Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2025/00335

 

 

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, Ерөнхий шүүгч Г.Даваадорж, шүүгч Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 181/ШШ2024/04517 дугаар шийдвэртэй

 

*******гийн нэхэмжлэлтэй,

******* ******* *******-д холбогдох,

 

Даатгалын нөхөн төлбөр 10,968,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Е.Нуршаш нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. ******* нь 2014 онд үйлдвэрлэгдэж, 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдөр ******* Улсад импортлосон, ******* ******* дугаартай сувдан цагаан өнгийн маркийн автомашиныг 37,000,000 төгрөгөөр худалдан авахаар *******иа Х*******-аас зээлийн гэрээгээр 24,000,000 төгрөгийн зээл авсан. Улмаар ******* ******* *******-тай 2023 оны 07 дугаар сарын 29-ний өдөр авто тээврийн хэрэгслийн *******ын гэрээг байгуулж *******ын хураамжийг төлсөн.

1.2. ******* нь ******* ******* улсын дугаартай автомашиныг жолоодон 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдөр гэр бүлийн хамт хотоос аймаг руу явсан бөгөөд аймгийн сум орох замд их хэмжээний аадар бороо орж ус туулаагүй ч автомашины хянах самбар дээр ассан. Иймээс автомашиныг зогссон газраас нь ажиллуулахгүйгээр 2023 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хот руу ачиж 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Х*******-аар хохирлын үнэлгээ, 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Х*******-аар засвар, үйлчилгээг хийлгэж дууссан.

1.3. *******гийн зүгээс *******ын тохиолдлын улмаас хохирлын үнэлгээний зардалд 548,000 төгрөг, засварын хөлс 800,000 төгрөг, оношилгооны төлбөр 120,000 төгрөг, ком батарей 9,500,000 төгрөгөөр авч, нийт 10,968,000 төгрөгийн зардал гарсан тул *******ын нөхөн төлбөр авахаар ******* ******* *******-д гэрээнд заасан материалыг бүрдүүлж хүсэлт гаргасан. Гэвч ******* ******* *******-аас 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн тоот албан бичгээр нөхөн төлбөр олгохоос татгалзаж шийдвэрлэсэн хариу өгсөн. Уг шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй учраас 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргасан.

Санхүүгийн зохицуулах хорооноос 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн дугаар албан бичгээр *******гийн *******ын нөхөн төлбөртэй холбоотой хүсэлтийг холбогдох хууль тогтоомжийн дагуу даруй шийдвэрлэж хороонд хариу ирүүлэхийг үүрэг болгосон. Гэтэл ******* ******* *******-аас 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн тоот албан бичгээр гаргасан шийдвэрээ өөрчлөх хууль зүйн үндэслэлгүй гэсэн хариу өгсөн.

1.4. ******* ******* ******* нь автомашинд буюу батарейнд ус орсон оношилгоогоор тогтоогдож засварлагдсан нь баримтуудаар хангалттай нотлогдож байхад FAULT шар гурвалжин тэмдэг асаж далд гэмтэлтэй орж ирсэн байна гэж гэсэн алдаатай хамааралгүй үндэслэлээр *******ын нөхөн төлбөр олгохоос үндэслэлгүйгээр татгалзсан.

Иймд ******* ******* *******-аас 2023 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн авто тээврийн хэрэгслийн *******ын гэрээнд заасны дагуу нөхөн төлбөр 10,968,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Даатгуулагч ******* нь 2023 оны 07 дугаар сарын 29-ний өдөр ******* ******* улсын дугаартай маркийн тээврийн хэрэгслийг 37,000,000 төгрөгөөр үнэлэн, үнэлгээний 1.8 хувь буюу 666,000 төгрөгийн хураамжийг төлж, авто тээврийн хэрэгслийн *******ын гэрээ байгуулан мөнгөн жолоо багцийг сонгон даатгуулсан. Авто тээврийн хэрэгслийн *******ын гэрээгээр байгалийн эрсдэлүүд болох цасан болон шороон шуурга, аадар бороо, мөндөр, үер, газар хөдлөлт, хөрсний нуралт, аянга, цахилгаан гэх мэт эрсдэлүүд хамаарч байна. Аадар бороо орсон эсэх нь тогтоогдохгүй байгаа талаар ******* нь 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдөр ******* ******* улсын дугаартай маркийн тээврийн хэрэгслийг жолоодон хотоос аймаг руу явж байх замд буюу аймаг орох замд их хэмжээний аадар бороо орж автомашины хянах самбар дээр ассан гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон боловч тухайн өдөр аймгийн хотод аадар бороо орсон эсэх нь тодорхойгүй байдаг.

