Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2025/00295

 

 

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 сарын 1-ний өдрийн 181/ШШ2024/04*******0 шийдвэртэй,

 

*******гийн нэхэмжлэлтэй,

эд холбогдох,

 

******* *******, ******* ******* *******, ******* ******* зуслангийн байшин, газар чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлтэй,

******* дүүргийн ******* ******* *******, ******* ******* зуслангийн 12 м.кв талбай бүхий газар, зуслангийн байшингийн хууль ёсны эзэмшигч, өмчлөгчөөр *******ийг тогтоож, гаас ******* дүүргийн ******* ******* *******, ******* ******* зуслангийн бүхий 12 м.кв талбайтай газрын газар эзэмших эрхийг *******эд шилжүүлэхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагчийн өмгөөлөгч /цахим/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Би ******* *******, ******* ******* *******, ******* ******* зусланд *******72 оноос хойш гарсан. Охины найз нь 2007 онд танай зусланд зуны сар гарч байя гээд 200,000 төгрөгийг өгсөн. Тухайн үед би зуслангийн манаачаар ажиллаж байсан тул манаачийн байрандаа гараад зуныхаа байшинг түрээслүүлсэн. Улмаар зуныхаа байшиндаа гаръя гэхэд ын ээж нь манай байшинг чөлөөлж өгөхгүй байна. Маргаан бүхий зуслангийн газрын гэрчилгээ, кадастрын зураг миний нэр дээр баталгаажсан.

1.2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, маргаан бүхий газар нь ******* онд гийн ерөнхий газрын харьяа ажилчдын зуслангийн зориулалтаар эзэмшилд бүртгэгдсэн. Уг зуслангийн газар нь ийн нэр дээр шилжиж, миний бие ******* оноос 2005 оныг хүртэл өөрийн гэр бүлийн хамт зуслангийн газартаа амьдарч эзэмшиж ашиглаж ирсэн. 2015 оны 06 сарын 05-ны өдөр би ******* дүүргийн газрын албанд тус газрыг өөрийн эзэмшилд шилжүүлэх тухай хүсэлтийг гаргахад 2015 оны 06 сарын *******-ний өдөр Нийслэлийн Байгаль орчин, Ногоон хөгжлийн газрын байгаль орчинд нөлөөлөх байдлын дүгнэлтээр ...зуслангийн зориулалтаар газар эзэмшүүлэх боломжтой... гэж гарсан.

1.. нь 2015 оны 08 сарын 10-ны өдөр ******* дүүргийн газрын албанд хандан ******* дүүргийн ******* ******* ******* ******* ******* дахь зуслангийн газар нь миний эзэмшил газар биш *******гийн газар гэх тодорхойлолтыг өөрийн гараар бичсэнээр ******* дүүргийн Засаг даргын 2015 оны 0 ******* сарын 17-ны өдрийн тоот шийдвэрийг үндэслэн 128 м.кв газрыг ******* дүүргийн ******* ******* *******ны нутаг дэвсгэрт байрлах тай, нэгж талбарын бүхий газрын гэрчилгээг надад олгосон. Би өөрийн эзэмшлийн газар, зуслангийн байшинг чөлөөлж өгөхийг шаардахад хариуцагч нь бидний шаардлагыг үл зөвшөөрч, өмчлөх эрхэд халдсан.

Иймд хариуцагчийн хууль бус эзэмшлээс ******* *******, ******* ******* *******, ******* ******* зуслангийн газар болон байшинг чөлөөлж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Миний бие охины найз аас ******* онд 650,000 төгрөгөөр ******* дүүргийн ******* ******* *******, майхан ******* зуслангийн 12 м.кв талбайтай газрыг байшингийн хамт худалдаж авсан. Улмаар газраа охин болон өөрийн нэр дээр шилжүүлж чадахгүй улсад амьдарч байгаад ирсэн. Миний үр хүүхэд ******* оноос хойш одоог хүртэл зуны модон байшиндаа зундаа зусланд гарч амьдарч ирсэн. 2005 оны 05 сарын 08-ны өдөр ******* дүүргийн Газрын албанд зуслангийн байшин худалдсан тухай баримт үйлдээд нэг хувийг нь авсан бөгөөд бидний бичиг баримтыг аваад нэр дээр чинь шилжүүлээд өгнө гэхээр нь итгээд бид улс руу буцаад явсан.

