Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 482

 

Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тухай

 

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярсүрэн би

Нэхэмжлэгч: *******, ******* тоотод оршин суух, ******* овгийн *******ийн ******* /РД:*******/-ийн

Хариуцагч: Налайх  дүүргийн *******  *******,  тоотод оршин суух овгийн гийн   /РД:/-д холбогдох

Бусдын хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэхийг шаардсан  нэхэмжлэлийг 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 2016 оны 8 дугаар сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгээд  ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь иргэн ас 2015 оны 8 дугаар сард Налайх дүүргийн ******* *******, тоот нэг айлын 548м2 газрыг худалдаж авсан. 2015 оны 11 дүгээр сард төлбөр тооцоогоо дуусгаад, хуулийн дагуу 2016 оны 11 дүгээр сарын 02-нд №00037113*******тай газар өмчлөх улсын бүртгэлийн гэрчилгээгээ гардаж авсан. Худалдаж авсан газар дээрээ бууя гэхэд манай ах гийнх байгаа. 2016 оны 4 дүгээр сар хүртэл хашаандаа байлгаж өгөөч гэсний дагуу байлгасан. Гэтэл хугацаа нь дууссан  боловч газраа чөлөөлж өгөхгүй байна...Иймд уг газрыг чөлөөлүүлж  өгнө үү гэжээ.

Хариуцагч П. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: *******, тоот хашааны газрыг чөлөөлж өгнө гэжээ.

Шүүх энэ хэрэгт  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын тайлбар зэргийг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.******* нь хариуцагч П.гаас Налайх дүүргийн ******* *******, тоотод байрлах  гэр бүлийн хэрэгцээний зориулалтай 548м2 газрыг чөлөөлүүлэхийг шаарджээ.

Хариуцагч  П. Налайх дүүргийн ******* *******, тоотод байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалтай 548м2 газрыг чөлөөлөхөөр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрч бичгээр тайлбар /хх-16/ ирүүлсэн тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхэд гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөгдөөгүй хуульд нийцсэн болно.

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаатай холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоон нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174.950 төгрөгийн тал хувь болох 87.475 төгрөгийг улсын төсвийн орлогоос, үлдэх 87.475 төгрөгийг хариуцагч  П.гаас тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв. 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч ******* овгийн *******ийн ******* нь хариуцагч овгийн гийн гаас Налайх дүүргийн ******* *******, Өвөршандын 15 дугаар гудамж 15 тоотод байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 548м2 газар чөлөөлүүлэхийг шаардсан нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч П. зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ******* зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч  Ц.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174.950 /нэг зуун далан дөрвөн мянга есөн зуун тавь/ төгрөгийн тал хувь болох 87.475 /наян долоо мянга дөрвөн зуун далан тав/ төгрөгийг  улсын төсвийн орлогоос, үлдэх  87.475 /наян долоо мянга дөрвөн зуун далан тав/ төгрөгийг хариуцагч П.гаас тус тус гаргуулж нэхэмжлэгч Ц.*******т  олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74  дүгээр зүйлийн 74.4-д зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг заасугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.        

 

                                               ШҮҮГЧ                                         Н.БАЯРСҮРЭН