| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тогоочийн Дэлгэрмаа |
| Хэргийн индекс | 172/2019/0070/Э |
| Дугаар | 71 |
| Огноо | 2019-05-31 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Ариунжаргал |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 31 өдөр
Дугаар 71
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,
Улсын яллагч: Ц.Ариунжаргал,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Э.Наранцацрал,
Хохирогчийн өмгөөлөгч: Б.Оюунтунгалаг,
Хохирогч: С.Э ,
Шүүгдэгч: Д.О ,
Нарийн бичгийн дарга: Б.Отгон-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн Д.О ад холбогдох 1928000000060 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1982 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Өмнөговь аймгийн Баяндалай суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт Өмнөговь аймгийн Ноён сумын ............... гэх газар оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, Боржигон овгийн Д.О , регистрийн дугаар:....................,
Шүүгдэгч Д.О нь 2019 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Урт баг, ................. тоот хашаанд С.Э ын толгойн тус газар төмрөөр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч Д.О ыг яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Д.О шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Өлзийбат гээд хүнийг машинаа оролдуулахаар очсон байсан. Дөрвүүлээ пиво хувааж уусан. Айлд орж цай уучихаад гараад ирэхэд намайг Энхбат шилээр цохисон. Гэр лүү орсон байсныг нь мэдэхгүй андуураад С.Э ыг цохьсон.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч С.Э шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Тэр өдөр машин янзлах гэж хүрч ирчихээд пиво хувааж уусан. Бие засах гээд гарч ирэхэд Д.О нэг цохисон. Нэхэмжилж байгаа зүйл байхгүй.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч С.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2019 оны 05 сарын 04-ний өдөр би гэртээ байж байгаад найз Ж.Ө ийн гэрт очсон. Тэгэхэд тэнд Б.М , Д.О , Д.Х нар 2,5 литрийн пиво задлаад ууж байсан. Надад Д.О нэг аягыг хийж өгөхөөр нь би тэрийг нь уусан. Би Ж.Ө ийн гэрээс гараад бие засчихаад эргээд Ж.Ө ийн гэр рүү явж байхад миний өмнөөс Д.О гартаа төмөр барьчихсан намайг хүн цохьчихлоо гээд гартаа барьж байсан төмрөөрөө миний толгойг нэг удаа цохьсон. Тэгээд цаашаа явчихсан. Тэгэхэд миний толгой хагараад цус гарсан. Намайг С.Энэмнэлэгт хүргэж өгөөд толгойдоо оёдол тавиулж эхнэрийгээ дуудсан. Би Д.О тай найзууд байгаа юм. Намайг өөрийг нь цохьсон гээд миний толгойг төмрөөр цохьсон юм байна лээ. Д.О миний толгойг нэг удаа төмрөөр цохьсон. Надад одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Би Д.О тай эвлэрсэн, миний хохирлыг төлж барагдуулсан. /хх-ийн 07-р хуудас/
Гэрч Т.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2019 оны 05 сарын 04-ний өдөр намайг гэртээ байж байхад над руу хүн залгаад танай нөхөр чинь хүнд зодуулсан эмнэлэг дээр байна гэсэн. Тэгээд би эмнэлэгт очиход манай нөхөр толгойдоо юмаар цохиулсан байдалтай оёдол тавиулж байсан. Зүүн гар нь бас хөхөрч хавдаж гэмтсэн байсан. Тэгээд манай нөхрийг 2 хоног хэвтүүлнэ гэсэн. Толгойн шанаа хэсэгт нь цус хурсан байна. Тэр нь цүлхийгээд томорсон байсан. Манай нөхөр С.Э нь гэртээ байж байгаад 12 цаг өнгөрч байхад усанд явна гээд гараад явсан. Тэгээд усанд яваад ирээгүй байж байгаад эмнэлэгт хүнд зодуулсан байна гэж дуудуулсан. Манай нөхөр ус авах гээд гэрээсээ ганцаараа гараад явсан. Архи дарс огт хэрэглээгүй эрүүл гарч явсан. /хх-ийн 08-р хуудас/
Гэрч С.Эн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Д.О надад хэлэхдээ намайг гэрээс гараад ирэхэд нэг хүн миний толгой руу юмаар цохьсон. Тэгэхээр нь би С.Э ыг миний толгойг цохьчихлоо гэж бодоод төмрөөр толгойг нь цохьсон гэж хэлсэн /хх-ийн –р хуудас/
