| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тогоочийн Дэлгэрмаа |
| Хэргийн индекс | 172/2019/0065/Э |
| Дугаар | 68 |
| Огноо | 2019-05-29 |
| Зүйл хэсэг | 18.5.1., |
| Улсын яллагч | Л.Солонго |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 29 өдөр
Дугаар 68
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,
Улсын яллагч: Л.Солонго,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Нармандах,
Шүүгдэгч: Л.Б ,
Нарийн бичгийн дарга: Б.Отгон-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овгийн Л.Б-эд холбогдох 1928000700052 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1979 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Өмнөговь аймаг Даланзадгад сум, 4 дүгээр баг, ...............тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, ******* овгийн Л.Б , регистрийн дугаар:.........................,
Шүүгдэгч Л.Б нь 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Өмнөговь аймаг, Гурвантэс сум, Шивээхүрэн хилийн боомтоор *******-******* ӨМА улсын дугаартай уаз фургон маркийн тээврийн хэрэгсэлд 15 килограмм шар туяатай мана, 5.9 килограмм болорын цөмтэй мана нийт 62.1 килограмм байгалийн чулууг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч Л.Б ийг яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Л.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Чулууг Дундговь аймгийн Дэлгэрцогт сумаас 4, 5 км зайд замын хажуу талд шуудайтай хэвтэж байхад нь олсон. Манайх Хятадад түц ажиллуулдаг. Чихэр, жимс зөөж хилээр орж гардаг. Хүмүүс чулуу хилээр гаргаад байдаг болохоор болох юм бодоод энэ чулууг хилээр гаргах гэж байгаад баригдсан. Бүх үйлдлээ хүлээж байна.
Гэрч Я.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2019 оны 03 сарын 27-ны өдөр би Шивээхүрэн хилийн боомтын Хятад улс руу гарах хэсэг гаалийн хяналтын талбайд хуваарийн дагуу хяналт шалгалтын ажлыг хийсэн. Өглөө 09 цаг 30 минутын үед *******-******* ӨМА улсын дугаартай фургон маркийн автомашиныг шалгаж эхэлтэл цагдаагийн мэдээлэлтэй машин нөгөө талын талбай руу гаргаж зогсоо нарийвчилсан үзлэг хийнэ гэж надад зөрчлийн байцаагч Д.Г хэлсэн. Тэгээд уг машинд нарийвчилсан үзлэгийг зөрчлийн байцаагч Д.Г ирж хийсэн. Би тэр үед хяналтын талбайд орж ирсэн дараагийн автомашинуудыг шалгасан. /хх-ийн 20-р хуудас/
Гэрч Д.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2019 оны 03 сарын 27-ны өдөр би Шивээхүрэн хилийн боомт дээр ажлаа хийж байсан. Тэгсэн чинь 09 цаг 30 минутын үед цагдаагаас П утсаар залгаж би боомт дээр ирчихсэн байна. Экспортын талын гадаа байна гараад ир гэж хэлсэн. Тэгээд гараад очтол *******-******* ӨМА улсын дугаартай ногоон өнгийн фургон маркийн автомашиныг шалгах шаардлагатай байна хамтарч шалгах уу гэсэн. Би гаалийн улсын байцаагч Д.Г эд уг *******-******* ӨМА улсын дугаартай автомашиныг талбай чөлөөлж зогс, нарийвчилсан үзлэг хийнэ гэж хэлсэн. Тэгээд уг автомашиныг унаж явсан Л овогтой Л.