын хувийн байдлыг анхаарч өгөхийг хүсье. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр **** нь хахууль авах, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэмт хэргийг үйлдээгүй болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож, тогтоогдож чадаагүй тул оролцогчийн эрхийг зөрчин хэт нэг талыг барьж, хууль, нотлох баримтыг буруу үнэлж дүгнэсэн, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож, ****ад холбогдох хэргийг цагаатгаж өгнө үү.” гэжээ. 

13. Шүүгдэгч ****ын өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнэ шүүх хуралдаанд хяналтын журмаар гаргасан гомдолдоо дэмжсэн байр суурийг илэрхийлэв.  

14. Шүүгдэгч ****ын өмгөөлөгч Я.Баярсайхан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Мөрдөн шалгах ажиллагаанаас эхлэн ****ын өмгөөлөгчөөр оролцож байна. Өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнийн гомдлыг дэмжиж байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үе шат бүрд үндэслэлгүй хөрөнгөжсөн асуудалд нэмэлт ажиллагаа хийлгэх хүсэлтийг гаргадаг. Өөрөөр хэлбэл Халиунтай хамт бизнес эрхэлж наймаа хийж байсан **** гэдэг хүнийг шалгаж өгнө үү, Хүчит шонхор зах, Сүхбаатар аймгийн мал эмнэлгийн газраас авсан лавлагаа нь үндэслэл бүхий биш байна гэсэн агуулгаар хүсэлтийг гаргаж байсан. Өөрийн зүгээс Хүчит шонхор захаас тухайн үед лавлагаа авч гаргаж өгөхөд эрс өөр лавлагаа гарч ирсэн учир энэ асуудлыг нэг мөр болгож өгөөч гэсэн хүсэлтүүдийг гаргасан боловч хүлээж аваагүй. Эдгээр асуудлуудыг шалгаж шийдвэрлэж байж ****ын гэм буруугийн асуудлыг бүрэн гүйцэд шийдвэрлэх үндэслэлтэй гэдэг агуулгаар тайлбар, хүсэлтээ гаргаж байсан. Шүүх бүрэлдэхүүн энэ нөхцөл байдлыг судлаад шийдвэрээ гаргаж өгнө үү. Давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн өөрсдийн дотоод итгэл үнэмшлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан гэж ойлгож байгаа. Иймд прокурорын эсэргүүцлийг хүлээн авах боломжгүй гэж үзэж байгаа” гэв. 

15. Шүүгдэгч ****ын өмгөөлөгч Д.Одонтунгалаг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийг хэрэглэх эсэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал юм. Түүнчлэн Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэж болох уу, үгүй юу гэдэг асуудал байгаа. Миний үйлчлүүлэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлд заасан “үндэслэлгүйгээр хөрөнгөжих” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь үндэслэлгүй гэж үзэж байна. ****ын нэр дээр хөрөнгө байхгүй байгаа хэдий ч хамаарал бүхий этгээд гэдэг байдлаар иш татаж хуулийн заалтыг хэрэглэх үү, үгүй юу. Үндэслэлгүй хөрөнгөжих гэмт хэргийн тухайд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих ажиллагаа бүрэн гүйцэд хийгдээгүй. Тус гэмт хэргийн тухайд шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн. Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд зааснаар хэргийн бодит байдлыг бүрэн гүйцэд тогтоож чадаагүй. Хэт нэг талыг барьж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсаны үндсэн дээр үндэслэлгүй хөрөнгөжих үйл баримт тогтоогдсон. Мөн Я.Баярсайхан өмгөөлөгчийн гаргасан гомдол, хүсэлтийг мөрдөн шалгах ажиллагаанд хүлээж аваагүй. Мөрдөгч, прокурор яллах болон цагаатгах талын нотлох баримтыг нэг мөр бүрдүүлээгүй. Хөрөнгийн эх үүсвэрийг бүрэн тогтоож чадаагүй гэдэг үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага оногдуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм. Эдгээр байдлыг харгалзан үзэж, хоёр шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү. Ц.Бат-Эрдэнэ өмгөөлөгчийн гаргасан гомдол, Я.Баярсайхан өмгөөлөгчийн гаргасан хүсэлтүүд, хуралдаанд гаргасан саналыг дэмжиж байна” гэв. 

