Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2025/00420

 

*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Б.Мандалбаяр, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 сарын 21-ний өдрийн 102/ШШ2024/05370 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: *******ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Нийслэлийн******* газарт холбогдох,

 

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 сарын 06-ны өдрийн 2308 дугаар шийдвэрээр *******, *******ХХК-аас 594,000,000 төгрөгийг гаргуулж ******* ХХК-д олгуулж, төлбөрийг төлөөгүй тохиолдолд зээлийн үүргийн гүйцэтгэлд иргэн *******ийн өмчлөлийн Баянгол дүүрэг, ******* хороо, ******* хороолол, ******* байрны *******тоот, 1 өрөө орон сууцаар хангуулахаар шийдвэрлэсний дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар 2024 оны 04 сарын 25-ны өдөр төлбөрт хурааж, худалдан борлуулах үнэлгээ тогтоолгосон ажиллагаа явуулсан.

1.2. Хариуцагч байгууллагын хувьд 2024 оны 05 сарын 09-ний өдөр *******ХХК-ийг шинжээч томилж тухайн өдрөө үнэлгээчин *******д Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 13 дугаар зүйл, 1******* зүйл, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйл, 13 дугаар зүйл, 1******* зүйлийг танилцуулсан байдаг. Уг хуулийн зүйл заалт шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хамааралгүй, хүчингүй болсон хуулийн заалтыг хэрэглэсэн.

1.3. Мөн шинжээчид эрх, үүрэг танилцуулсан, шинжээчээр оролцохоос татгалзсан, оролцуулах боломжгүй нөхцөл байдалд байгаа талаар мэдээлэл тодруулсан шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлүүд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй, хууль хэрэглээний алдаатай, зөрчилтэй баримтуудыг үйлдсэн байдаг.

1.4. Шинжээчээр томилсон *******ХХК 2024 оны 05 сарын 17-ны өдрийн албан бичгээр хураагдсан орон сууцыг 103,000,000 төгрөгөөр үнэлсэн. Хөрөнгийн үнэлгээний тайлангийн 17 дугаар хуудсанд хөрөнгийн үнэлгээг зах зээлийн орлого, өртгийг хандлагын аргаар харьцуулалт хийж үнэлнэ гэж тусгасан боловч орлого болон өртгийн аргаар яаж, хэрхэн аргаар үнэлгээ тогтоосон гэдэг нь тодорхойгүй таамгаар үнэлсэн.

1.5. Үнэлгээний тайлангийн 12 дугаар зүйлд орлого, өртгийн хандлагын аргыг тайлбарлаж, тусгаагүй, орон сууцыг хэрхэн үнэлсэн үйл явцыг тусгаагүй, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй, зах зээлийн хандлагаар үнэлэхдээ орон сууцны харьцуулалт, тохируулга, боломжит үнээс 0.5 хувиар буурч орон сууц зарагдана гэсэн урьдчилсан таамаг дэвшүүлж үнэлгээний аргачлалыг тогтоосон үндэслэлгүй дүгнэлт гаргасан. Шинжээчийн үнэлгээ тогтоох үйл явц бодиттой мэдээллийг харьцуулсан гэж үзэхээргүй байна.

1.6. Түүнчлэн зах, зээлийн хандлагын аргаар тохируулга хийхдээ орон сууцтай ижил орон сууцуудыг харьцуулсан ба үнэлгээ хийгдсэн орон сууцтай харьцуулж хийгээгүй. Сонгон авсан 3 орон сууц өөр хоорондоо ойролцоо байршилд байгаа хэдий ч үнийн хувьд өөр, нөгөө хоёр орон сууцнаас эрс ялгаатай орон сууцуудыг харьцуулсан тул үнэлгээг хүчингүйд тооцож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн хариу тайлбарын агуулга:

2.1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 сарын 06-ны өдрийн 2308 дугаар шийдвэрээр *******, *******ХХК-аас 597,494,766 төгрөгийг гаргуулан ******* ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуудсыг 2022 оны 03 сарын 29-ний өдөр хүлээн авч, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн, төлбөр төлөгчид төлбөр төлөх мэдэгдлийг удаа дараа хүргүүлэхэд төлбөрийг төлөөгүй.

