Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 363

 

 

 

   2019       05          07                                   2019/ШЦТ/363

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

  улсын яллагч Р.Батнасан, Н.Ням-Очир,

  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг, М.Цэрэнням

  Шүүгдэгч Н.Б, түүний өмгөөлөгч О.Сайнгэрэл, П.Одонтунгалаг,

Шүүгдэгч Э.А, түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням, Д.Бадам,

Шүүгдэгч С.Б, түүний өмгөөлөгч Ш.Сарангэрэл, Л.Золзаяа

Шүүгдэгч Н.Э, түүний өмгөөлөгч Д.Цагаандарь, Л.Энхтунгалаг,

Шүүгдэгч О.Б, түүний өмгөөлөгч Р.Пүрэвлхам,

Шүүгдэгч Э.О, Н.Н, тэдгээрийн өмгөөлөгч Х.Базаррагчаа,

Шүүгдэгч Ж.Т, түүний өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнэ, Ю.Тогмид,

Шүүгдэгч Ж.Б, Б.А, тэдгээрийн өмгөөлөгч П.Баасанжав,

Шүүгдэгч Н.М, түүний өмгөөлөгч Л.Данзанноров, С.Дэлгэрмаа

Шүүгдэгч Д.Д, Б.Б, тэдгээрийн өмгөөлөгч Ч.Шаравнямбуу, Л.Данзанноров,

Шүүгдэгч Ж.С, түүний өмгөөлөгч Ч.Шаравнямбуу,

Шүүгдэгч Н.Г, түүний өмгөөлөгч Ц.Одончимэг,

Шүүгдэгч Ц.О, түүний өмгөөлөгч Т.Мөнхдэлгэр,

Шүүгдэгч Л.Н, түүний өмгөөлөгч Л.Данзанноров, С.Дэлгэрмаа,

Шүүгдэгч М.Ц, Д.Х, тэдгээрийн өмгөөлөгч М.Дэлгэрнасан, Ж.Оюунболд,

Шүүгдэгч Д.Э, түүний өмгөөлөгч Т.Баярбат,

Шүүгдэгч Д.З, түүний өмгөөлөгч Г.Бадамханд,

Шүүгдэгч Г.Д, түүний өмгөөлөгч Я.Баярсайхан,

Шүүгдэгч Э.О, түүний өмгөөлөгч Н.Оюунгэрэл,

Шүүгдэгч Т.Ч, түүний өмгөөлөгч Ц.Гүенбат,

Шүүгдэгч Д.Т, түүний өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тайжууд овогт Г.Э, Бэсүд овогт С.Б, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Их мянган овогт Н.Б, Харчуу овогт Э.А, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Д.Х, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Очирт овогт М.Ц, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Манал овогт Э.О, Өөлд овогт М.Н, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Алаг адуун овогт Ш.Т, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бор банди овогт Ж.С, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овогт Д.Д, Боржигон жб овогт Б.Б, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Монгол овогт Д.З, Боржигон овогт Ж.Б, Боржигон Б.А, Өндөрийнхөн овогт Г.Д, Соёмбо овогт О.Б, Хийморьт овогт Д.Э, Боржигон овогт Ц.О, Боржигон овогт Л.Н, Борлууд боржигон овогт Н.Г, Дилав овогт Д.Т, Татар овогт Ныгметийн Маржангүл, Борижгон овогт Э.О, Б.Т.Ч нарт холбогдох эрүүгийн 1741000160080 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Шүүгдэгч Их мянган овгийн Н.Б, Монгол улсын иргэн, 1974 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 43 настай, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Экспорт, импорт, хилийн хорио цээр, стандартын хяналтын хэлтсийн дарга ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Сүхбаатарын дүүргийн 2 дугаар хороо 5 дугаар хороолол 31-64 тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, ял шийтгэл эдэлж байгаагүй, регистрийн дугаар ХА00000000.

2. Шүүгдэгч Харчуу овгийн Э.А, Монгол улсын иргэн, 1979 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, эмэгтэй, 39 настай, дээд боловсролтой, хүнсний технологич мэргэжилтэй, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга ажилтай, ам бүл 4, нөхөр хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо 93-08 тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, ял шийтгэл эдэлж байгаагүй, регистрийн дугаар АЭ00000000.

3. Шүүгдэгч Алаг адуун овгийн Ш.Т, Монгол улсын иргэн, 1971 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Өвөрхангай аймгийн Гучин ус суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, дээд боловсролтой, химийн технологич мэргэжилтэй, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын байгаль орчны улсын байцаагч ажилтай, ам бүл 6, хадам аав, ээж, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Кристал таун хотхоны 803-501 тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, ял шийтгэл эдэлж байгаагүй, регистрийн дугаар ЙМ11111111.

4. Шүүгдэгч Тайжууд овгийн Г.Э, Монгол улсын иргэн, 1970 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Увс аймгийн Зүүнговь суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, дээд боловсролтой, малын эмч мэргэжилтэй, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газар улсын ахлах байцаагч ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Баянгол дүүргийн 3 дугаар хороо Нарны хороолол 1-6 тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, ял шийтгэл эдэлж байгаагүй, регистрийн дугаар ОД1111111.

5. Шүүгдэгч Бэсүд овгийн С.Б, Монгол улсын иргэн, 1982 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, малын эмч мэргэжилтэй, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газар улсын ахлах байцаагч ажилтай, ам бүл 3, эхнэр 2 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Энхжин хотхоны 106-10 тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, ял шийтгэл эдэлж байгаагүй, регистрийн дугаар ЧК88888888.

6. Шүүгдэгч Боржигин овгийн Д.Д, Монгол улсын иргэн, 1983 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 35 настай, дээд боловсролтой, уул уурхайн удирдлага мэргэжилтэй, “Уудам өнөр” ХХК-ийн гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Пумагийн 104 дүгээр байрны 13 тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, ял шийтгэл эдэлж байгаагүй, регистрийн дугаар УД44444444.

7. Шүүгдэгч Боржигон жб овгийн Б.Б, Монгол улсын иргэн, 1993 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, эрэгтэй, 25 настай, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, “Уудам оргил” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Тайм скаур хотхоны 511-801 тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, ял шийтгэл эдэлж байгаагүй, регистрийн дугаар ТА333333333.

8. Шүүгдэгч Монгол овгийн Д.З, Монгол улсын иргэн, 1957 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Говь-Алтай аймгийн Жаргалант суманд төрсөн, 61 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо 31-07 тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, ял шийтгэл эдэлж байгаагүй, регистрийн дугаар УШ55555555.

9. Шүүгдэгч Боржигон ЖБ овгийн Ж.Б, Монгол улсын иргэн, 1966 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд төрсөн, 52 настай, эрэгтэй, дээд боловсролтой, биологич мэргэжилтэй, “Бат буудай” ХХК-ийн ерөнхий захирал ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Дүнжингаравын 105-04 тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, ял шийтгэл эдэлж байгаагүй, регистрийн дугаар ХВ66666666.

10. Шүүгдэгч Боржигон ЖБ овгийн Б.А, Монгол улсын иргэн, 1989 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, санхүүч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Ривер гарден хотхоны 407-301 тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, ял шийтгэл эдэлж байгаагүй, регистрийн дугаарт УШ9999999,

11. Шүүгдэгч Өндөрийнхөн овгийн Г.Д, Монгол улсын иргэн, 1954 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Баянхонгор аймгийн Эрдэнэцогт суманд төрсөн, 64 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүнсний үйлдвэрийн инженер мэргэжилтэй, “Өег” ХХК-ийн ерөнхий захирал ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Вилла виста хотхоны 600-1002 тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, ял шийтгэл эдэлж байгаагүй, регистрийн дугаар ТЗ55555555,

12. Шүүгдэгч Б.Т.Ч, Оросын Холбооны улсын иргэн, 1976 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Оросын Холбооны улсын Улаан-үүд хотод төрсөн, 42 настай, эрэгтэй, дээд боловсролтой, түүхч мэргэжилтэй, “Абсолют Кэш энд Керри” ХХК-ийн менежер ажилтай, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо Төгөл хус хотхоны 14-11 тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, ял шийтгэл эдэлж байгаагүй, регистрийн дугаар ЮП777777777.

13. Шүүгдэгч Бор банди овгийн Ж.С, Монгол улсын иргэн, 1971 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, “Бор банди агро” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Тайм Скуэр хотхоны 511-803 тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, Баянгол дүүргийн шүүхийн 2005 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 88 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 127 дугаар зүйлийн 3-д зааснаар 5 жил хорих ялаар шийтгүүлсэн, регистрийн дугаар ЧИ77777777.

14. Шүүгдэгч Манал овгийн Э.О, Монгол улсын иргэн, 1985 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, санхүүч мэргэжилтэй, “Баатарууд тэнгэр” ХХК-ийн менежер ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо 117-1216 тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, ял шийтгэл эдэлж байгаагүй, регистрийн дугаар ЧД88888888.

15. Шүүгдэгч Өөлд овгийн М.Н, Монгол улсын иргэн, 1988 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Архангай аймгийн Өлзийт суманд төрсөн, 30 настай, эмэгтэй, дээд боловсролтой, бизнесийн эрх зүйч мэргэжилтэй, “Баатарууд тэнгэр” ХХК-ийн менежер ажилтай, ам бүл 3, нөхөр хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо 86а-134 тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, ял шийтгэл эдэлж байгаагүй, регистрийн дугаар АЕ88888888.

16. Шүүгдэгч Соёмбо овгийн О.Б, Монгол улсын иргэн, 1969 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, дээд боловсролтой, мэс заслын эмч мэргэжилтэй, “Ансу хөгжил” ХХК, “Ивээл буудай” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Рапид харш хороолол 27-142 тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, ял шийтгэл эдэлж байгаагүй, регистрийн дугаар ХМ66666666.

17. Шүүгдэгч Хийморьт овгийн Д.Э, Монгол улсын иргэн, 1981 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 17 дугаар хороо 76-53 тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, ял шийтгэл эдэлж байгаагүй, регистрийн дугаар ЧД88888888.

18. Шүүгдэгч Боржигон овгийн Д.Х, Монгол улсын иргэн, 1979 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Завхан аймагт төрсөн, 39 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, “Лут чулуу” ХХК-д менежер ажилтай, ам бүл 4, эх, нөхөр хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Аманхуур хотхоны 33в-13 тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, ял шийтгэл эдэлж байгаагүй, регистрийн дугаар ИЭ7777777.

19. Шүүгдэгч Очирт овгийн М.Ц, Монгол улсын иргэн, 1959 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 59 настай, эрэгтэй, дээд боловсролтой, автын инженер мэргэжилтэй, “Монгол мах эко” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 18 дугаар хороо 4 дүгээр хороолол 50-69 тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, ял шийтгэл эдэлж байгаагүй, регистрийн дугаар ДЭ5555555.

20. Шүүгдэгч Боржигон овгийн Ц.О, Монгол улсын иргэн, 1967 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 51 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, ноосны технологич мэргэжилтэй, “Монтэ аржин” ХХК, “Эрүүл монгол мах эко” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 4, нөхөр 2 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 5 дугаар хороо 10 дугаар хороолол 7-04 тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, ял шийтгэл эдэлж байгаагүй, регистрийн дугаар ЧБ6666666.

21. Шүүгдэгч Боржигон овгийн Л.Н, Монгол улсын иргэн, 1993 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эмэгтэй, дээд боловсролтой, орчуулагч мэргэжилтэй, “Арвай цэцэг” ХХК-д орчуулагч ажилтай, ам бүл 3, эх, охины хамт Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо 7-375 тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, ял шийтгэл эдэлж байгаагүй, регистрийн дугаар УК9999999.

22. Шүүгдэгч Борлууд Боржигон овгийн Н.Г, Монгол улсын иргэн, 1983 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, “Түмэн хүнс” ХХК-ийн хуулийн зөвлөх ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо Энхтайван хотхоны 46а-1602 тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, ял шийтгэл эдэлж байгаагүй, регистрийн дугаар ШВ8888888.

23. Шүүгдэгч Дилав овгийн Д.Т, Монгол улсын иргэн, 1972 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Завхан аймгийн Нөмрөг суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, дээд боловсролтой, технологич мэргэжилтэй, “Улаанбаатар мах экспо” ХХК-ийн ерөнхий менежер ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо 331 дүгээр байрны 1007 тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, ял шийтгэл эдэлж байгаагүй, регистрийн дугаар ИИ77777777.

24. Шүүгдэгч Татар овгийн Н.М, Монгол улсын иргэн, 1962 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 56 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хэл зүйч мэргэжилтэй, “Жи Эс Км” ХХК-ийн дэд захирал ажилтай, ам бүл 4, нөхөр 2 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо 7-05 тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, ял шийтгэл эдэлж байгаагүй, регистрийн дугаар ХП66666666.

25. Шүүгдэгч Боржигон овгийн Э.О, Монгол улсын иргэн, 1980 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, “Шимт гео майнинг” ХХК, “Реворэн транс” ХХК, “Этернопикко” ХХК-ийн гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Тайм таур хотхоны 218-102 тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, ял шийтгэл эдэлж байгаагүй, регистрийн дугаар ХЛ88888888.

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Н.Б нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн даргаар ажиллаж байхдаа Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга Э.Атай бүлэглэн Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Засгийн газрын 12 дугаар байранд 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүртэлх хугацаанд Монгол улсын хилээр хүнсний бүтээгдэхүүн экспортлох, импортлох зөвшөөрөл олгох чиг үүргээ биелүүлэхдээ түргэн муудах болон хүнсний бүтээгдэхүүн экспортлох, импортлох зөвшөөрөл хүссэн аж ахуй нэгжүүдийн зөвшөөрлийг олгохгүй удаах, хясан боогдуулах аргаар хахууль авсан,

Шүүгдэгч Э.А нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн даргаар ажиллаж байхдаа Н.Бтай бүлэглэн Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Засгийн газрын 12 дугаар байранд 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүртэлх хугацаанд Монгол улсын хилээр хүнсний бүтээгдэхүүн экспортлох, импортлох зөвшөөрөл олгох чиг үүргээ биелүүлэхдээ түргэн муудах болон хүнсний бүтээгдэхүүн экспортлох, импортлох зөвшөөрөл хүссэн аж ахуй нэгжүүдийн зөвшөөрлийг олгохгүй удаах, хясан боогдуулах аргаар хахууль авсан,

Шүүгдэгч Д.Д нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газраас “Уудам оргил” ХХК, “Уудам өнөр” ХХК-иар Оросын Холбооны улсаас рапс импортлох импортын мэдэгдэл, Бүгд Найрамдах Хятад Ард улсруу экспортлох экспортын гэрчилгээ авах хүсэлтийг шийдвэрлэхгүй хясан боогдуулсны улмаас аргагүй байдалд орж төрийн үйлчилгээг авахын тулд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн дарга Н.Б, газрын дарга Э.А нарт албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 10 сая төгрөг, 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 3 сая төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 24 сая төгрөгийн хахууль өгсөн,

Шүүгдэгч Б.Б нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газраас “Уудам оргил” ХХК, “Уудам өнөр” ХХК-иар Оросын Холбооны улсаас рапс импортлох импортын мэдэгдэл, Бүгд Найрамдах Хятад Ард улсруу экспортлох экспортын гэрчилгээ авах хүсэлтийг шийдвэрлэхгүй хясан боогдуулсны улмаас аргагүй байдалд орж төрийн үйлчилгээг авахын тулд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн дарга Н.Б, газрын дарга Э.А нарт албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 14 сая, 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 6 750 ам долларын хахууль өгсөн,

Шүүгдэгч Д.З нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газраас “Оюун халиун” ХХК-ийн нэр дээр Бүгд Найрамдах Хятад улсаас үржлийн адуу экспортлох зөвшөөрөл авах хүсэлтийг шийдвэрлэхгүй хясан боогдуулсны улмаас аргагүй байдалд орж төрийн үйлчилгээг авахын тулд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн дарга Н.Б, газрын дарга Э.А нарт албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 1 500 000 төгрөгийн хахууль өгсөн,

Шүүгдэгч Ж.Б нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газраас “Дархан сэлэнгэ говь” ХХК-ийн нэр дээр Бүгд Найрамдах Хятад улсруу хуш модны самрын идээ экспортлох зөвшөөрөл авах хүсэлтийг шийдвэрлэхгүй хясан боогдуулсны улмаас аргагүй байдалд орж төрийн үйлчилгээг авахын тулд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн дарга Н.Б, газрын дарга Э.А нарт албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 500 000 төгрөгийн хахууль өгсөн,

