| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
| Хэргийн индекс | 184/2023/04267/И |
| Дугаар | 210/МА2025/00127 |
| Огноо | 2025-01-15 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 210/МА2025/00127
*******ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 сарын 1*******-ны өдрийн 184/ШШ2024/0*******689 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч *******, *******, ******* нарт холбогдох,
Эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд 20,390,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, хариуцагч *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:
1.1. ******* миний бие 2023 оны 03 сарын 19-ний өдөр өөрийн эзэмшлийн ******* улсын дугаартай ******* маркийн автомашинаа ******* дүүргийн ******* хороо *******тоот хаягт байрлах ******* газраар угаалгахаар өгөхөд угаагч ******* гэх залуу хүлээн авсан боловч намайг түр гарах хооронд ******* хэмээх угаагч залуу туслах нэрээр миний автомашиныг дур мэдэн асааж, хөдөлгөн автомашины хойд болон урд талаар хана, паар мөргөж их хэмжээний хохирол учруулсан.
1.2. Тухайн үед ******* дүүргийн Цагдаагийн газарт өргөдөл гаргахад гэмт хэргийн шинжгүй иргэний журмаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдаж хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан болно. Улмаар би холбогдох дээд шатны байгууллага болох Нийслэлийн ******* дүүргийн Прокурорын газарт гомдолд гаргахад тогтоолыг хүчингүй болгож, гомдолд нэмэлт ажиллагааг хийлгэхээр ******* дүүрэг дэх Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасагт буцаан хүргүүлсэн.
1.3. Улмаар ******* дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжгүй байх тул хяналтын прокурорын шийдвэрийг хэвээр үлдээж, гаргасан гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн. Ингээд би Нийслэлийн Прокурорын газарт дахин гомдол мэдүүлэхэд Прокурорын шийдвэрийг хэвээр үлдээж гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн.
Иймд эвдэрсэн автомашины ачилтын төлбөр 180,000 төгрөг, эд ангийн оношилгооны төлбөр 134,000 төгрөг, үнэлгээ хийлгэсний төлбөр 9*******6,000 төгрөг, автомашин, техникийн эвдрэл хохирлын үнэлгээ болох 19,120,000 төгрөг, гэм хорын хохирол нийт 20,390,000 төгрөгийг хариуцагч ******* эрхлэгч *******өөс гаргуулж өгнө үү. Хамтран хариуцагч *******аас татгалзаж байна гэжээ.
2. Хариуцагч ******* газрын хариу тайлбар, татгалзлын агуулга:
2.1. *******ийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулаагүй тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй. Тухайн хэрэг 2023 оны 03 сард гарсан бөгөөд манай ажилтан тухайн автомашины эзэмшигчийн үлдээсэн түлхүүрийг нь ашиглан тухайн автомашиныг гадна угаалгаас дотор угаалга руу шилжүүлэх зорилгоор хөдөлгөхдөө угаалгын доторх багана болон ханыг мөргөсөн байсан. Би хэрэг болсон газар байгаагүй бөгөөд түүнд хохирол учруулахаар үйлдэл, эс үйлдэхүй хийгээгүй.
2.2. Авто угаалгын газрууд дийлэнхдээ зарын дагуу машин угаагч ажиллуулж, орлогоосоо хувь тохирч цалинжих зарчмаар ажилладаг бөгөөд манай авто угаалгын газар тус тогтсон жишгийн дагуу хувь тохирч тохиролцсоны үндсэн дээр ажилладаг. Автомашин угаагч нартаа анх дотоод дүрэм, журмынхаа талаар танилцуулсан бөгөөд байнгын сануулдаг байсан. Авто угаалгын газрын мэдээллийн самбарт жолооч та автомашинаа угаалгах явцдаа бусдад /машин угаагч/ автомашины түлхүүрийг шилжүүлэх, бусдаар /машин угаагч/ автомашин байршуулах үйлдлийг хийлгэхгүй байх-ыг анхааруулдаг. Дээрх санамжийг зөрчсөний улмаас гарах үр дагаврыг *******угаалгын газар хариуцахгүй болохыг мэдэгдсэн, иймд жолооч та өөрийн автомашиныг өөрөө хариуцна уу гэсэн санамж бичгийг байршуулсан байдаг.
