| Шүүх | Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Рагчаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 142/2024/01125/И |
| Дугаар | 207/ма2025/00018 |
| Огноо | 2025-03-07 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 03 сарын 07 өдөр
Дугаар 207/ма2025/00018
| 2025 оны 03 сарын 07 өдөр | Дугаар 207/МА2025/00018 |
2025 03 07 207/МА2025/00018
*********
*********ны нэхэмжлэлтэй,
хариуцагч *********
*********нд холбогдох
иргэний хэргийн тухай
********* аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, Булган аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Азжаргал, шүүгч Р.Үүрийнтуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
********* аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 142/ШШ2024/01680 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч : ******************ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ********* *********нд холбогдох,
Гишүүн байгууллагын татварт 27.115.453 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,
Хариуцагчийн төлөөлөгч ****ийн шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Р.Үүрийнтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэж шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Дагвадорж, хариуцагчийн төлөөлөгч ****, хариуцагчийн өмгөөлөгч А.Төмөрчулуун, нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
****************** нь гишүүдийнхээ хөдөлмөрлөх эрхийг хэрэгжүүлэх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлоо хамтран хамгаалах зорилгоор сайн дурын үндсэн дээр эрчим хүчний үйлдвэрлэгч, дамжуулагч, түгээгчид, металл болон металл биш эрдэс, газрын тос, химийн түүхий эд, эрдэс баялгийг цэвэршүүлж, хийн тулш боловсруулах ажилчид, нүүрсний ил ба гүний уурхайчид, геологичид болон тэдгээртэй хамаарал бүхий ажилчдын мэргэжил-үйлдвэрлэлийн шинжээрээ эвлэлдэн нэгдсэн холбоо болно. Манай холбоо нь Монголын *********ны дүрмийг хүлээн зөвшөөрөн 1996 онд үүсгэн байгуулагдсан ба одоогийн байдлаар нийт 100 гаруй анхан шатны *********той, 23 мянган Үйлдвэрчний эвлэлийн гишүүдтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Манай салбарын *********нд гишүүнээр элсэх анхан шатны ********* нь анх элсэхдээ Монголын *********ны дүрэм, ******************ны дүрмийг зөвшөөрөн биелүүлж ажиллах хүлээн зөвшөөрч гишүүн байгууллагаар элсдэг. Тухайлбал: Монголын *********ны дүрмийн 14 дүгээр зүлийн 14.1-д “*********д нь гишүүдийнхээ татварыг сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын нэг ба түүнээс дээш хувьтай тэнцэх хэмжээгээр тогтоож, cap бүр бэлэн бусаар хураана”, 14.2-т “*********д нь гишүүдээс хураасан татварынхаа 30-аас доошгүй хувийг эвлэлдэн нэгдсэн мэргэжил үйлдвэрлэл, салбарын болон аймаг, нийслэлийн *********ндоо cap тутам төлнө”, ******************ны дүрмийн 7 дугаар зүйлийн 7.2-т “Салбарын *********ны дүрмийн дагуу гишүүн байгууллагын татварыг cap бүр /Хариуцлага үр дүнгийн гэрээнд тохиролцсоны дагуу/ салбарын *********нд төвлөрүүлнэ”, 25 дугаар зүйлийн 25.1-д “Салбарын *********ны гишүүн *********д нь ажилтны цалин хөлс түүнтэй адилтгах орлогоос cap бүр 1 буюу түүнээс дээш хувиар тогтоож Үйлдвэрчний эвлэлийн гишүүний татварыг бэлэн бусаар хураана.”, 25.2-т “Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг гишүүн ********* нь гишүүдээс хураасан татварынхаа 30 хувийг cap бүр Салбарын *********нд төвлөрүүлнэ” гэж заасан байдаг. 