Гэтэл 2020 онд байшингаас эд зүйлийг гаргаад хаясан байна гэж хөрш айл яриад очиход нь н.Хэрлэн гэж хүнд 10,000,000 төгрөгөөр зараад 1,000,000 төгрөгийн урьдчилгаа авсан гэж хэлсэн. Газрын албанаас ирсэн албан бичигт *******д 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн гэх боловч гэж хүний нэр дээр бүртгэлтэй байна гэсэн хариу ирсэн. Дээрх маргаад байгаа зуслангийн газар болон байшинг цагдаагийн газраас *******гийн охин аас худалдаж авсан. Бидний нэр дээр шилжүүлээгүй гэдгийг мэдсэн. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс тухайн зусланд манаач хийж байсан гэдгээс бусад нь худлаа юм. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

.1. Миний охин , түүний нөхөр бид хамт амьдардаг байсан ба гэр бүлийн хамт зуслангийн газартай болохоор 2005 онд ******* дүүргийн ******* ******* *******, ******* ******* зуслангийн 12 м.кв талбайтай газар, газар дээрх зуслангийн байшинг тухайн үед зуслангийн манаач хийж байсан ******* болон түүний охин нараас ******* онд худалдан авсан. Улмаар 2005 оны 05 сарын 08-ны өдөр ******* дүүргийн Газрын албанд зуслангийн байшин худалдсан тухай баримт үйлдсэн бөгөөд уг баримтад од ******* дүүргийн ******* *******н зуслангийн 115 тоот байшинг 650,000 төгрөгөөр худалдсан гэж дурдсан. Би 650,000 төгрөгийг өгсөн бөгөөд намайг байхгүйд *******гийн охин ирээд оор гарын үсэг зуруулсан.

.2. Охин нь нөхөр ын хамт улс руу явсны дараа манай гэр бүлийнхэн зуслангийн байшингаа засварлаж, зуслангийн манаачийн хөлс зэргийг төлж ирсэн. Энэ нь фото зургууд, манаачийн хөлс төлсөн баримт, зуслангийн байшин худалдан авсан тухай баримт зэргээр нотлогдоно. ******* нь ******* дүүргийн ******* ******* *******, ******* ******* зуслангийн 12 м.кв талбайтай газрын газар эзэмших эрхийн гэрчилгээг , нарын нэр дээр гаргаж өгнө гэсэн боловч биднийг гадаадад байх хугацаанд тохирсноосоо буцаж 2015 онд өөрийн нэр дээр гаргуулан авсан. ******* дүүргийн ******* ******* *******, майхан ******* зуслангийн 12 м.кв талбайтай газар, газар дээрх зуслангийн байшингийн хууль ёсны эзэмшигч, өмчлөгч нь ******* оноос 2022 он хүртэл 2 жил зуслангийн зориулалтаар эзэмшиж, ашиглан хууль ёсны дагуу амьдарсан.

Иймд ******* дүүргийн ******* ******* *******, ******* ******* зуслангийн 12 м.кв газар, газар дээрх зуслангийн байшингийн хууль ёсны эзэмшигч, өмчлөгчөөр *******ийг тогтоож, гаас ******* дүүргийн ******* ******* *******, ******* ******* зуслангийн бүхий 12 м.кв талбайтай газрын газар эзэмших эрхийг *******эд шилжүүлэхийг даалгаж өгнө үү гэжээ.

4. Сөрөг нэхэмжлэлд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга:

4.1. Хариуцагчийн төлөөлөгчийн дурдсанаар ******* болон түүний охин нараас гэх хүн уг маргаан бүхий газар, зуслангийн байшинг худалдан авсан гэж харагдахаар байна. Хэрэв талуудын хооронд худалдах, худалдан авахтай холбоотой харилцаа үүссэн бол Иргэний хуулийн 24 зүйлийн дагуу эрх үүрэг нь хэлцэл хийгч талуудын хооронд бий болно. Өөрөөр хэлбэл, ээс итгэмжлэлийн дагуу төлөөлөх эрх олж авсан нь ыг төлөөлөн түүний хийсэн хэлцлийн чанартай харилцаанд шүүхийн өмнө шаардах эрх хэрэгжүүлэх нь хууль бус юм.