Б ийг оролцуулаад уг тээврийн хэрэгсэлд нарийвчилсан үзлэг шалгалтыг хийхэд урд 2 суудлын доор байх төмрийг ухаж нуувч хийж дотор нь байгалийн чулууг нуусан байсан. Мөн заалны хойд хэсгийн шалан дээр байсан багажны хайрцаг дотор бас байгалийн чулууг хийсэн байсан. Тэгээд уг чулуунуудыг гаргаж ирээд нийлүүлж хайрцаг болон шуудайнд хийж хиллэж үзэхэд бохир жин нь 64.10 килограмм болж байсан. Бохир жин гэдэг нь уг чулуу шороо тоос ихтэй, хайрцагны жин нэмэгдэж байгаа жин юм. Улмаар уг автомашины бүх эд ангид нь үзлэг шалгалтыг хийж дуусгасан. Гаалийн ерөнхий газрын даргын 2009 оны 362 дугаар тушаал одоо хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа. Мөн 2009.07.30-ны өдөр Гаалийн Ерөнхий газрын дарга Д.Цэвээнжавын баталсан журам батлах тухай тушаал байдаг. Уг тушаал нь 2009.07.17-ны өдрийн Гаалийн ерөнхий газрын мэргэжлийн зөвлөлийн шийдвэрийг үндэслэн гаргасан тушаал юм. Уг тушаалын утга нь Гаалийн хилээр нэвтрүүлэх онцлог бараанд гаалийн бүрдүүлэлт хийх журмыг зохицуулж өгсөн байдаг. Мөн уг тушаалын хавсралтаар батлагдсан гаалийн хилээр нэвтрүүлэх онцлог барааны тодорхойлолт хуудсыг бөглөх ёстой. Уг хуудсанд тодорхойлолт авсан аж ахуй нэгж байгууллага, хувь хүний мэдээлэл хаяг регистр утасны дугаар, гаалийн хилээр нэвтрүүлэх үндэслэл болох баримт түүний дугаар, гэрээ протокол, барааны нэр тоо хэмжээ, үнэ, барааны код, хилээр нэвтрүүлж буй зорилго хугацаа, хилээр нэвтрүүлэх тээврийн хэрэгслийн төрөл, боомтын нэр, хилээр нэвтрүүлэх он cap өдөр, хүлээн авагчийн хаяг гэсэн заалтуудыг тусгаж үнэн зөв бөглөж мэдүүлэх ёстой байдлаар заасан байдаг. Хэрвээ онцлог барааг тусгай зөвшөөрөлгүйгээр, гаальд мэдүүлэхгүйгээр улсын хилээр нэвтрүүлэхийг завдах юм бол уг асуудал нь харьяаллын дагуу Цагдаагийн байгууллагад шилжүүлэх үндэслэл болно. Гаалийн хилээр нэвтрүүлэх онцлог бараа гэж шинжлэх ухаан, технологийн ололт, газар нутгийн дүрс, зураг зүйн бусад материал, судалгаа, шинжилгээ, геологи, байгаль, амьтан судлал, палентологийн олдворын болон бусад бүх төрлийн дээж, сорьцыг онцлог бараа гэж ойлгож болно. Энэ тухай Гаалийн ерөнхий газрын 2009.07.30-ны өдөр батлагдсан журам батлах тухай утга бүхий 362 дугаартай тушаалаар уг онцлог барааг гаалийн бүрдүүлэлт хийх журмыг зохицуулсан бичиг баримт байдаг. Холбогдох байгууллагаас авсан тусгай зөвшөөрлийн дагуу гаалийн бүрдүүлэлтийг хийгээд улсын хилээр аж ахуй нэгж нэвтрүүлдэг. Мөн тухайн улсын хилээр нэвтрүүлэх гэж буй чулуу нь эрдэнийн чулууны ангилалд хамаарагдах бол зөвхөн Монгол банк л улсын хилээр экспортод гаргах хуулийн зохицуулалтай. Ашигт малтмалын тухай хуулийн 46.4-д заасны дагуу Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь олборлосон үнэт металл, эрдэнийн чулууг Монгол банкаар дамжуулан экспортод гаргаж болно гэж хуульчилсан байдаг. Тэгэхээр зөвхөн ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгж л улсын хилээр чулууг нэвтрүүлэх боломжтой юм. Үнэт металл, эрдэнийн чулууны дээж, үнэт металлын сорьц тогтоож, эрдэнийн чулууны чанар тодорхойлох лабораторын шинжилгээний дүнг үндэслэн Стандарт хэмжил зүйн газрын үнэт металл сорьцын хяналтын газраас тодорхойлолтыг мэдүүлэгч авсан байх ёстой. Л.Б нь эрх бүхий байгууллагаас авсан зөвшөөрөлгүйгээр чулууг нэвтрүүлэхийг завдсан нь хууль зөрчиж байгаа үйлдэл юм. /хх-ийн 22-р хуудас/