Шүүгдэгч Б.А нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газраас “Бат буудай” ХХК-ийн нэр дээр Бүгд Найрамдах Хятад улсруу рапс экспортлох зөвшөөрөл авах хүсэлтийг шийдвэрлэхгүй хясан боогдуулсны улмаас аргагүй байдалд орж төрийн үйлчилгээг авахын тулд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн дарга Н.Б, газрын дарга Э.А нарт албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 5 сая төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 23 сая төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 4 сая төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 3 600 000 төгрөг хахууль өгсөн,

Шүүгдэгч Г.Д нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газраас “Өег” ХХК-ийн нэр дээр Бүгд Найрамдах Казакстан улсаас цагаан буудаа импортлох зөвшөөрөл авах хүсэлтийг шийдвэрлэхгүй хясан боогдуулсны улмаас аргагүй байдалд орж төрийн үйлчилгээг авахын тулд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн дарга Н.Б, газрын дарга Э.А нарт албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 5 сая төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 11 сая төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 10 сая төгрөгийн хахууль өгсөн,

Шүүгдэгч Т.Ч нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газраас “Абсолют Кэш энд Керри” ХХК-ийн нэр дээр Бүгд Найрамдах Хятад Ард улсаас нарийн ногоо, жимс, жимсгэнэ импортлох зөвшөөрөл авах хүсэлтийг шийдвэрлэхгүй хясан боогдуулсны улмаас аргагүй байдалд орж төрийн үйлчилгээг авахын тулд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн дарга Н.Б, газрын дарга Э.А нарт албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 2 сая төгрөг, 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 2 сая төгрөг, Оросын Холбооны улсаас өндөг импортлохыг тулд 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 2 сая төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 1 780 000 төгрөгийн хахууль өгсөн,

Шүүгдэгч Ж.С нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газраас “Бор банди агро” ХХК-ийн нэр дээр Оросын Холбооны улсаас Бүгд Найрамдах Хятад Ард улсруу рапс реэкспорт хийх зөвшөөрөл авах хүсэлтийг шийдвэрлэхгүй хясан боогдуулсны улмаас аргагүй байдалд орж төрийн үйлчилгээг авахын тулд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн мэргэжилтэн Ш.Тэгвандантай бүлэглэн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн дарга Н.Б, газрын дарга Э.А нарт албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 2 100 000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 2 700.000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 3.600.000 төгрөгийн хахууль өгсөн,

Шүүгдэгч Ш.Тнь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын байгаль орчны улсын байцаагчаар ажиллаж байхдаа бусдад давуу байдал бий болгох зорилгоор Ж.Стай бүлэглэн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газраас “Бор банди агро” ХХК-ийн нэр дээр Оросын Холбооны улсаас Бүгд Найрамдах Хятад Ард улсруу рапс реэкспорт хийх зөвшөөрөл авахын тулд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн дарга Н.Б, газрын дарга Э.А нарт албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 2 100 000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 2 700 000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 3 600 000 төгрөгийн дамжуулан хахууль өгсөн,

Шүүгдэгч Э.О нь хуулийн этгээдийн ашиг сонирхолын төлөө Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газраас “Баатарууд тэнгэр” ХХК, “Хүн од” ХХК-ийн нэр дээр Оросын Холбооны улсруу мах экспортлох зөвшөөрөл авах хүсэлтийг шийдвэрлэхгүй хясан боогдуулсны улмаас аргагүй байдалд орж төрийн үйлчилгээг авахын тулд “Дархан меят фүүдс” ХХК-ийн менежер М.Нарангэрэлтэй бүлэглэн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн дарга Н.Б, газрын дарга Э.А нарт албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 500.000 сая төгрөг, М.Ндамжуулан 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 1 сая төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 500 000 төгрөгийн хахууль өгсөн,

Шүүгдэгч М.Н хуулийн этгээдийн ашиг сонирхолын төлөө Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газраас “Баатарууд тэнгэр” ХХК, “Хүн од” ХХК-ийн нэр дээр Оросын Холбооны улсруу мах экспортлох зөвшөөрөл авах хүсэлтийг шийдвэрлэхгүй хясан боогдуулсны улмаас аргагүй байдалд орж төрийн үйлчилгээг авахын тулд Э.Отой бүлэглэн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн дарга Н.Б, газрын дарга Э.А нарт албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 500 000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 1 сая төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 500 000 төгрөгийн хахууль өгсөн,

Шүүгдэгч О.Б нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газраас “Ансу хөгжил” ХХК, “Ивээл буудай” ХХК-иудын нэр дээр Бүгд Найрамдах Хятад улсруу рапс экспортлох зөвшөөрөл авах хүсэлтийг шийдвэрлэхгүй хясан боогдуулсны улмаас аргагүй байдалд орж төрийн үйлчилгээг авахын тулд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн дарга Н.Б, газрын дарга Э.А нарт албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 5 сая төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 3 700 ам доллар, 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 2 сая төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 4 300 ам доллар, 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 3 200 ам доллар, 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 6 900 ам доллар, 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 4 600 ам доллар, 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 4 000 ам доллар, 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 2 000 ам доллар, 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 2 300 000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 3 250 ам доллар, 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 2 400 ам доллар, 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 3 750 ам доллар, 2017 оны 12 дугаар сарын 07-ны 8 600 ам долларын хахууль өгсөн,

Шүүгдэгч Д.Э нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газраас “Өөдрөг заяа” ХХК, “Их зам транс” ХХК-ийн нэр дээр Бүгд Найрамдах Хятад улсруу түүхий эд экспортлох зөвшөөрөл авах хүсэлтийг шийдвэрлэхгүй хясан боогдуулсны улмаас аргагүй байдалд орж төрийн үйлчилгээг авахын тулд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн дарга Н.Б, газрын дарга Э.А нарт албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдөр 1 600 000 төгрөг, 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 600 000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 3 150 000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 1 400 000 төгрөгийн хахууль өгсөн,

Шүүгдэгч Д.Х нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газраас “Монгол мах эко” ХХК-ийн нэр дээр Бүгд Найрамдах Хятад улсруу мах экспортлох зөвшөөрөл авах хүсэлтийг шийдвэрлэхгүй хясан боогдуулсны улмаас аргагүй байдалд орж төрийн үйлчилгээг авахын тулд “Монгол мах эко” ХХК-ийн захирал М.Цтай бүлэглэн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн дарга Н.Б, газрын дарга Э.А нарт албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 1 380 000 төгрөг, 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 1 440 000 төгрөг, 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 4 сая төгрөгийн хахууль өгсөн,

Шүүгдэгч М.Ц нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газраас “Монгол мах эко” ХХК-ийн нэр дээр Бүгд Найрамдах Хятад улсруу мах экспортлох зөвшөөрөл авах хүсэлтийг шийдвэрлэхгүй хясан боогдуулсны улмаас аргагүй байдалд орж төрийн үйлчилгээг авахын тулд Д.Хгээр дамжуулан Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн дарга Н.Б, газрын дарга Э.А нарт албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 1 380 000 төгрөг, 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 1 440 000 төгрөг, 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 4 сая төгрөг, өөрөө 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 7 сая төгрөг 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 3 500 000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 7 сая төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 6 300 000 төгрөгийн хахууль өгсөн,

Шүүгдэгч Ц.О нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газраас “Нордроуд” ХХК-ийн нэр дээр Бүгд Найрамдах Хятад улсруу самрын идээ экспортлох зөвшөөрөл авах хүсэлтийг шийдвэрлэхгүй хясан боогдуулсны улмаас аргагүй байдалд орж төрийн үйлчилгээг авахын тулд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн дарга Н.Б, газрын дарга Э.А нарт албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 1 сая төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 1 сая төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 1 500 000 төгрөгийн хахууль өгсөн,

Шүүгдэгч Л.Н нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газраас “Хүн од” ХХК-ийн нэр дээр Бүгд Найрамдах Хятад улсруу адууны мах экспортлох зөвшөөрөл авах хүсэлтийг шийдвэрлэхгүй хясан боогдуулсны улмаас аргагүй байдалд орж төрийн үйлчилгээг авахын тулд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн дарга Н.Б, газрын дарга Э.А нарт албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 10 сая төгрөгийн хахууль өгсөн,

Шүүгдэгч Н.Г нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газраас “Грийн гресс ланд” ХХК-ийн нэр дээр Бүгд Найрамдах Хятад улсруу адууны мах экспортлох зөвшөөрөл авах хүсэлтийг шийдвэрлэхгүй хясан боогдуулсны улмаас аргагүй байдалд орж төрийн үйлчилгээг авахын тулд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн дарга Н.Б, газрын дарга Э.А нарт албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 3 сая төгрөгийн хахууль өгсөн,

Шүүгдэгч Д.Т нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газраас “Дорнын говь” ХХК-ийн нэр дээр Бүгд Найрамдах Хятад улсруу мах экспортлох зөвшөөрөл авах хүсэлтийг шийдвэрлэхгүй хясан боогдуулсны улмаас аргагүй байдалд орж төрийн үйлчилгээг авахын тулд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн дарга Н.Б, газрын дарга Э.А нарт Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүртэлх хугацаанд 64 удаагийн үйлдлээр 337 500 000 төгрөгийн хахууль өгсөн,

Шүүгдэгч Н.Мнь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газраас Араб, Татар, Кувейт, Саудын араб улсруу шонхор шувуу экспортлох зөвшөөрөл авах хүсэлтийг шийдвэрлэхгүй хясан боогдуулсны улмаас аргагүй байдалд орж төрийн үйлчилгээг авахын тулд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн дарга Н.Б, газрын дарга Э.А нарт Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2017 оны 08 дугаар сарын 23-ны 7 600 ам доллар, 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр 12 000 ам доллар, 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 8 800 ам доллар, 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 4 400 ам доллар, 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 7 600 ам доллар, 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 3 400 ам доллар, 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 2 400 ам доллар, 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 7 800 ам доллар, 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 12 000 ам долларын хахууль өгсөн,

Шүүгдэгч Н.Э нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн улсын ахлах байцаагчаар ажиллаж байхдаа тус хэлтсийн дарга Н.Б, газрын дарга Э.А нарын бүлэглэн Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Засгийн газрын 12 дугаар байранд 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүртэлх хугацаанд Монгол улсын хилээр хүнсний бүтээгдэхүүн экспортлох, импортлох зөвшөөрөл олгох чиг үүргээ биелүүлэхдээ түргэн муудах болон хүнсний бүтээгдэхүүн экспортлох, импортлох зөвшөөрөл хүссэн аж ахуй нэгжүүдийн зөвшөөрлийг олгохгүй удаах, хясан боогдуулах аргаар хахууль авсан гэмт үйлдэлд дэмжлэгч үзүүлж 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 5 сая төгрөгийн хахууль авсан,

Шүүгдэгч С.Б нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн улсын ахлах байцаагчаар ажиллаж байхдаа тус хэлтсийн дарга Н.Б, газрын дарга Э.А нартай бүлэглэн Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Засгийн газрын 12 дугаар байранд 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүртэлх хугацаанд Монгол улсын хилээр хүнсний бүтээгдэхүүн экспортлох, импортлох зөвшөөрөл олгох чиг үүргээ биелүүлэхдээ түргэн муудах болон хүнсний бүтээгдэхүүн экспортлох, импортлох зөвшөөрөл хүссэн аж ахуй нэгжүүдийн зөвшөөрлийг олгохгүй удаах, хясан боогдуулах аргаар хахууль авсан гэмт үйлдэлд дэмжлэгч үзүүлж 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 5 сая төгрөгийн хахууль авсан,

Шүүгдэгч Э.О нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газраас “Налгар тариалан” ХХК-ийн нэр дээр Бүгд Найрамдах Хятад Ард улсруу рапс экспортлох зөвшөөрөл авах хүсэлтийг шийдвэрлэхгүй хясан боогдуулсны улмаас аргагүй байдалд орж төрийн үйлчилгээг авахын тулд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн дарга Н.Б, газрын дарга Э.А нарт Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2017 оны 10 дугаар сарын 29-ний 2 300 000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 2.800.000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Н.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Миний бие 1974 онд Улаанбаатар хотод төрсөн бөгөөд Орос 3 дугаар сургуульд бүрэн дунд боловсрол эзэмшээд, Монгол Улсын Их Сургуулийн эрх зүйн ангийг амжилттай сурч төгссөн. Би 1995 оноос буюу нэгдүгээр курсээсээ эхлэн “Хай фай сиди шоп”-ийг үүсгэн байгуулж, өнөөдрийг хүртэл 21 жилийн хугацаанд бизнес эрхэлж байна. Энэ хугацаанд мөн 98.9 фм радиог мөн үүсгэн байгуулсан ба 2014-2015 онуудад Плэй тайм амьд хөгжмийн наадам зэргийг зохион байгуулан дуу хөгжмийн салбарт өөрийн хувь нэмрийг оруулж ирсэн. Үүнээс гадна Сүхбаатар дүүргийн Иргэдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдон 2012 оноос эхлэн ажилласан. Одоо эхнэр, хүүхдийн хамт амьдардаг. Энэ албанд 2016 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Мэргэжлийн хяналтын байгууллагад Э.А даргатай нэг өдөр томилогдсон. Авлигатай тэмцэх газрын байцаагч нар 12 дугаар сарын 7-ны өдөр миний ажлын өрөөнд орж ирж Прокурорын бичгийг үзүүлж, намайг саатуулсан, энэ үед маш их хямарч, өөрөөсөө ичих болсон. Миний өрөөнөөс мөнгө гарч ирсэн гэдэг нь үнэн. Мөрдөгч, прокурор хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэх байх гэж бодсон. Миний бие 1 сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан. Авлигатай тэмцэх газар байцаалт авах үед би мэдүүлэг өгөөгүй. Харин 2018 оны 11 дүгээр сарын 17-ний өдөр миний бие өөрийн бүх хэргийг хүлээх талаар н.Батжаргал прокурорт болсон явдлын талаар өөрийнхөө зүгээс бүгдийг мэдүүлж, зарим зүйлийг шалгуулах хүсэлтийг албан ёсоор гаргасан. Гэтэл тухайн үед татгалзсан хариу өгсөн. Өнөөдөр миний бие шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн үйлдсэн хэргийн гэм бурууг хүлээн зөвшөөрч гаргасан үйлдлээсээ маш их ичиж байгаагаа илэрхийлмээр байна. Би компаниудыг дэмжиж ажиллаад хариуд нь мөнгө авсан нь үнэн. Харин хясан боогдуулсан зүйл байхгүй. Миний эцэг, эх намайг ийм замаар хүмүүжүүлээгүй. Намайг ямар хүн бэ гэдгийг аж ахуй нэгжүүд болон хамтран ажилладаг байгууллагууд мэднэ. Хүмүүс мөнгө өгч байхад авсан нь миний буруу, би мөнгө аваагүй байсан бол эдгээр хүмүүс эрүүгийн хариуцлага хүлээхээр энд ингээд зогсохгүй байсан. Өөрийн гаргасан энэ үйлдэлдээ ухамсарлан дүгнэлт хийж байна. Иймд хэргийг шударгаар шийдвэрлэж өгнө үү, шүүхээс гарсан шийдвэрийг миний бие биелүүлэх болно...” гэв.

Шүүгдэгч Э.А нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2014 оноос Мэргэжлийн хяналтын газарт хэлтсийн даргаас газрын дарга хүртэл дэвшин ажилласан. Яллах дүгнэлтээр намайг Баярсайханы бусдаас авлига авсан гэх үйлдэлд намайг бүлэглэсэн, хясан боогдуулсан гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Миний хувьд иргэд, аж ахуйн нэгжээс ирсэн хүсэлтүүдийг зохих албан тушаалтнуудад цохож, хуваарилдаг. Тухайн хүсэлтийн дагуу өгч байгаа бичгүүдэд би гарын үсэг зурдаггүй, ямар нэг гэрээ байгуулдаггүй. Мөн аж ахуйн нэгж болон иргэдээс нэг ч удаа мөнгө авч байгаагүй. Үүнээс гадна яллах дүгнэлтэд дурдсан 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 7-ны өдөр хүртэлх хугацаанд миний бие ажлын 58 хоног ажилласан. Энэ хугацаанд би Солонгос улсад өвчний улмаас хагалгаанд орсон, мөн амралттай, томилолттой байсан хугацаануудыг оруулсан байгаа. Би Н.Баас тодорхой хэмжээний мөнгө авсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ намайг прокуророос буруутгаж байгаа шиг тийм их хэмжээний мөнгө би хэзээ ч аваагүй. Миний хувьд ийм хэрэгт холбогдсондоо маш их харамсаж, ичиж, гэмшиж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Үүнээс гадна энэ хэрэгт манай дүү нарын өөрсдийн хөрөнгөөрөө урьдчилгаа төлж, 8 хувийн зээлээр авсан байрыг битүүмжилсэн. Намайг төрийн албанд ажилладаг учраас баталгаа болгож миний нэрээр зээл авсан. Манай дүүгийн нөхөр харин энэ зээлийн хамтран зээлдэгч байгаа. Тус байрыг би хөрөнгө орлогын мэдүүлэгтээ тодорхой тайлбарлаж, мэдүүлсээр ирсэн. Бас манай ээжийн 36 сарын цалин буюу тэтгэвэрт гарахдаа авсан машиныг шилжилт хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлсэн байгаа. Эдгээрийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү. Одоо би ам бүл, 5-13 насны хоёр хүүхдийн хамт амьдардаг. Ийм хэрэгт холбогдсондоо маш их харамсаж байна...” гэв

Шүүгдэгч Н.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Прокурорын яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Улсад ажиллах хугацаандаа хясан боогдуулсан мөнгө авсан зүйл байхгүй. Би төрийн байгууллагад 17 жил үүнээс “Мэргэжлийн хяналтын байгууллага”-д 10 жил ажиллаж байна. Би энэ хугацаанд хууль зөрчиж байсан удаагүй. Үнэнч шударгаар ажиллаж ирсэн. Манай байгууллагад аж ахуйн нэгж, иргэд бичиг баримтаа бүрдүүлээд хүсэлтээ өгсөн бол 14 хоногийн дотор хариуг өгдөг. Үүнээс хэтрэх ямар ч боломж байхгүй. Э.А, Н.Б дарга нарын хувьд надад энэ хүсэлтийг удаашруул, хурдан шийд гэх зэрэг даалгавар өгч байгаагүй. Тэгэх ч эрх байхгүй. Би хэн нэгнээс авлига гэж ямар нэгэн мөнгө авч байгаагүй бөгөөд өг гэж шаардаж байсан удаагүй. Харин төрийн байгууллагад ажиллаж байсан байгаа хүмүүс хоорондоо мөнгө өгч, авах, зээлэх тохиолдлууд гардаг. С.Бөөс ийм л байдлаар 5 сая төгрөг зээлсэн. Үүний хариуд ямар нэгэн хууль бус зүйл огт хийгээгүй. Шударгаар шийдвэрлэж өгнө үү ...” гэх мэдүүлэг.

Шүүгдэгч С.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Шүүхэд хүндэтгэл үзүүлж байна. Улсын яллагчийн зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Н.Б, Э.А нартай нийлж бусдыг хясан боогдуулах замаар хахууль авсан гэх гэмт хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тэдгээрт дэмжлэг үзүүлдэг гэсэн нь ямар ч үндэслэлгүй. Миний Мэргэжлийн хяналтын байгууллагад 10 дахь жилдээ ажиллаж байна. Энэ хугацаанд ямар нэг хууль бус зүйл хийж байгаагүй бөгөөд ажилдаа идэвх зүтгэлтэй ажиллаж ирсэн. Үүнийг маань үнэлээд намайг дэвшүүлэн ажиллуулсан гэж ойлгож байгаа. Н.Э бид хоёр ямар нэгэн хууль бус зөрчсөн үйлдэл хийгээгүй. Тухайн үед мөнгөний хэрэг байсан учраас Н.Б даргаас авсан 5 сая төгрөгийг зээлээд буцаагаад өгнө гэсэн байсан. Н.Э бид хоёр ажил үүргийн хувиар хүсэлтүүдийг удаах, илүү материал шаардах зэрэг ямар нэгэн хууль бус үйлдэл хийж байгаагүй. Үүнийг эдгээр хүмүүс хэлэх байх. Иймд надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

Шүүгдэгч М.Ц нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Манай компани Бүгд Найрамдах Хятад Ард Улс руу мах экспортолдог. Ингэхдээ Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас бичиг гаргуулан авсан байх шаардлагатай байдаг ба уг бичиг нь мах экспортлоход авч буй зөвшөөрөл биш юм. Миний бие Д.Х гэх хүнийг энэ хэрэгт холбогдоход хүргэсэн. Д.Х нь манай байгууллагад ажилладаггүй, нэг оффист хамт ажилладаг хүн юм. Тухайн үед би хөдөө орон нутагт ажилтай байсан учраас зөвшөөрөл авахын тулд Д.Хгээр хүнд юм дамжуулан өгөх шаардлагатай байгаагаа хэлэн, дамжуулан өгөхийг гуйсан. Үүнээс үүдэн Д.Хг уг хэрэгт татан оролцуулсан. Энэ нөхцөл байдлыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу харж үзнэ үү хэмээн хүсэж байна. Уг хэрэгт хясан боогдуулсан үйлдэл болсон нь үнэн. Миний бие 2016 оны 12 дугаар сард өөрийн компанийг худалдан авч ажиллуулж эхэлсэн бөгөөд мах экспортлох талаар бичиг Мэргэжлийн хяналтын газраас авахын тулд ажилтнаа явуулахад өдрийн турш хүлээсэн боловч даргыгаа ирж уулзаарай гэж мэргэжлийн хяналтын байгууллагын ажилтан хэлсэн байсан. Ингээд миний бие очиж уулзах үед “...Н.Б надад бичиг гаргуулахад ханштай байдаг учраас та энэ мөнгийг өг...” гэж хэлсэн. Тухайн үед би хэлсэн мөнгийг нь өгсөн. Би энэ мөнгийг өгөх үедээ ашиг олох зорилгоор өгөөгүй. Түргэн муудах бараа учраас экспортод гаргахын тулд тээврийн хэрэгсэл хөлсөлсөн байсан бөгөөд тухайн тээврийн хэрэгслийн сул зогсолтын мөнгө төлөх, гэрээнд заасан хугацаанаас хожимдох зэрэг нөхцөл байдал үүсэж байсан. Миний бие төрийн үйлчилгээ авах зорилгоор хясан боогдуулсан нөхцөл байдалд хахууль өгөх болсон...” гэв.

Шүүгдэгч Д.З нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөрмонголын Өөртөө засах орны компанитай үржлийн адуу хилээр гаргах тухай гэрээ байгуулсан. Ингээд манай байгууллагын зүгээс 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Мэргэжлийн хяналтын газрын ажилтанд дээрх гэрээ байгуулсантай холбогдуулан холбогдох материалаа бүрдүүлэн өгсөн. Ингээд 10 хоногийн дараа очиж уулзах үед цохолт хийх боломжгүй гэх хариу өгсөн. Юу болсон талаар лавлахад 2017 оны 5 дугаар сарны 01-ний өдрийг хүртэл амьд адуу хилээр гаргахыг зогсоосон учраас 5 дугаар сарын 01-ний өдрөөс хойших хугацаанд ирэх талаар Мэргэжлийн хяналтын газрын ажилтан хэлсэн. Үүнээс хойш Н.Б даргатай 5 дугаар сарын 3-ны өдрөөс 5 дугаар сарын 4-ний өдөр орчмын үед уулзахад “...адуу гаргахгүй байгаа, мөн сонгууль болж байгаатай холбоотой ажил ихтэй байгаа учраас та намар ирээрэй, энэ хүртэл таны асуудлыг шийдвэрлэх боломжгүй...” гэж хэлсэн. Ингээд 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр бүх бичиг баримтаа дахин бүрдүүлж өгсөн. Н.Б даргатай уулзаад “...холбогдох материалаа бүрдүүлж өгсөн байгаа учраас одоо зөвшөөрөл гарна биздээ...” гэж хэлэхэд. Н.Б дарга “...гарахгүй байгаа, та бичиг баримтаа буцааж ав...” гэсэн хариу өгсөн. Үүнээс хойш 10 гаруй хоногийн дараа Н.Б даргатай дахин өөрийн биеэр биечлэн уулзахаар очсон юм. Уулзах болсон шалтгаан нь Бүгд Найрамдах Хятад Ард Улсын түншүүд мөн бараагаа хурдан авах талаар шаардсан Адууны цусны шинжилгээ хийлгэхэд бараг 1 сар болдог, тарилга хийлгэх зэрэг маш их ажиллагаатай байдаг. Тухайн цусыг мэргэжлийн эмч авч хариу гарах хүртэл нэлээдгүй ажиллагаа, хугацаа шаардагддаг маш хүндрэлтэй, адууг тусгай зориулалтын автомашинд ачиж явдаг зэрэг нөхцөл байдлыг бүрдүүлсэн байсан учраас уулзах болсон. Уулзах үедээ “ах нь чамд хэдэн төгрөг өгье...” гэж хэлсэн. Үүнээс хойш 3-4 хоногийн дараа Н.Б “...та надад нөгөө мөнгөө өгөөч...” гэж хэлсэн учраас би 1.500.000 төгрөг өгсөн. Энэ тухай Н.Б даргад хандан ажил бүтэмжтэй байх талаар асуухад тамга дарах хүнийг мэдэхгүй байгаа талаараа тайлбарласан. Ингээд миний зүгээс Н.Б даргад өгсөн 1.500.000 төгрөгөө буцааж авах талаар хэлээд 1.000.000 төгрөгийг буцааж авсан ба үлдэгдэл 500.000 төгрөгийг маргааш өдөр нь ирж аваарай гэсэн. Н.Баас мөнгө буцааж авах гэж 5-6 удаа очсон боловч 12 дугаар сарын 07-ны өдөр 500.000 төгрөг өгсөн...” гэв.

Шүүгдэгч О.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...би 2013 оноос эхлэн Мэргэжлийн хяналтын байгууллагатай, энэ авлигажсан асуудалтай тэмцэж ирсэн. Хэдэн жилийн дараа хэвлэлийн бага хурал хийж, сайтуудад нийтлэлээ мөнгө төлж тавиулж байсан. Гэтэл намайг нэр хүндэд халдсан гэж гэмт хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн. Түүнээс хойш хашраад би АТГ-д нэрээ нууцалсан мэдээлэл хүртэл хүргүүлсэн. Одоо энэ хэргийг миний өгсөн мэдээллээр шалгаж эхэлсэн гэж ойлгож байгаа. Миний хувьд Н.Бд мөнгө өгөхгүйгээр ажлаа бүтээх гэж их хичээсэн. Гэвч ажил төрөл маань хугацаа тулгамдаад аргагүй байдалд орж мөнгө өгсөн. Иймд намайг гэмт хэргээ өөрөө зохих байгууллагад ирж мэдүүлсэн гэж үзэх үндэслэлтэй ...” гэв.

Шүүгдэгч Э.О нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Миний хувьд аргагүй байдалд орж хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Харин М.Нбол Н.Бд мөнгө өгч байгаа талаар огт мэдээгүй. Тийм учраас түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Үнэн зөвөөр шийдэж гэдэгт итгэж байна...” гэв.

Шүүгдэгч М.Ннь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...би Э.О захирлын Мэргэжлийн хяналтын газар Баярсайхан даргад хүргэж өг гэсэн зүйлийг хүргэж өгснөөс өөр зүйл хийгээгүй. Тухайн хүргүүлсэн зүйл дотор юу ч байсныг мэдээгүй. Битүү баглаа боодолтой эд зүйл байсан...” гэв.

Шүүгдэгч Ж.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй...” гэв.

Шүүгдэгч Б.Ань шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй...” гэв.

Шүүгдэгч Ж.Т нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би гэмт хэрэг үйлдсэн талаараа сайн дураараа өөрөө мэдүүлсэн. Хийсэн хэрэгтээ дүгнэлт хийж, хариуцлага хүлээн ажлаасаа хүсэлтээ өгч чөлөөлөгдсөн. Иймд эрүүгийн хариуцлага оногдуулахдаа энэ байдлыг минь харгалзан үзнэ үү...” гэв.

Шүүгдэгч Д.Д нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй...” гэв.

Шүүгдэгч Б.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй...” гэв.

Шүүгдэгч Ц.О нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би үйлдсэн гэмт хэрэгтээ маш их харамсаж байна. Би нөхөр, бага насны гурван хүүхдийн хамт амьдардаг. Иймд миний хувийн байдлыг харгалзан үзэж эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Н.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Авлигатай тэмцэх газраас авлига өгсөн гэх гэмт хэрэгт холбогдуулан намайг дуудаагүй байхад гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэрэг үйлдсэнээ илэрхийлэн шалгуулах болсон. Би анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэгт холбогдсон зэрэг нөхцөл байдлыг минь харгалзан үзэж шийдвэрлэж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Л.Н нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Гэмт хэрэг үйлдсэндээ харамсаж байна. Миний хувийн байдлыг харгалзан үзэж эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү гэв...” гэв.

Шүүгдэгч Д.Х нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...би Цагаанбаатар ахыг гуйсан учраас Мэргэжлийн хяналтын байгууллагад албан бичгийг нь хүргэж өгч байсан. Баярсайханд дугтуйтай зүйлийг хэд хэдэн удаа хүргэж өгсөн. Э.Атай уулзаж байгаагүй. Надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Д.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй...” гэв.

Шүүгдэгч Г.Д нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй...” гэв.

Шүүгдэгч Э.О нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй...” гэв.

Шүүгдэгч Т.Ч нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй...” гэв.

Шүүгдэгч Д.Т нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан үзэж эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү ...” гэв.

Шүүгдэгч Н.М нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би үйлдсэн гэмт хэрэгтээ маш их гэмшиж байна. Өөрийн хахууль өгсөн үйлдэлтэй холбогдуулан Авлигатай Тэмцэх Газрын дарга н.Энхжаргалд албан тоот хүргүүлж байсан. Улмаар мөрдөн шалгах ажиллагааны явцад өөрийн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч илчлэн ирсэн. Иймд эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Ж.С нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Д.Тын гэрт нэгжлэг хийсэн тэмдэглэл: “...серийн дугаар бүхий 100 долларын 26 ширхэг дэвсгэртийг хураан авав...” гэх тэмдэглэл /1хх 26-28/,

Шүүгдэгч Д.Тын Самсунг эетжи 7 маркийн гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл: “...Би өнөөдрийг хүртэл ойролцоогоор 450 машин гаргасан. 337.5 сая төгрөг өгөө биздээ. Энэндээ бичиг хийгээд өгчих. Би энийг ямар өөрөө авчихдаг гэж бодоод байна уу. Чи хэнд хэдэн төгрөг өгдөг нь надад хамаагүй. Миний ажил саадгүй явах хэрэгтэй байна. Гэхдээ би одоо чамд үүнээс хойш нэг ч төгрөг өгөхгүй...” гэх тэмдэглэл /1хх 43-45/

Шүүгдэгч Н.Бы оршин суух Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Жаргалан хотхоны 5-11 тоот байранд нэгжлэг хийсэн тэмдэглэл, нэгжлэгээр хураан авсан эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 53-63/

2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Жаргалан хотхоны 5-11 тоотоос хураан авсан сейфэнд нэгжлэг хийсэн тэмдэглэл: “...сейфийг нээлгэхэд дотроо 1 хаалгагүй тавиур, 1 шургуулгатай, сейфийн доод талын шалан дээр 2 ширхэг хар өнгийн гялгар ууттай 20.000 төгрөгийн дэвсгэртүүд байх ба уут тус бүртээ 32 ширхэг /резинээр ороосон 60 боодол , Хаан банкны 5017, вип теллер 1801 гэх тэмдэглэгээтэй цаасан боодол, 20170904 гэх тэмдэглэгээтэй цаасан 1 боодол, 05 sep 2017 гэх тэмдэглэгээтэй цаасан 21 боодол/ нийт 64 боодол байв. ...сейфийн хаалгагүй тавиурын дээд хэсэгт байсан Хаан банкны “теллер 5112,3148 гэх тэмдэглэгээтэй 3, вип теллер 5174, 4517 гэх тэмдэглэгээтэй 2, вип теллер 5212, 4523 гэх тэмдэглэгээтэй 1 цаасан боодолтой 20.000 төгрөгийн дэвсгэртүүд буюу нийт 6 боодол 20.000 төгрөгийн дэвсгэртүүд байсан ба нийт 12.000.000 төгрөг байв. ...мөн 100 дэвсгэртээр 3 боодол буюу 3000 ширхэг америк доллар, нэг боодол хятад улсын юань цаасан боодолтой байлаа. ...мөн хэтэвч дотроос 100 дэвсгэртээр 9 боодол буюу 900 ширхэг америк доллар, 4 ширхэг 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр гэсэн он сартай хятад улсын юань 400 ширхэг, задгайгаар 100 дэвсгэртээр 63 ширхэг, 50 дэвсгэртээр 4 ширхэг, 20 дэвсгэртээр 18 ширхэг, 10 дэвсгэртээр 21 ширхэг, 5 дэвсгэртээр 8 ширхэг, 1 дэвсгэртээр 7 ширхэг нийт 7.117 америк долларыг хураан авав...” гэх тэмдэглэл /1хх 63-64/,

Гэрч Ч.Энхбат нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...би Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс Төрийн захиргаа удирдлагын газрын даргаар томилогдон ажиллаж байна. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга Э.А, Хорио цээр стандартын хяналтын хэлтсийн дарга Н.Б нартай 2016 оны 09 дүгээр сараас хойш нэг байгууллагад цуг ажиллаж байна. Э.Агийн ажил үүргийн хувьд Монгол улсын бүх хилийн боомтуудад хяналт тавьж, бодлого чиг үүргээр хангах, ажлын уялдаа зохицуулалтыг хийх, Монгол улсын хилээр орж, гарч байгаа Экспорт, импортын бараа бүтээгдэхүүнд хяналт тавих, Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас бусад гадаадын хил хорио цээрийн хяналтын байгууллагуудтай уялдаа холбоотой хамтран ажиллах бодлого чиглэлийн баримт бичгийг боловсруулах цаашид хэрхэн хамтарч ажиллах талаар санал оруулах, дээрээс нь өөрийн бүтцэд байгаа хоёр хэлтсийн байцаагч хаагч нарт өдөр тутмын хяналт тавих, ажлын чиг үүргээр хангаж ажиллах эрх, үүрэгтэй. Н.Бы хувьд Хил хорио цээр стандартын хяналтын хэлтсийн өдөр тутмын ажлыг зохион байгуулж явуулах, Экспортын гэрчилгээ, импортын мэдэгдэл олгох хуудсанд гарын үсэг зурж баталгаажуулах, аж ахуй нэгж байгууллага, иргэдээс ирсэн албан бичиг, хүсэлт гомдлыг хуулийн хугацаанд шийдвэрлэх, түүнд хяналт тавих, улсын байцаагч нарт шалгаж шийдвэрлэх талаар цохолт хийх эрх, үүрэгтэй албан тушаалтан. Н.Бы хэлтэст ажиллаж байгаа улсын ахлах байцаагч, улсын байцаагч нарын хувьд Мал, амьтан тэдгээрийн гаралтай түүхий эд бүтээгдэхүүнд хяналт тавих чиг үүрэгтэй улсын байцаагч 2, ургамал, ургамлын гаралтай бүтээгдэхүүнд хяналт тавих чиг үүрэгтэй улсын байцаагч 2, эм био бэлдмэл тэдгээрийн гаралтай бүтээгдэхүүнд хяналт тавих улсын байцаагч 1 ажиллаж байна. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Экспорт, импорт хилийн хорио цээрийн хяналтын газар нь, газрын дарга 1, хэлтсийн дарга 2, улсын ахлах байцаагч, байцаагч нар 10, нийт 13 хүний орон тоотой ажиллаж байна. Манай байгууллага нь босоо удирдлагатай Монгол улсын шадар сайдын харьяанд шууд хамаардаг. Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт аж ахуй, нэгж байгууллагаас ирүүлж буй хүсэлтийн 50 орчим хувийг хилийн хорио цээртэй холбоотой бичиг эзэлдэг. Албан бичгийн хувьд Ерөнхий газрын даргаас Хил хорио цээрийн хяналтын газрын даргад, газрын даргаас хэлтсийн даргад, хэлтсийн даргаас улсын байцаагч гэсэн шат дамжлагаар дамжиж очдог. Бид журамдаа бол хүсэлт гаргаж байгаа аж ахуй нэгж байгууллага нь бичиг баримтын бүрдлийн хувьд ямар нэгэн зөрчилгүй бол Экспортын гэрчилгээ, импортын мэдэгдэл олгох шаардлага хангасан аж ахуй нэгжид 24-72 цагийн хугацаанд зөвшөөрөл олгох Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын журам батлагдаж гарсан. Бичиг баримтын бүрдэл дутуу бол бусад яам, агентлаг, аймаг орон нутгийн харьяа байгууллага зэргээс тодруулж байж шийдвэрлэдэг. Өргөдөл гомдол, албан бичиг шийдвэрлэлтийн мэдээ нэг цэгийн үйлчилгээнээс 14 хоногийн дотор гарч тухайн хяналтын газруудад танилцуулагддаг...” гэх мэдүүлэг /2хх 57-58/,

Гэрч Б.Хосбаяр нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...би тус байгууллагад 2011 оны 12 дугаар сард Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт Хилийн мэргэжлийн хяналтын газарт Экспорт, Импортын хяналтын хэлтсийн даргаар ажиллаж байгаад 2014 оны 05 дугаар сард үүрэгт ажлаас чөлөөлөгдөж, Гаалийн ерөнхий газрын Гаалийн зөрчил, гэмт хэрэгтэй тэмцэх газрын даргаар ажиллаж байгаад Шүүхийн шийдвэрийн дагуу 2016 оны 03 дугаар сард буцаад Экспорт, Импортын зохицуулалтын хэлтсийн даргаар томилогдсон. Манай газар нь 2 хэлтэстэй. Үүнээс миний хариуцдаг хэлтэс нь буюу Экспорт, Импортын зохицуулалтын хэлтэс нь гадаад худалдааны бодлогын чиг үүргийг хариуцаж ажиллаж байна. Үндсэндээ хорио цээртэй холбоотой дүрэм, журам боловсруулах, УИХ, ЗГ, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Шадар сайд болон Хүнс хөдөө хөдөө аж ахуйн яам зэрэг гадны болон бусад төрийн байгууллагуудтай бодлогын хэмжээнд хамтарч ажилладаг. Дээрх байгууллагуудаас ирүүлсэн хугацаатай болон бусад үүрэг даалгаврын биелэлтийг хангаж ажилладаг. Мөн Монгол улсын хилийн байнгын болон түр ажиллагаатай 26 боомт дээр хяналт тавьж ажиллаж байгаа мэргэжлийн хяналтын хэлтэс, албадыг удирдлагаар хангаж ажилладаг. Харин Н.Бы хэлтсийн хувьд Экспорт, импортын гадаад худалдаанд оролцож байгаа иргэн аж ахуй нэгжид гэрчилгээ, мэдэгдэл олгох. Энэ нь бол өдөр тутам хийгдэж байдаг нэлээд ачаалалтай ажил байдаг. Мөн эрсдэлийн хянан магадалгаа хийдэг хэлтэс. Газрын даргын хувьд хоёр хэлтсийг нэгдсэн удирдлагаар хангаж ажиллах, үндсэн чиг үүрэгтэй. Өдөр тутам иргэд, байгууллагаас ирүүлж буй албан бичигт, хүсэлтэд цохолт хийх. Ажлын байрны тодорхойлолтод заасан бусад чиг үүргийг хэрэгжүүлдэг. Мал амьтан, ургамал болон тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хяналт шалгалтын хуульд зааснаар экспортын гэрчилгээ, импортын мэдэгдлийг Н.Бы хэлтсээс олгодог. Тухайн гэрчилгээ, мэдэгдлийг олгохдоо бичиг баримтыг үндэслэж олгодог. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн Б/217 дугаартай тушаалын дагуу Н.Быг эзгүйд /ээлжийн амралт, өвчтэй, албан ёсны чөлөөтэй байх үед/ экспортын гэрчилгээ, импортын мэдэгдэлд гарын үсэг зурж хянаж баталгаажуулах эрхтэй байсан. Уг тушаалын дагуу Н.Быг 2017 оны 08 дугаар сард ээлжийн амралтаасаа 10 орчим хоног эдлэх үед нь экспортын гэрчилгээ, импортын мэдэгдэлд гарын үсэг зурж баталгаажуулж ажилласан. Өөрөөр жил гарангын хугацаанд Н.Быг эзгүйд түүний өмнөөс гарын үсэг зурсан асуудал байхгүй байх. Экспортын гэрчилгээ, импортын мэдэгдэлд гарын үсэг зурахдаа иргэд, аж ахуй нэгж байгууллагаас гэрчилгээ буюу үнэт цаасны хураамж гэж экспортын гэрчилгээнд 10.000 төгрөг, импортын мэдэгдэлд 5.000 төгрөгийг төрийн сангийн дансанд тушааж гүйлгээний хуудсаа манай байгууллагад тушаадаг. Өөрөөр иргэд, аж ахуй нэгж байгууллагаас мөнгө авч гарын үсэг зурах ямар ч хууль, журам байхгүй. Бичиг баримтын бүрдэл нь бүрэн тохиолдолд яагаад гэрчилгээ, мэдэгдлийг нь олгоод явуулчхаж болдоггүй байсан талаар би мэдэхгүй байна. Тэр байтугай бид иргэд, байгууллагад чирэгдэл учруулах битгий хэл харин ч эсрэгээрээ зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж байх ёстой байгууллага шүү дээ. Манай газрын ажлыг хүндрэлтэй байна гэж иргэд, байгууллагаас надад маш олон хүн хэлж байсан. Танай газар яагаад ийм болчхов гэж ярьдаг байсан. Энэ байдлыг нь би дотоодын хурал дээр хэлж бид иргэдэд муухай харагдаад байна шүү маш олон байгууллага, иргэдээс биднийг шүүмжилж байна гэдгийг хэлдэг байсан. Тухайн үед миний үг цуурай болоол үлдэж байсан. Сүүлдээ би ч юм хэлэхээ больсон доо. Манай газар чинь цомхон ш дээ гурван дарга, 10 байцаагчтай. Би урд нь Н.Бы ажиллаж байгаа хэлтсийн даргаар болон Э.Агийн ажиллаж байгаа газрын даргаар ажиллаж байсан. МХЕГ-ын тоо бүртгэлээр ороод даргаар цохогдоод хувиарлагдаад манай газарт ороод ирсэн материал, хүсэлттэй танилцаад улсын байцаагч нарт хуваарилж цохолт хийх ажил бол хүнд ажил биш, бидний хийх л ёстой ажил. Тэр дор нь уншиж танилцаад харьяалах хэлтсийн дарга болон байцаагч нарт цохолт хийх ёстой. Харин ингээд байцаагч нар дээр материал удаж байна уу, шийдвэрлэгдэхгүй асуудал байгаа эсэхэд газар, хэлтсийн дарга нар нь байнга хяналт тавьж ажиллах ёстой. Хугацаа удсан бол шахах, шийдвэрлэгдэхгүй асуудалд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч байх ёстой. Экспортын гэрчилгээ, импортын мэдэгдлийг байцаагч нар бичээд хэвлээд гарын үсэг зурахад бэлэн болгоод оруулаад ирдэг. Түүнийг нь хянаад гарын үсэг зурахад ямар ч хүндрэлтэй асуудал байхгүй. Олон дунд ганц нэг алдаатай зүйл орж ирэх тохиолдол гардаг. Тэрийг нь газар дээр нь дор нь засуулаад л асуудлыг нь шийдвэрлэдэг...” гэх мэдүүлэг. /2хх 59-60/,

Гэрч Э.Солонгоо нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Манай байгууллагад Ургамал, ургамлын гаралтай түүхий эд бүтээгдэхүүнд гэрчилгээ, мэдэгдэл бичдэг Э.Уламбаатар бид хоёр байгаа. Ингээд иргэд, байгууллагаас ирүүлсэн хүсэлтийг шийдвэрлэж гэрчилгээ, мэдэгдлийн хуудсанд гарын үсэг зуруулж баталгаажуулахаар хэлтсийн дарга Н.Бы өрөөнд оруулж өгдөг. Н.Б дарга ганцаараа байгаа зарим тохиолдолд тэр дор нь гарын үсгээ зураад баталгаажуулж өгдөг. Заримдаа хүнтэй үедээ ширээн дээр тавьчих гээд аваад үлддэг. Нөгөө материалаа авах гэж ирсэн иргэд нь надаас болон Уламбаатараас гэрчилгээ, мэдэгдлээ авъя гэж нэхдэг. Тэр үед би гэрчилгээг чинь, мэдэгдлийг чинь хэвлэж гаргаад гарын үсэг зуруулахаар даргад өгсөн. Даргаас гарч ирээгүй байна, та нар өөрсдөө ороод уулз гэдэг шаардлагыг тавьдаг. Ингээд иргэд өөрсдөө Н.Б даргатай орж уулзаад удалгүй гэрчилгээ, мэдэгдэл дээрээ гарын үсэг зуруулчихсан бариад ирдэг. Тэгэхээр нь би хүлээж аваад тамга даруулж өгөөд явуулдаг. Бүх аж ахуй нэгж байгууллага дээр ингэдэггүй. Маш олон тонн жимс импортлохоор хүсэлт өгсөн аж ахуй нэгж байгууллагын хэмжээг багасга гээд гарын үсэг зурахгүй наанаа тавьчих гээд ширээн дээрээ тавиулдаг. Би тэрийг нь аж ахуй нэгж байгууллагад нь хэлдэг. Аж ахуй нэгжийн удирдлага нь Н.Б даргатай орж уулзаад зарим нэг нь гарын үсэг зуруулчихсан, зарим нь хэмжээг нь багасга гэж байна гээд гэрчилгээгээ бариад ирдэг. Ямар хүнийх нь хэмжээг багасга гээд байдгийг би ойлгодоггүй. Нөгөө аж ахуй нэгжүүдийн удирдлагууд нь болохоор мэргэжилтэн бид надруу уурлаж бухимдаад хэцүү байдаг. Дарга багасга гэсэн болохоор аргаггүй эрхэнд хэмжээг нь багасгаж гэрчилгээ, мэдэгдэл гардаг байсан. Надад авлига авах шаардлага байхгүй. Би төрийн ажлыг иргэдэд хүргэх гэж сууж байгаа болохоос авлига авах гэж суугаагүй. Э.А, Н.Б нарыг авлига, хээл хахууль авч байхыг би хараагүй. Гэхдээ хүмүүсийн ярьж байхыг сонсоход танай энэ дарга нар чинь хэцүү хүмүүс юм аа, төрийн ажлыг буруу талаас нь хийх юм аа гэж надад ярьж байсан. Миний хувьд би мэдэхгүй, уул нь энэ чинь төрийн алба шүү дээ гэдэг тайлбарыг өгч байсан. Н.Б, Э.А дарга нарт мөнгө өгч байж гэрчилгээ, мэдэгдэлд гарын үсэг зуруулсан хүмүүсийн талаар би мэдэхгүй. 2017 оны 08 дугаар сарын үед би Н.Б даргын өрөөнд ороход 50 орчим насны нэг эрэгтэй хүнтэй нэлээн ууртай сууж байсан. Тэгээд намайг өрөөнд нь ороод гарах хугацаанд тэр хүн Н.Б даргад хандаад чи мөнгө л авахгүй юм бол олгохгүй юм байна л даа, би явдаг газраар чинь явна гэж уурлаж байхыг би нэг удаа сонссон. Өөрөөр хүмүүсийн хэлж ярихыг сонсоогүй. Н.Б, Э.А дарга нар намайг шилжиж ирэхэд уг албан тушаал дээрээ ажиллаж байсан. Намайг анх ирэхэд л иргэдийн хүсэлтийг тухай бүр нь цохолт хийгээд өгөхгүй хугацаа алдаж нэлээн олон хонуулж байгаад байцаагч нартаа өгдөг байсан. Шийдвэрлэх хуулийн хугацаа нь 14 хоног байдаг гэтэл нэлээн олон хоног нь өнгөрчихсөн, зарим нь бүр 14 хоногийн хугацаа нь хэтэрчихсэн материал өгдөг. Н.Б, Э.А дарга нарт хугацаандаа материалаа өгч байгаач гэхээр цохоод амжихгүй байнаа гэдэг хариулт өгдөг. Хаанаа яаж цохоод бичиг нь бидэнд ирэхгүй удаад байдаг юм мэдэхгүй байна. Тэгээд л нөгөө аж ахуй нэгж нь бөөн уур бухимдал болоод хэл ам хийгээд явдаг...” гэх мэдүүлэг /2хх 67-68/,

Шүүгдэгч Н.Бы албан өрөөнд нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл: “...2017 оны 12 дугаар сарын 07-ний өдөр Засгийн газрын 12 дугаар байрны 4 давхар 432 тоот Н.Бы албан өрөөнд нэгжлэг хийсэн “сандал дээр суулгахад зүүн хөлийн оймсны шилбэ хэсгээр эд зүйл товойж харагдсан тул гаргаж өгөх талаар хэлэхэд гаргаж өгөлгүй 30 орчим секунд байсны дараа боодолтой гадаад валют, мөнгөн дэвсгэртийг гаргаж өгөв. Америк доллар хуучны шар дэвсгэрт 11 ширхэг мөн шинэ дэвсгэрт 75 ширхэг байсныг хураан авав. ...хар куртикний баруун дотор талын халааснаас 10 000 төгрөгийн дэвсгэрт 30 ширхэг, 20 төгрөгийн дэвсгэрт 25 ширхэг нийт 800 000 төгрөг гарч ирснийг хураан авав.../О.Б 8 600/” гэх тэмдэглэл /1хх 97-100/,

Н.Бы тэмдэглэлийн дэвтэрт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 78-80/,

Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Рапид харш хотхоны 6А-105 тоот байранд  хийсэн, Э.Золзаяагийн гэрээс нэгжлэгээр хураан авсан мөнгийг сери дугаараар дугаарласан тэмдэглэл /1хх 153-165, 169-177/,

Гэрч Ц.Бямбадорж нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...:Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас зөвшөөрөл гаргах хугацаа нь 15 хоног хүртэл байдаг гэсэн. Хүсэлт хүлээн авдаг хүмүүс нь тэгж хэлж байсан. Дарга гарын үсэг зурчих юм бол тань руу утасдаж хэлнээ л гэдэг байсан. Н.Б гэдэг дарга дээр уддаг. Миний хүсэлт шийдэгдэлгүй 15 хоночихоор нь Н.Б дээр орж уулзаж байсан ба 2 удаагийн хүсэлт дээр хоёулан дээр нь удсан болохоор Н.Б дээр орж уулзаж байсан. Одоо хариугаа аваагүй байгаа сүүлийн хүсэлтийн хувьд 2017 оны 12 сарын 07-нд Н.Б руу утсаар ярьж яасан талаар асууж байсан. Хоёр дахь удаагаа орж уулзахдаа харин “та нар 15 хонож байхад зөвшөөрөл гаргаж өгөхгүй байна” гэж ам зөрсөн тал бий...” гэх мэдүүлэг /2хх 165-166/,

Эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл, тогтоол /2хх 26-56/,

Шүүгдэгч Ж.Б нь мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр мэдүүлэхдээ: “...Би өөрөө хөдөөгүүр болон Хятад улсаар ажилтай явж ирээд 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 11 цагийн орчим Мэргэжлийн хяналтын ерөнхий газар ороод Н.Бы өрөөнд орж уулзаад манай бичиг хаана байна гэсэн. Тэгсэн чинь Н.Б гаргаж ирээд Улаанбаатар байцаагч дээр цохож өгсөн. Би цохогдсон хүсэлтээ Улаанбаатар байцаагчид өгчхөөд гараад явсан. Гадуур явж байгаад үдээс хойш нь ирээд гэрчилгээгээ аваад гарын үсэг зуруулахаар Н.Бы өрөөнд дахин орсон. Тэгээд гэрчилгээг Н.Баар гарын үсэг зуруулах гээд ширээн дээр нь тавьсан чинь гараараа дохиод юмаа /мөнгө/ өг гээд байсан. Тэгэхээр нь би халаасандаа байсан 500 000 төгрөгийг өгсөн чинь Н.Б болилдоо, дэмжээд байхад чинь гэсэн. Н.Быг тэгж хэлэнгүүт миний уур хүрээд энэ одоо дэмжлэг үү гэж хэлчхээд уурлаад өрөөнөөс нь гараад явсан. Яагаад 500 000 төгрөг өгсөн гэхээр уг авсан гэрчилгээ маань 1 вагон самрын идээг Хятад руу экспортлох гэрчилгээ байсан...” гэх мэдүүлэг /3хх 140-142/,

Шүүгдэгч Б.Ань мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр мэдүүлэхдээ: “...би хэзээнээс мөнгө нэхэж мөнгө өгч эхэлсэн талаар бол сайн санахгүй байна. 10 сар гаргаад мөнгө нэхээд мөнгө өгч эхэлсэн санагдаж байгаа юм. 2017 оны 10 сарын 17-ны өдөр 5 сая төгрөгийг аавын данснаас гаргасан нь хуулганаас харагдаж байгаа. Мөн 2017 оны 10 сарын 23-ны өдөр 2 сая төгрөгийг авч өгсөн. Өмнө мэдүүлэг өгөхдөө 2.4 сая төгрөг гэж андуурч хэлсэн байна лээ. 2017 оны 11 сарын 24-ний өдөр уг данснаас 4 250 000 төгрөгийг авч 20 вагонд 4 сая төгрөг өгсөн юм. Өмнө мэдүүлэхдээ 18 вагон 3.6 сая төгрөг андуурсан байна лээ. Үлдэх 250 000 төгрөгийн тэмдэгтийн хураамжид илүү авч би төлсөн. 2017 оны 11 сарын 29-ний өдөр 4 сая төгрөгийг данснаас авч энэ өдөр 18 вагоны 3 600 000 төгрөгийг Баярсайханд мөн өгсөн. Өмнө 10 вагоны 2 сая төгрөг өгсөн андуурч мэдүүлсэн байна. Нийт 4 удаагийн үйлдлээр 14.6 сая төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг /3хх 148-150/,

 Шүүгдэгч Г.Д нь мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр мэдүүлэхдээ: “...би 2017 оны 09 дүгээр сард Казакстан улс руу явж будаа оруулж ирэхээр болсон юм. Яах вэ дээ эд нар чинь бизнес хийе гэхээр дандаа л саад, тээг тавьдаг байхгүй юу. Надад бол шууд мөнгө цаас өг гэж хэлээгүй. Би Казакстан руу явж ирчхээд будаа оруулж ирье гэхэд Н.Б нь зөвшөөрөхгүй байсан. Н.Бы тавьж байгаа шаардлага нь нийлүүлж байгаа үйлдвэр дээр нь очиж шалгалт хийнэ, тэгээд дүгнэлтээ гаргаж байж болно гээд байсан. Тэгэхээр нь би Н.Бтай уулзъя гээд дуудаад кафед 2017 оны 10 дугаар сард уулзсан. Тэр үед Н.Б нь манай хүүхэд сургууль төгсөх гээд байна, хэдэн цаас хэрэгтэй байна гэсэн. Тэгэхээр чамд хэд хэрэгтэй юм бэ гэхэд 25 сая төгрөг хэрэгтэй байна гэж байсан. Би бол дотроо хэзээ ч надад буцаж ирэхгүй гэдгийг мэдэж байсан. Би нэг дор 25 сая төгрөгийг өгч чадахгүй ээ, эхний ээлжинд 5 сая төгрөгийг өгье, дараа нь 10 сая төгрөгийг өгье гэсэн. Хамгийн гол нь би Казакстан улсаас будаагаа оруулж ирэх хэрэгтэй байна гэсэн. Тэгэхэд Н.Б нь за тэр болно оо, харин будаа оруулж ирсний дараа будаанд ямар нэг асуудал гарвал тантай ярих юм байхгүй шүү гэж байсан. Би 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Баярсайханы ажил дээр нь очоод 5 сая төгрөгийг бэлнээр өгсөн. Үүнээс хойш өнөөдөр Н.Бы ажил дээр нь очоод 10 сая төгрөгийг өгсөн нь үнэн. Казакстан улсаас 14 вагон будаа буюу 1 000 гаран тонн будаа оруулж ирээд дотооддоо борлуулаад эхэлчихсэн байгаа. Будааны хувьд асуудалтай юм ёстой байхгүй. Будаагаа шинжилгээнд өгсөн чинь сайн гарсан байна лээ. Би өмнө мэдүүлэг өгөхдөө 2017 оны 11 сарын 10-ны өдөр 11 сая төгрөгийг Баярсайханы өрөөнд өгснөө хэлэхээ мартсан байна лээ...” гэх мэдүүлэг. /3хх 157-160/,

Шүүгдэгч Т.Чнь мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр мэдүүлэхдээ: “...Тэгээд Н.Бтай очиж уулзаад яагаад Хятад улсаас импортолж болохгүй байгаа юм бэ гэхэд хэр их хэмжээгээр оруулах юм, ямар жимс ногоо оруулах юм, наадах чинь хэцүү асуудал байна, тэгэхдээ тусалж болох байхаа, хэдэн төгрөг өгөх юм бэ гэсэн. Тэгэхээр нь би Н.Бд импортын мэдэгдэл бүрд 500 000 төгрөг өгье гэсэн чинь бага байна, мэдэгдэл бүрд 2 саяыг авна гэхээр нь би за за гээд толгойгоо дохиод үнийн дүн дээр тохирсон. Тэгээд 2017 оны 09 сарын 06-ны орой 18 цагийн үед Н.Бтай утсаар ярьж 13 хорооллын Натурын дунд замаар яваад ир гэсний дагуу машины зогсоол дээр зогсож байхад ирээд миний машинд суусан ба хүсэлт өгсөн байгаа гээд тохирсон 2 сая төгрөг өгсөн ба маргааш нь гэрчилгээ гарсан. ...2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр би өөрөө Н.Бы өрөөнд орж уулзаад бэлнээр 2 сая төгрөг өгөөд хүсэлт дээрээ гарын үсэг зуруулчхаад гараад явсан. ...2017 оны 10 сард нь Оросын Холбооны улсаас өндөг оруулж ирэхээр хүсэлт өгсөн. Хүсэлт өгсний дараа буюу 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр би Н.Бы өрөөнд орж уулзаад туслаачээ гэсэн чинь тогтсон ханш буюу 2 сая төгрөгөө нэхсэн. Тэгээд би бэлнээр 2 сая төгрөг гарт нь өгөөд хүсэлт дээрээ зуруулаад гарсан. Түүнээс хойш 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Бүгд Найрамдах Хятад Ард улсаас импортоор хүнсний бүтээгдэхүүн оруулж ирэхээр хүсэлт аваачиж өгсөн. Хүсэлтийг Н.Б тэр өдөрт нь цохолт хийж өгөөд импортын мэдэгдэл гаргасан. Тэгээд би маргааш нь буюу 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Н.Бтай утсаар ярьж байгаад Жаргалан хотхоны хажууд хүрээд ир гэхээр нь 1 780 000 төгрөгийг аваачиж өгсөн. Тухайн үед нь бэлэн мөнгөгүй үе таарсан учраас байгаа мөнгөө л аваачиж өгсөн...” гэх мэдүүлэг. /3хх 180-183/,

Шүүгдэгч Ж.С нь мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр мэдүүлэхдээ: “...2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 7 вагоны 466 тонн рапсыг Оросын Холбооны улсаас Бүгд Найрамдах Хятад Ард улсруу дамжуулан тээвэрлэх экспортын гэрчилгээ гаргуулахаар хүсэлт өгсөн. Тус 7 вагон дээр 1 вагоныг 300 000 төгрөгийн ханшаар тогтоож 2 100 000 төгрөгийг О.Тэгвандангаар дамжуулж Н.Бд өгсөн. 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр өгсөн экспортын гэрчилгээн дээрх 7 вагоны импортын мэдэгдлийг гаргуулах хүсэлтийг 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр өгсөн. Импортын мэдэгдэл дээр мөнгө өгөх шаардлага байдаггүй. Учир нь вагон хилээр ороод ирчихсэн учраас мэдэгдлийг бичихээс өөр аргагүй байдаг. 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 9 вагоны 533 тонн импортын мэдэгдэл гаргуулахаар хүсэлт өгсөн ба тус 9 вагоны экспортын гэрчилгээг гаргуулахаар 2 700 000 төгрөгийг О.Тэгвандангаар дамжуулж Н.Бд өгсөн.

2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 12 вагоны 877 тонн импортын мэдэгдэл гаргуулах 2 хүсэлт өгч 12 вагоны 3 600 000 төгрөгийг 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр О.Тэгванданд өгч Н.Бд өгүүлсэн.

2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 11 вагон 741 тонн импортын мэдэгдэл гаргуулах хүсэлт өгөөд 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр экспортын гэрчилгээ гаргуулах хүсэлт өгсөн. Тус экспортын гэрчилгээн дээр мөнгө төгрөг өгсөн асуудал байхгүй. Учир нь Улаанбаатар төмөр зам нь тээврийн хөлсөө нэмсэн. Тээврийн хөлс нэмэгдэж надад ашиггүй, шаталт гарсан тул мөнгө өгч чадахгүй гэдгээ О.Тэгванданд хэлсэн. Үндсэндээ 3 удаагийн үйлдлээр нийт 8 400 000 төгрөгийг хээл хахуулийг өгсөн. ...Бор банди агро ХХК нь миний өөрийн үүсгэн байгуулсан компани байгаа юмаа. Компанийн үйл ажиллагааг явуулж байж ашиг олно, ашиг олж байж гэр бүлээ тэжээнэ. Тиймээс өөрийн хувийн ашгийн төлөө хээл хахуульд мөнгө өгсөн. Хээл хахууль өгөөгүй бол ажил зогсоно, мөн компани маш их хэмжээний мөнгөний алдагдал, төлбөрт унах байсан...” гэх мэдүүлэг /3хх 198-202/,

Шүүгдэгч Ш.Тнь мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр мэдүүлэхдээ: “...Би Э.А болон Н.Б нартай ямар нэгэн ах дүү найз нөхдийн холбоо байхгүй. Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт ажилд ороод мэдэх болсон. Э.А нь манай газрын дарга байгаа юм. Н.Б нь хилийн хорио цээр стандартын хэлтсийн дарга байгаа юм. Би өөрөө Н.Б даргын харьяа хэлтэст байдаггүй учраас тэр бүр харьцаад байдаггүй. Миний уугуул нутаг маань Өвөрхангай аймаг байгаа юм. Өвөрхангай аймгийн танил залуу Ж.С 2017 оны 08 сарын сүүлээр манай ажил дээр ирээд “Рапс” Хятад руу гаргах гэсэн юмаа, Хятадын талаас өөрийнхөө “Борбанди Агро” ХХК-раа зөвшөөрлөө авчихсан одоо Монгол талаас танай Хорио цээрийн стандартын хэлтсээс гэрчилгээ гаргуулж авах ёстой байдаг юм байна. Анх удаа өөрөө гаргах гэж байгаа болохоор сайн мэдэхгүй байна, асууж лавлаад өгөөч, мөн гэрчилгээ гаргуулахад мөнгө өгдөг гэж хүмүүс яриад байна, мөнгө өгөхгүй бол гэрчилгээ нь гардаггүй гэж байна, өгөх ёстой юмыг нь өгөөд гаргуулчихмаар байна гэсэн . Мөн хүмүүсийн ярианаас нэг вагон рапсд 300 000 төгрөг өгдөг гэсэн яриа байна гэсэн. Энэ тухай яриаг бид 2 ажлаас гараад хоол идэнгээ ярилцсан. ...би Н.Б дарга руу өөрөө ороод миний танил хүн рапс Хятад руу гаргах гэж байгаа юм байна, Хятад талаасаа зөвшөөрлөө авчихсан гэж байна, одоо яах ёстой вэ гэж асуусан чинь Н.Б дарга, рапсыг гаргахад хэцүү, цаад компанийнхаа Хятадаас авсан гээд байгаа зөвшөөрлийг харуулаа, харж байгаад болъё гэсэн. Ингээд би Хятадаас авсан зөвшөөрлийнх нь хуулбарыг Ж.Саас аваад Н.Б даргад харуулаад, одоо яах ёстой вэ, миний танил хүн гуйгаад байгаа юмаа гэдгээ хэлсэн чинь рапс урагшаа гаргахад аж ахуй нэгжүүд өрсөлдөөнтэй л байдаг юм даа гээд байсан. Тэгэхээр нь би Н.Б дарга нэг вагон рапсыг 300 000 төгрөгөөр бодож мөнгө өгье гэж цаад компанийнх нь хүмүүс санал болгосон юмаа болох юм уу гэсэн. Тэгсэн чинь Н.Б дарга албан бичгээр хүсэлтээ гаргах ёстой, ямар ч байсан хүсэлтээ өгчих, материалыг нь харж байж болно гэсэн. Түүнээс хойш “Борбанди Агро” ХХК нь журмын дагуу хүсэлтээ 2017 оны 09 сарын сүүлээр өгсөн шиг санаж байна. Хүсэлт өгснийх нь дараа нь би удаагүй Н.Б даргын өрөө рүү ороод “Борбанди Агро” ХХК-ны материалыг нь харсан уу гэж асуухад судална гэсэн. Тэгэхээр нь тэр өдрөө би дахиад үдээс хойш нь орж асуухад судаллаа, боломжтой материал байна гэсэн. Тэрнээс хойш удаагүй цохолт хийгдээд 3 хоногийн дотор гэрчилгээ нь гарсан. Тэгээд 2017 оны 10 дугаар сарын 13-ны орчим Ж.С над руу утсаар яриад ажил дээр хүрээд ирээч гэхээр нь яваад очтол 7 вагоны мөнгө гэж 2 100 000 төгрөгийг задгайгаар өгсөн. Тэр мөнгийг нь өдөрт нь Н.Б даргын өрөөнд оруулж гарт нь бэлнээр өгсөн. Түүнээс хойш 2017 оны 10 сарын сүүлээр Ж.С над руу дахин утсаар яриад рапсын гэрчилгээ гаргуулах хүсэлтээ дахиад өгчихлөө шүү гэхээр нь тэр өдөр нь би Н.Б дарга дээр ороод “Борбанди Агро” ХХК хүсэлт өгсөн гэж байна, танд хүсэлт нь орж ирсэн үү гэж асуусан. Н.Б дарга хүсэлт орж ирсэн, цохолт хийгээд явуулсан байгаа шүү гэсэн. Гэрчилгээ гарангууд Ж.С над руу утсаар яриад хэлдэг. Тэгэхээр нь би Ж.Саас мөнгийг нь аваад Н.Б даргад өгдөг. Сүүлд 9 вагоны мөнгө гэж 2 700 000 төгрөгийг би Н.Б даргад 2017 оны 11 сарын 03-ны орчим өрөөнд нь оруулж өгсөн. 2017 оны 11 сарын 10-ны орчим Ж.С над руу утсаар дахиад хүсэлт өгсөн талаар хэлсэн бөгөөд би Н.Б дарга руу орж дахиад хүсэлтээ өгсөн байна шүү гэж сануулж хэлсэн. Хэд хоногийн дараа Н.Б дарга өөрөө над руу утсаар яриад “Борбанди Агро” ХХК-ийх 12 гарсан шүү гэсэн. Би ойлгохдоо дахиад 12 вагон рапсийн гэрчилгээ гарчихлаа гэж ойлгосон. Гарчихлаа гэдгээс хойш 2017 оны 11 сарын 16-ны орчим Ж.Саас 12 вагоны 3 600 000 төгрөгийг аваад мөн Н.Б даргын өрөөнд нь оруулж өгсөн. Нийт “Борбанди Агро” ХХК нь 3 удаа гэрчилгээ гаргуулж, би 3 удаа Н.Б даргад хахуулийн мөнгө өгсөн. 1 вагоныг 300 000 төгрөгөөр бодохоор нийт 28 вагоны 8 400 000 төгрөгийг хахуульд өгсөн байна...” гэх мэдүүлэг /3хх 211-214/,