16. Шүүгдэгч **** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2019 оны 05 дугаар сараас буюу хэрэгт шалгагдаж эхэлсэн үеэс “хэт нэг талыг барихгүйгээр хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү, ****ээс байцаалт аваад өгөөч ээ, би урьд нь барилгын материал захиж мөнгө өгч байсан, тал мөнгөө өгөхгүй байсан бөгөөд хил дээр очиж үлдсэн мөнгөө авч байсан” талаар хэлж байсан. Мөрдөгчид энэ талаар хэлэхэд мэдүүлэг тайлбар аваад тодруулах зүйл байвал хэлье гэсэн. Мөн прокурорын шатанд буюу яллах дүгнэлтээ прокуророос гардаж авахад “миний дардас тамга байна уу, үгүй юу, хяналтын **** нараас мэдүүлэг авсан тохиолдолд хоёр асуудлын учир нь олдох гээд байна” гэхэд машин гараад явсан, удсан боломжгүй гэсэн. Гэтэл архивд 5 жил хадгалагддаг санхүүгийн баримт юм. Миний ажил албан тушаалыг авах гэж энэ асуудал гарсан, энэ талаар яриа ч байдаг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үе шат бүрд хүсэлт, гомдол гаргасан боловч хүлээж аваагүй, хүчээр өнөөдрийг хүртэл ингэж явж байна. Төрд 30-аад жил ажиллаж байна. Хавдрын асуудал нэлээд өндөр байгаа бөгөөд дээрээс үүрэг чиглэл өгсөн. Хүний нэр барьж шалгалтад хамрагддаггүй олон машиныг би таслан зогсоосон. Таван ээлжийн тайланг хавсаргасан бөгөөд татвар 320,000,000-340,000,000 ордог байсан бол манай ээлжинд 794,000,000 төгрөгийн татвар оруулсан. Миний хүү 30 нас хүрч байна, төрсөн дүү 30 гарсан байна. Эд нар хил гаалиар 200 удаа яваад, 3-4 машин түрээсэлж орлогоо хангалттай хийсэн. Би 2018 онд хүүхдээ хэл ам гарна, чи Улаанбаатарт очиж магистрт сур гэж хэлээд явуулсан. Үүнээс хойш Америк, Австралийн визэд 3 удаа орсон, дүүгийнхээ нэр дээр хийдэг учир нь хүний нутагт ямар нэгэн асуудал гарвал зарж борлуулах эрхийг нь өгсөн тийм л зүйл юм билээ. Дүүгийн хөрөнгийн тухайд мал, махаа зарж, надаас мөнгө зээлж, банк бусаар зээл аваад, мөн ээж минь торх, ******* зэргийг зарж авсан юм билээ. Тухайн үед би сайн ажилласан гэж бодож байна, **** нартаа үүрэг чиглэл өгч, хяналт шалгалт хийж, удирдлагаар хангаж байсан. Мөрдөн байцаалтын шатнаас эхлэн хэт нэг талыг барьсаар өнөөдрийг хүрсэн” гэв.

17. Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Золзаяа тус шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: “...Дээд шатны прокурорын эсэргүүцлийг агуулгын хувьд дэмжиж оролцож байна. Анхан шатны шүүхээс шүүгдэгч **** нь нийтийн албан тушаалтан болохын хувьд албан тушаалын байдлаа ашиглаж, өөртөө ашиг олох зорилгоор бусдаас хахууль авсан, үндэслэлгүй хөрөнгөжсөн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4, 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, нийт эдлэх ялыг нийтийн албанд томилогдох эрхийг 6 жилээр хасаж, 2 жил 6 сарын хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн хууль ёсны үндэслэлтэй шийдвэр болжээ. Гэтэл давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч ****ад оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 3 дахь хэсэгт заасан “онцгой нөхцөл байдалд”-д хамаарахгүй байхад ямар үндэслэлээр торгуулийн ял болгон өөрчилсөн нь ойлгомжгүй, энэ талаар магадлалд хууль зүйн дүгнэлт хийгээгүй байна. Ер нь авлигын гэмт хэргийн хор уршиг нь төрийн албанд буюу хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн байгууллагуудын хууль дээдлэх, шударга ёсыг хангах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж ажиллах зарчмыг ноцтой зөрчиж, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулан, төрийн байгууллагын үнэлэмжийг сулруулах зэрэг ноцтой хор уршиг учруулдаг онцлогтой. Шүүгдэгч **** нь Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэг “Авлигын гэмт хэрэг”-ийн 2 зүйл ангид заасан нийлмэл гэмт хэргийг үйлдсэн байхад давж заалдах шатны шүүхээс түүнд оногдуулсан ялыг хөнгөрүүлсэн нь Эрүүгийн хуулийн зорилгод нийцээгүйгээс гадна Эрүүгийн хуулийн **** ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцэхгүй байна. Харин шүүгдэгч ****ын үндэслэлгүй хөрөнгөжсөн 212,000,000 төгрөгөөс 34,000,000 төгрөгийг хасаж, 178,000,000 төгрөг болгон өөрчлөлт оруулан шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан магадлалын эрүүгийн хариуцлагатай холбоотой 1 дэх заалтыг хүчингүй болгож, хохирлын хэмжээг өөрчилсөн 8 дахь заалтыг хэвээр үлдээх нь зүйтэй байна.” гэв. 

ТОДОРХОЙЛОХ нь: 

18. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын шатны шүүхэд прокурорын бичсэн эсэргүүцэл, шүүгдэгч ****ын өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнийн гомдлыг Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 99 дүгээр тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хүлээн авч, хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн тул түүнд холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж, мөн хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв. 

19. Шүүгдэгч **** нь Нийтийн албан тушаалтан буюу Гаалийн **** ******* **** *******-******* дэх гаалийн **** гаалийн **** **** ****аар ажиллаж байхдаа Монгол Улсын Гаалийн тухай хуулийн холбогдох заалтыг зөрчин, хахууль өгөгч ****, **** **** нарын автомашинд гаалийн бүрдүүлэлт хийхдээ олон нэр төрлийн ачаатай тээврийн хэрэгслийг гаалийн албан татвар бага төлүүлж гаалийн хяналтын талбайгаас гаргуулах, ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүй хахууль авсан, мөн нийтийн албан тушаалтан **** нь өөрийн төрсөн хүү ****ын нэр дээр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Автозамчдын гудамж *** байр **** тоот 52.1 м.кв орон сууц, төрсөн дүү ****ы нэр дээр ***** **** дугаартай Лексус 570 загварын автомашин худалдан авч, хөрөнгө нь их хэмжээгээр нэмэгдсэнийг үндэслэлтэй тайлбарлаагүй буюу үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, шүүгдэгч ****, **** **** нар Гаалийн **** ******* **** *******-******* дэх гаалийн **** гаалийн **** ****аар ажиллаж байсан ******д албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцжээ. 

Мөрдөн байцаалтын шатанд болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно. 

Энэ хэргийн шүүгдэгч ****бат, ****, **** **** нарт холбогдох үйл баримтад мөрдөн шалгах ажиллагаа бүрэн явагдсан, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотолбол зохих байдлуудыг хангалттай шалган тогтоосон, шүүгдэгч нарын гэм бурууг хянан хэлэлцэхэд хүрэлцэхүйц нотлох баримт хэрэгт авагджээ. 

20. Шүүгдэгч ****ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4, мөн хуулийн 22.10 дугаар зүйлийн 1, шүүгдэгч ****, **** **** нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн, тухайн гэмт хэргийн шинжид хамаарч байгааг анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэлтэй тайлбарлан зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна. Тодруулбал:

Хоёр шатны шүүх шүүгдэгч ****, **** нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн” гэсэн гэмт хэргийн шинжийг агуулаагүй гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангид нэрлэн заасан гэмт хэрэг нь нийгэмд аюултай ямар нэгэн гэм хор учруулдаг ба эсхүл тийм гэм хор учрах нөхцөлийг бүрдүүлдэг бөгөөд тэрхүү учирсан болон учруулж болох хохирлын шинж чанар, хэр хэмжээ, түүнчлэн гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдал /нийтлэг болон тусгай шинж бүхий субъект/ тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээг тодорхойлдог болно.