2.2. Түүнчлэн төлбөр төлөгч *******, *******ХХК-ийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан *******ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, ******* хороо, ******* хороолол, ******* байрны *******тоот, 18 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцыг 2023 оны 03 сарын 21-ний өдрийн 22260516/03 дугаар тогтоолоор битүүмжилж, 2024 оны 04 сарын 25-ны өдрийн 22250516/13 дугаар мэдэгдлээр талуудаас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй тул 2024 оны 05 сарын 09-ний өдрийн 5/157 дугаартай тогтоолоор шинжээч томилж, шинжээчийн тогтоосон үнэ 103,667,837 төгрөгөөр үнэлсэн.

2.3. Үнэлгээний тайланг төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нарт 2024 оны 05 сарын 20-ны өдрийн 4-186/12534, 4-186/12535, 4-186/12584, 4-186/12537 тоот Албан бичгүүдээр мэдэгдэж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар зах зээлийн үнийн 70 хувиар тооцож 72,567,486 төгрөг буюу дуудлага худалдааны доод үнээр анхны албадан дуудлага худалдаа 2024 оны 07 сарын 05-ны өдөр зохион байгуулагдах талаар өмчлөгч, төлбөр авагч нарт 2024 оны 06 сарын 24-ний өдөр мэдэгдсэн.

2.4. Анхны албан дуудлага худалдаагаар санал гараагүй тул хоёр дахь албадан дуудлага худалдаа 2024 оны 08 сарын 02-ны өдөр зохион байгуулагдах талаар 4-186/17283, 4-186/17284,4-186/17282, 4-186/27280 тоот албан бичгээр талуудад мэдэгдэж, үүргийн гүйцэтгэлд барьцаалсан орон сууц 2024 оны 08 сарын 02-ны өдөр зохион байгуулсан хоёр дахь албадан дуудлага худалдаагаар 91,500,000 төгрөгөөр худалдан борлуулсан. Энэ талаар өмчлөгч, төлбөр авагч, төлөгч нарт 2024 оны 08 сарын 06-ны өдөр мэдэгдсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Нийслэлийн******* газарт холбогдох үнэлгээ хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Шүүхийн шийдвэрээр иргэн *******, *******ХХК нь *******анд 594,364,991 төгрөгийн төлбөртэй, хариуцагч байгууллагаас албадлагын арга хэмжээ явуулж, гуравдагч этгээд болох иргэн *******ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн ******* хороо, ******* хороолол, ******* байрны *******тоот, 1 өрөө орон сууцыг худалдан борлуулахаар шинжээч томилж, хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон.

4.2. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад томилогдсон шинжээчээс тогтоосон үнэлгээ нь бодитой бус гэж нэхэмжлэгчээс үзэж, нэхэмжлэл гаргасан боловч анхан шатны шүүх хэргийг тал бүрээс нь бодитой хянаагүй гэж үзэж байна.

4.3. Нэхэмжлэгчээс ... шинжээч нь орон сууцны үнэлгээг тогтоохдоо зах зээлийн, орлогын өртөгийн хандлагын аргыг тус тус ашигласан тухай хөрөнгийн үнэлгээний тайландаа дурдсан ч орлогын болон өртөгийн хандлагын аргаар орон сууцыг хэрхэн үнэлсэн арга, үйл явцын мэдээлэл хөрөнгийн үнэлгээний тайланд нь тусгагдаагүй, үнэлгээ тогтоосон үйл явц нь бодитой бус, хууль зөрчсөн талаар нэхэмжлэл гаргасан.

4.4. Мөн шинжээч нь зах зээлийн хандлагын аргаар үнэлгээ хийхдээ харьцуулалт, тохируулга урьдчилан хийж, тухайн таамаглалдаа үндэслэн орон сууцыг үнэлсэн бөгөөд энэ үйл явц нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн ******* зүйлийн 4.1.4, 4.1.5, 8 дугаар зүйлийн 8.1-д заасан хөрөнгийн үнэлгээ бодитой байх, хууль тогтоомж, стандартад нийцсэн байх шаардлагыг хангаагүй талаар маргасан. Гэтэл анхан шатны шүүх нь дээрх асуудлыг нягтлан хянаагүй, дүгнээгүй ... зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн гэх нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй гэх өрөөсгөл дүгнэлт хийж, иргэний хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаж, хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд хариуцагч тал тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Нийслэлийн******* газарт холбогдуулан үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь ...******* ажиллагаа хуулийн дагуу явагдсан... гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч маргажээ.