2.2. Даатгуулагчийн ******* ******* улсын дугаартай маркийн тээврийн хэрэгсэл нь 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдөр ******* Улсын хилээр орж ирсэн бөгөөд 2023 оны 07 дугаар сарын 29-ний өдөр авто тээврийн хэрэгслийн *******ын гэрээ байгуулсан. Тухайн автомашин хилээр орж ирэх үеийн фото зураг дээр автомашины хянах дээр шар гурвалжин тэмдэг ассан байдалтай ******* Улсын хилээр орж ирсэн нь буюу авто үйлчилгээний мэдээллийн сангийн бүртгэлээр нотлогдсон. Даатгалын зүйлийн хянах самбар дээр шар гурвалжин тэмдэг ассан шалтгааныг судлахад -ийн гаргасан автомашин эзэмшигчдийн гарын авлагад шар гурвалжин тэмдгийг FAULT алдаа заагч буюу техникт гэмтэл үүссэн болохыг мэдэгдсэн тэмдэг гэж тайлбарласан. Иймээс дээрх нэхэмжлэлийн үндэслэлд дурдагдсан хохирол болох батарей нурсан гэх -ний гэрэл ассан нь *******ын гэрээ байгуулахаас өмнө буюу ******* Улсын хилээр орж ирэхдээ *******ын зүйл гэмтэлтэй байсан нь тогтоогддог.

2.3. Нэхэмжлэгчийг аймгийн нутаг дэвсгэрт явж байх замд аадар бороо орсны улмаас автомашины гадна талд эвдрэл гэмтэл үүсээгүй байдаг. Тодруулбал, тухайн автомашины цонх хагарах, будаг халцрах зэрэг хохирол үүсээгүй байхад аадар бороо орсны улмаас автомашины доторх эд анги гэмтсэн байх боломжгүй. Даатгалын гэрээгээр гэнэтийн эрсдэлийн улмаас даатгуулагчийн автомашины гадна талд хохирол учирсан байхыг шаарддаг.

Иймд *******ын гэрээгээр хамгаалагдаагүй эрсдэл даатгуулагчид учирсан, *******ын нөхөн төлбөр олгох боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д заасныг баримтлан хариуцагч ******* ******* *******-аас *******ын нөхөн төлбөрт 10,968,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч *******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 190,438 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ******* *******-аас улсын тэмдэгтийн хураамжид 190,438 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1. Шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч ******* нь 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 16 цагийн үед *******ын зүйл болох тээврийн хэрэгслээр аймгийн хотод зорчих үед дуу цахилгаан, аадар бороо орсон болох нь Цаг уур, орчны орчны шинжилгээний газрын 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 01/1017 тоот албан бичиг, түүний хавсралтаар тогтоогдож байх тул хариуцагчийн аадар бороо орсон эсэх нь тодорхойгүй гэх татгалзал үндэслэлгүй гэжээ. Уг дүгнэлтээр 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдөр аймгийн хотод аадар бороо орсон нь тогтоогдож байгаа боловч тус аадар борооны улмаас *******ын зүйлд хохирол учирсан эсэх нь хэрэгт цугларсан баримтаар тогтоогдоогүй. Тодруулбал, даатгуулагчийг аймгийн хотод зорчих үед аадар бороо орж, тус аадар борооны ус тээврийн хэрэгслийн батарейнд ус орж эвдрэл үүссэн болохыг нэхэмжлэгч нотлох үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, *******ын тохиолдол гэж даатгуулсан зүйлд учирсан хохирол, тохиролцсон болзол бүрдэхийг ойлгодог буюу *******ын гэрээнд заасан эрсдэл болон *******ын зүйлд учирсан хохирлын хооронд шалтгаант холбоо үүссэн байхыг ойлгодог. Даатгалын гэрээнд заасан эрсдэлийн улмаас *******ын зүйлд хохирол учирсан байх нөхцөлд нөхөн төлбөр олгодог. Гэвч шүүх дээрх үйл баримтыг дутуу дүгнэж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн.