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр ********* *********ны бүх гишүүдийн хурлаас ********* ********* нь мэргэжил үйлдвэрлэлийн чиглэлээр эвлэлдэн нэдсэн ******************нд гишүүнчлэлтэй, орон нутгийн ********* аймгийн *********нд харьяалалтай үйл ажиллагаа явуулахаар сонгон баталж 03 дугаар тогтоол гарсан байдаг. Үүний дараа тус хорооны тэргүүлэгчдийн хурлаар холбоодуудад төлөх татварын хэмжээг тогтоож үйлвэрчний эвлэлийн гишүүдээс жилд хураасан нийт татварын 25%-ийг ЭХГУУҮЭХ-д , 5%-ийг ОАҮЭХ-д төвлөрүүлж ажиллахыг дэмжин *********ны дарга *********, тэргүүлэгчид болох нэр бүхий 8 хүн гарын үсгээ зуран баталгаажуулж тогтоол гаргасан. Тус *********н даргаар нь *********нь 2020 онд сонгогдоод ажиллаж байна. Гэтэл ******************ны даргаар ********* 2022 оны 03 сарын 17-ны өдөр өдөр сонгогдож дарга Манай салбарын *********нд гишүүнээр элсэх анхан шатны ********* нь анх элсэхдээ Монголын *********ны дүрэм, ******************ны дүрмийг зөвшөөрөн биелүүлж ажиллах хүлээн зөвшөөрч гишүүн байгууллагаар элсдэг. Тухайлбал: Монголын *********ны дүрмийн 14 дүгээр зүлийн 14.1-д “*********д нь гишүүдийнхээ татварыг сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын нэг ба түүнээс дээш хувьтай тэнцэх хэмжээгээр тогтоож, cap бүр бэлэн бусаар хураана”, 14.2-т “*********д нь гишүүдээс хураасан татварынхаа 30-аас доошгүй хувийг эвлэлдэн нэгдсэн мэргэжил үйлдвэрлэл, салбарын болон аймаг, нийслэлийн *********ндоо cap тутам төлнө”, ******************ны дүрмийн 7 дугаар зүйлийн 7.2-т “Салбарын *********ны дүрмийн дагуу гишүүн байгууллагын татварыг cap бүр /Хариуцлага үр дүнгийн гэрээнд тохиролцсоны дагуу/ салбарын ****нд төвлөрүүлнэ”, 25 дугаар зүйлийн 25.1-д “Салбарын *********ны гишүүн *********д нь ажилтны цалин хөлс түүнтэй адилтгах орлогоос cap бүр 1 буюу түүнээс дээш хувиар тогтоож Үйлдвэрчний эвлэлийнгишүүний татварыг бэлэн бусаар хураана.”, 25.2-т “Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг гишүүн ********* нь гишүүдээс хураасан татварынхаа 30 хувийг cap бүр Салбарын ****нд төвлөрүүлнэ” гэж заасан байдаг. 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр ********* *********ны бүх гишүүдийн хурлаас ********* ********* нь мэргэжил үйлдвэрлэлийн чиглэлээр эвлэлдэн нэдсэн ******************нд гишүүнчлэлтэй, орон нутгийн ********* аймгийн *********нд харьяалалтай үйл ажиллагаа явуулахаар сонгон баталж 03 дугаар тогтоол гарсан байдаг. Үүний дараа тус хорооны тэргүүлэгчдийн хурлаар холбоодуудад төлөх татварын хэмжээг тогтоож үйлвэрчний эвлэлийн гишүүдээс жилд хураасан нийт татварын 25%-ийг ЭХГУУҮЭХ-д , 5%-ийг ОАҮЭХ-д төвлөрүүлж ажиллахыг дэмжин ҮЭХ-ны дарга *********, тэргүүлэгчид болох нэр бүхий 8 хүн гарын үсгээ зуран баталгаажуулж тогтоол гаргасан. Тус *********н даргаар нь *********нь 2020 онд сонгогдоод ажиллаж байна. Гэтэл ******************ны даргаар ********* 2022 оны 03 сарын 17-ны өдөр өдөр сонгогдож дарга болсноос хойш үл зөвшөөрч, дайрч доромжилж ирсэн ба 2021 оны 1 сарын 1-нээс хойш өнөөдрийг хүртэл татвараа төлөхгүй дээрх дүрэм, журмуудад