Эдгээр шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн тодорхой зүйл, хэсэг, заалтын диспозицэд тухайн гэмт хэргийн үндсэн болон хүндрүүлэх бүрэлдэхүүнээр тогтоосон тохиолдолд энэ нь гэмт хэргийн нийгмийн аюулыг багасгах буюу ихэсгэх, шүүгдэгчийн хувийн байдлыг эерэг эсхүл сөргөөр үнэлэхэд хүргэж, шүүхээс сонгон хэрэглэж буй ялын бодлогод зайлшгүй нөлөөлдөг онцлогтой.

21. Төрийн албаны тухай хуулийн 6, 10 дугаар зүйлд төрийн албан тушаалын ангилал, төрлийг тус тус тодорхойлсон бол мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.6-д зааснаар гаалийн **** төрийн тусгай албан тушаалд хамааруулахыг хуульчлан тогтоожээ.

Шүүгдэгч **** нь Гаалийн **** ******* **** *******-******* дэх гаалийн **** гаалийн **** **** ****аар ажиллаж байсан нь Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т зааснаар нийтийн албан тушаалтан гэж үзнэ.

Авлигын эсрэг НҮБ-ын конвенцын 15 дугаар зүйлд нийтийн албан тушаалтныг албан үүргээ гүйцэтгэх явцад аливаа үйлдэл эсхүл эс үйлдлийг хийлгэх зорилгоор түүнд өөрт нь эсхүл өөр хувь хүн, хуулийн этгээдэд зүй бус давуу байдал олгохыг шууд болон шууд бусаар тухайн албан тушаалтанд амлах, санал болгох эсхүл ийм давуу байдлыг олгох, нийтийн албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэх явцдаа аливаа үйлдэл эсхүл эс үйлдэл хийх зорилгоор өөртөө эсхүл өөр хувь хүн, хуулийн этгээдэд зориулж зүй бус давуу байдал олгохыг шууд болон шууд бусаар шаардах эсхүл ийм давуу байдлыг хүлээж авах үйлдлийг гэмт хэрэгт тооцохыг тусгажээ.

Монгол Улсын нэгдэн орсон дээрх конвенц болон Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хахууль авах гэмт хэргийн бүрэлдэхүүний субьектив шинжийг судлан үзвэл тусгай субъект буюу нийтийн албан тушаалтан гэм буруугийн зөвхөн шууд “санаатай” хэлбэрээр хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд, эсхүл хэрэгжүүлэхгүй байхын тулд, гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн, эсхүл хийхийн тулд шууд, бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан байх шинжийн нэгдлийг гэмт хэрэгт тооцохоор зохицуулсан байна.

22. Шүүгдэгч **** нь Нийтийн албан тушаалтан буюу Гаалийн **** ******* **** *******-******* дэх гаалийн **** гаалийн **** **** ****аар ажиллаж байхдаа Монгол Улсын Гаалийн тухай хуулийн холбогдох заалтыг зөрчин, хахууль өгөгч ****, **** **** нарын автомашинд гаалийн бүрдүүлэлт хийхдээ олон нэр төрлийн ачаатай тээврийн хэрэгслийг гаалийн албан татвар бага төлүүлж гаалийн хяналтын талбайгаас гаргуулах, тэдний ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хахууль авсан үйл баримтыг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудад тулгуурлан хоёр шатны шүүх эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоон, хэргийн бодит байдлын талаар хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийж, дээрх шинжээр нь түүний гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгээр зүйлчилсэн нь зөв болжээ.

23. Мөрдөн шалгах ажиллагааны явцад нууц ажиллагааны магадалгаа үйлдэж хэрэгт хавсаргасан байх ба энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 26.7 дугаар зүйлд заасан мөрдөн шалгах нууц ажиллагаа явуулах журам, мөн хуулийн 26.8 дугаар зүйлд заасан нууц ажиллагааны магадалгаа үйлдэх журмыг зөрчөөгүй, шүүх А-35 дугаартай мөрдөн шалгах нууц ажиллагааны магадалгааг үнэлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.8 дугаар зүйлд заасан мөрдөн шалгах нууц ажиллагааны үр дүнг нотлох баримтаар тооцох, хуулийн 16.15 дугаар зүйлд заасан нотлох баримтыг шалгаж үнэлэх журмыг зөрчөөгүй байна.

