Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 1147

 

 

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС     

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж,  

нарийн бичгийн дарга: Д.Амуундарь

улсын яллагч: А.Ариунаа

шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Амаржаргал

хохирогч: Х.Н  

шүүгдэгч: Б.А нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б овогт Б А холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж  ирүүлсэн 1906020841314 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 7 дугаар сарын 01-ний  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                                                                                   

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

          1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б овогт Б А, 19 оны 7 дугаар  сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод  төрсөн,  настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам  бүл 2, эхийн хамт Чингэлтэй дүүргийн  дугаар  хороо  тоотод оршин суудаг,  улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, РД: ,

Холбогдсон хэргийн талаар:

          Б.А нь  2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Цагдаагийн албан хаагчийн А серийн албаны үнэмлэх энгэрийн тэмдэгийг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

           Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.

    Шүүгдэгч Б.А  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би анх 2009 онд цагдаагийн байгууллагад бичиг баримт бүрдүүлээд өгөхөд намайг дээд сургууль төгсөөгүй гэсэн шалтгаанаар аваагүй. Ч гээд манай найз цагдаа байсан. Орон тоо байгаа оруулаад өгье гэж хэлж байсан. Тэгээд орох байх гэж бодоод хувцас хэрэглэлийг нь өмсөж үзмээр санагдаад захиалж авсан. Тэгээд найз охинтой болоод өөрийгөө цагдаа гээд хэлсэн. Гэтэл найз охины аав нь цагдаагийн байгууллагад ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан байсан. Тэгээд надад итгэж байна гээд надад их сайн болсон байсан. Би хөдөө явахдаа цагдаагийн хувцас өмсдөг байсан. Ажлаас буугаад өдөр нь энгийн хувцастай халтуур хийдэг байсан. Найз охины ар гэрийнхэнд үнэнээ хэлнэ гэж бодож байсан. Тэгээд тэр өдөр явж байгаад нэг машин машинтай шахалцаад байхаар нь би согтуу юм байна гэж бодоод цагдаа биш ч гэсэн зогсоогоод үнэмлэхээ үзүүлээд үлээлгээд үзье гээд зогсоосон. Би хоёр жилийн хугацаанд ашигласан гэв.

          Хохирогч Х.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Цагдаагийн байгууллага 2006 оноос хойш цагдаагийн байгууллагын албан хаагч дээд боловсролтой байх гэсэн шаардлага тавьдаг болсон. Шүүгдэгчийн хувьд найз охинтойгоо уулзахдаа гоё харагдах гэж өмсдөг байсан гэж мэдүүлж байна. Хавтаст хэргийн материалтай танилцахад цагдаагийн үнэмлэх үзүүлж иргэдийг торгож мөнгө олж байсан материал байгаа нь анхнаасаа ийм найз охиндоо гоё харагдах гэж биш, өөр санаа, зорилгоор ашиглаж байсан юм биш үү гэсэн асуудал гарч ирж байгаа. Цагдаагийн байгууллагын хөгжил ямар байгаа билээ. Аймаг, суманд цагдааг хамгаалж, хань болж байгаа зүйл бол цагдаагийн дүрэмт хувцас байгаа юм. Манай улсад гадаадын улс оронд байдаг шиг өөрсдийгөө хамгаалах тусгай хэрэгсэл гэж байхгүй. Иймд ганц цагдаа нарыг хамгаалах дүрэмт хувцсыг ийм байдлаар ашигласанд харамсаж байна. Хуулинд заасан хариуцлагын арга хэмжээг авч өгнө үү гэв.

         Шүүгдэгч  Б.А  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2019 оны 2 дугаар сарын сүүлээр цагаан сарын дараахан Хан-Уул дүүргийн хойд талд байдаг зурагчин Х гэх залуутай танилцсан. Тухайн үед би гадаад паспортны зургаа авахуулах гэж очоод яриа хөөрөөтэй болсон. Тэгтэл Хангай маргааш чи хүрээд ирээч гэхэд нь би за гэсэн. Маргааш нь би эргээд очтол зурагчин залуу надад миний нэг охин дүү байдаг юм тэрийг нэг залуу эргүүлдээд болохгүй юм гэсэн. Тэгэхээр нь би цагдаад өгөөч гэхэд үгүй болохгүй харин саяхан манайд нэг цагдаа үнэмлэхээ хаяад надаар хийлгээд явсан. Тэр залуугийн юмыг нь солиод чиний нэрээр гаргачих уу гэхэд нь би дургүйцсэн. Тэгтэл Х надад 50.000 төгрөг өгий чамд ямар ч асуудал болохгүй би төмөр тэмдгийг нь өөрөө олоод өгий гэж хэлсэн. Тэгээд би Х хамт нөгөө залуу дээр нь очоод чи Х дүүгээс хол бай цагдаад хэлнэ гээд байна шүү угаасаа охин нь чамд дургүй юм чинь хол бай гэж хэлээд явсан. Тэр залууд би Х хийж өгсөн бичиг баримтыг нь үзүүлээгүй. Х надад 11318 гэсэн хувийн дугаартай цагдаагийн А зэрэглэлийн үнэмлэхийг миний зураг нэртэйгээр хийж өгсөн. Харин өнөөдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ганцын буудлын орчим явж байтал нэг Соната-5 маркийн автомашин намайг шахаад яваад байсан. Тэгээд би тэр машины хажуугаас нь шахаж байгаад чи зогсож бай гээд цагдаагийн хуурамч үнэмлэхээ үзүүлээд та яаж яваад байна та согтуу яваад байгаа юм уу гэж хэлсэн. Тэгээд тэр залуу бид хоёр хоорондоо маргалдаж эхлэхэд цагдаагийн алаг машин ирсэн. Тэгээд тэр ирсэн цагдаа намайг хуурамч үнэмлэх ашигласныг мэдээд хэлтэс дээрээ авчирсан. Намайг хуурамч үнэмлэхтэй гэдгийг цөөхөн хүн мэддэг байсан. Би үнэмлэхийг юунд ч ашиглаагүй гэжээ. /хх-н12-21/ 

         Хохирогч Х.Н мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны код журам байдаг. Уг код журмыг цагдаагийн төв байгууллагын дарга баталдаг. Мөн дээрх гэмт хэргийн улмаас хэдийгээр цагдаагийн байгууллагад хохирол учраагүй ч цагдаагийн байгууллагын албаны болон алба хаагч нарын нэр хүндэд халдсан үйлдэл боллоо. Мөн хэргийн холбогдогч Б.А нь цагдаагийн байгууллагын жинхэнэ алба хаагч биш. Мөн цагдаагийн байгууллагын алба хаагчийн хувцас хэрэглэл болон бэлэгдэл тэмдэгийг адил төсөөтэйгээр болон дуурайлган хийхийг үйлдэхийг хориглосон заалт зохицуулалттай байдаг. Иймд Б.А зохих хариуцлагыг тооцож өгнө үү гэжээ.  /хх-н 9-11/

           Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, илтгэх хуудас / хх-н 4-7/

          Гэрч Б.Д мөрдөн шалгах ажиллгааны үед мэдүүлэхдээ:2016 оны зун санаж байна. Би зурагчин дотроо сууж байтал А гаднаас цагдаа хувцастай орж ирээд энгэрийн тэмдэгээ үзүүлээд надад цагдаа үнэмлэх хийгээд өг би өөрийнхөө үнэмлэхийг гээсэн гэсэн. Тэгээд хэрвээ намайг үнэмлэхгүй байхыг мэдвэл ажлаас халах гээд байна гэсэн. Эхлээд  би үгүй гэж байгаад сүүлдээ зөвшөөрсөн. А анх ирээд надад үнэмлэх үзүүлэхдээ скайнардсан үнэмлэх үзүүлж байсан юм. Гэхдээ уг үнэмлэх нь өөр хүний нэр дээр байсан. А хэлэхдээ шалгалт өнгөрөөх дайны үнэмлэх байхад болно. Шалгалт өнгөрсөний дараа жинхэнэ үнэмлэхээ авна гэж байсан. Би А үнэмлэхний загварыг засч өгөөд 10.000 төгрөг авсан. А анх надтай танилцахдаа л цагдаа гэж танилцуулсан. Тэгээд үнэмлэхээ хаясан гэж хэлсэн. Намайг Д гэдэг юм гэтэл А намайг цагдаад хэлэхдээ Х гэж хэлсэн байсан. Би А болон өөртөө цагдаа үнэмлэх хийсэн гэжээ.  /хх-н 22-25/