Гэрч Ж.Ө мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би өөрийн хашаандаа Д.О ын машиныг засч байхад Б.М ирж машинаа янзлуулсан. Тэгээд машин засч дуусаад гэртээ орсон. Тэгэхэд тэд нар 2,5 литртэй нэг пиво задалсан. Тэрийг нь бид нар тойруулж уусан. Манайхаас явах гээд өөрсдийнхөө юмыг бэлдэж байсан. Намайг гэрээс гарахад С.Э нь толгойгоо хагалуулчихсан цус гарчихсан байхаар нь яав юу болов гэхэд Д.О намайг цохьчихлоо гэж хэлсэн. Би Д.О аас яаж байгаа юм бэ гэхэд Д.О намайг хүн толгой руу юмаар цохьсон. Тэгээд ойр хавьд хүн байхгүй байсан учраас С.Э ыг цохьсон гэж бодоод би төмрөөр цохьсон гэж хэлсэн. /хх-ийн 12-р хуудас/
Гэрч Д.Х мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Тэр өдөр миний төрсөн дүү болох Д.О нь Ноён сум руу буцах гээд намайг хамт машин засаад өгөөч гэж гуйхаар нь би дүүгийнхээ хамтаар Ж.Ө ийн хашаанд очиж зассан. Тэнд байсан хүмүүс пиво задлаад ууж байсан. Би дүүгийнхээ машины доогуур орчихсон машиныг нь засаж байгаад Ж.Ө ийн гэр рүү орж хүйтэн цай уучихаад гараад ирэхэд Д.О С.Э ын толгойг юмаар цохьсон гээд С.Э ын толгойноос цус гарч байсан. Тэгээд С.Э эмнэлэг рүү явсан. /хх-ийн 14-р хуудас/
Гэрч Б.Б.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2019 оны 05 сарын 04-ний өдөр Баянлиг сумаас адуу ачиж Гурвантэс сумын төвд ирсэн. Тэгээд Ж.Ө аар машинаа үзүүлэх гээд 14 цаг өнгөрч байхад очсон. Тэнд очиход Ж.Ө , Д.О нар машин засаад гагнуур хийж байсан. Би машиныхаа тэвшийг янзлуулах гээд хүлээгээд хэвтэж байгаад унтчихсан байсан. Намайг 1 цаг гаруй унтаад сэрэхэд Ж.Ө зодоон болсон Д.О С.Э ын толгойг хагалаад эмнэлэг явсан гэж хэлсэн. /хх-ийн 145-р хуудас/
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 274 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: С.Э ын биед толгойн хуйхны шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн гарын шуу, даланд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 17-р хуудас/
Шүүгдэгч Д.О мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: 2019 оны 05 сарын 04-ны өдөр би найз Ж.Ө ийнд очиж машинаа засуулсан. Тэгэхэд тэнд Б.М , Ж.Ө , С.Э , Д.Х ах нартай 2,5 литрийн пиво хувааж уусан. Би Ж.Ө ийн гэрт сууж байгаад гэрээс нь гарч ирэхэд нэг хүн намайг архины шилээр цохьсон. Тэгэхээр нь би яаж байгаа юм бэ гээд С.Э аас асуухад хохь чинь гэхээр нь газар байсан төмрийг аваад толгой руу нь нэг удаа цохьсон. Өөр зүйл болоогүй. Яагаад гэвэл тухайн үед хэрүүл маргаан зодоон огт болоогүй байсан. Тэгээд хэн намайг шилээр цохьсоныг мэдээгүй. С.Э өөдөөс ирэхээр нь асуухад хохь чинь гэхээр нь С.Э намайг цохьсон гэж бодоод би төмрөөр толгойг нь цохисон. Уг нь би С.Э тай олон жил найзалж байгаа. Шүүхийн шинжээч эмчийн гаргасан дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. /хх-ийн 28-р хуудас/
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /05-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Д.О нь 2019 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Урт баг, Цохион усны 4-3 тоот хашаанд С.Э ын толгойн тус газар төмрөөр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч С.Э ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь: Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 274 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: С.Э ын биед толгойн хуйхны шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн гарын шуу, даланд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 17-р хуудас/ гэснээр тогтоогдож байна.
Шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч С.Э ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба энэхүү гэмтэлтэй холбогдуулан шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад 394.000 төгрөг төлсөн байх тул шүүгдэгч Д.О ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд шүүгдэгч нь үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлж байна.
Шүүх шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Тайган гэсэн бичиглэл бүхий 0.5 литрийн архины шил 1 ширхэг, 57 см урттай 2”3 см хэмжээтэй төмөр 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус устгахыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгаж, шүүгдэгч Д.О нь бусдад төлөх хохирол төлбөргүй, хохирогчид 394.000 төгрөг төлсөн, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Д.О ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 6, 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ДЭЛГЭРМАА