| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганбаатарын Мягмарсүрэн |
| Хэргийн индекс | 132/2016/00404/И |
| Дугаар | 00363 |
| Огноо | 2016-07-05 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 07 сарын 05 өдөр
Дугаар 00363
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мягмарсүрэн би, Төрийн банкны Булган аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй, Булган аймгийн Бүрэгхангай сумын 4 дүгээр багийн Дархан, 1 дүгээр хорооны 6-5 тоотод оршин суух, Боржигон овогт Доржсүрэнгийн Дэмчигдорж /РД:ГЮ74022799/, тус хаягт оршин суух Өзөөд овогт Махбалын Бат-Ирээдүй /РД:ГВ81020501/ нартхолбогдох үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү 2625189 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2016/00404/И индекстэй иргэний хэргийг хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Төрийн банкны Булган аймаг дахь салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч М.Бат-Ирээдүй, Д.Дэмчигдорж нар нь Булган аймгийн Бүрэгхангай сумын Төрийн банкнаас 2013 оны 12 дугаарсарын 17-ны өдөр 1205-4854 тоот зээлийн гэрээ байгуулан 6385000 төгрөгийг жилийн 21.6%-ийн хүүтэй, 36 сарын хугацаатай, сар бүр төлөх нөхцөлтэйгээр өрхийн хэрэглээндээ зориулахаар авсан бөгөөд зээлээ төлөлгүй 98 хоног хугацаа хэтрүүлэн зээлийн гэрээний 3.2.3 заалтыг зөрчиж гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Төрийн банкны зүгээс зээлийг төлүүлэх талаар удаа дараа шаардсан боловч огт төлбөр хийгээгүй байна. Иймд үндсэн зээл 2427980 төгрөг, хүү 181454 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 15755 төгрөг, нийт 2625189 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Төрийн банкны Булган аймаг дахь салбар нь М.Бат-Ирээдүй, Д.Дэмчигдорж нарт холбогдуулан үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 2625189 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Насанбат миний бие нь хариуцагч М.Бат-Ирээдүй, Д.Дэмчигдорж нартай харилцан тохиролцож дараах байдлаар эвлэрлийн гэрээ байгуулж байна. Үүнд: Төрийн банкны нэхэмжилсэн 2625189 төгрөгийг 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн дотор 400000 төгрөг, 2016 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн дотор 400000 төгрөг, 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн дотор 400000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн дотор 400000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн дотор 400000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн дотор 400000 төгрөгөөр тус тус хэсэгчлэн төлж барагдуулахаар харилцан тохиролцож гарын үсгээ зуржээ. ҮНДЭСЛЭХ нь:
Төрийн банкны Булган аймаг дахь салбар нь М.Бат-Ирээдүй, Д.Дэмчигдорж нараас үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 2625189 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Төрийн банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Насанбат, хариуцагч М.Бат-Ирээдүй, Д.Дэмчигдорж нар нь харилцан тохиролцож үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 2625189 төгрөгийг 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн дотор 400000 төгрөг, 2016 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн дотор 400000 төгрөг, 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн дотор 400000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн дотор 400000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн дотор 400000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн дотор 400000 төгрөгөөр тус тус хэсэгчлэн төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэстэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6-д зааснаар Төрийн банкны Булган аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй, М.Бат-Ирээдүй, Д.Дэмчигдорж нарт холбогдох зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 2625189 /хоёр сая зургаан зуун хорин таван мянга нэг зуун наян есөн/ төгрөгийг 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн дотор 400000 /дөрвөн зуун мянга/ төгрөг, 2016 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн дотор 400000 /дөрвөн зуун мянган/ төгрөг, 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн дотор 400000 /дөрвөн зуун мянган/ төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн дотор 400000 /дөрвөн зуун мянган/ төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн дотор 400000 /дөрвөн зуун мянган/ төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн дотор 400000 /дөрвөн зуун мянган/ төгрөгөөр тус тус хэсэгчлэн төлж барагдуулахаар хугацаан дээрээ харилцан тохиролцож, эвлэрсэнзохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Төрийн банкны Булган аймаг дахь салбарын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 56954 /тавин зургаан мянга есөн зуун тавин дөрвөн/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч М.Бат-Ирээдүй, Д.Дэмчигдорж нараас 28477 /хорин найман мянга дөрвөн зуун далан долоон/ төгрөг, Төрийн сангаас 28477 /хорин найман мянга дөрвөн зуун далан долоон/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Төрийн банкны Булган аймаг дахь салбартолгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ШҮҮГЧ Г.МЯГМАРСҮРЭН