          Гэрч Б.О мөрдөн шалгах ажиллгаааны үед мэдүүлэхдээ: Би А М дэлгүүрт хамт ажиллаж байхдаа мэдэх болсон. А тухайн үед дэлгүүрт хамгаалагч хийдэг байсан юм. 2015 онд А ажлаасаа гарсан. 2015 оны цагаан сарын дараахан шиг санаж байна А нэг таархад цагдаа болчихсон гээд цагдаа хувцастай ахлагч мөрдөстэй явж байсан. Намар нь бид найзуудаараа салхинд гарахаар болоод Баруун түрүүнд очсон. Тэр үед А дэслэгч цолтой цагдаа хувцастай ирж байсан. 2016 онд уулзахад мөн л цагдаа хувцастай байсан. 2016 оны 9 дүгээр сард А намайг гэртээ дуудсан. Би гэрт нь очоод бид хоёр пиво ууж юм ярьж сууж байгаад тэднийд хоносон. Өглөө нь А ажлаас дуудаад байна гээд явсан. Би ажил руугаа явсан. Гэтэл 13.00 цагийн орчимд над руу залгаад уулзий гэсэн тэгээд бид хоёр уулзахад ахлах дэслэгч цол зүүсэн байсан. Тэрээр намайг 2 хүүхдийн амь аварсан гэж шагналаа гэж ярьсан. Тэгээд үнэмлэхийг нь үзий гэхээр үзүүлэхгүй байсан. 2017 онд А намайг цагдаа болгоно гээд ажлаас гаргасан. 3 хувь зураг хэрэгтэй гээд намайг Д гэдэг зурагчин дээр авч очиж байсан. Би энгийн хувцастай зураг авахуулсан чинь цагдаа хувцастай болгочихсон байсан. Тэгээд надад захиалгаар хувцас оёулсан. Би танайх хувцас өгдөггүй юм уу гэхэд хувцас дууссан гэж хэлсэн. 2017 оны 7 дугаар сарын 9-ны өдөр бид хоёр цагдаа хувцасаа өмсөөд талбай дээр очсон. Чи бид хоёрыг энд байж бай гэсэн гэж хэлсэн. Тэгээд тэндээсээ наадмын талбай руу явсан. 2017 оны 7 дугаар сарын 12-ныг дуустал талбай дээр эргүүл хийсэн. 2017 оны 7 дугаар сарын 13-ны өдөр би хувцас хэрэгсэлээ А өгөөд гэртээ харьсан. Гэтэл А надтай холбогдоод цагдаа болох юм бол 200.000-300.000 төгрөг өг гэсэн. Надад тийм их мөнгө байхгүй өмнөх ажилласан хоногийн цалингаа авий гэхэд утас нь тасарсан. 2018 оны 9 дүгээр сард А нэг машин авсан байсан. Түүн дээрээ цагдаагийн тусгай дуут дохио байрлуулсан байсан. 2018 оны 10 дугаар сараас А оройн цагаар ажиллаад автобусны зогсоол дээр байгаа машинуудаас үнэмлэхийг нь хурааж аваад буцааж өгөхдөө 10-20.000 төгрөг авдаг байсан. Энэ байдлаар лав нэг сар явсан гэжээ. /хх-н 27-30/

         Гэрч Г.Е мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Сүлд117 дугаар чиглэлд үүрэг гүйцэтгэх явцад Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо Ганц худгын автобусны буудал дээр 2 тээврийн хэрэгсэл зам хааж зогсон замын хөдөлгөөнд саад учруулж байсан. Замаа чөлөөлөхийг шаардаж бичиг баримтуудыг нь шалгахад Б.А гэх залуу цагдаагийн алба хаагчийн үнэмлэх болон энгэрийн тэмдэг үзүүлсэн. Уг бичиг баримтууд нь бүгд хуурамч мэт харагдсан тул хэлтэс дээр хүргэн ирж бүрэлдэхүүнээр шалгуулсан. Б.А тухайн үед би ёс журмын ахлах байна энэ машин сая намайг шахлаа энэ машиныг шалгаадхи гээд тушаасан байдалтай хэлсэн. А үзүүлсэн энгэрийн тэмдэгийг харахад дармалдаж цохиж хийсэн нь мэдэгдэж байсан гэжээ.  /хх-н 33-34/

         Гэрч Б.А мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 7 дугаар сард наадмын өмнөхөн шиг санаж байна Пластик үнэмлэх хэвлэх үү хэдэн төгрөгөөр хэвлэх бэ гэхэд нь би 5000 төгрөгөөр хэвлэнэ гэсэн. Тэгтэл тэр залуу 2 үнэмлэх хэвлүүлий гэж хэлээд Б А, Б Д гэсэн нэрээр хэвлүүлсэн. Үнэмлэх анх хэвлүүлэхээр ирсэн хүн нь Б.А байсан. Тэгээд захиалгаа өгөөд орой ажил тарахаас чинь өмнө ирж авна гэж хэлээд явсан. Б.А өөрийнхөө үнэмлэхийг тэр дор нь хэвлүүлээд аваад явсан. Наадмын дараахан байх Б.А дахин хэвлүүлж авсан. Би цагдаагийн үнэмлэхийг ингэж хэвлэх нь хууль бус гэж мэдээгүй. Б.А ирэх бүртээ цагдаа хувцастай ирдэг байсан. Үнэмлэхээ хаясан болохоор хэвлүүлэх хэрэгтэй байна гэдэг байсан. Би Б.А 2 удаа үнэмлэх хэвлэж өгсөн гэжээ. /хх-н 42-45/

         Гэрч Б.А мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би Д хажууд бичиг хэргийн эд зүйлс зардаг байсан. А гэдэг залуу үе үе ирдэг байсан. Орж ирэх болгондоо би цагдаа гэдэг байсан мөн цагдаа хувцастай ирдэг байсан. Д нэг үнэмлэх гаргаад өг гэж ярьж байхыг нь би сонссон. Дараа нь нэг орж ирээд тушаал дэвшсэн үнэмлэхээ солиулах хэрэгтэй байна гэж байсан. Надтай танилций гээд бид хоёр нэг удаа цэцэрлэгт хүрээлэнд уулзсан. Тэгээд уулзаад удаагүй байж байтал Нийслэлийн цагдаагийн газраас дуудаж байна гээд яваад өгсөн. Би гайхаад л үлдсэн. Ер нь уулзах бүрдээ цагдаа хувцастай явдаг байсан гэжээ.  /хх-н 46-47/

         Гэрч О.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би Б.А анх 2017 оны намар таксинд явж байгаад танилцсан. Тухайн үед А цагдаа хувцастай аранз үүрсэн байсан. Дараа нь нэг таархад цагдаа хувцастай дэслэгч цолтой, Приус машин уначихсан явж байсан. Бид хоёр хоолонд орсон. Тухайн үед би 421 дүгээр ангид шийдвэр гүйцэтгэгч хийдэг байсан. Би үнэмлэхийг нь хартал цагдаа үнэмлэх байсан. А нэг төлбөртэй зогсоол руу орохдоо үнэмлэхээ үзүүлээд төлбөр төлөхгүй байсан. Тэгэхээр нь би энэ үнэмлэх чинь зүгээр юм биш үү гэхэд  чи ийм үнэмлэхтэй болох уу гэхээр нь би зургаа фейсбүүкээр явуулсан. Гэтэл надад цагдаа үнэмлэх хэвлүүлсэн байсан. Би үнэмлэхийг яаж хийлгэсэн талаар асуухад юм хэлээгүй. Сүүлд би нөгөө үнэмлэхийг машиндаа хийж байгаад машинаа зарахдаа аваагүй байлаа гэжээ. /хх-н 48-50/    

         Гэрч Г.Н мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: А би 2017 оны 11 дүгээр сард Их дэлгүүрт ажиллаж байхдаа танилцсан. Тэр үед А цагдаа хувцастай мөнгөлөг өнгийн Приус машинтай байсан. Тэр үед машин нь тусгай дуут дохиотой байсан. Б.А бид хоёр 2018 оны 12 дугаар сараас эхлэн үерхэсэн. Манайхан болон тэднийхэн бүгд А цагдаа гэж итгэсэн. Ээж нь хүртэл бор зүрхээрээ цагдаа болсон гэж хэлж байсан. Цагдаа хувцас нь өнгө алдсан байхаар нь би модны хоёр орчим байдаг оёдол дээр цагаан цамц, өмд хийлгэж өгч байсан. Биднийг хуурч байсныг ерөөсөө мэдээгүй. Манай аав өөрөө цагдаагийн бэлтгэл  ажилтан. Аав надад хэлэхдээ А нэг л биш байна даа гэж хэлдэг байсан. А  машин дээрээ дуут дохио ашиглаж явж байгаад хураалгасан. Тэгээд би нэг удаа чи үнэнээ хэл гэхэд би цагдаад ажиллаж байгаад 2018 оны 12 сард халагдсан. Гэхдээ манай дарга намайг эргүүлж авна гэсэн гэж хэлдэг байсан гэжээ. /хх-н 55-57/  

          Гэрч Б.Э мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би 11318 дугаартай бичиг баримтыг цагдаагийн офицер болоод авч байсан. 1999 онд өгөхөд нь авч байсан. Би албаны бичиг баримтаа гээж үрэгдүүлсэн асуудал байхгүй. Бусдад шилжүүлсэн асуудал ч байхгүй гэжээ. /хх-н 58-59/

          Гэрч Ш.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би Ган Лац ХХК-ийг 2005 онд байгуулан үйл ажиллагаа явуулж мөнгөний дархан хийдэг байсан. Одоогоос 4-5 жилийн өмнө миний зүс таних Дашаа гэх залуу надад анх нэг цагдаагийн тэмдэгийн хувийн дугаарыг нь солиод өгч чадах уу гэхэд нь би өөрчилж байсан.  Тэрнээс хойш ганц нэг цагдаа ирж хувийн дугаараа солиод өг гэдэг байсан. А гэдэг залууг харж байснаа санахгүй байна. Би цагдаа нарт туслаж байна л гэж боддог байсан. Ийм зүйл болно гэж бодоогүй гэжээ. /хх-н 60/

          Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 71/

          Шүүх сэтгэц эмгэг судлалын 680 тоот дүгнэлт:

          1.Б.А нь сэтгэцийн хувьд эрүүл, болсон үйл явдлыг зөв тусган авч үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.

          2.Б.А нь одоо сэтгэцийн хувьд өвчингүй байна. Гэмт үйлдлээ хариуцах чадвартай байна.

          3.Б.А албадан эмчилгээ шаардлагагүй байна гэжээ. /хх-н 72-74/

          Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол/ хх-н 75/

         2019.04.19-ний өдрийн 1939 дугаартай шинжээчийн дүгнэлт:

         1.Шинжилгээнд ирүүлсэн Б овогтой Д нэр дээрх 28247 хувийн дугаартай, А-0000881 дугаартай цагдаагийн үнэмлэх мэт зүйл нь энгийн хэрэглээний бэлдэц дээр ердийн өнгөт хэвлэх төхөөрөмжөөр хэвлэсэн, хуурамч бичиг баримт байна.

         2.Шинжилж буй дээрх хуурамч бичиг баримтанд шинээр үг, үсэг, тоо бичвэр нэмэгдсэн эсэхийг тогтоох боломжгүй гэжээ.  /хх-н 76-79/

          Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-н 80-81, 91-92,97-99/

          Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 83/

          2019.04.19-ний өдрийн 2111 дугаартай шинжээчийн дүгнэлт:

          1. Б.Он гарын хээний дардас шинжилгээнд тэнцэнэ.

           2.Шинжилгээнд тэнцсэн гарын хээний дардас Гарын хээний нэгдсэн санд MN005210004215 гэсэн бүртгэлийн дугаараар бүртгэгдсэн байна. Эзэн холбогдогч нь тогтоогдоогүй  хэргийн газрын гарын мөрүүдтэй тохирохгүй байна гэжээ. /хх-н 84-87/

          Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 88/

          2019.4.15-ны өдрийн 1879 дугаартай шинжээчийн дүгнэлт:

         1. Шинжилгээнд ирүүлсэн Б.А 11318 дугаартай А серийн үнэмлэх гэх зүйл нь хуурамч.

         2. Хэт ягаан туяанд өдөөгдөх нууцлал илрээгүй, будагч бодис нь олон өнгийн бичил цэгүүдээс бүтсэн, бичил бичгийн хэлбэр алдагдсан, үл уншигдах, дүрс өөрчлөгдөх нууцлалыг хэвлэсэн зэрэг шинжүүдээрээ харьцуулах загвараар ирүүлсэн Т.Б 18985 дугаартай А серийн үнэмлэхтэй тохирохгүй байна.

         3.Шинжилгээнд ирүүлсэн хуурамч Б. 11318 дугаартай А серийн үнэмлэхийг бүхэлд нь inkjet төрлийн хэвлэх төхөөрөмжөөр хэвлэсэн байна.

        4.Шинжилгээнд ирүүлсэн хуурамч Б.А 11318 дугаартай А серийн үнэмлэхэнд ямар нэг үг, үсэг, тоо нэмж бичээгүй байна гэжээ. /хх-н 89-90/

          2019.4.10-ны өдрийн 2180 дугаартай шинжээчийн дүгнэлт:

         1. Шинжилгээнд ирүүлсэн 11318 гэсэн тоо байсан хэсгийн гадаргууг хусаж арилган 11318 гэсэн тоог гар аргаар цохисон байна гэжээ.  /хх-н 93-96/

         Эд мөрийн баримтаар тооцох мөрдөгчийн тогтоол /хх-н 100/

         Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 101-105/

         Б.А иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 106/, ял шийтгэгдсэн  эсэхийг шалгах хуудас /хх-н 107 /, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-н 109/

         Б.Анхбаярт  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай тогтоол /хх-н 51-52/

         Б.А Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /2-р хх-н 3-4, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /2-р хх-н 5-6,9-11/ зэрэг болно.

          Б.А нь  2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Цагдаагийн албан хаагчийн А серийн албаны үнэмлэх энгэрийн тэмдэгийг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

          2019.4.15-ны өдрийн 1879 дугаартай шинжээчийн дүгнэлтээр 

         1.Шинжилгээнд ирүүлсэн Б.А 11318 дугаартай А серийн үнэмлэх гэх зүйл нь хуурамч.

         2. Хэт ягаан туяанд өдөөгдөх нууцлал илрээгүй, будагч бодис нь олон өнгийн бичил цэгүүдээс бүтсэн, бичил бичгийн хэлбэр алдагдсан, үл уншигдах, дүрс өөрчлөгдөх нууцлалыг хэвлэсэн зэрэг шинжүүдээрээ харьцуулах загвараар ирүүлсэн Т.Б 8985 дугаартай А серийн үнэмлэхтэй тохирохгүй байна.

         3.Шинжилгээнд ирүүлсэн хуурамч Б.А 11318 дугаартай А серийн үнэмлэхийг бүхэлд нь inkjet төрлийн хэвлэх төхөөрөмжөөр хэвлэсэн байна.

        4.Шинжилгээнд ирүүлсэн хуурамч Б.А 11318 дугаартай А серийн үнэмлэхэнд ямар нэг үг, үсэг, тоо нэмж бичээгүй байна гэжээ. /хх-н 89-90/

          Хохирогч Х.Н мөрдөн шалгах ажиллагааны үед  өгсөн ... дээрх гэмт хэргийн улмаас хэдийгээр цагдаагийн байгууллагад хохирол учраагүй ч цагдаагийн байгууллагын албаны болон алба хаагч нарын нэр хүндэд халдсан үйлдэл боллоо. Мөн хэргийн холбогдогч Б.А нь цагдаагийн байгууллагын жинхэнэ алба хаагч биш. Мөн цагдаагийн байгууллагын алба хаагчийн хувцас хэрэглэл болон бэлэгдэл тэмдэгийг адил төсөөтэйгээр болон дуурайлган хийхийг үйлдэхийг хориглосон заалт зохицуулалттай байдаг. Иймд Б.А зохих хариуцлагыг тооцож өгнө үү гэсэн мэдүүлэг   /хх-н 9-11/

         Гэрч Б.А мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... Пластик үнэмлэх хэвлэх үү хэдэн төгрөгөөр хэвлэх бэ гэхэд нь би 5000 төгрөгөөр хэвлэнэ гэсэн. Тэгтэл тэр залуу 2 үнэмлэх хэвлүүлий гэж хэлээд Б А, Болдын Д гэсэн нэрээр хэвлүүлсэн. Үнэмлэх анх хэвлүүлэхээр ирсэн хүн нь Б.А байсан. Тэгээд захиалгаа өгөөд орой ажил тарахаас чинь өмнө ирж авна гэж хэлээд явсан. Б.А өөрийнхөө үнэмлэхийг тэр дор нь хэвлүүлээд аваад явсан. Наадмын дараахан байх Б.А дахин хэвлүүлж авсан. Би цагдаагийн үнэмлэхийг ингэж хэвлэх нь хууль бус гэж мэдээгүй. Б.А ирэх бүртээ цагдаа хувцастай ирдэг байсан. Үнэмлэхээ хаясан болохоор хэвлүүлэх хэрэгтэй байна гэдэг байсан. Би Б.А 2 удаа үнэмлэх хэвлэж өгсөн гэсэн мэдүүлэг  /хх-н 42-45/

         Гэрч Г.Е мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Сүлд117 дугаар чиглэлд үүрэг гүйцэтгэх явцад Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо Ганц худгын автобусны буудал дээр 2 тээврийн хэрэгсэл зам хааж зогсон замын хөдөлгөөнд саад учруулж байсан. Замаа чөлөөлөхийг шаардаж бичиг баримтуудыг нь шалгахад Б.А гэх залуу цагдаагийн алба хаагчийн үнэмлэх болон энгэрийн тэмдэг үзүүлсэн. Уг бичиг баримтууд нь бүгд хуурамч мэт харагдсан тул хэлтэс дээр хүргэн ирж бүрэлдэхүүнээр шалгуулсан. Б.А тухайн үед би ёс журмын ахлах байна энэ машин сая намайг шахлаа энэ машиныг шалгаадхи гээд тушаасан байдалтай хэлсэн. А үзүүлсэн энгэрийн тэмдэгийг харахад дармалдаж цохиж хийсэн нь мэдэгдэж байсан гэжээ.  /хх-н 33-34/

          Шүүгдэгч  Б.А  мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... саяхан манайд нэг цагдаа үнэмлэхээ хаяад надаар хийлгээд явсан. Тэр залуугийн юмыг нь солиод чиний нэрээр гаргачих уу гэхэд нь би дургүйцсэн. Тэгтэл Х надад 50.000 төгрөг өгий чамд ямар ч асуудал болохгүй би төмөр тэмдгийг нь өөрөө олоод өгий гэж хэлсэн. Тэгээд би Х хамт нөгөө залуу дээр нь очоод чи Х дүүгээс хол бай цагдаад хэлнэ гээд байна шүү угаасаа охин нь чамд дургүй юм чинь хол бай гэж хэлээд явсан. Тэр залууд би Х хийж өгсөн бичиг баримтыг нь үзүүлээгүй. Х надад 11318 гэсэн хувийн дугаартай цагдаагийн А зэрэглэлийн үнэмлэхийг миний зураг нэртэйгээр хийж өгсөн. Харин өнөөдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ганцын буудлын орчим явж байтал нэг Соната-5 маркийн автомашин намайг шахаад яваад байсан. Тэгээд би тэр машины хажуугаас нь шахаж байгаад чи зогсож бай гээд цагдаагийн хуурамч үнэмлэхээ үзүүлээд та яаж яваад байна та согтуу яваад байгаа юм уу гэж хэлсэн. Тэгээд тэр залуу бид хоёр хоорондоо маргалдаж эхлэхэд цагдаагийн алаг машин ирсэн. Тэгээд тэр ирсэн цагдаа намайг хуурамч үнэмлэх ашигласныг мэдээд хэлтэс дээрээ авчирсан. Намайг хуурамч үнэмлэхтэй гэдгийг цөөхөн хүн мэддэг байсан. Би үнэмлэхийг юунд ч ашиглаагүй гэсэн мэдүүлэг /хх-н12-21/ зэрэг болно.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

          Б.А холбогдох хэргийн зүйлчлэл зөв тохирсон байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар  зүйлийн  1 дэх хэсэгт заасан цагдаагийн албан хаагчийн А серийн албаны үнэмлэх, энгэрийн тэмдэгийг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цагдаагийн албаны ёслолын малгай нэг ширхэг, өвлийн фикиж буюу куртик нэг ширхэг, өвлийн малгай нэг ширхэг, өдөр тутмын цэнхэр цамц хоёр ширхэг, цагаан цамц нэг ширхэг, ёслолын өмд хоёр ширхэг, хээрийн хар хувцасны цамц нэг ширхэг, цагдаагийн ахмад мөрдөс нэг хос, ёслол амралтын хувцас нэг ширхэг, цэргийн алдар медаль нэг ширхэг, өвлийн дотортой өмд нэг ширхэг, цагдаагийн үнэмлэхний нэг ширхэг, 11318 дугаартай энгэрийн тэмдэг нэг ширхэг, цагдаагийн албаны А серийн үнэмлэх нэг ширхэг зэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт зааснаар тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт шилжүүлэхээр шийдвэрлэв.          

           Б.А нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдах нь зүйтэй.          

          Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.    

         Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх  болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

 

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Б овогт Б А  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан цагдаагийн албан хаагчийн А серийн албаны үнэмлэх,энгэрийн тэмдэгийг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутай болохыг  тогтоосугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 23.2 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.А 4.000.000 /дөрвөн/ сая төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б. нь торгох ялыг 6 сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.А нь шүүхийн тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлэхгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

5. Б.А нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

6. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.А авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цагдаагийн албаны ёслолын малгай нэг ширхэг, өвлийн фикиж буюу куртик нэг ширхэг,өвлийн малгай нэг ширхэг,өдөр тутмын цэнхэр цамц хоёр ширхэг, цагаан цамц нэг ширхэг, ёслолын өмд хоёр ширхэг, хээрийн хар хувцасны цамц нэг ширхэг, цагдаагийн ахмад мөрдөс нэг хос, ёслол амралтын хувцас нэг ширхэг, цэргийн алдар медаль нэг ширхэг, өвлийн дотортой өмд нэг ширхэг, цагдаагийн үнэмлэхний нэг ширхэг,11318 дугаартай энгэрийн тэмдэг нэг ширхэг,цагдаагийн албаны А серийн үнэмлэх нэг үирхэг зэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт зааснаар тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт шилжүүлсүгэй.

8. Энэ хэрэгт  битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Б.А нь бусдад төлөх төлбөргүй  болохыг  тус тус дурьдсугай.

9. Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.А авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      

 

 

                 ДАРГАЛАГЧ                                  С.ПҮРЭВСҮРЭН