4.2. Нэхэмжлэгчийн ******* ******* улсын дугаартай Mitsubushi маркийн тээврийн хэрэгсэл нь 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдөр ******* Улсын хилээр орж ирсэн ба 2023 оны 07 дугаар сарын 29-ний өдөр автотээврийн хэрэгслийн *******ын гэрээг байгуулсан. Тухайн автомашины хилээр орж ирэх үеийн фото зургаар автомашины хянах дээр шар гурвалжин тэмдэг ассан байдалтай ******* Улсын хилээр орж ирсэн нь буюу авто үйлчилгээний мэдээллийн сангийн бүртгэлээр нотлогддог. Даатгалын зүйлийн хянах самбар дээр шар гурвалжин тэмдэг ассан шалтгааныг судлахад -ийн гаргасан owner's автомашин эзэмшигчдийн гарын авлагад шар гурвалжин тэмдгийг FAULT алдаа заагч буюу техникт гэмтэл үүссэн болохыг мэдэгдсэн тэмдэг гэж тайлбарласан байдаг бөгөөд дээрх баримтаар *******ын зүйл болох тээврийн хэрэгсэл нь ******* Улсын хилээр орж ирэх үедээ далд гэмтэлтэй байсан нь нотлогддог буюу *******ын гэрээ байгуулагдахаас өмнө *******ын зүйлд гэмтэл үүссэн.

Гэтэл шүүх уг нөхцөл байдлыг *******ын зүйлийн эвдрэл, гэмтлийг тодруулах бүрэн эрхтэй бөгөөд *******ын гэрээ байгуулахаас татгалзах, гэрээ байгуулагдсан бол гэрээг цуцлах эрхтэй байтал тухайн эрхээ хэрэгжүүлээгүй гэж дүгнэн даатгагч нь эрхээ хэрэгжүүлээгүй тул *******ын нөхөн төлбөрийг даатгуулагчид олгох үүрэгтэй мэтээр тайлбарласан нь Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл, тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэл, гэмтэл нь аадар бороо орсон өдөр буюу байгалийн эрсдэл бий болсон 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдөр бус анх хилээр орж ирсэн өдөр бий болсон болох нь нийтэд илэрхий баримтаар тогтоогдож байхад шүүх энэ үйл баримтад дүгнэлт хийгээгүй, энэ нөхцөл байдал нь маргааны зүйлд хамааралтай байхад огт дурдаагүй. Түүнчлэн, даатгагч нь өөрт оногдсон эрхээ хэрэгжүүлээгүй, хэрэгжүүлэх боломжтой байсан эсэх асуудал нь даатгагчид нөхөн төлбөр төлөх үүрэг үүссэн гэж үзэхгүй буюу *******ын гэрээгээр тохирсон болзол, нөхцөл бүрдээгүй үед нөхөн төлбөр төлөх үүрэг даатгагчид үүсэхгүй.