2.3. Ажилтан алдаа гаргаж, үүргээ зөрчсөн тохиолдолд манайх ажилтандаа хариуцлага тооцох ёстой болохоос биш, би үүргээ зөрчсөн ажилтны өмнөөс хариуцлага хүлээх хууль зүйн үндэслэл байхгүй. Мөн ******* нь өөрийн өмчлөл, эзэмшилд байгаа эд хөрөнгийн харж хандах ёстой байтал хэдий хугацаанд, ямар зорилгоор өөрийн автомашин болох эд хөрөнгөө бусдын эзэмшилд үлдээснийг мэдэхгүй.
2.4. ******* болон ******* нарын хооронд үүссэн асуудал юм. Мөн зөвхөн *******ийн хувьд хохиролтой байгаа боловч манай авто угаалгын багана муруйн, хана цөмөрч би өөрөө сэргээн засварласан, мөн адил хохиролтой хоцорсон.
Иймд ******* уг иргэний хэрэгт ямар нэгэн хамааралгүй тул нэхэмжлэлийн шаардлагаас бүрэн татгалзаж байна гэжээ.
3. Хариуцагч *******ийн хариу тайлбар, татгалзлын агуулга:
3.1. *******, ******* нь улсын бүртгэлийн газарт бүртгэлтэй аж ахуйн нэгж биш, угаагч *******, ******* нартай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, ******* тухайн үед *******, ******* нарт мөнгө төлж автомашинаа угаалгасан. ******* *******ээс ажлын хөлс аваагүй, угаалгын газрын ханан дээр байрлах САНАМЖ бичигт машин хөдөлгөх тохиолдолд ЖОЛООЧ та өөрөө хөдөлгөх гэснийг ******* зөрчсөн. Өөрөө автомашинаа хөдөлгөх байсан, өөрөө өөртөө хохирол учруулсан зэрэг үндэслэлээр бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.
3.2. Аж ахуйн нэгжийг улсын бүртгэлд бүртгэх ажлыг Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газар хариуцдаг. Засаг даргын Тамгын газар хариуцдаггүй. Иймд батламж бичгийг Засаг даргын Тамгын газраас гаргуулах шаардлага байхгүй. Батламж нь аж ахуйн нэгж гэдгийг нотлох баримт биш.
3.3. Нийтийн тээврийн бодлогын газраас бичиг авах шаардлага байхгүй. *******, ******* нийтийн тээвэр хийгээгүй. Харин ******* тухайн үед санамж бичигт дурьдснаар өөрөө өөрийнхөө автомашиныг хөдөлгөх ёстой байсан. Орхиж явсан. Сайн дураараа түлхүүрээ үлдээж угаагчийг автомашинаа асааж хөдөлгөхийг зөвшөөрсөн. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
4. Иргэдийн төлөөлөгч дүгнэлтдээ: Ажил олгогч авто угаалгын газар тухайн үедээ үйл ажиллагаа явуулж байсан бол автомашин хөдөлгөсөн хариуцлагыг угаагч залуутай тооцох ёстой, дураараа хөдөлгөж, мөргүүлэх ёсгүй тиймээс ******* автомашиныг угаалгахаар үлдээгээд гарсан хойгуур ийм хэрэг гарсан учраас угаалгын газрыг ажиллуулж байгаа хариуцаж байгаа хүн хариуцах ёстой. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг төлөх ёстой гэжээ.
*******. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, *******10 дугаар зүйлийн *******10.1, *******14 дүгээр зүйлийн *******14.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******өөс 10,19*******,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 10,19*******,000 төгрөгийг, хариуцагч *******т холбогдох гэм хорын хохиролд 20,390,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.******* дах хэсэгт заасныг баримтлан *******ийн нэхэмжлэлтэй хариуцагч *******ид холбогдох гэм хорын хохиролд 20,390,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6 дугаар зүйлийн *******6.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2*******9,900 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч *******өөс улсын тэмдэгтийн хураамжид 178,070 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэжээ.
6. Хариуцагч *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
6.1. Анхан шатны шүүх хэргийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, *******10 дугаар зүйлийн *******10.1, *******14 дүгээр зүйлийн *******14.1 дэх хэсэгт заасныг баримтлан шийдвэрлэсэн үндэслэлийг зөвшөөрөхгүй байна.
Хариуцагч "Од" авто угаалгын газарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хэрэгсэхгүй болгосон боловч *******өөс 10,19*******,000 төгрөг гаргуулан шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй. Шүүх Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.3, 499.4 дэх заалтыг хэрэглэж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх ёстой байсан. Гэтэл тухайн газар байхгүй байсан, автомашин жолоодоогүй *******өөр хохирлыг төлүүлэх нь буруу.
6.2. Анхан шатны шүүх ...*******т холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв. *******ийн нэхэмжлэлтэй хариуцагч *******т холбогдох гэм хорын хохиролд 20,390,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай гэж шийдвэрлэсэн атлаа зам тээврийн ослын хэрэг зөрчилд оролцоогүй *******өөс 10,19*******,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн.
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан бол хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.******* дахь хэсэгт заасан ба энэ хуулийг буруу хэрэглэсэн.
*******т холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон тул хамаарал бүхий ******* газрыг эрхлэгч *******т холбогдох нэхэмжлэлийн шаардлага хэрэгсэхгүй болно гэж үзэж байна.
6.3. ******* гэхийг ******* гээд бичсэн.
6.4. Шүүхийн шийдвэрт иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг харгалзан үзэж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ" гэжээ. Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг харгалзан үзнэ гэсэн хууль байхгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
7. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:
7.1. Шүүх Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.3, 499.4 дэх хэсэгт заасныг хэрэглэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох ёстой байсан гэдэг нь үндэслэлгүй. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хариуцагч *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын хүрээнд хэргийг хянан үзээд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, *******, ******* нарт холбогдуулан эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд 20,390,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс, хариуцагч *******ид холбогдох нэхэмжлэлээсээ татгалзсныг анхан шатны шүүх баталж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.******* дахь хэсэгт заасанд нийцжээ.
3. Хариуцагч ******* эс зөвшөөрч, ...*******, ******* нь улсын бүртгэлийн газарт бүртгэлтэй аж ахуйн нэгж биш, угаагч *******тай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, ******* нь сайн дураараа түлхүүрээ үлдээж угаагчийг автомашинаа асааж хөдөлгөхийг зөвшөөрсөн, ... *******ийн буруутай үйлдэл байхгүй ... гэсэн агуулгаар татгалзлын үндэслэлээ тайлбарлан, маргажээ.
4. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв тогтоож, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон байна.
4.1. ******* нь 2023 оны 03 сарын 19-ний өдөр ******* дүүргийн ******* хороо *******тоот хаягт байрлах *******т өөрийн эзэмшлийн автомашиныг угаалгахаар хүлээлгэн өгсөн. Угаагч ******* автомашины гадна талыг угаах, угаагч ******* дотор салон угаах ажлыг тус тус гүйцэтгэсэн.
4.2. Угаагч ******* жолооч талын суудалд сууж салон угааж байхдаа санамсаргүй хаазанд дээр гишгэсний улмаас автомашин урагшаа хөдөлж угаалгын газрын урд хана дагуу байсан төмөр паар, шонг, мөн ухрах үйлдэл хийхдээ ард талд байсан төмөр шонг тус тус мөргөсний улмаас *******ийн эд хөрөнгөд гэм хор учирсан байна. Дээрх үйл баримтыг ******* дүүргийн прокурорын газрын Прокурорын 2023 оны 0******* сарын 12-ны өдрийн 329******* дугаартай Хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзах тухай тогтоол, хэрэг бүртгэлтийн ажиллагаанд гэрч *******, ******* нарын өгсөн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтыг үндэслэн анхан шатны шүүх зөв тогтоосон.
*******. ******* газар нь хариуцагч *******ийн өмчлөлд бүртгэлтэй эд хөрөнгө болох нь хэргийн 22-23 дахь талд авагдсан эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэрэг баримтуудаар тогтоогдсон. /хх-22-23/ Хариуцагч ******* нь тус авто угаалгын газрын үйл ажиллагааг эрхлэн явуулдаг байна.
6. Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримт болох ******* дүүргийн прокурорын газрын Прокурорын 2023 оны 0******* сарын 12-ны өдрийн 329******* дугаартай Хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзах тухай тогтоолд гэрч *******ийн 2022 оны 12 дугаар сараас *******т угаагчаар ажиллаж байгаа тухай мэдүүлэг тусгагджээ. /хх79-80/ Хариуцагч ******* уг баримтыг өөр баримтаар үгүйсгэж, няцаагаагүйн гадна ...угаагч *******тай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, орлогоосоо хувь тохирч, хөлсөөр ажиллуулдаг гэх тайлбараа баримтаар нотлох Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 2******* дугаар зүйлийн 2*******.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан үүргээ хариуцагч хэрэгжүүлээгүй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт Хөдөлмөрийн гэрээг бичгээр, эсхүл цахим хэлбэрээр үйлдээгүйгээс үл хамааран ажилтан ажил үүргээ гүйцэтгэж эхэлснээр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэнд тооцно. гэж заасан тул хариуцагч ******* болон ******* нарын хооронд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн гэж үзнэ.
Иймээс Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт зааснаар ажилтан ******* ажлаа гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдлээрээ нэхэмжлэгч *******д учруулсан гэм хорын хариуцлагыг ажил олгогч буюу хариуцагч ******* хүлээх тул Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.3, 499.4 дэх хэсэгт заасныг шүүх хэрэглээгүй гэсэн агуулгаар гаргасан хариуцагчийн гомдол үндэслэлгүй байна.
7. Анхан шатны шүүх, ******* болон ******* нарын хооронд хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд нийцээгүй. Мөн хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн гэсэн агуулгаар дүгнэлт хийсэн атлаа Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсгийг тайлбарлан хэрэглэсэн алдааг давж заалдах шатны шүүхээс дээрх үндэслэлээр залруулан дүгнэлээ.
8. Нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэлийн үндэслэлээ нотлохоор *******-ийн засвар үйлчилгээний ажлын хөлсний төлбөрийн баримт, *******-ийн Автомашин техникийн үнэлгээний тайлан, үнэлгээний хөлс төлсөн тухай бэлэн мөнгөний орлогын баримт зэргийг шүүхэд гаргаж өгчээ. Хариуцагч тал уг нотлох баримтуудыг өөр баримтаар үгүйсгэж, няцаагаагүй байх тул нэхэмжлэгчид учирсан бодит хохирлын хэмжээг 20,390,000 төгрөг гэж анхан шатны шүүх үзсэн нь хуулийн үндэслэлтэй байна.
Мөн шүүх Иргэний хуулийн *******14 дүгээр зүйлийн *******14.1 дэх хэсгийг хэрэглэн, гэм хорын хохирлын хэмжээг *******0 хувиар багасгаж, хариуцагч *******өөс 10,19*******,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлээс үлдэх 10,19*******,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч давж заалдах журмаар гомдол гаргаагүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээх нь талуудын зарчимд нийцнэ гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.
9. Анхан шатны шүүх, Улсын бүртгэлийн Ерөнхий газарт ******* газрын нэрээр хуулийн этгээд бүртгэгдээгүй болох нь тогтоогдсон гэж дүгнэн хариуцагч *******т холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсгийн хуулийн этгээдийн иргэний эрх зүйн чадвар улсын бүртгэлд бүртгүүлснээр үүсэх зохицуулалтад нийцжээ.
10. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.6 дахь заасны дагуу шүүх шийдвэр гаргахдаа иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг харгалзан үзсэн нь зөв тул энэ талаарх хариуцагч *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.
11. Анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч *******ийн нэрийг ******* гэж техикийн шинжтэй алдаа гаргасан нь шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох хуульд заасан үндэслэлд хамаарахгүй.
Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 сарын 1*******-ны өдрийн 184/ШШ2024/0*******689 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч *******өөс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 178,070 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН
ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР
Ч.ЦЭНД