24. Анхан болон давж заалдах шатны шүүх шүүгдэгч ****, ****, **** нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн...” гэсэн хахууль өгөх гэмт хэргийн шинжид нийцсэн гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.

25. НҮБ-ын Хүний эрхийн хорооноос гаргасан эрүүгийн нийтлэг процесст хамаарах эрх зүйн бичиг баримтуудад гэм буруугүйн зарчмыг тодорхойлохдоо “гэм бурууг яллах тал нотлох үүрэгтэй бөгөөд шүүгдэгч няцаахын тулд өөрийгөө буруугүй болохыг бүрэн нотлох үүрэг хүлээхгүй, зөвхөн эргэлзээ үүсгэхэд хангалттай, шүүгдэгчийн гэм буруу шүүхээр хөдөлбөргүй нотлох хүртэл түүнийг гэм буруугүй гэж үзнэ” гэсэн зохицуулалт тусгагджээ.

Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлд заасан журмын дагуу хөрөнгө орлогоо жил бүр үнэн зөв тайлагнах үүрэг хүлээсэн нийтийн албан тушаалтныг хууль ёсны дагуу орлого олсон болохоо үнэн зөв тайлбарлах, гэм буруугүй гэдгээ өөрөө нотлохыг үүрэг болгох замаар үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэргийг явцуу хүрээнд шалгаж шийдвэрлэх нь нэг талаас Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн2 дахь хэсэгт заасан өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй эрх зөрчигдөх юм.

Албан тушаалтны хөрөнгө хууль ёсны орлогоос гадуур илт нэмэгдсэн болохыг шүүхээс хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан нотлох баримтаар хөдөлбөргүй тогтоохоос гадна энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон хүний гаргасан эсрэг мэдүүлгийг няцаан үгүйсгэх, эсхүл түүний тайлбар үндэслэлтэй болохыг нотлох замаар хэргийг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалган хянаж шийдвэрлэх нь олон улсын гэм буруугүйн зарчимд нийцэх учиртай.

Харин нийтийн албан тушаалтан өөрийн гэмт үйлдэлдээ төрөл садан, найз нөхөд болон бусад хүнийг ашигласан тохиолдол нь түүний гэмт хэрэг үйлдэх, түүнийгээ нуун далдлах арга тул нийтийн албан тушаалтны гэмт үйлдлийн хариуцлагыг бусад хүмүүст халдаан хэрэглэж болохгүй.

26. Шүүгдэгч **** нь хүү ****ын нэр дээр худалдан авсан орон сууцны үнэ 80,000,000 төгрөгийн эх үүсвэрийг том хүү ****ын хил хооронд ачаа тээвэр хийснээс хуримтлагдсан орлого гэж тайлбарласан байх боловч энэхүү нөхцөл байдал хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдоогүй бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүх “хил хамгаалах газрын лавлагаагаар хүү ****ын ... хилээр орж, гарч байсныг нотлохоос биш ... хэдэн төгрөгийн татвар төлж, хэдэн төгрөгийн ашиг орлоготой ажиллаж байсныг нотлоогүй...” гэж үзсэн нь үндэслэлтэй болсон байхаас гадна хүү ****ын банкин дахь дансны хуулгаар түүний өөрийн хуримтлагдсан орлого ашгаар дээрх орон сууцыг худалдан авсан гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй гэж дүгнэсэн нь нотлох баримтыг үнэлэх, шалгах журмыг зөрчөөгүй байна.

Үүнээс гадна шүүгдэгч **** Лексус 570 маркийн автомашиныг дүү **** худалдан авсан, түүнд мөнгө зээлүүлсэн гэж тайлбарласан боловч энэ нь гэрч ****, *******, *******, ******* нарын мэдүүлэг, “****” ХХК-ийн албан бичиг зэрэг нотлох баримтаар үгүйсгэгджээ.