4.3. Шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон Х*******-ийн 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 02 дугаар албан бичигт 2014-2023 онтой ******* ******* дугаартай машин нь манай авто засвар дээр буюу батарейнд ус орсон оношилгоотой 2023.08.11-2023.08.21-ний өдөр үйлчилгээ бүрэн хийгдсэн. Уг машин нь гаалиар орж ирэх үедээ LDW буюу цагаан зурвас мэдрэгч алдаа заасан байсан нь баттерэй болон гэсэн алдаатай ямар ч хамааралгүй болохыг нотолж байна гэжээ. Авто үйлчилгээний мэдээллийн сан болох -д байршсан *******ын зүйлийн хилээр орж ирэх үеийн фото зурагт FAULT алдаа заагч буюу шар гурвалжин тэмдэг ассан байдалтай хилээр орж ирсэн нь тээврийн хэрэгсэл анхнаасаа гэмтэлтэй байсныг илтгэдэг. Харин дээрх албан бичигт буюу батерэйнд ус орсон оношилгоотой 2023.08.11-2023.08.21-ний өдөр үйлчилгээ бүрэн хийгдсэн гэх боловч хавтаст хэрэгт ассан болохыг нотолсон баримт байдаггүй бөгөөд тээврийн хэрэгсэлд ассан байсан эсэх нь баримтаар тогтоогддоггүй. Хариуцагч уг нөхцөл байдлыг зайлшгүй тусгай мэдлэг бүхий шинжээчээр тайлбар, дүгнэлт гаргуулах шаардлагатай гэж үзэн нь ямар шалтгааны улмаас асдаг болохыг тодруулахаар шинжээч томилуулах хүсэлт гаргасан боловч тус хүсэлтийг шүүх хангахаас татгалзаж шийдвэрлэсэн. Гэтэл шүүх уг нөхцөл байдлыг үнэлж, холбогдох хуулийг хэрэглэхгүйгээр Х*******-ийн 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 02 дугаар албан бичгийг нотлох баримтаар үнэлж шийдвэр гаргасан нь шүүх эрх бүхий байгууллагын шийдвэрийг гаргуулж авч дүгнэлт хийлгүйгээр хэт нэг талыг баримталсан.

Засгийн газрын 2015 оны 286 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар Сэрэмжлүүлэх болон урьдчилан сэргийлэх мэдээнд орох ус цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлийн жагсаалт-ыг баталсан байдаг. Тус жагсаалтын 6-т аадар борооны аюултай болон гамшигт үзэгдлийн хэмжээг аюултай үзэгдэл-30 мм болон түүнээс их, үргэлжлэх хугацаа-3 цаг, түүнээс доош, гамшигт үзэгдэл-30 мм болон түүнээс их, үргэлжлэх хугацаа-1 цаг, түүнээс доош гэж тодорхойлсон. Гэтэл Цаг уур, орчны орчны шинжилгээний газрын 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 01/1017 дугаар албан бичигт 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдөр хоногийн нийлбэр тунадас 4.3 мм гэж тогтоосон. Иймд 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдөр аймгийн хотод орсон бороо нь Засгийн газрын 2015 оны 286 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан аюулт болон гамшигт үзэгдлийн хэмжээнд хүрээгүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийг аймгийн хотод зорчиж явахад орсон аадар бороо нь *******ын тохиолдол үүсгэх хэмжээнд хүрээгүй байдаг.

4.4. Хариуцагчийн зүгээс 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр анхан шатны шүүхэд авто үйлчилгээний мэдээллийн сан болох -д үзлэг хийлгэх, нь ямар шалтгааны улмаас асдаг болохыг тодруулах зорилгоор шинжээч томилуулах хүсэлт гаргасан боловч шүүгч хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн. Дээрх хүсэлтэд дурдсан баримтуудыг бүрдүүлснээр хариуцагчийн татгалзал болон *******ын зүйл болох тээврийн хэрэгсэл нь хилээр орж ирэх үедээ гэмтэлтэй байсан эсэх, нь бороо орсны улмаас асах боломжтой эсэх зэрэг нь хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлуудыг нэг мөр болгох шаардлагатай байсан. Гэтэл анхан шатны шүүхээс нотлох баримт бүрдүүлэх хүсэлтийг хангалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь шүүх нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн үзэх тул шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын агуулга:

5.1. Даатгалын тохиолдол бий болсны дараа нөхөн төлбөр авахаар даатгуулагч материалуудаа бүрдүүлж өгдөг. Нэхэмжлэгч нь ******* ******* *******-ийн шаардсаны дагуу бүх баримтаа гаргаж өгсөн. Бороо орсон талаар маргадаггүй боловч гааль дээр орж ирэхэд алдаа заасан байсан гэж тайлбарладаг. Бороо орсны улмаас батарейд ус орсон гэдгийг нотлоогүй гэдэг тайлбар үндэслэлгүй. Гаалийн бичиг дээр заасан алдаа нь тухайн автомашиныг зассан Х*******-ийн тодорхойлолтоос харахад хаалга онгойлгох үеийн мэдрэгч гэрэл ассан байсан, д ус орсноос шалтгаалахгүй гэж гаргаж өгсөн. Хариуцагч нь Х******* нь автомашины хохирлын үнэлгээг тогтоох байгууллага биш гэж баримтуудыг хооронд нь сольж тайлбар хэлээд байна. Хохирлын үнэлгээ, эвдрэл гэмтлийн шалтгаан нөхцөлийг Х******* гаргасан. Автомашины засварыг Х******* хийсэн.

5.2. Уг хэрэг 2024 оны 01 дүгээр сард иргэний үүссэн боловч хариуцагч хариу тайлбараа 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр гаргасан. Энэ хугацаанд нэхэмжлэгчийн зүгээс хариу тайлбар, нотлох баримтаа өгөх талаар шүүхийн журмаар байнга шаардсан хэдий ч хариуцагч хэргийн оролцогчийн үүргээ биелүүлээгүй.

5.3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа дууссаны дараа хүсэлтүүдийг гаргасан тул хүсэлтийг хангаагүй гэж байгаа нь үндэслэлгүй. Иргэний хуулийн 436 дугаар зүйлд 436.3-т даатгуулагч энэ хуулийн 436.1-д заасан үүргээ биелүүлээгүй бол даатгагч нь гэрээнээс татгалзах, эсхүл энэ тухай мэдсэнээс хойш 1 сарын дотор гэрээг цуцлах буюу *******ын хураамжийг зохих хэмжээгээр нэмэгдүүлэхийг шаардах эрхтэй. Харин даатгуулагч аюулыг санаатайгаар ихэсгэсэн бол даатгагч гэрээг хэдийд ч цуцалж болно гэж заасан. Хэрэв энэ автомашин хилээр орж ирэхэд алдаа зааж байсан бол тухайн нөхцөл байдлыг хэлж, нийтэд илэрхий мэдэх боломжтой байсаар байхад даатгасан нь хожим татгалзах үндэслэл болохгүй тул гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ******* *******-д  холбогдуулан *******ын нөхөн төлбөр 10,968,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч *******ын зүйл болох тээврийн хэрэгсэл ******* Улсын хил гаалиар орж ирэхдээ хянах самбар дээр нь FAULT алдаа заагч буюу шар гурвалжин тэмдэг ассан далд гэмтэлтэй орж ирсэн гэсэн агуулгаар маргажээ.

 

3. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу нотлох баримтыг үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоосон байна. Үүнд:

 

3.1. Нэхэмжлэгч *******, нар нь *******иа Х*******-тай 2023 оны 07 дугаар сарын 29-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч нь 24,000,000 төгрөгийг сарын 2.7 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлсэн, ******* ******* улсын дугаартай маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээнд *******иа Х*******-ийг өмчлөгчөөр бүртгэж, эзэмшил ашиглалтыг *******д үлдээсэн. /хх-ийн 7-10 тал/

 

3.2. ******* нь ******* ******* *******-тай 2023 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Авто тээврийн хэрэгслийн *******ын гэрээ-г байгуулж, гэрээгээр даатгагч ******* ******* ******* *******ын тохиолдол бий болсон үед даатгуулагч *******д учирсан хохирлын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч ******* *******ын хураамж төлөхөөр тохирч ******* ******* улсын дугаартай маркийн тээврийн хэрэгслийг 37,000,000 төгрөгөөр үнэлж, мөнгөн жолоо багцад даатгуулжээ. /хх-ийн 11-13 тал/

3.3. Даатгуулагч *******гийн *******ын гэрээний хураамж болох 666,000 төгрөгийг гэрээ байгуулсан 2023 оны 07 дугаар сарын 29-ний өдөр *******иа Х******* нь ******* ******* *******-д төлсөн. /хх-81 тал/

 

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр, *******ын гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэсэн.

