| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвээгийн Ариунболд |
| Хэргийн индекс | 186/2019/0554/Э |
| Дугаар | 574 |
| Огноо | 2019-07-10 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Сод-Эрдэнэ |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 10 өдөр
Дугаар 574
2019 07 10 2019/ШЦТ/574
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,
улсын яллагч Б.Сод-Эрдэнэ,
шүүгдэгч Д.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Өргөн овгийн Дашнямын Энхбаярт холбогдох эрүүгийн 1911012750648 дугаартай хэргийг 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Өргөн овогт Д.Э. 1961 оны 04 дүгээр сарын 28-ны Булган аймагт төрсөн, 58 настай, эрэгтэй, дээд боловсролтой, холбооны инженер мэргэжилтэй, ажилгүй, Ам бүл 2, эхнэрийн хамт Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 19-10 тоотод оршин суух, урьд 2008 оны 12 сарын 02-ны өдөр Сүхбаатар дүүргийн шүүхийн 372 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.2-т зааснаар 3 cap 20 хоног баривчлах ялаар шийтгүүлж байсан, регистрийн дугаар /Х./,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурьдсанаар/:
Яллагдагч Д.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ :
Шүүгдэгч Д.Э нь 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Салхитад байх гэртээ О.Даваажавтай маргалдан улмаар цээжин тус газар нь сэрээгээр хатгаж, араас нь төмрөөр цохиж, эрүүл мэндэд нь “цээжний зүсэгдсэн шарх, цус хуралт, зулгаралт, нурууны цус хуралт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь
шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Э мэдүүлэхдээ “... Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Шүүгдэгч Д.Э мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... Даваажав гэнэтхэн явна гэхэд би хоноод яв гэхэд Даваажав би явах ёстой маргааш хүүхэд харна гээд байхаар нь миний уур хүрээд нэг мэдсэн төмөр сэрээгээр цээжин тус газар нь зүсчихсэн байна лээ. Даваажавын биед учирсан гэмтлийг би учруулсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-25х/
Хохирогч О.Даваажав мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “ ... 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр гэртээ амарч байхад 15 цагийн үед хамт ажиллаж байсан Д.Э намайг дуудаад уулзья гэхэд нь би гар утсаараа ярьж байгаад Чингэлтэй дүүрэг 19 дүгээр хороо, Салхитын задгайд байх зуслангийн байшинд явж очсон. Очиход хуучин хамт ажиллаж байсан Алтантуяа байсан ба бид гурав 0,750 литрийн “Хараа” нэртэй архи хувааж ууцгаасан. Ингээд би Д.Эын гэрээс явах гэхэд Д.Э уурлаад намайг гэрт хоноод яв гэсэн. Тэгэхээр нь би явах ёстой, маргааш би хүүхэд харах ёстой гэж хэлсэн чинь Д.Э уурлаад төмөр нарийн иртэй төмөр зүйл байсан. Хутга бол биш. Учир нь миний шарх цаашаа гүн ороогүй, зүсэгдсэн байгаа. Тухайн үед Алтантуяа, Энхбаяр бид гурав бууз жигнээд, мах чанасан байсан...”, “...Намайг сэрээгээр хатгасны дараа хашаанаас нь гарахад нарийн төмөр трубагаар араас цохьсон. Үүнийг тухайн үед хамт байсан Б.Алтантуяа хараагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-12х/,
Гэрч Б.Алтантуяа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Д.Э нь Чингэлтэй дүүрэг 19-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Салхитад байх зуны байшиндаа дуудаад байсан тул утсаар холбогдож байгаад очсон. Миний дараа О.Даваажавыг бас дуудсан. Ингээд бид гурав ойрд уулзаагүй 0,750 литрийн “Хараа” нэртэй 1 шил архи хувааж ууцгааж ойр зуурын юм ярьж, Д.Э бууз жигнээд, мах чанасан байсан. Тэгж байтал О.Даваажав гэнэтхэн “явна” гэхэд нь Д.Э нь “манайд хоноод яв” гэхэд О.Даваажав нь “би явах ёстой, маргааш би хүүхэд харах ёстой” гээд л байсан. Мөн намайг ч гэсэн хоноод яв гээд байсан. Тэгсэн нэг мэдсэн Д.Э, буузан дээр байсан төмөр сэрээг аваад О.Даваажавын цээжин тус газар нь сэрээгээрээ зүсчихсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23х/,
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 4999 дугаартай ...О.Даваажавын биед цээжний зүсэгдсэн шарх, цус хуралт, зулгаралт, нурууны цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
Дээрх гэмтэл нь мохоо болон ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.
Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 33х/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчилгүй, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Иймд шүүгдэгч Д.Эыг бусдын биед хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Д.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун мянган төгрөгөөр торгох ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй байх тул түүнд торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Өргөн овгийн Д.Э.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Эыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган / төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
5.Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.АРИУНБОЛД
2019 07 10 2019/ШЦТ/574
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,
улсын яллагч Б.Сод-Эрдэнэ,
шүүгдэгч Д.Энхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Өргөн овгийн Дашнямын Энхбаярт холбогдох эрүүгийн 1911012750648 дугаартай хэргийг 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Өргөн овогт Дашнямын Энхбаяр, 1961 оны 04 дүгээр сарын 28-ны Булган аймагт төрсөн, 58 настай, эрэгтэй, дээд боловсролтой, холбооны инженер мэргэжилтэй, ажилгүй, Ам бүл 2, эхнэрийн хамт Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 19-10 тоотод оршин суух, урьд 2008 оны 12 сарын 02-ны өдөр Сүхбаатар дүүргийн шүүхийн 372 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.2-т зааснаар 3 cap 20 хоног баривчлах ялаар шийтгүүлж байсан, регистрийн дугаар /ХП61042871/,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурьдсанаар/:
Яллагдагч Д.Энхбаяр нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ :
Шүүгдэгч Д.Энхбаяр нь 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Салхитад байх гэртээ О.Даваажавтай маргалдан улмаар цээжин тус газар нь сэрээгээр хатгаж, араас нь төмрөөр цохиж, эрүүл мэндэд нь “цээжний зүсэгдсэн шарх, цус хуралт, зулгаралт, нурууны цус хуралт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь
шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Энхбаяр мэдүүлэхдээ “... Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Шүүгдэгч Д.Энхбаяр мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... Даваажав гэнэтхэн явна гэхэд би хоноод яв гэхэд Даваажав би явах ёстой маргааш хүүхэд харна гээд байхаар нь миний уур хүрээд нэг мэдсэн төмөр сэрээгээр цээжин тус газар нь зүсчихсэн байна лээ. Даваажавын биед учирсан гэмтлийг би учруулсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-25х/
Хохирогч О.Даваажав мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “ ... 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр гэртээ амарч байхад 15 цагийн үед хамт ажиллаж байсан Д.Энхбаяр намайг дуудаад уулзья гэхэд нь би гар утсаараа ярьж байгаад Чингэлтэй дүүрэг 19 дүгээр хороо, Салхитын задгайд байх зуслангийн байшинд явж очсон. Очиход хуучин хамт ажиллаж байсан Алтантуяа байсан ба бид гурав 0,750 литрийн “Хараа” нэртэй архи хувааж ууцгаасан. Ингээд би Д.Энхбаярын гэрээс явах гэхэд Д.Энхбаяр уурлаад намайг гэрт хоноод яв гэсэн. Тэгэхээр нь би явах ёстой, маргааш би хүүхэд харах ёстой гэж хэлсэн чинь Д.Энхбаяр уурлаад төмөр нарийн иртэй төмөр зүйл байсан. Хутга бол биш. Учир нь миний шарх цаашаа гүн ороогүй, зүсэгдсэн байгаа. Тухайн үед Алтантуяа, Энхбаяр бид гурав бууз жигнээд, мах чанасан байсан...”, “...Намайг сэрээгээр хатгасны дараа хашаанаас нь гарахад нарийн төмөр трубагаар араас цохьсон. Үүнийг тухайн үед хамт байсан Б.Алтантуяа хараагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-12х/,
Гэрч Б.Алтантуяа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Д.Энхбаяр нь Чингэлтэй дүүрэг 19-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Салхитад байх зуны байшиндаа дуудаад байсан тул утсаар холбогдож байгаад очсон. Миний дараа О.Даваажавыг бас дуудсан. Ингээд бид гурав ойрд уулзаагүй 0,750 литрийн “Хараа” нэртэй 1 шил архи хувааж ууцгааж ойр зуурын юм ярьж, Д.Энхбаяр бууз жигнээд, мах чанасан байсан. Тэгж байтал О.Даваажав гэнэтхэн “явна” гэхэд нь Д.Энхбаяр нь “манайд хоноод яв” гэхэд О.Даваажав нь “би явах ёстой, маргааш би хүүхэд харах ёстой” гээд л байсан. Мөн намайг ч гэсэн хоноод яв гээд байсан. Тэгсэн нэг мэдсэн Д.Энхбаяр, буузан дээр байсан төмөр сэрээг аваад О.Даваажавын цээжин тус газар нь сэрээгээрээ зүсчихсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23х/,
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 4999 дугаартай ...О.Даваажавын биед цээжний зүсэгдсэн шарх, цус хуралт, зулгаралт, нурууны цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
Дээрх гэмтэл нь мохоо болон ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.
Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 33х/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчилгүй, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Иймд шүүгдэгч Д.Энхбаярыг бусдын биед хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Д.Энхбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун мянган төгрөгөөр торгох ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй байх тул түүнд торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Өргөн овгийн Дашнямын Энхбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Энхбаярыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган / төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.