заасан үүргээ биелүүлэхгүй байна. Манай ****************** нь гишүүн байгууллагад үзүүлэх үйлчилгээгээ ямар нэгэн хязгаарлалтгүйгээр бусад *********дын нэгэн адил тухайн хороог хамруулж, бүхий л үйл ажиллагааны мэдээ, мэдээллээ тухай бүр хүргүүлж ажиллан үүргээ биелүүлж, дүрмээр заагдсан гишүүн байгууллагын эрхийгхангаж ажилласаар ирсэн болно. ****************** нь гишүүдийнхээ цугларсан татварыг дүрмийн дагуу зарцуулан нийт гишүүдийн жагсаал цуглаан, Үйлдвэрчний эвлэлийнгишүүдийг чадавхжуулах, хөдөлмөрлөх эрхийг нь хамгаалхын тулд олон төрөлт сургалт, семинарт хамруулах, салбарын хамтын хэлэлцээр байгуулан эрчим хүчний салбарт ажиллагсадын хөдөлмөрлөх эрхийг Хамтын хэлэлцээр байгуулжхамгаалах гэх мэт дүрмийн зорилго, зорилтдоо хүрэхэд чиглэсэн үйл ажилагаануудад зарцуулдаг. Гэтэл ********* ********* нь нийт гишүүдийн цугларсан татварыг шилжүүлэхгүй байгаа нь Олон улсын хөдөлмөрийн байгууллагын гэрээ, конвенц, Үндсэн хууль Хөдөлмөрийн тухай хууль, үйлдвэрчнний эвлэлүүдийн эрхийн тухай хуульд заасан хараат бусаар бие даан үйл ажиллагаа явуулах, өөрөө өөрийгөө санхүүжих зарчмыг алдагдуулахад хүрч байна. ********* ********* нь “Эрчим хүчний салбарын 2021-2022 оны хамтын хэлэлцээрийн 7.1-д заасны дагуу Үйлдвэрчний эвлэлийнгишүүний татварыг ажил олгогчоор бэлэн бусаар хураалган өөрийн Үйлдвэрчний эвлэлийнанхан шатны хорооны дансанд авсан хэдий ч дүрмийн дагуу эрх бүхий байгууллагад шилжүүлэхгүй байгаа нь гишүүдийн татварыг дүрмййн бусаар ямар нэгэн хараа хяналтгүйгээр зарцуулж байх эрсдэлтэй. ********* *********ноос 2021 оны төлөөгүй үлдсэн татвар, 2022 оны 1 сарын 1-нээс 2022 оны 12 дугаар сарын 31 хүртэлх хугацааны 1,2,3,4,5,6,7,8,9,10,11,12 саруудын гишүүн байгууллагын татварыг гаргуулж ******************ны дансанд төвлөрүүлэх хувь хэмжээгээр Үйлдвэрчний эвлэлийн гишүүний татвараа нэхэмжилж тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Нэхэмжлэлийн шаардлага: ********* ********* нь *************нд 2020 онд гишүүн байгууллагын татвар 15 сая төгрөг төлсөн ба дүрмийн дагуу 25%-иар төвлөрүүлсэн гэж үзэж байна. Харин 2021 онд 2,884.547 төгрөгийн татвар төвлөрүүлсэн, 2022 онд огт татвар төлөөгүй юм. Иймд ********* *********ны бүх гишүүдийн хурлын шийдвэр, холбооны дүрмийн дагуу 2021 болон 2022 онд нийт төлөх 30 сая төгрөгийн татвараас үлдсэн 27,115.453 төгрөгийг ******************нд гаргуулж олгуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
3. ********* аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 142/ШШ2023/01680 дугаар шийдвэрээр:
Монгол Улсын Үйлдвэрчний эвлэлүүдийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.3-д заасныг баримтлан хариуцагч ********* *********ноос 27.115.453 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******************нд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 293 527 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 293 527 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
4.Хариуцагчийн төлөөлөгч *********шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:
Шүүх шийдвэрийг гаргахдаа хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй. Иргэний хуулийн 26.1-т хуулийн этгээд нэр авч улсын бүртгэлд бүртгүүлсэнээр эрх зүйн чадамжтай болно улсын бүртгэлээс хасагдсан өдрөөс ********* даргатай *********” ТӨХК-ийн ********* эрх зүйн чадамжгүй болсон байна. Одоо хүчин төгөлдөр үйл ажилллагаа явуулж байгаа ********* ********* нь 2020-09-14-ний өдөр байгуулагдсан бөгөөд мөн өдөр улсын бүртгэлд бүртгэгдэж гэрчилгээ авсан байдаг. Үүнээс өмнө ********* даргатай *********” ТӨХК-ийн *********ны үйл ажиллагаа дуусгавар болсон. 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр *********” ТӨХК-ийн ********* нь гишүүдээс хураан авсан нийт татварынхаа 25%-ийг *********үйдвэрчний эвлэлийн холбоонд, 5%-ийг ********* аймгийн *********нд төвлөрлүүлж ажиллахыг дэмжсэн тогтоол *********ны дарга *********болон тэргүүчлэгч 8 хүний гаргасан тогтоол нь Монголын *********ны дүрмийн 14 дүгээр зүйл 14.2-т *********д нь гишүүдээс хураан авсан нийт татварынхаа 30-аас доошгүй хувийг эвлэлдэн нэгдсэн мэргэжил үйлдвэрлэл, салбар болон аймаг, нийслэлийн *********ны холбоондоо cap тутам төлнө. Монголын *********ны дүрмийн 14 дүгээр зүйлийн 14.3-т Аймаг, нийслэлийн *********д нь *********доос төвлөрүүлсэн нийт татварын 5-аас доошгүй /хүртэлх/ хувийг тухайн хорооны харьяалагдах мэргэжил үйлдвэрлэл, салбарын үйдвэрчний эвлэлийн холбоодод жилд нэг удаа улирал бүр шилжүүлнэ гэж заасан байна. ********* даргатай *********” ТӨХК-ийн ********* нь ********* аймагт үйл ажиллагаа явуулж байршиж байсан учраас үйлдвэрчний эвлэл Холбооны дүрмийн дагуу ********* аймгийн *********нд харьяалагдаж нийт татварын орлогын 20 хувийг ********* аймгийн *********нд, 5 хувийг өөрийн эв нэгдлийн санд, төвлөрүүлж ажиллах ёстой. ********* аймгийн ********* нь нийт төлсөн татварын 5 хувийг ******************нд жилд нэг удаа улирал бүр шилжүүлэх ёстой. Шинээр үүсэн байгуулагдсан *********даргатай ****-ын ********* нь 2020 оноос хойш дүрмийн дагуу 20 хувийн татварыг ********* аймгийн *********нд дүрмийн хүрээнд жилд 9.773.237 төгрөгийн татвар төлсөн нь баримтаар нотлогдож байна. Дүрмийн дагуу харьяалагдах ********* аймгийн *********нд төлж байхад шүүгч дахин ******************нд татвар төлөхөөр шийдвэрлэж байгаа нь нэг үйлдэлд хоёр хариуцлага тооцож болохгүй гэсэн үндсэн хуулийн үзэл санааг зөрчиж байна. Улсын бүртгэлийн газраас *********”-ын *********ны үйл ажиллагаа хугацаа дуусгавар хүчингүй болсон учраас шинээр үүсгэн байгуулсан *********үйдвэрчний эвлэлийн холбоо нь ****-ийн *********нд холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь үндэслэлгүй. Иргэний хуулийн 26.1.-т хуулийн итгээдийн иргэний эрх зүйн чадвар улсын бүртгэлд бүртгүүлсэнээр үүсч хуульд заасан журмын дагуу татан буугдаж улсын бүртгэлээс хасагдснаар дуусгавар болно гэж заасан. Нэхэмжлэгч шинээр үүсгэн байгуулагдсан ********* *********ноос 2021-2022 татварыг нэхэмжилсэн нь хууль зүйн үндэслэлгүй. ********* ********* нь ********* аймгийн *********нд харъяалалтай ******************нд гишүүнчлэлгүй, гишүүнчлэлээр элссэн нотлох баримт байхгүй. Өнөөдрийн байдлаар *********ны дүрмийн дагуу Дулаан Цахилгаан Үйлдвэрлэгч Түгээгчдийн *********нд гишүүнчлэлтэй татвараа төлж, гишүүдийнхээ хөдөдмөрлөх эрх түүнтэй холбогдсон хууль ёсны эрх ашгийг хамгаалан ажиллаж байна. ******************ны дүрмийн 8 дугаар зүйлийн 8.2.4.-т Гишүүн байгууллагын татвараа 6 сарын хугацаанд төлөөлгүй бол гишүүн байгууллагаас хасах, 8.1.4-т Салбарын *********нд 1 жилийн хугацаанд гишүүнчлэлийн татвараа төлөөгүй тохиолдолд уг *********г гишүүн байгууллагаас хасагдсанд тооцно гэж заасан. Иймээс ********* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 142/ШШ2024/ 01680 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