4.2. миний бие нь 650,000 төгрөгийг өгсөн бөгөөд тухайн үед намайг байхгүйд *******гийн охин нь ирж оор гарын үсэг зуруулсан байдаг гэжээ. Миний охин ын найз болох нь 2005 онд зуны зуслангийн байшинг өөрийн ээж болох ийг зуны цагт агаар салхинд амраах зорилгоор түрээслэх тухай санал тавьсан. Миний хувьд түрээслэх тухай саналыг өөрийн охиндоо сайтар зөвлөлдсөний үндсэн дээр өөрийн өмчлөлийн зуслангийнхаа байшинг түрээслэхээр болсон. Гэвч нь миний охин д гэрээ байгуулъя гэж хэлээд 2005 оны 05 сарын 08-ны өдөр ын ажилтай байх үед ын нөхөр болох гэгч нэг цаас барьж ирээд гарын үсэг зуруулаад явсан. нь тус цаасны утга агуулгатай бүрэн танилцалгүй найздаа итгэж, түрээсийн гэрээ гэж итгэж гарын үсэг зурж явуулсан. Харин нь гэрээ байгуулъя гэж санал гаргаж оор гарын үсэг зуруулсан зүйл байхгүй.

4.. ын хийсэн дээрх хүчин төгөлдөр бус хэлцэл нь Иргэний хуулийн 58 зүйл 58.1, 58.2, 58.2.1, мөн болон түүний нөхөр нарын ын хууран мэхэлсэн үйлдэл нь Иргэний хуулийн 5 ******* зүйлийн 5.1 дэх хэсэгт заасан хуулийн үндэслэлтэй нийцэж байх тул уг хэлцэл хүчин төгөлдөр бус юм. Харин ******* дүүргийн ******* ******* *******ны нутаг дэвсгэрт байрлах гэрчилгээний , нэгж талбарын бүхий гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээтэй зуслангийн газар болон байшин нь миний өмчлөлийн газар болно.

Иймд хариуцагчаас гарсан сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, миний өмчлөлийн зуслангийн газар болон байшинг чөлөөлж өгнө үү гэжээ.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 106 зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, ******* *******, ******* ******* *******ны нутаг дэвсгэрт байрлах гэрчилгээний тай, 12 м.кв талбай бүхий газар, түүний дээрх зуслангийн байшинг чөлөөлөхийг хариуцагч эд даалгаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох ******* дүүргийн ******* ******* *******, майхан ******* зуслангийн 12 м2 газар, газар дээрх зуслангийн байшингийн хууль ёсны эзэмшигч, өмчлөгчөөр *******ийг болохыг тогтоож, гийн эзэмшиж буй ******* дүүргийн ******* ******* *******, майхан ******* зуслангийн бүхий 12 м.кв талбайтай газрын газар эзэмших эрхийг *******эд шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 зүйлийн 56.2, 60 зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,071 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ээс 70,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэжээ.

 

6. Хариуцагч талын давж заалдах гомдлын агуулга:

6.1. нь *******тай харилцан тохиролцож ******* дүүргийн ******* ******* *******, ******* ******* зуслангийн газарт байрлах байшинг ******* онд худалдан авч өөрийн хүүхдүүдийн хамт амьдарсан. 2005 оны 05 сарын 08-ны өдөр ******* дүүргийн Газрын албанд зуслангийн байшин худалдсан тухай баримт үйлдсэн бөгөөд баримтанд од зуслангийн 115 тоот байшинг 650,000 төгрөгөөр худалдсан нь үнэн болно гэх бичиг үйлдсэн. нь ******* оноос 2022 он хүртэл 2 жил лагерийн зориулалтаар эзэмшиж, ашиглан хууль ёсны дагуу амьдарсан болох нь хэрэгт авагдсан фото зургууд, манаачийн хөлс төлсөн баримт, зуслангийн байшин худалдан авсан тухай баримтаар тогтоогдсон. Мөн гэрчээр өгсөн мэдүүлэгтээ мөнгө авсныг хүлээн зөвшөөрдөг. ******* нь 2015 онд тухайн газрын гэрчилгээг өөрийн нэр дээр эзэмшихээр гаргуулж аваад 2021 оны 04 ******* сарын 22-ны өдөр анх нэхэмжлэл гаргахдаа хавсаргаж өгсөн газрын төлбөр төлсөн баримтууд нь өөр газрын төлбөр төлсөн баримтууд байдаг. Түүнчлэн, тэрээр зуслангийн байшинг чөлөөлүүлж өөрийн эзэмшилд авах эсхүл газар дээрээсээ зуслангийн байшинг албадан чөөлүүлэх эсэх нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл тодорхойгүй байна.