Гэрч Р.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2019 оны 03 сарын 27-ны өдөр Шивээхүрэн хилийн боомт дээр ажлаа хийж байсан. Би Хятад гарах талын экспортын чиглэлд хяналт шалгалтыг хийсэн. Өглөөний 09 цаг өнгөрч байхад *******-******* ӨМА улсын дугаартай ногоон фургон манай мэргэжлийн хяналтын хяналт шалгалт хийдэг цэг дээр зогсолгүйгээр шууд гаалийн байгууллагын хяналт шалгалт хийх цэг дээр очиж зогссон. Тэгэхээр нь би тэр фургоны араас хөөе яагаад манай байгууллагад шалгуулахгүй өнгөрөөд явчих ваа гэж хэлтэл эндээс намайг дуудаад гэж жолооч нь болох Л.Б хэлсэн. Тэгээд би өөр юм яриагүй. Төд удалгүй харахад цагдаа ирчихсэн гаалийн зөрчлийн байцаагчтай нөгөө талын яаман дээр *******-******* ӨМА улсын дугаартай фургон маркийн автомашиныг шалгаж байсан. /хх-ийн 25-р хуудас/
Гэрч Б.Ө мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Энэ 1995 оны УАЗ 2206 маркийн бор өнгийн фургон автомашины жолоочийн суудал болон хажуу талын суудлын дороо ийм төмөр сав байх ёсгүй. Кузовны шал буюу керолон дээр суудал байрладаг юм. Үйлдвэрээсээ бол суудлын доор ийм юм агуулах төмөр сав байхгүй. /хх-ийн 28-р хуудас/
Геологийн төв лаборатори төрийн өмчит үйлдвэрийн газрын 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 390 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Танай байгууллагаас тодорхойлуулахаар ирүүлсэн 2019 оны 03 сарын 27-ны өдөр Өмнөговь аймгийн Гурван тэс сумын нутагт байрлах Шивээхүрэн хилийн боомтоор Л овогтой Л.Б ийн ************** ӨМА улсын дугаартай фургон тээврийн хэрэгсэлд хууль бусаар хил нэвтрүүлсэн 62.1 кг жинтэй байгалийн чулуу нь өөр хоорондоо өнгө болон бүтцээрээ ялгаатай мана чулуу байна. Үүнд:
байна. Танай байгууллагаас тавьсан асуултад дараах хариултыг өгч байна. Үүнд: Эд мөрийн баримтаар хураагдсан 62.1 кг чулуу нь мана чулуу байна. Дээрх чулуунууд нь эрдэс, эрдэнэс.байгалийн төрцийн алинд ч хамаарахгүй. Мана нь гоёл чимэглэлийн чулууны ангилалд багтдаг. Энэхүү дүгнэлт нь ПГ 2019/0051 захиалгын зургийн хамт хүчинтэй. Захиалагчид 62,1 кг дээжийг буцаан хүргүүлэв. /хх-ийн 30-р хуудас/
Геологийн төв лаборатори төрийн өмчит үйлдвэрийн газрын 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 463 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Танай байгууллагаас ирүүлсэн эрүүгийн 1928000700052 дугаартай хэрэгтэй холбоотой шинжээчийн дүгнэлт тодорхойгүй, бүрэн биш гэсэн гомдол дээр үндэслэн “Нэмэлт шинжилгээ хийлгэх тухай” мөрдөгчийн тогтоолтой танилцаад танай байгууллагаас тавьсан асуултад дараах хариултыг өгч байна. Үүнд: Монгол Улсын Засгийн Газрын 2010 оны 281-р тогтоолын 2-р хавсралтаар эрдэнийн чулууг үнэт чулуу, хагас үнэт чулуу, гоёл чимэглэлийн чулуу, өнгөлгөөний чулуу гэж 4 ангилдаг бөгөөд мана чулуу нь энэ ангиллын гоёл чимэглэлийн чулууны ангилалд багтдаг. /хх-ийн 37-р хуудас/