 

4. Нэхэмжлэгч ******* нь 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдөр ******* ******* улсын дугаартай маркийн тээврийн хэрэгслийг жолоодон аймгийн хот орох замд аадар бороо орсны улмаас тухайн үед тээврийн хэрэгсэл эвдэрсэн байна.

 

4.1. Даатгуулагч *******гийн тээврийн хэрэгсэлд *******ын гэрээний хугацаанд буюу 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдөр учирсан эвдэрлийн шалтгааныг ундарага Х******* оношилгоо хийж буюу батарейнд ус орсны улмаас гэмтсэн болохыг тогтоожээ.

 

4.2. Талуудын хооронд байгуулагдсан авто тээврийн хэрэгслийн *******ын гэрээний хавсралт №1-д заасан мөнгөн жолоо багцад 1. Хөдөлгөөний үеийн осол, 2. Байгалийн, 3. Жолоо шилжүүлэх, 4. Хөдөлгөөний бус үеийн осол, 5. Галын, 6. Хулгай дээрмийн эрсдэлүүд багтсан бөгөөд байгалийн эрсдэлд цасан болон шороон шуурга, аадар бороо, мөндөр, үер, газар хөдлөлт, хөрсний нуралт, аянга, цахилгаан гэх мэт эрсдэлүүдийг нэрлэсэн.

 

4.3. Хэргийн 94-95 дугаар тал дахь Цаг уур, орчны шинжилгээний газрын 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 01/1017 тоот албан бичгээр аймгийн нутгаар 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 12 цаг 16 минутаас 17 цаг 33 минут хүртэл дуу цахилгаантай аадар бороо орсон болохыг тодорхойлсон.

 

4.4. Хэргийн 48 дугаар тал дахь Ино марк мастер Х*******-ийн 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 20/08/475 дугаар дүгнэлтээр ******* ******* улсын дугаартай маркийн тээврийн хэрэгслийн батарей, батарей компьютер, батарей релей ком, батарей сэнс, цахилгаан моторын компьютер, өндрийн тал хамгаалагч зэрэг шатсан гэжээ.

 

4.5. Мөн Х*******-ийн 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн үнэлгээний тайлангаар Ино марк мастер Х*******-ийн дүгнэлтийг үндэслэн батарей ком 8,500,000 төгрөг, цахилгааны моторын компьютер 500,000 төгрөг, өндрийн гал хамгаалагч 150,000 төгрөг, нийт 9,150,000 төгрөгийн хохирол учирсан болохыг тогтоосон. /хх-ийн 44-45/

 

4.6. Түүнчлэн, Х*******-ийн 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 02 дугаартай тодорхойлолтод 2014-2023 онтой ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл буюу нд ус орсон оношилгоотой 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл үйлчилгээ бүрэн хийгдсэн. Уг машин гаалиар орж ирэх үедээ LDW буюу цагаан зураас мэдрэгч алдаа заасан байсан нь батарей болон гэсэн алдаатай хамааралгүй болохыг нотолж байна гэжээ.

 

4.7. Хэргийн баримтууд болон талуудын тайлбарыг харьцуулан дүгнэвэл *******ын гэрээгээр тохирсон байгалийн эрсдэл аадар бороо орсны улмаас даатгуулагч *******гийн тээврийн хэрэгсэл эвдэрч *******ын тохиолдол бий болсон гэж үзэх үндэслэлтэй энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт зөв.

