Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 00364

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мягмарсүрэн би, Хаан банкны Булган аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй, Булган аймгийн Бүрэгхангай сумын 4 дүгээр багийн Дархан, 1 дүгээр хорооны 6-5 тоотод оршин суух, Боржигон овогт Доржсүрэнгийн Дэмчигдорж /РД:ГЮ74022799/, тус хаягт оршин суух Өзөөд овогт Махбалын Бат-Ирээдүй /РД:ГВ81020501/ нартхолбогдох зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 895178 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2016/00341/И индекстэй иргэний хэргийг хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Хаан банкны Булган аймаг дахь салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Дэмчигдорж, М.Бат-Ирээдүй нар нь Хаан банкны Булган салбарын харъяа Бүрэгхангай тооцооны төвөөс 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 1230000 төгрөгийн зээл авсан. Зээлдэгч зээлийн гэрээг зөрчиж зээл нь 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар 192 хоног хугацаа хэтэрсэн байна. Иймд Д.Дэмчигдорж, М.Бат-Ирээдүй нараас үндсэн зээл 795299 төгрөг, зээлийн хүү 96011 төгрөг,нэмэгдүүлсэн хүү 3868 төгрөг нийт 895178 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Хаан банкны Булган салбарын нэхэмжлэлтэй Д.Дэмчигдорж, М.Бат-Ирээдүй нарт холбогдох 895178 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч хариуцагч нар харилцан тохиролцож, нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 895178 төгрөгийг 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцов. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчЧ.Ганбаатар, хариуцагч Д.Дэмчигдорж, М.Бат-Ирээдүй нар гарын үсгээ зуржээ. ҮНДЭСЛЭХ нь:

Хаан банкны Булган аймаг дахь салбар нь Д.Дэмчигдорж, М.Бат-Ирээдүй нараас үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 895178 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хаан банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ганбаатар, хариуцагч Д.Дэмчигдорж, М.Бат-Ирээдүй нар нь харилцан тохиролцож хариуцагч нар нь нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 895178 төгрөгийг 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар хугацаан дээрээ харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэстэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6-д зааснаар Хаан банкны Булган аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй, Д.Дэмчигдорж, М.Бат-Ирээдүй нарт холбогдох иргэний хэрэгт хариуцагч нар нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 895178 /найман зуун ерэн таван мянга нэг зуун далан найман/ төгрөгийг 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар хугацаан дээрээ харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Хаан банкны Булган аймаг дахь салбарын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 26034 /хорин зургаан мянга гучин дөрвөн/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Д.Дэмчигдорж, М.Бат-Ирээдүй нараас 13017 /арван гурван мянга арван долоон/ төгрөг, Төрийн сангаас 13017 /арван гурван мянга арван долоон/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Хаан банкны Булган аймаг дахь салбарт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

ШҮҮГЧ Г.МЯГМАРСҮРЭН