Ашид билгүүн ХХК-ийн 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 1000076 дугаартай Автомашин техникийн үнэлгээний дүгнэлтэд: С.Г ийн эзэмшлийн *******-******* ӨМА улсын дугаартай 1995 онд үйлдвэрлэгдсэн 2006 онд Монгол улсад орж ирсэн 2206 маркийн автомашины өнгө үзэмж, техникийн байдал, норм норматив, зориулалт зэргийг харгалзан үзэж 2019-04-01-ний өдрийн байдлаар зах зээлийн дундаж үнийг 2,000,000 төгрөгийн үнэтэй байгаа болохыг тодорхойлов. Жич: Уг машины урд гупер нугарч хонхойсон, хянах хагарсан, хойд гупер нугарч хонхойсон, багажны хаалганууд хонхойсон байв. /хх-ийн 42-р хуудас/
Шинжээч Д.Эрдэнэдэлгэр мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би 2019 оны 04 сарын 05-ны өдөр Өмнөговь аймгийн Цагдаагийн газраас ирүүлсэн 62,1 килограмм чулууг шинжилж мана чулуу байна гэж тодорхойлсон. Уг дүгнэлтэд би эрдэс, эрдэнэс байгалийн төрцийн алинд ч хамаарахгүй, мана нь гоёл төрлийн чулууны ангилалд багтдаг гэж дүгнэлт гаргасан. Гоёл чимэглэлийн төрлийн чулуу нь эрдэнийн чулууны ангилалд багтдаг. Мана чулуу маань гоёл чимэглэлийн чулууны төрөлд багтдаг юм. Ер нь бол эрдэнийн чулуу нь 4 ангилалтай ба үнэт чулуу, хагас үнэт чулуу, гоёл чимэглэлийн чулуу, өнгөлгөөний чулуу гэж 4 ангилагддаг. Дээрх ангиллыг Монгол улсын засгийн газрын 1997 оны 245 дугаар тогтоолд заасан байдаг. Мөн 2010 оны 281 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтад уг чулууны ангиллыг дээрх ярьсантай адилхан хэлбэрээр зааж өгсөн байдаг. Цагдаагийн байгууллагаас ирүүлсэн шинжээч томилох тогтоол дээр тусгагдсан асуултад эрдэс, эрдэнэс, байгалийн төрцийн алинд хамаарах вэ гэсэн асуултууд байдаг. Миний шинжилсэн чулуу бол эрдэнийн чулууны ангилалд багтдаг. Шинжээчээс эрдэнийн чулууны ангиллыг асуугаагүй. Иймд цагдаагийн байгууллага шинжээч томилж чулуу шинжлүүлэхдээ асуултаа эрдэнийн чулууны ангилалд багтдаг уу гэж асуух хэрэгтэй байгаа юм. Чулуунд шинжилгээ хийж байгаа шинжээчид дүгнэлтийг баталгаажуулах тамга байдаггүй юм. Мөн дээрээс нь шинжээчийн гаргасан дүгнэлтийг “Геологийн төв лаборатори”-ийн захирал, дэд захирал нар хянаж гарын үсгээ зурж байгууллагын тамгыг дардаг юм. Би аль байгууллагаас ирсэн ямар учиртай шинжээч томилох тогтоолд ямар дүгнэлт гаргасныгаа захирлаараа хянуулдаг гэсэн үг юм. Г.Бат- Эрдэнэ гэдэг хүн бол “Геологийн төв лаборатори”-ийн дэд захирал ажилтай хүн байгаа юм /хх-ийн 46-р хуудас/
Шүүгдэгч Л.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би 2019 оны 03 дугаар сарын 27-ны өглөө 10 цагийн үед Гурвантэс сумын Шивээхүрэн боомтын гаалийн талбай руу *******-******* ӨМА улсын дугаартай фургон автомашинаар ороод гаалийн хяналтын талбай дээр зогсоод байж байхад гаалийн улсын байцаагч Д.Г хүрч ирээд машин шалгаж байхад П цагдаа хүрч иртэл гаалийн байцаагч Д.Г та машинаа талбай руу гаргаж тавь гэж хэлсэн.Тэгээд гаалийн байцаагч Д.Г цагдаа П хоёр хүрч ирээд машиныхаа бүх чулуугаа гарга гэхээр би машины өмнө талын хоёр суудлын доор нуусан байсан чулууг болон машины хойд заалны багажны төмөр саванд байсан чулуунуудыг гаргаж өгсөн. Тэгээд гаалийн байцаагч хил авчраад миний машинаас гаргасан чулууг хиллэж үзэхэд 62.1 кг грамм болсон. Тэгээд цагдаа чулууг машиндаа ачаад Гурвантэс сумын цагдаагийн тасаг руу авч яваад машиныг тээврийн хэрэгсэл саатуулах хашаанд тавьсан. Би машиныхаа өмнө талын хоёр суудлын доор нь төмөр саван дотор нууж хийсэн байсан. Мөн машины голын зааланд байгаа багажны төмөр саванд хийсэн байсан.Тухайн үед хэдэн кг чулуу байсныг мэдээгүй. Гаалийн байцаагч, цагдаа нар ирээд хиллэж үзэхэд нь би 62.1 кг грамм чулуу байна гэдгийг нь мэдсэн юм. Би мөнгө олох зорилгоор урагш нь авч гарах гэж байсан юм. /хх-ийн 51-52-р хуудас/
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /05-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Улсын яллагч шүүгдэгч Л.Б ийг 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Өмнөговь аймаг, Гурвантэс сум, Шивээхүрэн хилийн боомтоор *******-******* ӨМА улсын дугаартай уаз фургон маркийн тээврийн хэрэгсэлд 15 килограмм шар туяатай мана, 5.9 килограмм болорын цөмтэй мана нийт 62.1 килограмм байгалийн чулууг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Л.Б ийг энэхүү гэмт хэрэгтээ гэм буруутай байна гэж үзэв.
Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан ба Эрүүгийн хуулийн зорилго нь Монгол улсын Үндсэн хуулиар баталгаажсан хүний эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, Үндсэн хуулийн байгуулал, үндэсний болон хүн төрөлхтний аюулгүй байдлыг гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино.
Монгол улсын Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1-д “газар” гэдэгт газрын гадаргуу, түүний хөрс, ой, ус, ургамал бүхий орон зайн давхарга”-ыг хэлнэ гэж томьёолсон ба мөн хуулийн 4 дүгээр зүйлийн Төрөөс газрын талаар баримтлах зарчимд Монгол улсын газар нутаг салшгүй бүрэн бүтэн, газрын сан нэгдмэл байх, газар төрийн хяналт, хамгаалалтад байх хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдалд харшлах, байгаль орчны тэнцвэрт байдлыг алдагдуулах аливаа үйл ажиллагаа явуулахгүй байх ойлголтууд тус тус хамаарч байна.
Түүнчлэн Ашигт малтмалын тухай хуульд ...геологийн хувьсал, өөрчлөлтийн дүнд газрын гадаргуу, түүний хэвлийд үүсч бий болсон, аливаа хэрэгцээнд ашиглаж болох байгалийн байдлаараа байгаа эрдсийн хуримтлалыг ашигт малтмал гэнэ гэж, мөн хуулийн 5 дугаар зүйлд Монгол улсын газрын гадаргуу болон түүний хэвлийд байгалийн байдлаараа оршиж байгаа ашигт малтмал төрийн өмч мөн гэж тус тус хуульчилсан.
Шүүгдэгч Л.Б ийн Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт байрлах Шивээ хүрэн хилийн боомтоор Монгол улсын гаалийн хилээр нэвтрүүлсэн 62.1 кг бүхий чулуу нь:
Геологийн төв лаборатори төрийн өмчит үйлдвэрийн газрын 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 463 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Танай байгууллагаас ирүүлсэн эрүүгийн 1928000700052 дугаартай хэрэгтэй холбоотой шинжээчийн дүгнэлт тодорхойгүй, бүрэн биш гэсэн гомдол дээр үндэслэн “Нэмэлт шинжилгээ хийлгэх тухай” мөрдөгчийн тогтоолтой танилцаад танай байгууллагаас тавьсан асуултад дараах хариултыг өгч байна. Үүнд: Монгол Улсын Засгийн Газрын 2010 оны 281-р тогтоолын 2-р хавсралтаар эрдэнийн чулууг үнэт чулуу, хагас үнэт чулуу, гоёл чимэглэлийн чулуу, өнгөлгөөний чулуу гэж 4 ангилдаг бөгөөд мана чулуу нь энэ ангиллын гоёл чимэглэлийн чулууны ангилалд багтдаг. /хх-ийн 37-р хуудас/ гэснээр өнгөлгөөний болон гоёл чимэглэлийн чулууны ангилалд хамаарч байна.