5.Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.********* давж заалдсан гомдлын хариу тайлбартаа:
Хариуцагч анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ дүрмийн дагуу харьяалагдах ********* аймгийн *********нд төлж байхад шүүгч дахин ******************нд татвар төлөхөөр шийдвэрлэж байгаа нь “нэг үйлдэлд хоёр хариуцлага тооцож болохгүй гэсэн үндсэн хуулийн үзэл санааг зөрчиж байна”, мөн шинээр үүсгэн байгуулагдсан ********* *********ноос 2021-2022 оны татварыг нэхэмжилсэн нь хууль зүйн үндэслэлгүй” гэж тус тус давж заалдах гомдолдоо дурджээ. Дүрмийн дагуу харьяалагдах ********* аймгийн *********нд төлж байхад шүүгч дахин ******************нд татвар төлөхөөр шийдвэрлэж байгаа нь “нэг үйлдэлд хоёр хариуцлага тооцож болохгүй гэсэн үндсэн хуулийн үзэл санааг зөрчиж байна” гэх агуулгын хүрээнд: *********ны дүрмийн 14 дүгээр зүйлийн 14.2-т “*********д нь гишүүдээс хураасан татварынхаа 30-аас доошгүй хувийг эвлэлдэн нэгдсэн мэргэжил үйлдвэрлэл, салбарын болон аймаг, нийслэлийн *********ндоо cap тутам төлнө” гэж заасны дагуу ********* *********ны 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн тэргүүлэгчдийн хурлын 19 дүгээр тогтоолоор холбоодуудад төлөх татварын хэмжээг тогтоож, жилд хураасан нийт татварын 25%-ийг ЭХГУУ *********нд, 5%-ийг ********* аймгийн *********нд, төвлөрүүлж ажиллахыг дэмжин тогтоол гаргасан. ********* ********* нь үйлдвэрчний эвлэлийн болон Монголын эрчим хүч геологи уул уурхайн *********ны дүрэмд тус тус заасны дагуу эвлэлдэн нэгдсэн салбарын болон аймгийн *********ндоо cap тутам холбогдох татварыг төлөх үүрэгтэй. Хариуцагчийн гомдолд дурдсан нэг үйлдэлд хоёр хариуцлага тооцож болохгүй гэх тайлбар нь гишүүн байгууллагаас дүрэмд заасан татвар төлөх үүргээ биелүүлэхэд хамаарахгүй. Тодруулбал, нэг зөрчилд давхар хариуцлага хүлээлгэхгүй байх зарчмыг аливаа зөрчил гаргасан этгээдэд шийтгэл оногдуулахдаа зөрчлийн хэлбэр, шинжид тохирсон нэг хариуцлагыг хүлээлгэх тохиолдолд хэрэглэдэг. Харин салбарын болон аймгийн *********нд дүрэмд заасны дагуу татвараа төлөх нь нэг үйлдэлд хоёр хариуцлага тооцсон шинжгүй болно. “... Нэхэмжпэгч шинээр үүсгэн байгуулагдсан ********* *********ноос 2021-2022 оны татварыг нэхэмжилсэн нь хууль зүйн үндэслэлгүй.” гэх агуулгын хүрээнд: ********* *********ны бүх гишүүдийн 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн хурлаас *********”-ын ********* нь ******************нд гишүүнчлэлтэй, орон нутгийн ********* аймгийн *********нд харьяалалтай үйл ажиллагаа явуулахаар баталж 03 дугаартай тогтоол гарсан. 2020 онд ********* *********ны дарга шинээр сонгогдсонтой холбоотойгоор ********* ********* улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн нь тус хорооны өмнөх үйл ажиллагааг үгүйсгэхгүй бөгөөд дүрмээр хүлээсэн үүргийг дуусгавар болгохгүй юм. 2021 оноос өмнөх хугацаанд ********* *********ноос манай холбоонд татвар төлж байсныг нотлох банкны хуулгыг нотлох баримтын шаардлага хангуулан шүүхэд гаргаж өгсөн болно. Иймээс хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдол нь үндэслэлгүй байна. Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагчаас 27.115.453 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь шийдвэр хуульд нийцсэн, үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна. Иймд хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, ********* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 142/ШШ2024/01680 тоот шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т зааснаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
2.Нэхэмжлэгч ****************** “********* *********”-нд холбогдуулан 2021, 2022 онд төлөх нийт 30.000.000 төгрөгийн татвараас үлдсэн 27.115.453 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, “********* ********* нь Монголын ******************ны гишүүнээс гарсан, хариуцлага үр дүнгийн гэрээ байгуулаагүй, түүнчлэн гишүүн байгууллагын татвараа 6 сар ба түүнээс дээш хугацаагаар төлөөгүй, салбарын ****нд 1 жилийн хугацаанд гишүүнчлэлийн татвараа төлөөгүй тохиолдолд уг *********г гишүүн байгууллагаас хасагдсанд тооцох байсан тул дээрхи үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэж маргасан.
3. Хэргийн баримтаар дараах үйл баримтууд тогтоогдсон байна. Үүнд:
3.1. ****************** нь анх 1996 оны 05 дугаар сарын 20-ны өдөр үүсгэн байгуулагдаж, улсын бүртгэлд бүртгүүлжээ. /хх-ийн 30х/
3.2.****зөвлөлийн 1984 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 38 дугаар тогтоолоор 1984 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс хотын Үйлдвэрчний эвлэлтэй шууд харьцах ****орон тооны бус *********г байгуулсан байна. /хх101х/
3.3.****-ийн *********ны бүх гишүүдийн 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн хурлаас ********* ********* нь мэргэжил үйлдвэрлэлийн чиглэлээр эвлэлдэн нэгдсэн ******************нд гишүүнчлэлтэй, орон нутгийн ********* аймгийн *********нд харьяалалтай үйл ажиллагаа явуулахаар сонгон баталж 03 дугаартай тогтоол гарсан.
Тус хорооны тэргүүлэгчдийн хурлаар холбоодуудад төлөх татварын хэмжээг тогтоож үйлдвэрчний эвлэлийн гишүүдээс жилд хураасан нийт татварын 25 хувийг ******************нд, 5 хувийг ********* аймгийн *********нд төвлөрүүлж ажиллахыг дэмжин *********ны дарга *********, тэргүүлэгчид болох нэр бүхий 8 хүн гарын үсгээ зуран баталгаажуулсан тогтоол гаргасан байна./хх5, 7-9х/
3.4. Хариуцагч ****-ийн *********ны бүх гишүүдийн хурлын 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 02 дугаар тогтоолоор ****ийг 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс тус *********ны даргаар томилж, *********ыг өөрийн хүсэлтийг үндэслэн чөлөөлсөн, ****-ийн *********г ********* аймгийн улсын бүртгэлийн хэлтэст шинэчлэн бүртгүүлэхийг дарга ****д үүрэг болгосны дагуу тэрээр ********* *********г шинээр улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулах хүсэлт гаргаснаар Улсын бүртгэлийн 000195799 дугаар гэрчилгээ олгогджээ./хх85-88х/
4. Зохигчдын хооронд ********* ********* ****************** Үйлдвэрчний эвлэлийн байгууллагаас хасагдсан эсэх, гишүүний татвар төлөх эсэх нь маргааны зүйл болжээ.