 

3. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 сарын 06-ны өдрийн 102/ШШ2019/02308 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 сарын 06-ны өдрийн 1876 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 04 сарын 29-ний өдрийн 001/ХТ2021/000412 дугаар тогтоолоор хариуцагч Грийн өүшн пикчерс ХХК, ******* нараас зээлийн гэрээний үүрэгт 594,364,991 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, төлбөр төлөгч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох *******ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, ******* хороо, ******* хороолол, ******* байрны *******тоот, 1 өрөө орон сууц, ГД- дугаар гэрчилгээтэй, аймаг, сум, үйлдвэрийн зориулалттай 17,4 га эзэмших эрхтэй газар, ГД- дугаар гэрчилгээтэй, нэгж талбарын дугаар, үр тарианы зориулалттай 18,07 га газрын эзэмших эрх, ГД- дугаар гэрчилгээтэй, нэгж талбарын дугаар, үр тарианы зориулалттай 67,3 га газрын эзэмших эрх, ГД- дугаар гэрчилгээтэй, нэгж талбарын дугаар, үр тарианы зориулалттай 24,6 га газрын эзэмших эрх, дээрх 4 газар дээр баригдаж байгаа агуулах, гүний худаг, цахилгааны шугам, дэд станц зэрэг үл хөдлөх эд хөрөнгүүдийг тус тус албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн******* газарт даалгаж шийдвэрлэжээ./хх-66-78/

 

4. Дээрх шийдвэрийг төлбөр төлөгч Грийн өүшн пикчерс ХХК, ******* нар нь сайн дураараа биелүүлээгүй тул Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 сарын 21-ний өдрийн 102/ГХ2022/00474 дугаар гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, уг ажиллагааны явцад *******ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, ******* хороо, ******* хороолол, ******* байрны *******тоот, 18 м.кв талбайтай 1 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2023 оны 03 сарын 21-ний өдөр битүүмжилж, 2024 оны 04 сарын 25-ны өдөр хураан авч, улмаар үнэлгээг талууд тохиролцоогүй үндэслэлээр 2024 оны 05 сарын 09-ний өдөр хөндлөнгийн шинжээчээр Хөрөнгө-Эстимэйт ХХК-ийн шинжээч *******г томилсон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйл, 5******* зүйл, 55 дугаар зүйлд заасан зохицуулалтад тус тус нийцжээ. /хх-79-93/

 

Хөрөнгө-Эстимэйт ХХК-ийн шинжээч ******* нь хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл бүхий этгээд байх бөгөөд хариуцагч байгууллагаас үнэлгээчинд 2024 оны 05 сарын 09-ний өдөр эрх, үүрэг танилцуулж, хууль тайлбарласан байна. /хх-94-96/

 

Шинжээч Хөрөнгө-Эстимэйт ХХК нь 2024 оны 05 сарын 17-ны өдөр *******ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, ******* хороо, ******* хороолол, ******* байрны *******тоот, 18 м.кв талбайтай 1 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 103,667,837 төгрөг гэж үнэлсэн байна. /хх-97-111/

 

5. Шинжээч Хөрөнгө-Эстимэйт ХХК нь хөрөнгийн үнэлгээний тайландаа үнэлж буй үл хөдлөх эд хөрөнгийн байршил, шинж чанарыг тодорхой тусгаж, зах зээлийн хандлага, өртгийн хандлага, орлогын хандлагын арга, аргачлалыг ашиглан үнэлгээг тогтоосон нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11, 7 дугаар зүйлийн 7.1, 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасан зохицуулалтад тус тус нийцжээ.

 

6. Нэхэмжлэгч нь зах зээлээс доогуур үнэлэгдсэн гэсэн нэхэмжлэлийн үндэслэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байх тул энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

 

7. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 сарын 21-ний өдрийн 102/ШШ2024/05370 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Ч.ЦЭНД

 

ШҮҮГЧИД  Б.МАНДАЛБАЯР

 

С.ЭНХБАЯР