Иймд шүүгдэгчийн улсын хилээр нэвтрүүлсэн өнгөлгөөний болон гоёл чимэглэлийн чулуу нь аливаа хэрэгцээнд ашиглаж болох байгалийн байдлаараа байгаа эрдсийн хуримтлалд хамаарч байх тул дээрх хуульд томьёолсны дагуу ашигт малтмал гэж үзэх үндэслэлтэйг дурдах нь зүйтэй.
Монгол улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн гэж хуульчилсан.
Иймд шүүгдэгч Л.Б нь дээр дурдсан хуулийн заалтуудыг зөрчиж, тус улсын газар, түүний баялагт хамаарах өнгөлгөөний болон гоёл чимэглэлийн чулууг улсын гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна гэж үзэв.
Монгол улсад иргэдэд өмчлүүлснээс бусад газар, газрын гадаргуу, түүний хэвлий, газрын баялаг нь төрийн өмч мөн болох талаар Үндсэн хууль болон бусад салбар олон хуулиудад хуульчилсан бөгөөд газар, түүний баялгийн өмчлөгч болох төр, төрийн чиг үүргийг хэрэгжүүлж буй эрх бүхий төрийн байгууллагаас зөвшөөрөл аваагүй, төрөөс улсын хилээр нэвтрүүлэх эрх олгоогүй байхад улсын гаалийн хилээр дээрх чулууг нэвтрүүлж буй нь шүүгдэгчийн үйлдлийн гэмт хэргийн шинжийг бий болгож байна гэж дүгнэв.
Түүнчлэн шүүгдэгч Л.Б нь тус чулуунуудыг улсын хилээр нэвтрүүлэх гэж байгаа талаараа мэдүүлээгүй болох нь шүүгдэгчийн мэдүүлгээр тогтоогдож байх бөгөөд эд мөрийн баримтаар хураагдсан чулууг авч явж байгаа үйлдлээ нууж, гаальд мэдүүлээгүй байгаа нь хориглосон барааг гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэх хуульд заасан үндэслэл болж байна.
Иймд шүүгдэгч Л.Б ийг 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Өмнөговь аймаг, Гурвантэс сум, Шивээхүрэн хилийн боомтоор *******-******* ӨМА улсын дугаартай уаз фургон маркийн тээврийн хэрэгсэлд 15 килограмм шар туяатай мана, 5.9 килограмм болорын цөмтэй мана нийт 62.1 килограмм байгалийн чулуу болох хуулиар хориглосон барааг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Шүүгдэгч Л.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуулиар хориглосон барааг Монгол Улсын гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байх бөгөөд гэмт хэргийн улмаас бусдад төлөх хохирол төлбөргүй байна.
Гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл болох *******-******* ӨМА улсын дугаартай фургон маркийн тээврийн хэрэгсэл нь 2.000.000 /хоёр сая/ төгрөгийн үнэлгээтэй болох нь: Ашид билгүүн ХХК-ийн 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 1000076 дугаартай Автомашин техникийн үнэлгээний дүгнэлтэд: С.Г ийн эзэмшлийн *******-******* ӨМА улсын дугаартай 1995 онд үйлдвэрлэгдсэн 2006 онд Монгол улсад орж ирсэн 2206 маркийн автомашины өнгө үзэмж, техникийн байдал, норм норматив, зориулалт зэргийг харгалзан үзэж 2019-04-01-ний өдрийн байдлаар зах зээлийн дундаж үнийг 2,000,000 төгрөгийн үнэтэй байгаа болохыг тодорхойлов. Жич: Уг машины урд гупер нугарч хонхойсон, хянах хагарсан, хойд гупер нугарч хонхойсон, багажны хаалганууд хонхойсон байв /хх-ийн 42-р хуудас/ гэснээр тогтоогдож байх тул, уг тээврийн хэрэгслийг хураан авч, худалдан борлуулж, түүний үнэ болох 2.000.000 /хоёр сая/ төгрөгийг улсын орлогод оруулахыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 62.1 кг чулууг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц төрийн өмчлөлд бүртгүүлэхээр төрийн захиргааны эрх бүхий байгууллагад шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 6, 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ДЭЛГЭРМАА