Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 481

 

Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тухай

 

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярсүрэн би

Нэхэмжлэгч: *******, *******, ******* тоот “*******” ХХК /РД:*******/-ийн

Хариуцагч:*******, ******* ******* ******* тоотод оршин суух овгийн гийн /РД:/-д холбогдох Зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 119.940 төгрөг гаргуулахыг шаардсан  нэхэмжлэлийг 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгээд ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “*******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: М. нь 2015 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр манай компанитай 1185170 тоот “Төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээ” байгуулж 240.000 төгрөгийн үнэтэй NP10 төхөөрөмжийг 12 сарын хугацаатай, урьдчилгаа 20.000 төгрөгийг төлж, үлдэгдэл 220.000 төгрөгийг сар бүр хуваарийн дагуу 20.000 төгрөгөөр төлж дуусгах нөхцөлтэйгээр худалдан авсан. Хэрэглэгч М. нь 2015 оны 9, 10, 11, 12 дугаар саруудад төлөх 79.960 төгрөгийг төлөлгүй, гэрээний үүргээ биелүүлэхээс зайлсхийж байна. Иймд М.гээс төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр 39.980 төгрөг, алданги 30.000 төгрөг, нийт 119.940 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С. шүүхэд гаргасан тайлбартаа: М.гээс төхөөрөмжийн үнэ 119.940 төгрөг нэхэмжилсэн. Хариуцагч М. 119.940 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь татгалзаж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх энэ хэрэгт  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчийн тайлбар зэргийг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч  “*******” ХХК нь хариуцагч М.гээс зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 119.940 төгрөг гаргуулах  нэхэмжлэл гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан.

Энэ үндэслэл нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар /хх-16/-аар  тогтоогдсон  тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгож,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаатай холбогдуулан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4.550 төгрөгийн тал хувь болох 2.275 төгрөгийг хариуцагч М.гээс гаргуулж нэхэмжлэгч “*******” ХХК-нд олгож шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2,  75, 123  дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч овгийн гийн гээс зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 119.940 /нэг зуун арван есөн мянга есөн зуун дөчин/ төгрөг гаргуулахыг шаардсан  нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч   “*******” ХХК-ийн  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4.550 /дөрвөн мянга таван зуун тавь/ төгрөгийн тал хувь болох  2.275 /хоёр мянга хоёр зуун далан тав/ төгрөгийг хариуцагч М.гээс гаргуулж нэхэмжлэгч “*******” ХХК-нд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг заасугай.

 

ШҮҮГЧ                                       Н.БАЯРСҮРЭН