4.1.Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай БНМАУ-ын хуулийн 7 дугаар зүйлийн 1-д Үйлдвэрчний эвлэлүүд нь өөрөө санхүүжих зарчмаар ажиллана гэж, 2-т Үйлдвэрчний эвлэлүүдийн эд хөрөнгө нь гишүүдийн татвар, хандив, үйл ажиллагаагаа явуулахад шаардагдах бусад эд юмсаас бүрдэнэ гэж заасан. Мөн Монголын *********ны дүрмийн 7 дугаар зүйлийн 7.1.3.-т Монголын *********нд санхүүгийн зохих дэмжлэг үзүүлж, гишүүн байгууллагын татварыг тогтсон журмын дагуу төлөх үүрэгтэй, мөн холбооны дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.1-д Монголын *********ны гишүүн байгууллагууд нь гишүүдийнхээ тоогоор жил бүр татвар төлнө гэж тус тус заасан.
4.2. Түүнчлэн, Монголын *********ны дүрмийн 8 дугаар зүйлийн 8.2-т ... гишүүнчлэлээс гарах саналаа тухайн хорооны бүх гишүүдийн хурлаар хэлэлцүүлж, хуралд оролцогчдын гуравны хоёроос доошгүйн саналаар, гишүүн холбооныхоо гүйцэтгэх болон холбооны зөвлөлийн гишүүдийн 50-аас дээш хувийн саналаар шийдвэрлүүлсэн байна гэж, дүрмийн 10 дугаар зүйлийн 10.1-д гишүүн байгууллага нь холбооноос гарахдаа энэ тухайгаа Ерөнхий зөвлөлийн тэргүүлэгчдийн хуралд 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр мэдэгдэнэ гэж, дүрмийн 10.4.-т Монголын *********ны гишүүн байгууллагаас гарах, хасах асуудлыг Ерөнхий зөвлөлийн хурлаар хэлэлцэж, оролцсон гишүүдийн 50-аас доошгүй хувийн саналаар шийдвэрлэнэ гэж тус тус заасан.
4.3. Хариуцагч нь 2020 оны 09 дүгээр сард ****************** Үйлдвэрчний эвлэлийн байгууллагаас гарах хүсэлтээ хүргүүлсэн гэх боловч хүсэлтээ 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 01 дугаар ********* *********ны бүх гишүүдийн хурлын тогтоолоор шийдвэрлэн хүргүүлсэн, ийнхүү хүргүүлснийг ****************** хэрхэн шийдвэрлэсэн талаархи баримт хэрэгт авагдаагүй, харин Улсын бүртгэлийн Ерөнхий газраас 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 7/112 дугаар хариу өгөх тухай албан тоотоор “…********* ********* нь ****************** Үйлдвэрчний эвлэлийн байгуллагаас гараагүй, бүртгэлтэй байгаа” гэсэн хариу өгсөн байна./хх108, 167х/
Иймд хариуцагчийг нэхэмжлэгч ****************** Үйлдвэрчний эвлэлийн байгууллагын гишүүнээр бүртгэсэн бүртгэл хүчинтэй хэвээр байх тул тэрээр Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай БНМАУ-ын хууль болон дүрэмд заасан гишүүний татвар төлөх үүрэгтэй, хариуцагч ********* Үйлвэрчний эвлэлийн хороо нь улсын бүртгэлд шинэчлэн бүртгүүлж, дарга нь өөрчлөгдснөөр тус үйлдвэрчний хорооны өмнөх үйл ажиллагаа, ****-ийн *********ны бүх гишүүдийн 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн хурлын 03 дугаартай тогтоолыг үгүйсгэх үндэслэл болохгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.
