Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 0216

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

         Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Нэгдсэн үндэсний гудамж, өөрийн байранд байрлах “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

         Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон 3 дугаар баг,  Төв хэсэг гудамжны 43 тоотод оршин суух Боржигон овгийн Бадарчийн Гэрэлтуяа /РД:МФ-/-д холбогдох газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 14.189.588 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхжавхлан,  хариуцагчийн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соронзонболд нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “*******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани иргэн *******тай 2015 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаатай 72-15 тоот Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан болно. Гэрээнд заасны дагуу худалдан авагч нь тухайн сард зээлээр худалдан авсан барааны тооцоог сар бүрийн 5-ны дотор тооцоо нийлж акт үйлдэх ба  тухайн барааны төлбөрийг 60 хоногийн дотор “МТ ДАРХАН” ХХК-ийн 5028077704 тоот дансанд шилжүүлэх үүрэгтэй байсан боловч өнөөдрийг хүртэл 9.459.724 төгрөгийг төлж барагдуулаагүй байна. Бид хариуцагч компаниас удаа дараа төлбөр төлөхийг шаардсан боловч одоог хүртэл гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул гэрээний 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт зааснаар гэрээний үүргийн гүйцэтгэлийн үлдэгдэл төлбөр болох 9.459.862 төгрөгийг төлөлгүй хугацаа хэтрүүлсэн алданги болох 4.729.862 төгрөг нийт 14.189.588 төгрөг болж байна. Дээрх  гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2015 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 73/15 тоот барьцааны гэрээ байгуулсан. Энэхүү барьцааны гэрээний зүйл болох Сэлэнгэ аймаг, Сайхан сум, 3-р баг, үйлчилгээний зориулалттай 324 м.кв талбайтай хувийн сууц /Ү-1310000743/, 171004342 нэгж талбарын дугаар бүхий 1158 м.кв талбайтай газрын хамт нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, 14.189.588 төгрөгийг иргэн *******гаас гаргуулан нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

          Хариуцагч ******* шүүхэд урьд гаргасан тайлбартаа: ******* би 2015 оны 09 дүгээр сард МТ компаниас 9.274.240 төгрөгийг түлш зээлээр авч намрын ургац буюу хадлангаас өмнө төлөх ёстой байтал 2015 онд ган болж ургац алдсан учир төлж амжаагүй нийт төлөх мөнгөнөөс 2 хувийн алданги тооцож 185.485 төгрөг нэмээд 9.459.725 төгрөг төлөх ёстойгоос 1.000.000 төгрөгийн мөн алданги болох 185.485 төгрөгийг төлсөн бөгөөд 8.274.240 төгрөгийг төлөх нь үнэн. Нийт алданги болох 14.189.588 төгрөгийн энэ мөнгөний алданги болох  4.729.862 төгрөгийг төлөх боломжгүй бөгөөд үндсэн мөнгө болох 8.274.240 төгрөгийг 9.000.000 төгрөг болгон төлж барагдуулъя. Энэ 9.000.000 төгрөгийг 9 дүгээр сарын 30-ны өдөр төлж барагдуулна. Өнгөрсөн жил ган болж санхүүгийн эрсдэлд орсон учир алданги 4.729.862 төгрөгийг хасаж тооцож өгнө үү гэжээ.

Зохигчид хорондоо:…Нэг талаас нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхжавхлан, нөгөө талаас хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нар харилцан тохиролцож нэхэмжлэлийн анхны шаардлага болох 14.189.588 төгрөгийн шаардлагын зарим хэсэг болох 2.189.588 төгрөгөөс татгалзаж, 12.000.000 төгрөг нэхэмжилсэнийг хариуцагч ******* нь хүлээн зөвшөөрч 2016 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн дотор уг 12.000.000 төгрөгийн 50 хувь болох 6.000.000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн дотор үлдсэн 50 хувь болох 6.000.000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар шүүх хуралдаан дээр эвлэрлийн гэрээ байгуулав.

ҮНДЭСЛЭХ нь:

           Нэхэмжлэгч “*******” ХХК нь шүүхэд гаргасан анхны нэхэмжлэлдээ хариуцагч *******гаас газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 14.189.588 төгрөг шаардсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасган 12.000.000 төгрөг шаардсан бөгөөд хариуцагч нь дээрх 12.000.000 төгрөгийг хүлээн зөвшөөрч 2016 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 6.000.000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 6.000.000 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар талууд эвлэрлийн гэрээ байгуулав.

          Дээрх эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул уг эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

                Иймд зохигчдын эвлэрсэн үнийн дүнд ноогдох улсын тэмдэгтийн хураамж 206.950 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

          Нэхэмжлэгч тал хариуцагчийг үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаанд бариулсан хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахыг хүссэн хүсэлтээсээ татгалзсан болохыг дурдах нь зүйтэй. 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар  зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон  

ЗАХИРАМЖЛАХ нь:

   1. Нэхэмжлэгч “*******” ХХК, хариуцагч ******* нар нэхэмжлэлийн шаардлагаас 12.000.0000 /арван хоёр сая/ төгрөгийн хэмжээнд эвлэрэн хэлэлцэж, хариуцагч ******* нь  12.000.000 төгрөгийг 2016 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 6.000.000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 6.000.000 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

         2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60, 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 228.900 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******гаас улсын тэмдэгтийн хураамжинд 206.950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “*******” ХХК-д олгосугай.

          3. Хариуцагч нь тохирсон хугацаандаа үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.1.1-д заасны дагуу захирамжийг албадан гүйцэтгүүлэхээр нэхэмжлэгч тал хүсэлтээ шүүхэд гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

          4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд  дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.МӨНХБАЯР