26.1. Хэрэгт авагдсан гэрч ****ын мэдүүлэг, ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, **** 2012 оноос эхлэн хөрөнгө орлогодоо мэдүүлж байсан ****** **** дугаартай Лексус 470 маркийн автомашиныг худалдсан авсан Лексус 570 маркийн автомашины үнийн 34,000,000 төгрөгт бодож шилжүүлсэн нь тогтоогдсон тул байх түүнийг уг автомашины үнэ 132,000,000 төгрөгөөс 34,000,000 төгрөгийн хувьд үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэхгүй талаар хийсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч **** Лексус 570 маркийн автомашины үнэд төлсөн бусад төлбөрийн хувьд уг мөнгөн хөрөнгийг түүний дүү ****ы хөрөнгө гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй, гэрч ****д шилжүүлсэн мөнгөний эх үүсвэрийг 2018 оны хөрөнгө орлогын мэдүүлэгт мэдүүлсэн “*****” ХХК-тай байгуулсан гэрээний дагуу олгогдсон мөнгөн хөрөнгө 29,088,000 төгрөг гэж тэрээр тайлбарлаж, уг мөнгө 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр шүүгдэгчийн Голомт банкин дахь ******* тоот дансанд орлого орсон хэдий ч ****ын ХААН банкны ********** тоот дансанд 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр шилжүүлсэн 31,000,000 төгрөг, 21,360,000 төгрөгийн хувьд уг мөнгөн хөрөнгийн эх үүсвэр тодорхойгүй, дээрх орлогын эх үүсвэрээр төлсөн гэж үзэх нөхцөл байдал нотлогдохгүй байна.

26.2. Нөгөөтээгүүр шүүгдэгч **** дүү ****ы орлогын талаар тэрээр найз ****тэй хамтарч мал бэлтгэн борлуулж орлого олсон гэж мэдүүлсэн нь гэрч ****, **** нарын мэдүүлгээр тэд хамтарч ашиг олох зорилготой худалдаа, арилжааны үйл ажиллагаа явуулж байсан нь тогтоогдсон боловч тэдний хамтын үйл ажиллагаанаас орлого олсон, уг орлогоос Лексус 570 маркийн автомашины үнэд зарцуулагдсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин “********” ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 2019/69 дугаартай албан бичиг, Сүхбаатар аймгийн Мал эмнэлгийн ******* 2020 оны 01 дүгээр сарын сарын 06-ны өдрийн 02 дугаартай албан бичиг зэргээр няцаагдсан талаар хоёр шатны шүүх дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй.

27. Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг шүүхээс оногдуулах нь Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцэх юм.

Ийнхүү ял оногдуулахдаа шүүх Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодгоос гадна  мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэргийг харгалзан шийдвэрлэдэг болно.

Анхан шатны шүүх Эрүүгийн хуульд заасан дээрх үндэслэл, зарчмыг удирдлага болгон шүүгдэгч ****ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар хорих ялыг оногдуулсан нь шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруу, тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн хор аюулын шинж чанар зэрэгт тохирсон байна гэж хяналтын шатны шүүх дүгнэв.

28. Давж шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан торгох, хорих ялуудаас торгох ялыг, мөн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох, зорчих эрхийг хязгаарлах, хорих ялуудаас торгох ялыг тус тус сонгон хэрэглэсэн нь учир дутагдалтай болсон байна.

Учир нь шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт үйлдэлдээ хандаж буй хандлага, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ оногдуулсан ял нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт тохирч буйг ерөнхий зарчмын хүрээнд бус тухайн хэргийн жинхэнэ байдалтай холбон шийдвэртээ бодитой, итгэл төрүүлэхүйц дүгнэх үүрэгтэй.

Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “онцгой нөхцөл байдал”-д шүүгдэгчийн эрүүл мэндийн асуудал хамаардаг ч давж заалдах шатны шүүх хуульд заасан ялуудаас торгох ялыг сонгох болсон үндэслэл, анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг эдлүүлэхэд саад болохуйц ямар өвчтэй болохыг дэлгэрэнгүй тайлбарлахын оронд “...шүүгдэгч ****ын хувьд түүний биеийн эрүүл мэндийн байдлын улмаас анхан шатны шүүхээс оногдуулсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх тухай шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн саналыг харгалзан...”  гэх товч дүгнэлтээр торгох ял оногдуулсан нь шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангаж чадаагүйгээс гадна шударга ёсны зарчим, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэхгүй байна.

Шүүгдэгч ****ын өмгөөлөгч Я.Баярсайхан давж заалдах журмаар гомдолдоо шүүгдэгчийн эрүүл мэндтэй холбоотой цээжний хөндийн эрхтнүүдийн тойм рентген харалт гэх баримтад эмчийн гарын үсэг, тэмдэг байхгүй, эмчлүүлж байсан гэх баримт хэнийх болох, уг баримт үнэн зөв гэж үзэх боломжгүй, анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхээс 4 сарын өмнө өгсөн шээс, цусны шинжилгээ хорих ял эдлүүлэхэд саад болохуйц хүнд өвчилсний нотолгоо биш бөгөөд үүнээс хойш эдгээр шинжилгээнд илэрсэн үзүүлэлт түүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлсөн эсэх талаарх баримт авагдаагүй тул энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хангах нь зүйтэй гэж үзсэн болно.

29. Шүүгдэгч ****ын гэрт нэгжлэг хийж, бэлнээр хурааж авсан 15,500,000 төгрөгт прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан аль нэг гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдээгүй байхад хоёр шатны шүүх шүүгдэгчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж дүгнэж, мөн хуулийн **** ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар уг мөнгийг **** орлого болгосныг шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзнэ


Уг мөнгийг шүүгдэгч ****ын эгч ****ийн бусадтай байгуулсан гэрээнд хамааралтай түүний мөнгөн хөрөнгө, мөн ээжээс заруулахаар өгсөн чацарганын тосны үнэ гэж тайлбарласан байх боловч ******, ******** нарын хооронд байгуулсан худалдах-худалдан авах гэрээг нэгжлэг хийгдсэнээс хойш 1 жилийн дараа хийгдсэн, уг гэрээнд огноо засвартай, мөн хэрэгт авагдсан тэдний хооронд мөнгө хүлээлцсэн гэх баримтыг хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан нотлох баримт гэж үзэх үндэслэлгүй тул шүүгдэгч уг мөнгөний эх үүсвэр, хууль ёсны дагуу эзэмшилдээ авснаа нотолж чадаагүй байна.

Иймээс шүүгдэгч ****ын гэрт нэгжлэг хийж, бэлнээр хурааж авсан 15,500,000 төгрөгийг энэ тогтоолын 20, 21 дүгээрт дүгнэгдсэн, түүний үйлдсэн үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэргийн хөрөнгө хураах албадлагын арга хэмжээнд тооцуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлэхээр шийтгэх тогтоолын 9 дэх заалтад өөрчлөлт оруулав. 

30. Дээрх байдлуудыг нэгтгэн дүгнэвэл давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч ****ын үйлдсэн гэмт хэрэг тус бүрд торгох ял оногдуулсан магадлалын холбогдох заалтуудыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, прокурор А.Энхжаргалын бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, шүүгдэгч ****ын өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнийн гомдлыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь: 

1. Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 52 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтыг хүчингүй болгож, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 89 дүгээр шийтгэх тогтоолын 9 дэх заалтыг “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан, Авлигатай тэмцэх газрын Төрийн банкин дахь үнэт зүйл хадгалах хайрцагт хадгалагдаж байгаа 15,500,000 төгрөгийг хөрөнгө хураах албадлагын арга хэмжээнд тооцуулахаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж, 1 ширхэг СД бичлэгийг хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хадгалсугай” гэж өөрчилж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч ****ын өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнийн гомдлыг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Шүүгдэгч ****ыг энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай. 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 4-т зааснаар хяналтын шатны шүүхийн тогтоол эцсийн шийдвэр байх ба уг тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.

                                    

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.ПҮРЭВСҮРЭН 

                                          ШҮҮГЧИД                                    Б.БАТЦЭРЭН 

                                                                                   С.СОЁМБО-ЭРДЭНЭ 

                                                                                     Б.ЦОГТ

                                                                                      Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН