| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямсүрэнгийн Баярсүрэн |
| Хэргийн индекс | 104/2016/0507/И |
| Дугаар | 479 |
| Огноо | 2016-09-22 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 22 өдөр
Дугаар 479
Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тухай
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярсүрэн би
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Бага тойруу 3/9 тоот “Жи мобайл” ХХК /РД:5055873/-ийн
Хариуцагч: Налайх дүүрэг 4 дүгээр хороо, Их амын 16 дугаар гудамж 11 тоотод оршин суух Боржигон овгийн Эрдэнэбаганын Алтан-Эрдэнэ /РД:ЦЕ80062471/-д холбогдох Зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 60.000 төгрөг гаргуулахыг шаардсан нэхэмжлэлийг 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгээд ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Э.Алтан-Эрдэнэ нь 2015 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр манай компанитай “Төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээ” байгуулж 240.000 төгрөгийн үнэтэй NP10 төхөөрөмжийг 12 сарын хугацаатай, урьдчилгаа 20.000 төгрөгийг төлж, үлдэгдэл мөнгийг сар бүр хуваарийн дагуу 20.000 төгрөгөөр төлж дуусгах нөхцөлтэйгээр худалдан авсан. Иймд Э.Алтан-Эрдэнээс төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр 40.000 төгрөг, алданги 20.000 төгрөг нийт 60.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Э.Алтан-Эрдэнэ шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Жи мобайл” ХХК-ийн нэхэмжилсэн төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр 40.000 төгрөг, алданги 20.000 төгрөгийг төлж барагдуулсан гэжээ.
Шүүх энэ хэрэгт иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын тайлбар зэргийг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
“Жи мобайл” ХХК нь хариуцагч Э.Алтан-Эрдэнээс зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 40.000 төгрөг, алданги 20.000 төгрөг, нийт 60.000 төгрөг гаргуулахыг шаарджээ..
Хариуцагч Э.Алтан-Эрдэнэ шүүхийн шатанд 60.000 төгрөгийг 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр төлсөн нь зохигчдын тайлбар, мөнгө төлсөн баримт /хх-18/-аар тогтоогдсон тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгож хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
Хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлэж байгаатай холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоон нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4.550 төгрөгийн тал хувь болох 2.275 төгрөгийг улсын төсвийн орлогоос, үлдэх 2.275 төгрөгийг хариуцагч Э.Алтан-Эрдэнээс гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Хариуцагч Э.Алтан-Эрдэнэ улсын тэмдэгтийн хураамж 2.275 төгрөгийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчид төлсөн болохыг дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. “Жи мобайл” ХХК-ийн нэхэмжлэлтэй Боржигон овгийн Эрдэнэбаганын Алтан-Эрдэнэд холбогдох зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 60.000 /жаран мянга/ төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4.550 /дөрвөн мянга таван зуун тавь/ төгрөгийн тал хувь болох 2.275 /хоёр мянга хоёр зуун далан тав/ төгрөгийг улсын төсвийн орлогоос, үлдэх 2.275 /хоёр мянга хоёр зуун далан тав/ төгрөгийг хариуцагч Э.Алтан-Эрдэнээс тус тус гаргуулж нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК-нд олгосугай.
3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э.Алтан-Эрдэнэ улсын тэмдэгтийн хураамж 2.275 /хоёр мянга хоёр зуун далан тав/ төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг заасугай.
ШҮҮГЧ Н.БАЯРСҮРЭН