6.2. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд зуслангийн байр 12 тоот, 115 тоот гэсэн 2 өөр байрнуудын талаарх баримтууд байх ба нэхэмжлэгчийн 2015 онд эзэмшихээр авсан газар дээр хариуцагчийн зуслангийн байшин оршиж хамаарч байгаа эсэхийг тодруулах зорилгоор тухайн үзлэг хийлгэх хүсэлт гаргасныг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хариуцагчийн хэргийн бодит байдлыг тогтоох, хуульд заасан эрхийг хязгаарласан. Үзлэг хийлгэснээр тухайн зуслангийн байшин байрладаг эсэх, тухайн байр хэрэгт авагдсан баримтуудад дурьдагдаад байгаа 115, 12 тоот эсэх бодит байдлыг тодруулахад ач холбогдолтой.

Иймд анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг үнэлээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

7. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга:

Анхан шатны шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 106 зүйлд заасныг зөв тайлбарлаж хэрэглэсэн тул хариуцагч талын гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй. ******* нь тухайн зусланд *******72 оноос хойш амьдарч байгаа бөгөөд уг зуслан цагдаагийн байгууллагын алба хаагчдын эзэмшилд байдаг. Нэхэмжлэгч нь цагдаагийн байгууллагад насаараа ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан. ын зүгээс зуны сар зуслангийн байшинд гарах боломжтой эсэхийг тодруулж *******тай холбогдсон. *******гийн төрсөн охин н.Мөнхжаргал нь анхан шатны шүүх хуралдаанд оролцож, гэрчийн мэдүүлэг өгсөн. Мөн хариуцагчийн зүгээс анх зуны сар амьдрахаар тохиролцсон бөгөөд түрээсийн төлбөрт 200,000 төгрөгийг төлсөн. Харин хариуцагчийн зүгээс түрээсийн төлбөрт 650,000 төгрөгийг төлсөн гэж маргадаг.

Хариуцачг нь 2005-2015 оны хооронд худалдаж авсан тохиолдолд өөрийн өмчлөх болон эзэмших эрхийг баталгаажуулахын тулд төрийн захиргааны байгууллагад хандах ёстой байсан. Тухайн зуслангийн байшин нь цагдаагийн байгууллагын эзэмшлийн зуслангийн газар байсан учраас худалдах боломжгүй. Хэргийн материалд авагдсан фото зургуудаар зуслангийн байшин нь 115 тай болохыг тогтоож чадаагүй. Уг зуслангийн байшин өмнө нь 115 тай байсан боловч ашиглалтын явцад зуслангийн байшингийн тоот харагдахаа больсон. 2015 онд газар эзэмших эрхийн гэрчилгээ *******гийн нэр дээр олгогдсон учраас ийн эзэмшилд газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжих боломжгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагч талын гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад түүний гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 зүйлийн 167.1.1-д зааснаар шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч эд холбогдуулан түүний хууль бус эзэмшлээс ******* *******, ******* ******* *******, ******* ******* зуслангийн газар болон байшинг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, ******* дүүргийн ******* ******* *******, ******* ******* зуслангийн 12 м.кв талбайтай зуслангийн газар болон байшингийн хууль ёсны эзэмшигч, өмчлөгчөөр *******ийг тогтоож, гаас ******* дүүргийн ******* ******* *******, ******* ******* зуслангийн бүхий 12 м.кв талбайтай газрын эзэмших эрхийг *******эд шилжүүлэхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

4. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 ******* зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу нотлох баримтыг үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоосон. Үүнд:

 