 

5. Нэхэмжлэгч нь *******ын нөхөн төлбөр шаардаж ******* ******* *******-д хүсэлт гаргасан боловч ******* ******* *******-ийн 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн тоот албан бичгээр *******ын зүйл болох тээврийн хэрэгсэл хилээр оруулж ирэхдээ гэмтэлтэй байсныг засалгүй ашигласны улмаас үүссэн механик эвдрэл гэмтэл гэж үзээд нөхөн төлбөр олгохоос татгалзсан хариу өгсөн. /хх-ийн 15/

 

5.1. Даатгуулагч ******* нь дээрх шийдвэрийг эс зөвшөөрч Санхүүгийн зохицуулах хороонд өргөдөл гаргасан ба тус хороо нөхөн төлбөрийг олгохоос татгалзаж шийдвэрлэснийг үндэслэлгүй, нөхөн төлбөр олгох нь зүйтэй гэж үзсэн байна. /хх-ийн 16/

 

5.2. Даатгалын тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт заасан урьдчилан шийдвэрлэх журмыг хангасан талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ.

 

6. Дээрхээс дүгнэвэл, нэхэмжлэгч нь *******ын зүйл болох ******* ******* улсын дугаартай маркийн тээврийн хэрэгслийг жолоодон аймгийн хотод зорчих үед аадар борооны улмаас буюу батарейнд ус орж эвдрэл, гэмтэл учирсан нь гэрээнд заасан *******ын тохиолдол бүрдсэн, нэхэмжлэгч нөхөн төлбөрийг шаардах эрхтэй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...аадар борооны улмаас *******ын зүйлд хохирол учирсан эсэх нь хэрэгт цугларсан баримтаар тогтоогдоогүй, *******ын гэрээ байгуулагдахаас өмнө *******ын зүйлд гэмтэл үүссэн, аадар бороо орсон нь *******ын тохиолдол үүсгэх хэмжээнд хүрээгүй, шүүх хуулийг буруу тайлбарлан, нотлох баримтыг дутуу үнэлсэн... гэх агуулга бүхий гомдлыг хангахгүй.

 

7. Харин шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлэхдээ алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулж, шийдвэрт өөрчлөлт оруулна. Үүнд:

 

7.1. Хэргийн баримтаар нэхэмжлэгч нь хохирлын үнэлгээ хийлгэсэн төлбөрт 548,000 төгрөг, оношилгооны төлбөрт 120,000 төгрөг, засвар үйлчилгээний төлбөрт 800,000 төгрөг, нийт 1,468,000 төгрөг төлсөн нь тогтоогдсон. Харин тээврийн хэрэгсэлд батарей худалдан авсан гэх Х*******-ийн 9,500,000 төгрөгийн зарлагын баримтыг Х*******-ийн үнэлгээний тайлантай харьцуулж үзвэл хохирлын үнэлгээний тайлангаар тогтоогдсон 9,150,000 төгрөгөөр хохирлыг тооцох үндэслэлтэй байна. /хх-ийн 47, 57/

 

7.2. Мөн авто тээврийн хэрэгслийн *******ын баталгаа баримтад даатгуулагчийн хүлээх хариуцлагын хэмжээг 2 хувь байхаар тусгасан тул 2 хувь болох 212,360 төгрөгийг нэхэмжлэлийн үнийн дүнгээс хасаж тооцно.

 

8. Шүүгчийн 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШЗ2024/20443 дугаар захирамжаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн үзлэг хийлгэх, шинжээч томилуулах хүсэлтүүд хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой эсэх нь тодорхойгүй, зайлшгүй шаардлагатай нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж дүгнээд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, шүүгч хуульд заасан эрх хэмжээний хүрээнд хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Иймд энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй.

 

9. Дээрх үндэслэлээр хариуцагч ******* ******* *******-аас  хохирлын үнэлгээ хийлгэсэн төлбөрт 548,000 төгрөг, оношилгооны төлбөрт 120,000 төгрөг, засвар үйлчилгээний төлбөрт 800,000 төгрөг, ком батарейний үнэ 9,150,000 төгрөг, нийт 10,405,640 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлээс 562,360 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, үүнтэй холбоотойгоор улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтыг өөрчилж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 181/ШШ2024/04517 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* ******* *******-аас 10,405,640 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлээс үлдэх 562,360 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. өөрчлөн найруулж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтад ...190,438 төгрөг... гэснийг ...181,440 төгрөг... гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 190,438 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