Шүүгдэгч О.Б нь мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр мэдүүлэхдээ: “...Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дээрх эрх бүхий албан тушаалтнуудын үйлдэл нь угаасаа хэрээс хэтэрсэн байсан юм. Бизнес эрхлэгч бид нарыг хясан боогдуулдаг нь үнэн. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын экспорт, импорт хорио цээрийн хяналтын газрын дарга Э.А, мөн хэлтсийн дарга Н.Б нар нь тусгай зөвшөөрлийг гаргаж өгөхгүй өөр дээрээ дараад байлгадаг. Аж ахуй, жижиг дунд үйлдвэр эрхэлдэг бидний болон манай компани бас бус олон компаниудын эрх ашгийг хясан боогдуулж заавал мөнгө өгөхгүй л бол хилээр экспорт хийх зөвшөөрөл өгөхгүй, гарын үсэг зурахгүй хугацаа алдуулж, хүндрэл учруулж байдаг учраас бид нар амьжиргааны үйл ажиллагаагаа хэвийн явуулж ар гэрээ тэжээхийн тулд яах ч аргагүй байдалд ордог учраас нэхсэн мөнгийг нь өгдөг нь үнэн юмаа. Хэрэв үнэхээр л хууль журмын дагуу бичиг баримт, чөлөө зөвшөөрөл маань гардаг бол өнөөдөр би авлига өгсөн гээд мэдүүлэг өгөөд байж байхгүй, хүнд суртлыг дийлэхгүй тулдаа мөнгө өгсөн ба манай компаниас гадна маш олон аж ахуй нэгжүүд байгаа. Миний хувьд өнөөдөр гэхэд 105 вагоныг гаргахын тулд Н.Бд 8600 доллар-ийн хахууль өгч зөвшөөрөл гаргуулахаар тохиролцсон юм. Би тухайн мөнгийг Ард кинотеатрын хойд талд байрлах Уянга-Эрдэнэ валют арилжааны төвөөс ам.доллар худалдаж авч 10-11 цагийн хооронд өрөөнд нь уулзаж тухайн мөнгийг өгсөн. Би газрын дарга Э.Атай уулзаад байдаггүй, шууд Н.Бтай уулзаад хахууль болгож мөнгөө өгөөд явчихдаг юм. Н.Б нь Э.Атай мөнгөө хувааж авдаг байх. Би ерөнхийдөө миний тооцоогоор 50 орчим сая төгрөгийг зөвшөөрөл авахын тулд хэлтсийн дарга Н.Бд хахууль болгож өгсөн байгаа, нарийн тоог сайн хэлж мэдэхгүй байна. Тодорхой нарийн яривал: 2017 оны 09 сарын 18-ны өдөр Н.Бд 50 вагоныг гаргахын тулд 5 сая төгрөг, 2017 оны 10 сарын 10-ны өдөр 9.200.000 төгрөгийг ам.доллароор 3.700 доллар, 2017 оны 10 сарын 12-ны өдөр 2 сая төгрөг, 2017 оны 10 сарын 20-ны өдөр 58 вагон рапс ургамалд 4300 доллар, 2017 оны 10 сарын 24-ний өдөр 40 вагон гаргахын тулд 3.200 доллар, 2017 оны 10 сарын 31-ний өдөр 75 вагонд 6.900 доллар, 2017 оны 11 сарын 06-ны өдөр 57 вагонд 4600 доллар, 2017 оны 11 сарын 13-ны өдөр 50 вагонд 4000 доллар, 2017 оны 11 сарын 16-ны өдөр 25 вагонд 2000 доллар, 2017 оны 11 сарын 24-ний өдөр 13 вагонд 1000 доллар зэргийг өгсөн байхаа, нарийн тооцоогоо санахгүй байдаг. Би дээр хэлсэнчлэн рапс ургамлын 1 вагоны нэгж үнийг нь 200.000 төгрөг, 1 вагон самрыг 2 сая төгрөгөөр тус тус бодож хэдэн вагон гаргаж гэж байна түүгээрээ хаа тааралдсан банк, валют арилжааны газраар орж ам.доллар авч Н.Бтай очиж уулздаг юмаа...” гэх мэдүүлэг /4хх 20-26/,

Шүүгдэгч Д.Э нь мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр мэдүүлэхдээ: “...Н.Бд хээл хахуульд өгсөн 3 сая төгрөгийг би өөрийн Хаан банкин дахь 5112083441 тоот дансанд байсан цалингийн үлдэгдэл мөнгөнөөс зарлага хийж аваад Н.Бд өгсөн мөнгө байгаа юмаа. Дансны хуулгаар харагдах байхаа. Н.Баас өмнөх дарга нарыг байхад гэрчилгээ гаргуулах ажил ямар ч саадгүй, хүндрэл бэрхшээлгүй зүгээр явдаг байсан. Н.Б дарга болсны дараа эхэндээ гайгүй явж байгаад 2017 оны 02 сараас эхэлж гэрчилгээ гарахгүй удаашрах болсон. Тэгээд Н.Бы өрөөнд орж уулзаад яагаад бичиг баримтаа бүрэн бүрдүүлж өгчхөөд байхад гэрчилгээ гарахгүй байгаа юм бэ? гэж асуухаар Н.Б ахад нь мөнгө хэрэгтэй болоод байна, хэдэн төгрөг өгчхөөч гэж шууд хэлдэг байсан. Түүнээс гэрчилгээн дээр тогтсон ханш зааж нэхэж байгаагүй. Ахад нь тэдэн төгрөг хэрэгтэй байна гээд мөнгөнийхөө хэмжээг хэлчихдэг. Мөн машинаараа ийшээ тийшээ хүргээд өгчих гэхээр нь би хүргэж өгдөг байсан. Тэр үедээ буюу гадуур явж байхдаа Н.Бд бэлнээр өөрийнх нь хэлсэн мөнгийг нь өгдөг байсан. Тухайлбал: 2017 оны 02 сард 1 000 000 төгрөгийг гадуур өөрийг нь нэг тийшээ хүргэж өгөх гэж явж байгаад бэлнээр өгч, 2017 оны 04 сард бас л гадуур Н.Быг машинаараа хүргэж өгөх гэж явж байгаад 1 000 000 төгрөгийг бэлнээр, 2017 оны 06 сард бас гадуур явж байгаад машиндаа 1 000 000 төгрөгийг, 2017 оны 07 дугаар сард бас л гадуур явж байгаад 600 000 төгрөгийг, 2017 оны 10 сарын 10-ны өдөр бэлнээр 3 000 000 төгрөгийг өрөөнд нь, 2017 оны 11 сарын дундуур шиг санаж байна. Яг хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна. Н.Б утсаараа над руу залгаад ахын дүү чи Зоос гоёлын урд талын шилэн Улаанбаатар банкны урд талын хоолны газарт хүрээд ирээч гэхээр нь би өөрийн эзэмшлийн 6188УНИ улсын дугаартай Альфард маркийн машинтайгаа явж очоод машиндаа Н.Бтай уулзаад 1 400 000 төгрөгийг өгчхөөд явсан. Дээрх мөнгөнүүдийг би өөрөөсөө, хувиасаа гаргаж өгч байсан. 5040152529 тоот данс нь касс Б.Оюунтуяагийн дансны дугаар байгаа юм. Би хэрэгтэй үедээ Б.Оюунтуяад хэлээд өөрийнхөө данс руу мөнгө шилжүүлж авдаг. Олон газартай харилцдаг болохоор мөнгө шилжүүлэх утгыг нь касс Б.Оюунтуяа надаас асуудаг. Тэгээд би ч гэсэн төөрөлдөхгүйн тулд Н.Бд өгөх мөнгөө Баярсайхан гэсэн утгаар авдаг. 5026580734 тоот данс нь ах Д.Саранбаатарын данс байгаа юм. 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр ах Д.Саранбаатараас мөнгөний хэрэгтэй байна гэж хэлээд авсан ба 3 000 000 төгрөгийг нь Н.Бд өгсөн мөнгө байгаа юмаа...” гэх мэдүүлэг /4хх 58-64/,

Гэрч Б.Оюунтуяа нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...5040152529 тоот данс руу зуучлалын хөлсөө хүмүүс шилжүүлдэг. Тэр мөнгөнөөс Д.Э шаардлагатай үедээ надад хэлээд өөрийнхөө данс руу шилжүүлж авдаг. кассын дансаар орж байгаа болон гарч байгаа мөнгөний гүйлгээний утгыг заавал бичих шаардлагатай байдаг. Д.Э руу мөнгө шилжүүлэх бүрдээ ямар утгаар шилжүүлэх талаар өөрөөс нь асуугаад хэлсэн мөнгийг өөрийнх нь хэлсэн утгаар шилжүүлдэг...” гэх мэдүүлэг /4хх 65/,

Шүүгдэгч Д.Х нь мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр мэдүүлэхдээ: “...би нийтдээ 3 удаа Н.Бд гэрчилгээ гаргуулахаар мөнгө өгсөн. 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Н.Б өөрөө хар өнгийн Ланд 200 маркийн суудал нь гялгар ууттайгаа байсан машинтай манай “Монгол эко мах” ХХК-ний оффис дээр буюу Хан-Уул дүүргийн 15-р хороо Хаансвилл хотхоны хажууд ирээд над руу утсаар залгаад ажил дээр чинь ирчихлээ гэсэн. Тэр үед М.Ц захирал өөрөө ажил дээрээ байсан бөгөөд Н.Быг мөнгө авахаар ирсэн талаар нь М.Ц захиралд хэлэхэд 1 380 000 төгрөгийг надад өгсөн. Тэр мөнгийг нь би Н.Бд бэлнээр нь дугтуйнд хийж боодолтой өгсөн. Н.Б М.Ц захиралтай уулзаад дулааны аргаар боловсруулсан махны 1 кг бүрээс 60 төгрөгөөр тооцож мөнгө авна гэж тохирсон юм шиг байна лээ. Нарийн асуудлыг нь би мэдэхгүй байна. 2017 оны 07 сард дулааны аргаар боловсруулсан 7 тонн үхрийн мах, 16 тонн ямааны мах экспортолсон. Ингээд 60 төгрөгөөр тооцоод үзэхээр нийт 23 тонн маханд 1 380 000 төгрөг болж байгаа. 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр би Н.Бы өрөөнд 1 440 000 төгрөг байсан. Тус мөнгийг би М.Ц захирлын надад хадгалуулсан өөрийнх нь мөнгөнөөс авч өгсөн. Мөн 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр би 4 000 000 төгрөгийг Н.Бы өрөөнд өгсөн. Тус мөнгийг мөн адил М.Ц захирлын надад үлдээсэн байсан ба өөрийнх нь мөнгөнөөс гаргаж өгсөн. Үндсэндээ би нийт 6 820 000 төгрөгийг Н.Бд өгсөн байна. 2017 оны 09 дүгээр сарын 13-наас хойш дахиж “Монгол эко мах” ХХК-ний экспортын гэрчилгээг гаргуулахаар МХЕГ-руу очоогүй. Учир нь М.Ц захирал шинээр М.Цацрал гэх хүнийг менежерээр ажилд авсан ба М.Цацрал нь МХЕГ-ын бичиг баримтыг нь хөөцөлдөх болсон. Түүнээс хойших болсон процессыг би мэдэхгүй. Миний хувьд Лут чулуу ХХК-ний менежерээр ажилладаг...” гэх мэдүүлэг /4хх 77-78/,

Шүүгдэгч М.Ц нь мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр мэдүүлэхдээ: “...2017 оны 08 болон 09 дүгээр сард би хөдөөгүүр мал мах аваад явж байсан бөгөөд Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас гэрчилгээ гаргуулах ажлыг Д.Хд даалгаад явсан. Тэгээд Д.Х нь хүсэлтийг өгөхдөө, хүсэлт дээр өөрийгөө дэд захирал Д.Х гэж бичээд гарын үсгээ зураад өгч байсан. Тухайн үед би Энхсолонго гэх хүүхдийг менежерээр ажилд аваад гэрчилгээний асуудлыг хөөцөлдүүлсэн чинь, энэ чинь бүтэхгүй юм байна, бичиг өгчихөөр хариу хэлэхгүй дараад суугаад байна, бичиг хэргээс нь асуухаар дарга дээр байна гээд, дарга нь дараад суугаад байна гэж над руу утсаар ярих болсон. Тэгэхээр нь би Д.Х рүү утсаар яриад чи, өөрөө наад асуудлаа хариуцаад шийдүүл гэж хэлсэн. Түүнээс хойш Д.Х өөрөө хүсэлтээ бичээд хөөцөлдөөд явсан. Би хөдөөгүүр мал махаа цуглуулаад Улаанбаатар хот руу орж ирэхдээ Н.Бтай уулзахаар Д.Хг дагуулаад өрөөнд нь очсон. Намайг ирж уулз гэдэг асуудлыг Н.Б Д.Хд хэлж явуулсан байсан. Ингээд би Д.Хтэй хамт Н.Бы өрөөнд анх орж уулзаад, яагаад гэрчилгээ гаргахгүй удаад байгаа юм бэ, та нар арай л хүнд сурталтай байна шүү, би 67 хүн хариуцаж ажилуулаад ажлын байраар хангаж байна, цагаан цаасан дээр хараар бичсэн хууль байгаа шүү, та нар мөнгө аваад байгаа чинь буруу шүү, би энэ журмаар чинь явж чадахгүй шүү гэж хэлсэн чинь Н.Б за за шийднэ, бичиг баримтаа бүрэн бүрдүүлээд ир гэж хэлээд, өөр юм яриагүй Д.Х бид 2-ыг гаргасан.    Түүнээс хойш би өөрөө хөдөөгүүр ажилтай явсан бөгөөд гэрчилгээ гаргуулах асуудлыг Д.Хд хариуцуулаад үлдээсэн. Нэгэнт Н.Б надтай муу харилцаатай болсон учир би Д.Хг “Монгол эко мах ХХК”-ны дэд захирал гэдгээр хүсэлт дээрээ бичээд хүсэлтийг өгүүлж байсан. Намайг хөдөө Говь-Алтай аймагт явж байхад Д.Х над руу утсаар яриад Н.Б намайг уулзъя гэж дуудлаа, ер нь бол мөнгө л нэхэж байна, мөнгө өгөхгүй бол гэрчилгээ бүтэхгүй юм шиг байна, яах вэ гэсэн гэж асуусан. Тэгэхээр нь би, наад нөхөрт чинь хүмүүс мөнгө өгдөг юм шиг байна лээ, нэхээд байгаа юмыг өг өг, тэгэхгүй бол ажил болохоо байлаа гэж хэлсэн. Ингээд Д.Х Н.Бтай уулзчихаад дахиад над руу утсаар яриад 1 кг махнаас 80 төгрөг авна нийтдээ 25 тонн буюу 1 машинаас 2 сая төгрөг авна гэж байна гэсэн. Би арай өндөр байна, бараг ашиг гарахгүй юм байна дахиад уулзаад үз гэж Д.Хд хэлэхэд Д.Х Н.Бтай уулзчихаад эргэж утсаар яриад үнэ ханшаа буулгахгүй гэж байна гэсэн. Энэ хугацаанд мах хүлээн авах Хятад компаниас манай компанид гомдол гаргасан. Экспортоо хийж чадахгүй байна, ажиллаж байна чадахгүй байна гэсэн. М.Ц чинь ажиллуулж чадахгүй байна гэж манай хөрөнгө оруулагч Хятадууд руу хэлсэн байсан. Ингээд арга буюу Н.Б манай компанийн хүсэлтийг дарж, гэрчилгээ гаргаж өгөхгүй хугацаагаар хясан боогдуулаад байсан учир ажлаа явуулахын тулд мөнгө өгөхөөс өөр аргагүй байдалд хүрсэн. 2017 оны 09 сарын 07-ны орчим би Говь-Алтай, Завхан аймгуудаар ажилтай явж байхад Д.Х над руу утсаар яриад Н.Баар гэрчилгээн дээрээ гарын үсэг зуруулна гэж бүтэхгүй юм байна, одоо яах вэ гэхээр нь хүн яаж шийдэж байна тэр аргаар нь шийд гэж хэлсэн. Манай оффис Хан-Уул дүүрэгт байдаг бөгөөд ажлын өрөөнд жижиг сейф байдаг. Тус сейфэнд бэлнээр ойр зуур хэрэглэгдэх юмнуудынхаа мөнгийг байнгын хадгалж байдаг. Тэр мөнгөнөөс Д.Х 1 сая 4 зуун мянган төгрөгийг Н.Бд өгсөн гэсэн. Тэгсэн чинь Н.Б нь Д.Хд бага мөнгө өглөө гээд голсон тухай Д.Х дараа нь надад утсаар хэлсэн. Түүнээс хойш 2017 оны 09 сарын 13-ны орчим шиг санаж байна Д.Х над руу утсаар яриад 4 сая төгрөгийг Н.Бд өрөөнд нь аваачиж өгөөд гэрчилгээгээ гаргууллаа гэж утсаар ярьсан. Би ерөнхийдөө хөдөөгүүр одоог хүртэл ирж очоод мал мах аваад явж байна...” гэх мэдүүлэг /4хх 86-91/,