4.1. Зохигчийн маргааны зүйл болох зуслангийн газар болон байшин нь гийн Ерөнхий газрын ажилчдын зуслан байсан. Уг зуслангийн байшингуудын засвар үйлчилгээнд шаардагдах төсөв хөрөнгө хүрэлцээгүй байдлаас гийн Ерөнхий газрын даргын ******* оны 05 сарын 28-ны өдрийн 64 тай тушаалаар ******* *******н зуслангийн байшингуудыг үнэ тогтоон худалдсан байна. Тус газрын Санхүү, хангамжийн газрын 2015 оны 05 сарын 28-ны өдрийн тоот албан бичигт ******* ******* дах зуслангийн 115 тай байшинг *******д худалдан түүний эзэмшилд шилжүүлсэн болохыг тодорхойлсон. /1-р хх 100, 226/

 

4.2. Нийслэлийн байгаль орчин, ногоон хөгжлийн газрын 2015 оны 06 сарын *******-ний өдрийн 154 тай байгаль орчинд нөлөөлөх байдлын дүгнэлтээр хүсэлт гаргасан байршилд зуслангийн зориулалтаар газар эзэмшүүлэх боломжтой гэж, мөн Газарт бэхэлсэн эргэлтийн цэгийг хүлээлгэн өгсөн тухай актад ******* *******, ******* ******* *******, ******* ******* зуслан, 12.5 м.кв талбайн хэмжээтэй, эзэмших эрхтэй газрын эргэлтийн цэгийн солбицолыг ХХК-аас тодорхойлж, газар эзэмшигч, ашиглагч *******д хүлээлгэн өгөв гэжээ. /1-р хх-ийн 11, 25-26/

 

4.. Нэхэмжлэгч ******* нь ******* дүүргийн Газрын албанд 2015 оны 06 сарын 15-ны өдөр хандан газар эзэмших эрхийн гэрчилгээ гаргуулах хүсэлт гаргасныг ******* дүүргийн Өмч, газрын харилцааны албаны 2015 оны 08 сарын 04-ний өдрийн 746 тоот албан бичгээр бусдын эзэмшил газартай давхардаж байгаа тул хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй гэсэн хариу өгсөн бөгөөд өргөдөл, гомдлын бүртгэл-хяналтын картын маягтад ийн газартай давхцсан талаар тусгасан. /1-р хх-ийн 22, 27/

 

4.4. нь ******* дүүргийн Газрын албанд 2015 оны 08 сарын 10-ны өдөр хандан ******* дүүргийн ******* ******* *******, ******* ******* зуслангийн кадастрын зурганд орсон газар нь миний эзэмшлийн газар биш, *******гийн газар, байшин мөн болохыг тодорхойлов гэжээ. Улмаар ******* дүүргийн Засаг даргын 2015 оны 0 ******* сарын 17-ны өдрийн А/47 тай захирамжаар *******д ******* дүүргийн ******* ******* *******ны нутаг дэвсгэрт байрлах, 12 м.кв талбайтай газрыг зуслан /******* *******н/ зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр гэрчилгээ олгосон. /1-р хх-ийн 81, 88/

 

5. Нэхэмжлэгч нь маргааны зүйл болох зуслангийн газрын хууль ёсны ээзмшигчийн хувьд бусдын хууль бус эзэмшлээс Иргэний хуулийн 106 зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар дээрх зуслангийн газар болон байшинг шаардах эрхтэй.

 

Иргэний хуулийн 106 зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар өмчлөгч нь хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардахын тулд нэхэмжлэгч нь өмчлөгч буюу эзэмшигч байх, маргаж буй зуслангийн газар болон байшин хариуцагчийн эзэмшилд байх, уг эзэмшил нь хууль бус буюу хууль, гэрээгээр эзэмших эрхгүй гэх байдал тогтоогдсон байх учиртай.

 

5.1. Нэхэмжлэгч нь зуслангийн байшинг хариуцагчид хөлслүүлсэн гэж, хариуцагч нь охины найз аас ******* онд маргаан бүхий зуслангийн газар болон байшинг 650,000 төгрөгөөр худалдаж авсан гэж тус тус зөрүүтэй тайлбар гаргаж маргасан.