5.Монголын *********үйлдвэрчний холбоо Үйлдвэрчний эвлэлийн байгууллагын дүрмийн 7 дугаар зүйлийн 7.2-т Салбарын *********ны дүрмийн дагуу гишүүн байгууллагын татварыг сар бүр /Хариуцлага үр дүнгийн гэрээнд тохиролцсоны дагуу/ салбарын *********нд төвлөрүүлнэ гэж заасан.
5.1.Нэхэмжлэгч ****************** Үйлдвэрчний эвлэлийн байгууллагаас хариуцагч ********* *********той хариуцлага үр дүнгийн гэрээ байгуулаагүй боловч энэ нь хариуцагчийг татвар төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
5.2.Түүнчлэн ****-ийн *********ны бүх гишүүдийн 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн хурлын 03 дугаартай тогтоолын дагуу хариуцагч нь татвараа 2020 оны 08 дугаар сарын 06 хүртэл маргаангүй төлж явсан байна./хх168-182х/
6.Анхан шатны шүүх маргааны дээрх үйл баримтыг зөв тогтоосон хэдий ч хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.-т заасны дагуу үнэлээгүйн улмаас хариуцагчаас гаргуулах мөнгөн дүнг буруу тогтоосон байна.
6.1.Тухайлбал ******************ны дүрмийн 8.2.4.-д гишүүн байгууллагын татвараа 6 сарын хугацаанд төлөөгүй, 8.4.-д салбарын *********нд 1 жилийн хугацаанд гишүүнчлэлийн татвараа төлөөгүй тохиолдолд уг *********г гишүүн байгууллагаас хасагдсанд тооцно гэж заасан.
6.2.Ийнхүү нэхэмжлэгчид дүрмийн дагуу гишүүн байгууллагаас хасах эрх нь үүссэн, хариуцагч 2020 оны 08 дугаар сарын 06-наас хойш татвараа төлөлгүй 1 жилийн хугацаа өнгөрсөн байхад гишүүн байгууллагаас хасаагүй байна.
6.3.Иймд нэхэмжлэгчийг хариуцагчийн татвар төлөөгүй 1 жилийн хугацааны буюу 2021 оны татвар 15.000.000 төгрөг шаардах эрхтэй гэж үзэж үүнээс хариуцагчийн 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр төлсөн 2.884.547 төгрөгийг хасч, үлдэх 12.115.453 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас 15.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
7.Шүүх хуулийн нэр томъёог зөв хэрэглээгүй байгааг зөвтгөж, шийдвэрт өөрчлөлт оруулна.
8.*********ны дүрмийн 14 дүгээр зүйлийн 14.2.-т “*********д нь гишүүдээс хураасан татварынхаа 30-аас доошгүй хувийг эвлэлдэн нэгдсэн мэргэжил үйлдвэрлэл, салбарын болон аймаг, нийслэлийн *********ндоо cap тутам төлнө” гэж заасны дагуу ********* *********ны 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн тэргүүлэгчдийн хурлын 19 дүгээр тогтоолоор холбоодуудад төлөх татварын хэмжээг тогтоож, жилд хураасан нийт татварын 25 хувийг ******************нд, 5 хувийг ********* аймгийн *********нд төвлөрүүлж ажиллахыг дэмжин тогтоол гаргасан, ********* ********* нь үйлдвэрчний эвлэлийн болон Монголын ******************ны дүрэмд тус тус заасны дагуу эвлэлдэн нэгдсэн салбарын болон аймгийн *********ндоо cap тутам холбогдох татварыг төлөх үүрэгтэй байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлгүй.
9. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн төлөөлөгч ****ийн шүүхэд гаргасан давж заалдсан гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.********* аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 142/ШШ2024/01680 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “...Үйлдвэрчний Эвлэлүүдийн эрхийн тухай БНМАУ-ын хуулийн 7 дугаар зүйлийн 1-д заасныг баримтлан хариуцагч ********* *********ноос 12.115.453 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******************нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 15.000.000 төгрөг хэрэгсэхгүй болгосугай…” гэж,
2 дахь заалтыг “…Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 293.527 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 208.797 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай…” гэж өөрчилж, шүүхийн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагч ********* *********ноос давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 293.527 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас
өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АЗЖАРГАЛ
ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА