Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 372

 

Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тухай

 

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярсүрэн  би

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Бага тойруу 3-9 тоот “Жи мобайл” ХХК /РД:5055873/-ийн

Хариуцагч: Налайх дүүрэг 5 дугаар хороо, 74 дүгээр байр 06 тоотод оршин суух Ахсум овгийн Алтангэрэлийн Алтантуяа /РД:УД91113005/-д холбогдох

Зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 150.000 төгрөг гаргуулахыг шаардсан нэхэмжлэлийг 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгээд ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: А.Алтантуяа нь манай байгууллагатай 2015 оны 3 дугаар сарын 13-ны өдөр “Төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээ” байгуулж 98474471 үйлчилгээний дугаар бүхий 240.000 төгрөгийн үнэтэй NP10 төхөөрөмжийг сар бүр хуваарийн дагуу 20.000 төгрөгөөр төлж дуусгах нөхцөлтэйгээр худалдан авсан боловч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүлэхгүй 100.000 төгрөгийн хохирол учруулаад байна. Иймд А.Алтантуяагаас төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр 100.000 төгрөг, алданги 50.000 төгрөг нийт 150.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хэрэн хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цогбадрах шүүхэд гаргасан тайлбартаа: А.Алтантуяагаас төхөөрөмжийн үнэ 100.000 төгрөг, алданги 50.000 төгрөг, нийт 150.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн. Хариуцагч А.Алтантуяа төхөөрөмжийн үнэ 100.000 төгрөгийг төлж барагдуулсан тул алданги 50.000 төгрөгөөс татгалзаж байна гэжээ.

Хариуцагч А.Алтантуяа шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Жи мобайл” ХХК-аас төхөөрөмж худалдан авч 100.000 төгрөгийг төлөөгүй нь үнэн. Үлдэгдэл төлбөр 100.000 төгрөгийг 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдөр төлж барагдуулсан тул алданги 50.000 төгрөгөөс чөлөөлж өгнө үү гэжээ.

Шүүх энэ хэрэгт иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын тайлбар зэргийг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

“Жи мобайл” ХХК нь хариуцагч А.Алтантуяагаас зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 100.000 төгрөг, алданги 50.000 төгрөг, нийт 150.000 төгрөг гаргуулахыг шаардсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цогбадрах алданги 50.000 төгрөгөөс татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагаа  100.000 төгрөг болгосон.

Хариуцагч А.Алтантуяа шүүхийн шатанд 100.000 төгрөгийг 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдөр төлсөн нь зохигчдын тайлбар, мөнгө төлсөн баримт /хх-17,18/-аар тогтоогдсон тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгож хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

Хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлэж байгаатай холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоон нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 5.150 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн хангагдсан үнийн дүн болох 100.000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 4.550 төгрөгийн тал хувь болох 2.275 төгрөгийг улсын төсвийн орлогоос, үлдэх 2.275 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв. 

Хариуцагч А.Алтантуяа улсын тэмдэгтийн хураамж 2.275 төгрөгийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчид төлсөн болохыг дурдах нь зүйтэй.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. “Жи мобайл” ХХК-ийн нэхэмжлэлтэй Ахсум овгийн Алтангэрэлийн Алтантуяад холбогдох зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 100.000 /нэг зуун мянга/ төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5.150 /таван мянга нэг зуун тавин/ төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 2.275 /хоёр мянга хоёр зуун далан тав/ төгрөгийг улсын төсвийн орлогоос, үлдэх 2.275 /хоёр мянга хоёр зуун далан тав/ төгрөгийг  хариуцагч А.Алтантуяагаас тус тус гаргуулж нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК-нд олгосугай.

3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч А.Алтантуяа улсын тэмдэгтийн хураамж 2.275 /хоёр мянга хоёр зуун далан тав/ төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн болохыг дурдсугай.

4. Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 74 дүгээр  зүйлийн 74.4-д зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг заасугай.

 

ШҮҮГЧ                                            Н.БАЯРСҮРЭН