5.2. Хэргийн баримтаар гийн Ерөнхий газрын даргын ******* оны 05 сарын 28-ны өдрийн 64 тай тушаалаар ******* ******* дахь зуслангийн 115 тай байшинг нэхэмжлэгч *******д худалдсан, улмаар ******* дүүргийн Засаг даргын 2015 оны 0 ******* сарын 17-ны өдрийн А/47 тай захирамжаар түүнд маргаан бүхий газрыг эзэмшүүлэхээр гэрчилгээ олгосон. Түүнчлэн, нэхэмжлэгч нь газрын төлбөрийг төлж байсан нь хэрэгт авагдсан төлбөрийн нэхэмжлэхээр тогтоогдсон. Иймд нэхэмжлэгчийг маргаж буй газрын Иргэний хуулийн 8 ******* зүйлийн 8.1, 0 ******* зүйлийн 0.1 дэх хэсэгт зааснаар хууль ёсны дагуу эзэмшигч гэж үзнэ.

 

5.. Хэргийн 16 талд 2005 оны 05 сарын 08-ны өдөр зуслангийн байшин худалдсан гэх баримт авагдсан бөгөөд уг баримтад -ийн ******* *******, *******лол тоотод оршин суугч овогтой од ******* *******, ******* *******н зуслангийн 115 тоот байшинг 650,000 төгрөгөөр худалдсан нь үнэн болно. Байр хүлээлгэн өгсөн , байр хүлээн авсан гэжээ.

 

5.4. Дээрх баримтаас үзвэл эрх бүхий этгээдтэй хийсэн хэлцэл гэж үзэхгүй. Учир нь маргаж буй талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаагүй байна. Нөгөөтэйгүүр, гэрч аа, нар маргаан бүхий зуслангийн газрыг 650,000 төгрөгөөр худалдан авсан гэж мэдүүлсэн боловч гэрчийн мэдүүлэг нь өөр бусад нотлох баримтаар давхар эргэлзээгүйгээр нотлогдоогүй тул гэрчүүдийн мэдүүлэг нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй. Иймд хариуцагч талын ... нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлээгүй ... гэх агуулга бүхий гомдлыг хангахгүй.

 

5.5. Түүнчлэн, хариуцагч нь маргаан бүхий зуслангийн газар болон байшинг худалдан авсан гэх үндэслэлээр чөлөөлөхөөс татгалзсан боловч уг тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 зүйлийн 25.2.2, 8 зүйлийн 8.1 дэх хэсэгт зааснаар нотолж чадаагүй байна.

 

5.6. ******* дүүргийн ******* ******* *******, ******* ******* зуслангийн 12 м.кв талбайтай газар болон байшинд хариуцагч 2005 оноос хойш амьдарч байсан талаар зохигчийн хэн аль нь тайлбарласан боловч хариуцагчид хууль буюу гэрээний үндсэн дээр эзэмших эрх үүсээгүй учраас нэхэмжлэгч нь маргаж буй газрыг шаардсан үеэс хариуцагчийн эзэмшлийг хууль бус гэж үзнэ.

 

5.7. Анхан шатны шүүх ******* *******, ******* ******* *******ны нутаг дэвсгэрт байрлах гэрчилгээний тай, 12 м.кв талбай бүхий зуслангийн газар, түүний дээрх байшинг хариуцагчийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 106 зүйлийн 106.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

6. Шүүх нэхэмжлэгчийг маргаан бүхий зуслангийн газрын хууль ёсны эзэмшигч гэж дүгнэсэн тул хариуцагч нь ******* дүүргийн ******* ******* *******, ******* ******* зуслангийн 12 м.кв газар, газар дээрх зуслангийн байшингийн өмчлөгчөөр тогтоолгох, тус газрын газар эзэмших эрхийг хариуцагчид шилжүүлэхийг нэхэмжлэгчээс шаардах эрхгүй. Өөрөөр хэлбэл, талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүсээгүй тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. Иймд энэ талаарх хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

 

7. Хариуцагч талын ... хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

 

7.1. Тодруулбал, шүүгчийн 2024 оны 02 сарын 2-ны өдрийн 181/ШЗ2024/04217 захирамжаар үзлэг хийлгэх газар нь хэрэгт авагдсан баримтаар ямар нэгж талбартай газар болох нь тодорхойгүй гэж дүгнэн, хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 8 зүйлийн 8.6 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч талын гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 сарын 1-ний өдрийн 181/ШШ2024/04*******0 шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 12 сарын 2-ны өдөр урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 зүйлийн 167. дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* ******* зүйлийн 1*******.4, 1*******.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