Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 458

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярсүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Налайх дүүргийн 2 дугаар хороо, 39 дүгээр байр 55 тоотод оршин суух , Их мянган овгийн Бямбаагийн Алзахгүй /РД:УД73011608/-гийн хүсэлттэй

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих Довдойн Оюунчимэгийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, 2016 оны 8 дугаар  сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв. ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Б.Алзахгүй шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь нөхөр Б.Энхбаярын хамт Довдой овогт Оюунчимэгт 2014 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Канад улсын виз гаргуулахаар 2150000 төгрөг /тухайн үеийн хангаар 1200 доллар/  45 хоногийн хугацаатай ажлын гэрээ болон зээлийн гэрээ хийж өгсөн. Гэтэл Д.Оюунчимэг хаана байгаа нь мэдэгдэхгүй, утас нь холбогдохгүй гэрт нь очихоор нүүгээд явчихсан гээд байна. Гэрийн хаяг нь Улаанбаатар хот XI хороо 23б байр 4 дүгээр орц 8 давхарт 137 тоотод оршин суудаг байсан. Утасны дугаар нь 89002355, 88082355 боловч холбогдохгүй байна. Мөн МИ71111000 гэсэг регистрийн дугаартай тул Д.Оюунчимэгийг эрэн сурвалжилж өгнө үү гэв.

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримтууд болон хүсэлт гаргагчийн тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Б.Алзахгүй нь хариуцагчийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт шүүхэд гаргасан байна.

Шүүхэд мэдүүлэх эрх бүхий этгээд хариуцагчийн оршин суугаа хаяг мэдэгдэхгүй байвал түүнийг эрэн сурвалжлуулахаар шүүхэд хүсэлт гаргах эрхтэй юм.

Д.Оюунчимэг нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд байх ба түүний хаана байгаа нь мэдэгдэхгүй, оршин суух хаяг нь тодорхойгүй, утсаар холбоо барих боломжгүй зэрэг нь зохигчийн тайлбараар нотлогдож байна. Иймд түүнийг эрэн сурвалжлуулах хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

Хүсэлт бүхий тал нь Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих Д.Оюунчимэгийн регистрийн дугаар: МИ71111000, сүүлийн оршин сууж байсан хаяг нь: Улаанбаатар хот XI хороо 23б байр 4 дүгээр орц 8 давхарт 137 тоот гэснээс өөр мэдээллийг  шүүхэд ирүүлээгүй болохыг дурдах нь зүйтэй.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Довдойн Оюунчимэгийг эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Доюдойн Оюунчимэгийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Налайх дүүргийн Цагдаагийн хэлстийн дарга цагдаагийн дэд хурандаа н.Энхбаярт даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг  танилцуулан  сонсогмогц  хүчинтэй  болох  бөгөөд  зохигч  7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор  Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг заасугай.

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Н.БАЯРСҮРЭН