Шүүгдэгч Ц.О нь мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр мэдүүлэхдээ: “...би 2017 оны 06 сараас хойш “Норд Роуд ХХК”-ний бичиг баримтаар самрын идээ Хятад руу гаргахаар хөөцөлдөж эхэлсэн. 2017 оны 06 сараас 09 cap хүртэл хугацаанд Самрын идээ экспортлох үйл ажиллагаа хэвийн явагдаж байсан. Гэтэл 2017 оны 09 сараас нь эхлээд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хилийн хорио цээрийн хяналтын газрын экспорт импортын хэлтсийн дарга Н.Б нь хүсэлт өгөхөөр цохож өгөхгүй удааж, хугацаагаар хясан боогдуулж... ....Н.Б 2017 оны 08 сард ээлжийн амралтаа авсан байдаг. Амралт авахынхаа өмнө надтай уулзахдаа Ц.О эгчээ, одоо таны гэрчилгээг зүгээр өгнө гэж байхгүй шүү, битгий давраад байгаарай гэж хэлж байсан. Тэгээд 2017 оны 09 сард нь ажилдаа орохоор нь уулзсан чинь эхлээд 5.000.000 төгрөг зээлээч гээд гуйгаад байсан. Тухайн үед нь эгчид нь их мөнгө зээлэх боломж байхгүй гэж хэлсэн чинь сүүлдээ мөнгө өгч байж бичиг чинь гарна шүү гэж шууд хэлсэн. МХЕГ дээр гэрчилгээ гаргуулах ажилтай явж байсан хүмүүс мөнгө төгрөг өгөхгүй бол гэрчилгээ гаргаж өгөхгүй байна гэж ярьдаг байсан. Н.Б надад хэлэхдээ 1 вагон самрын идээ бүрээс 1.500.000 төгрөгийг авна шүү гэхээр нь эгчид нь тийм их мөнгө байхгүй, 1 сая төгрөг өгье гэж хэлсэн. Би 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 1 вагон 40 тонн болон 31-ний өдөр 18 тонн самрын идээний экспортын гэрчилгээ гаргуулахаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт Норд роуд ХХК-ний нэрээр өгсөн. Хүсэлтийг Н.Б цохож өгөхгүй удсаар байгаад 09 cap гарсан...” гэх мэдүүлэг /4хх 101-104/,

Шүүгдэгч Ц.Н нь мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр мэдүүлэхдээ: “...Хүн-Од ХХК-ны захирал Т.Лхагвадоржтой 2017 оны 09 сарын 10-ны өдөр “Ажил гүйцэтгэх” гэрээ байгуулж 100 тонн мах хилээр гаргуулахаар тохирсон. Гэрээний дагуу “Дархан меат фүүдс” ХХК-аас нойтноор 200 тонн мах худалдан авч “Хүн-Од” ХХК-аар дулааны аргаар бэлтгүүлж, өөрсдийнх нь зөвшөөрлөөр экспортоор гаргахаар болсон. Ингээд Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас экспортын гэрчилгээ гаргуулахаар 2017 оны 11 дүгээр 13-ны өдөр хүсэлт өгсөн. Тус хүсэлтийг “Хүн-Од” ХХК-ийн ажилтнуудаас аваачиж өгсөн. Түүнээс хойш би 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Мэргэжлийн хяналтын ерөнхий газар ороод Н.Б даргатай уулзаж шинжилгээндээ хамруулчихсан байгаа, шинжилгээний хариу гарахаар хурдан гаргаад өгөөч гэж гуйчхаад явсан. Маргааш нь буюу 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Худалдаа аж үйлдвэрлэлийн танхимаас гарал үүслийн гэрчилгээгээ авчхаад ажил тарах үеэр Мэргэжлийн хяналтын ерөнхий газар орж Н.Бтай уулзаад гэрчилгээ удаахгүйгээр гаргаад өгөөрэй, тэгэхгүй бол хугацаанаас амжихгүй болох гээд байна гэж хэлээд бэлнээр 10 000 000 төгрөгийг торонд өгсөн. ...“Аш Төгөлдөр” ХХК нь 2016 оны 07 сард Хятадаас 27 тонн тахианы мах оруулж ирсэн байсан бөгөөд тус оруулж ирсэн тахианы махнаас үлдэгдэл 3,5 тонн байснаас 2,4 тонн тахианы махыг махны ченж Чимэд-Очир /99859733/ гэх хүнд 10 000 000 төгрөгөөр өгсөн. Түүнийхээ мөнгийг би 2017 оны 11 сарын 17-ны орчим Чимэд-Очиртой 5 шард уулзаад авсан. Тус мөнгийг би Н.Бд өгсөн...” гэх мэдүүлэг /4хх 113-116/,

Шүүгдэгч Н.Г нь мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр мэдүүлэхдээ: “...би 2017 оны 09 дүгээр сарын 04-ний орчим Мэргэжлийн хяналтын ерөнхий газар ороод Хорио цээрийн стандартын хяналтын хэлтсийн дарга Н.Бтай уулзаж “Грийнгресс ланд” ХХК-ийн гэрчилгээ гарсан уу гэж асуухад Н.Б болоогүй байна, гараагүй байна гэсэн. Тэгэхээр нь хэзээ гарах юм бэ, манай ах Ц.Баасандорж өнгөрсөн 7 хоногт хүсэлтээ өгсөн, би өөрөө биеэрээ асууж 2, 3 удаа ирж байна, мах шөлөө ачих хэрэгтэй байна, мах муудах гэж байна хэцүү байна, гэрчилгээ хурдан бичээд өгөөч гэж гуйсан. Тэгсэн чинь Н.Б гэрчилгээ чинь гарах болоогүй байна, гэрчилгээгээ авахдаа мөнгө зээлүүлээд гаргуул гэж шууд хэлсэн. Би гайхаад Ц.Баасандорж ахруу утсаар залгаад гэрчилгээг мөнгө төгрөг өгч байж ав гэж байна, танд ярьсан хэлсэн юм байна уу гэж асуухад Ц.Баасандорж ах, би наад хүнтэй чинь ярьсан юм байхгүй, наад хүнийг чинь сайн танихгүй, зүгээр л гаргадаг юм даа, наад гэрчилгээг чинь хурдан авч явуулахгүй бол, мах шөл муудах, тээврийн зардал нэмэгдэх зэргээр олон хүндрэлүүд гарахаар байна гэсэн. Ингээд би Ц.Баасандорж ахтай утсаар ярьчхаад эргээд Н.Бы өрөө рүү явж ороод наад гэрчилгээгээ зүгээр гаргаад өгч болдоггүй юм уу, бүх бичиг баримтууд нь бүрэн байгаа ш дээ гэсэн чинь Н.Б дараалал ихтэй байна, 4 сая төгрөг зээлүүлээд хурдан гаргуулаад авахгүй юу гэсэн. Тэгээд өөр юм ярилгүй өрөөнөөс нь гарсан ба тухайн үед нь би өөрийн 2 машин махаа экспортолж чадахгүй байдалд хүрч, мөн тээвэр зуучийн компаниуд махаа яагаад нийлүүлэхгүй байгаа юм бэ гээд байн байн утсаар залгаад байсан болохоор би 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Н.Бтай дахиж уулзаад бичиг баримт гарсан уу гэсэн чинь мөн л гараагүй гэсэн. Н.Б нь гэрчилгээг гаргаж өгөхгүй хясан боогдуулж байсан учраас бүх үйл ажиллагаа зогсонги байдалд орох, нөхцөл байдал хүндрэх зэргээс урьдчилан сэргийлж, мөнгө зээлж гэрчилгээг гаргуулахаас өөр аргагүй байдалд хүргэсэн. Тэгээд Н.Баас хэдэн төгрөг зээлэх талаар асуухад Н.Б шууд 4 сая төгрөг өгчих гэж тулган шаардсан. Тухайн үед бол “Грийнгресс ланд” ХХК нь 200 тонн адууны мах экспортлох хүсэлт өгсөн байсан. 200 тонн адууны маханд нь 8 ширхэг гэрчилгээ гардаг юм байна лээ. Н.Б юуг үндэслэж, яагаад 4 сая төгрөг өг гэснийг нь би мэдэхгүй байна. Надад хэлэхдээ 4 сая төгрөг өгчихөө л гэж хэлсэн. Тус мөнгөө эхлээд зээлчих, тэгээд ажлыг чинь бүтээчхээд дараа нь өгье гэж хэлж байсан. Ингээд би 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Н.Бтай очиж уулзаад зээлье гэсэн мөнгийг чинь өгье, гэрчилгээ яаралтай гаргаад өгөөч гээд гуйж байгаад гэрчилгээ гаргуулаад маргааш өдөр нь буюу 2017 оны 09 дүгээр сарын 07-ны орой ажил тарах үеэр би өөрт бэлэн байсан 3 000 000 төгрөгийг барьж очоод Н.Бд гэрчилгээ гаргуулахын тулд зээлүүлсэн. Би Хаан банкны 5315140220 тоот хугацаагүй хадгаламжийн данстай. 2017 оны 08 сарын 29-ний өдөр “Төлбөр код-949 Эм Ди Си Пи ХХК” гэсэн утгаар 4 236 033 төгрөг орлогоор миний дансанд орж ирсэн байгаа ба тэр мөнгөнөөс би 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 3 000 000 төгрөгийг зарлага хийж аваад, бэлнээр аваад явж байгаад Н.Бд өгсөн. Хаан банкин дахь дансны хуулга дээрээс харагдана...” гэх мэдүүлэг /4хх 129-132/,

Шүүгдэгч Д.Т нь мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр мэдүүлэхдээ: “...Н.Б нь экспортын бичгийг гаргахдаа шалгаж байна гээд шалтгаангүй өөр дээрээ байлгаж байгаад хуулийн хугацаа дууссан гээд хүсэлтийг хаах зэргээр хясан боогдуулж байсан. Манай адууны мах нь илчлэг өндөртэй мах учир өнгө зүсээ алдаж улмаар муудаж чанараа алдах байдалд албаар хүргүүлдэг байсан. Хятад тал харласан махыг авахгүй байдал үүсэх буюу алдагдалтай байдлаар өгөх хэмжээнд хүрдэг. Энэ анх 2016 оны 09 сард шиг санагдаж байна. Баримт материал дээрээс харагдана. Тэгээд яаж махаа гаргах талаар таньдаг хүмүүс хайж байгаад Баярсайхан нь хээл хахууль авах юм бол гаргаж өгдөг гэж сонссон. Тэгээд Баярсайхантай уулзъя гээд “Ка” гэж бааранд уулзахад нэг машин дээр 750 000 төгрөг өгвөл гэрчилгээг гаргаж өгье гэсэн. Би 500 000 гээд тэр 1 000 000 төгрөг гээд дунджаар нь тохирсон юм. 25 тонны нэг машинд нэг гэрчилгээг олгодог юм. Би бичиг баримтуудаа өгөөд асуухаар Баярсайхан дээр очоод гацсан байдаг. Тэгэхээр өгсөн машины тоогоор тохирсон мөнгөний дүнгээр эхлээд төгрөгөөр өгч байсан ба сүүлдээ олон машин болсон учир доллароор өгч байсан. Мөнгийг энд тэнд хоолны газар, заримдаа өрөөнд нь, нойлын өрөөнд аль боломжтой газар л өгч байсан. Захиалагч талын хүсэлтээс хамаарч харилцан адилгүй байдаг юм. Өнөөдрийг хүртэл нийт 450 орчим машин махны гэрчилгээг нэг бүрийг нь 750 000 төгрөгөөр нийт 337 500 000 төгрөгийг өгсөн. 2017 оны 12 сарын 05-ны мягмар гарагт 17:30 үед 12 машины 9 сая төгрөгийг компанийн данснаас авч найман шарга ченжийн зах дээр 3680 ам доллар болгож Н.Бд ажил дээр нь өрөөнд нь өгсөн. Тэгээд тэр өдөр Ерөнхий сайд болон танай газрын Цагаанхүү нар нь махны экспортыг дэмжинэ гэж байхад чи яагаад боогоод байдаг юм гээд муудсан. Чи тохиролцож чадахгүй бол хохино гэсэн. Би муудсан дээр энэ асуудлыг нэг тийш нь шийдье гээд гар утасны видео бичлэг дээр асаагаад орж уулзаад авсан мөнгөний талаар хэлж ханаж цадахгүй байна уу. Чамаас өөр хүн байсан бол чи ухамсраараа болих хэрэгтэй. Бид нар өдөр ажилаад 5 цаас олж байхад чи зүгээр суугаад мөнгө олж байна гэж маргасан. Тэгсэн орой уулзъя гэсэн. Миний утсан дээрх бичлэгт байгаа. Тухайн мөнгө өгсөн талаар ямар баримт үйлдээгүй. Манай компанийн санхүүгийн баримтаас энэ гарсан мөнгө харагдана. Энэ мөнгийг гаргахдаа над руу адууны махны үнэ гээд шилжүүлдэг. Махны мөнгөтэй цуг ирдэг юм. Гэрчилгээг гаргаж өгөхгүй болохоор нь аргагүй эрхэнд тохиролцсон ба хясан боогдуулж мөнгө өгөхөөс аргагүй байдалд оруулсан...” гэх мэдүүлэг /4хх 140-141/,

Шүүгдэгч Н.М нь мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр мэдүүлэхдээ: “...нэг шонхорт 200 ам доллар өг тэгвэл Аззаяа руу орж бичгийг чинь аваад гарын үсэг зурна гэдэг байсан. Тэгээд нэг шонхорт 200 ам доллароор бодож өгсний дараа ягаан гэрчилгээнд гарын үсэг зурж өгдөг байсан. ... Нэлээд удаа гэрчилгээ гаргуулах бүрдээ төлбөрийг төлж байсан. Нийт 275 шонхрын бүрдүүллийг хийлгэсэн ба нэг шонхорт 200 ам доллар нийт 55000 ам доллар Н.Бы өрөөнд болон гадаа өгч байсан...” гэх мэдүүлэг /4хх 172-173/,

Шүүгдэгч Н.Э нь мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр мэдүүлэхдээ: “...С.Б надтай уулзаад 10.000.000 төгрөг байна. Тав таван сая төгрөгөөр нь хуваагаад ав гэсэн...” гэх мэдүүлэг /4хх 182-184/,

Шүүгдэгч С.Б нь мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр мэдүүлэхдээ: “...би Э.А даргатай цуг ажиллаад 2 жил орчим болж байна, Н.Б даргатай цуг ажиллаад 1 жил орчим хугацаа өнгөрч байна. Хоёулаа миний шууд удирдах албан тушаалтан байгаа юм. Миний хувьд Э.А, Н.Б нартай нийлж аж ахуй нэгж байгууллагыг дарамталсан зүйл байхгүй. Миний хувьд аж ахуй нэгж байгууллагын төлөөлөл нь ирэхээр нь би гэрчилгээг чинь бэлдчихсэн, та өөрөө Н.Б дарга дээр орж гарын үсгийг нь зуруулж учраа ол гээд ихэвчлэн оруулдаг байсан. Аж ахуй нэгж байгууллагын зөвшөөрлийн гэрчилгээ, мэдэгдлийг би аваад орохоор янз бүрийн шалтаг хэлээд, шаардлагагүй бичиг баримт нэхээд байхаар нь үлдээгээд гарчихдаг. Аж ахуй нэгж байгууллагын захирал, удирдлагууд өөрсдөө Н.Б даргатай ирж уулзаад гэрчилгээ, мэдэгдэл дээрээ гарын үсэг зуруулаад аваад ирэхээр нь миний бие хүлээж аваад тамгын газрын дарга дээр орж тэмдэг даруулж баталгаажуулаад аж ахуй нэгж байгууллагад нь өгдөг. 2017 оны 10 дугаар сарын эхээр Э.А дарга, Н.Б дарга нар намайг Э.А даргын өрөөнд ороод ир гэхээр нь би ороход гадны нэг танихгүй хүн байсан. Тэр хүнийг Э.А дарга гарч бай гээд гаргасан. Э.А дарга гражид байгаа миний 0111УБЭ улсын дугаартай Бенз маркийн хар машины багажид байгаа тортой юмыг аваад ир гэсэн. Юу байгаа талаар асуухад дуугараагүй. Ингээд би гараад ажлын гадна талын зогсоол дээр байсан машиных нь багажид байсан цагаан тортой байсан санагдаж байна. Уг эд зүйлийг аваад Э.А даргын өрөөнд орох гэхэд өрөөндөө байгаагүй Н.Б даргын өрөөнд сууж байсан. Намайг цүнхээ аваад ороод ир гэхээр нь өрөөлүүгөө орж өөрийн албан хэрэгцээнд ашигладаг бор өнгийн гар цүнхээ аваад Н.Б даргын өрөөнд ороход Э.А даргатай сууж байсан. Намайг буцаад гарч бай гэхээр нь гарсан. Тэгээд удалгүй буцаад ороход за энэ Э.А дарга, Н.Б дарга хоёрын чинь өгч байгаа юм шүү, гэхээр нь яалаа гэж өгч байгаа юм бэ гэхэд дуугүй ав гэж надад хэлсэн. Ер нь бол чамд бодлого танилцуулна, тэрийг чи хэрэгжүүлээрэй, наадах чинь Н.Э та хоёрынх шүү гэж хэлсэн. Тэгэхээр нь би Н.Э ахын өрөөлүү орж миний цүнхэн дотор юм хийчхээд шахаад байна яах ёстой вэ гэхэд, Н.Э ах маш их гайхсан, би ч гэсэн маш их гайхсан. Ингээд өрөөнд их хэмжээний мөнгө байлгахаас айгаад Элдэв-Очир ахын машины ард торонд хийгээд үлдээсэн. Тэр өдөр ажил тартал энэ мөнгийг яах ёстой талаар Н.Э ах бид хоёр их эргэлзээд хоорондоо байнга ярилцаж байсан. Тэгээд бид хоёрт хийсэн хууль бус үйлдэл байхгүй, удирдлагуудаас өгсөн мөнгийг авчихвал юунд орох бол, яах бол гэж хоорондоо ярилцаж байгаад уг мөнгийг хувааж авахаар болоод бид хоёр тав, таван сая төгрөг хувааж авсан. ...Энэ мөнгийг өгснөөс хойш Н.Б дарга намайг өрөөндөө дуудаад чи тахианы мах импортолдог аж ахуй нэгжүүдийг шахаж дарамт үзүүл, маш олон төрлийн бичиг баримтууд шаардаад бай гэж надад хэлэхээр нь би үгүй ч гэж хэлээгүй, за ч гэж хэлээгүй. Мөн тахианы мах импортолдог, аж ахуй нэгжүүдэд мал эмнэлгийн шаардлага гаргаж ирж тавь гэдэг байсан. Тэр шаардлагыг нь би одоо болтол хийгээгүй.

Э.Агийн машины багажнаас авсан том цагаан тортой нэлээн их хэмжээний мөнгө байсан. Гаднаас нь харахад боодолтой 20 000 төгрөг, 10 000 төгрөгийн дэвсгэртүүд харагдаж байсан. Уг тортой мөнгөнөөс Н.Э бид хоёрт багахан хэсгийг нь өгсөн үлдсэн мөнгийг нь хэд болохыг мэдэхгүй байна. Э.А, Н.Б дарга хоёр хувааж авсан байх. Яаж хувааж авсан талаар нь бол нарийн сайн мэдэхгүй...” гэх мэдүүлэг /200-202/,

Шүүгдэгч Д.Д нь мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлэхдээ: “...би таны “Уудам-Оргил” ХХК-ийн нэр дээрх рапс гаргах зөвшөөрлийг ашиглаад рапс гаргах гэсэн юм гэхэд ах тэг тэг гэсэн. Тэгээд би бичиг баримтуудаа хөөцөлдөж бүрдүүлээд Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт 9 дүгээр сарын эхээр өгсөн. Тэгээд Н.Быг зүс таньдаг болохоор очиж уулзахад үнэ ханшаа судалсан юм уу, ер юм хумаа бэлдэж байгаад нэг удаа л ир гэж хэлсэн. Тэгээд 150 тонн рапс гаргах гэж Н.Бд 2017 оны 09 дүгээр сарын 15-нд 5 сая төгрөгийг 20, 10 мянгатын дэвсгэртээр, 09 дүгээр сарын 20-ны орчим 7 сая төгрөгийг, 10 дугаар сарын дундуур мэдүүлэгт дурдагдсан 24 сая төгрөгийг өрөөнд нь оруулж тус тус өгсөн. Эдгээр мөнгийг өгөхдөө нэгийг нь бор цаасан дугтуйнд хийж, нөгөөг нь торонд хийж, 3 дахь мөнгийг нь цүнхэнд хийж очоод Н.Б өөрөө торонд хийж авсан. Би эдгээр мөнгийг Н.Бд өөрийн хүсэлтээр өгөөгүй, мөнгө өгөхгүй бол гэрчилгээ гаргахгүй хясан боогдуулаад байсан. Жишээ нь юмаа бэлдэж ир, битгий энүүгээр олон удаа яваад бай, нэг удаа ир гэдэг байсан. Тэгээд аргагүйн эрхэнд мөнгө өгч зөвшөөрлөө авахаас өөр аргагүй байдалд орсон...” гэх мэдүүлэг /3хх 87-91/,

Шүүгдэгч Б.Б нь мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын баруун талаар нь өгсдөг шатны дунд хавьд Н.Б надад ерөнхийдөө мөнгө нэхсэн аястай зүйл ярьсан. Мөнгө хэрэгтэй гэдэг санаагаа надад ойлгуулсан. Тэгээд 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр цайны цагийн дараа өрөөнд нь очоод манай зөвшөөрөл гарсан эсэх талаар асуухад би судалж байна гэсэн. Тэгэхээр нь би мөнгө авчирсан талаар үйл хөдлөл, дохио зангаагаар илэрхийлэхэд гаргаад ир гэж дохисон. Тэгэхээр нь би үүргэвчнээсээ цэнхэр торонд хийсэн 10, 5 мянган төгрөгийн дэвсгэртээр нийт 4 сая төгрөгийг ширээн доогуур гарт нь өгсөн. Н.Б мөнгийг авмагц миний материал дээр зөвшөөрсөн гарын үсэг зурж надад өгсөн. ...2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Мэргэжлийн хяналтын ерөнхий газар очиж Н.Баас манай хүсэлт ирсэн талаар асуухад ирсэн байгаа ороод ир гэсэн. Намайг ороод суухад Н.Б зузаан, нимгэн ч билүү тийм утгатай зүйл хэлэхээр нь би ойлгохгүй лавлаж асуухад цаасан дээр долларын тэмдэг зурж үзүүлсэн. Тэгэхэд нь би ойлгоод Хаан банкны хугацаагүй хадгаламжаас 20 сая төгрөг ченж Батбаатарын данс руу шилжүүлээд доллар болгуулаад өөрөө очиж авсан. Ингээд 83 вагон тус бүрийг 200 000 төгрөгөөр үржүүлээд 16 600 000 төгрөг болсон. Үүнийг долларт шилжүүлээд 6 750 ам доллар Н.Бд аваачиж өгсөн...” гэх мэдүүлэг /3хх 102-105/,

Шүүгдэгч Д.З нь мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Би 2017 оны 09 дүгээр сарын 20-ны үед улсын хилээр Бүгд Найрамдах Хятад Ард улсаас үржлийн адуу гаргах хүсэлтээ Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт өгсөн. Тэгээд Н.Бы ажлын өрөөнд орж уулзаад ах нь үржлийн адуу гаргах гээд танайд бичиг өгчихсөн байгаа шүү, энэ зөвшөөрлийг гаргаж өгөөч гээд 1 500 000 төгрөгийг ширээн дээр нь тавьж өгсөн. Ингээд мөнгө өгч байх үед Н.Бы өрөөний хаалгыг хүн онгойлгохоор нь би мөнгөө үлдээгээд гараад явчихсан юм. Надаас мөнгө төгрөг огт нэхээгүй. Би өөрөө л өгчхөөд гараад явчихсан юм. Маргааш нь Н.Бы ажил дээр ирж уулзахад та яаж байгаан бэ, намайг ажилгүй болгох гэж байгаа юм уу, энэ мөнгөө буцааж ав, тэр манайд өгсөн үржлийн адуу гаргахыг хүссэн хүсэлтээ ч буцааж ав, тэртэй тэргүй зөвшөөрөхгүй юм чинь цаг нар гарздаад яах вэ дээ гэж хэлсэн.Тэгэхээр нь би 1.000.000 төгрөгийг буцааж аваад 500 000 нь авбал үрчихнэ гэж бодоод дараа авъя, чамд байж байг гэж хэлсэн юм...” гэх мэдүүлэг /3хх 125-126/,

Шүүгдэгч Э.О нь мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Н.Бд 2017 оны 10 дугаар сарын эхээр 500 000 төгрөг өөрөө аваачиж өгсөн. Мөн сард Нарангэрэлээр дамжуулж 500 000-1 000 000 төгрөг өгч явуулж байсан. Нийт 2 сая төгрөг өгсөн. Экспортын гэрчилгээ гаргуулах болгондоо хахууль өгч байгаагүй. Би 2017 оны 09 дүгээр сард Э.Баярсайханы өрөөнд ороход Онон ахын дүү чи одоо болио чамайг өчнөөн харж үзлээ бусад компаниудын хувьд тохироод аятайхан яваад байна, нэг машинд 200 000 төгрөг өгч бай, ханш ийм байдаг юм гэж хэлсэн. Тэгэхээр нь би наадахыг чинь өгч чадахгүй боломжоороо би зохицуулахыг бодъё гэж хэлээд 500 000 төгрөг өгөөд өрөөнөөс нь гарсан. Үүнээс хойш би уулзаагүй ба бичиг баримтаа авхуулахаар Нарангэрэлийг явуулахад Ононг ирж уулз гэж хэлүүлээд байсан учир би өөрөө очоогүй яаралтай бичиг баримт хэрэгтэй байсан тул Нарангэрэлээр 1 сая төгрөг өгч явуулсан. Түүний дараа дахиад 500 000 төгрөг өгч явуулсан...” гэх мэдүүлэг /3хх 217-224/,

Шүүгдэгч М.Н нь мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлэхдээ: “...би 2017 оны 08 сарын 05-ны орчим “Баатарууд Тэнгэр” ХХК-нд менежерээр ажилд орсон. Ажилд орсноос хойш Э.О дарга намайг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын нэг давхарт байрлах нэг цонхны үйлчилгээнд хүсэлт аваачаад өгчих гээд явуулдаг байдаг. Өгсөн үүргийн дагуу би 08 сараас хойш 11 сарын сүүл хүртэл хугацаанд хүсэлтийг аваачиж өгсөн. Тус хүсэлт нь мал эмнэлгийн эрүүл ахуйн гэрчилгээ гаргаж өгнө үү гэсэн утгатай байдаг байсан. Үүнээс хойш 2017 оны 10 сард Э.О дарга эмнэлэгт хэвтсэн бөгөөд эмнэлэгт хэвтэж байх хугацаандаа ажил дээрээ нэг удаа ирээд намайг дуудаад маргааш Мэргэжлийн хяналтын ерөнхий газар ороод гэрчилгээгээ авахдаа энийг Н.Бд өгөөрэй гэж хэлээд голоор нь нугалж скочидсон файлын хавтастай зүйлийг өгсөн. Тухайн өдөр нь хэдний өдөр гэдгийг нь би санахгүй байна. 2017 оны 10 сарын эхээр шиг санаж байна. Тус ууттай зүйлийг би Н.Бд өгөхдөө, давхар хянагдах бичиг баримтуудаа өгдөг байсан. Миний өгсөн зүйлийг Н.Б аваад Э.О өөрөө хаачсан юм бэ гэж байсан. Тухайн үед нь би Э.О дарга эмнэлэгт хэвтсэн байгаа гэхэд за за гэчхээд өөр юм яриагүй. Түүнээс хойш 2017 оны 10 сарын дундуур Э.О дарга дахиад намайг дуудаад өмнөхтэй мөн адил гялгар ууттай зүйл өгөөд Н.Бд аваачаад өгчих гэсэн. Түүнийх нь дагуу би тэр өдөр нь Н.Бы өрөөнд оруулж гарт нь өгсөн. Тэгэхэд Н.Б юу ч хэлээгүй аваад энгэрийнхээ халаас руу хийчих шиг болсон. Тухай зүйлийг аваад хаана хийсэн талаар нь сайн санахгүй байна...” гэх мэдүүлэг /3хх 243-248/,

Шүүгдэгч М.Ц нь мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Д.Х рүү яриад сейфээс мөнгө аваад Н.Бд өгчих гэж хэлсэн. Би уг мөнгийг хахууль гэж Хандсүрэнд хэлээгүй ба аваачаад өгчих л гэж хэлсэн. Тэгэхээр бүлэглэсэн гэж үзэж болохгүй..., ...Би хөдөө ажлаар явж байгаад махны экспортын гэрчилгээ гарахгүй саатаад, Н.Б мөнгө нэхээд байна гэж менежер Цацралыг хэлэхээр нь би Д.Х рүү яриад сейфэнд нь хадгалуулсан мөнгөнөөс аваад Н.Бд аваачаад өгчих гэж хэлсэн юм. Би Д.Хд Н.Бд өгч байгаа мөнгийг хахууль гэж хэлээгүй, аваачаад өгчих л гэсэн. Д.Х ямар учиртай мөнгө болохыг ойлгоогүй. Тэгэхээр бүлэглэсэн гэж үзэж болохгүй. Миний гэрчээр өгсөн мэдүүлгүүд бүгд үнэн зөв. Бүгдийг нь ярьсан гэж бодож байна. Аан тийм 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Н.Бы албан өрөөнд очиж 100 тонн махны экспортын гэрчилгээ гаргуулах гэж 7.000.000 төгрөгийг Н.Бд өгснөө өмнөх мэдүүлэгт мартсан байна лээ...” гэх мэдүүлэг /4хх 81-83, 82-88/,

Шүүгдэгч Д.Х нь мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлэхдээ: “...нэгдүгээрт биМонгол эко мах” ХХК-ийн ажилтан биш, хоёрдугаарт би Монгол эко мах” компанийн захирал М.Цын хэлснээр МХЕГ-ын Хорио цээр, стандартын хяналтын хэлтсийн дарга Н.Бд мөнгө аваачиж өг гэснийх нь дагуу мөнгийг Н.Бы албан ажлынх нь өрөөнд аваачиж өгч байсан. Мөнгө аваачиж өгөхдөө өгөх ёстой мөнгө юм байна л гэж ойлгосон, ямар мөнгө гэдгийг ойлгоогүй. Би тогтоолд заасан үйлдлүүдээ хүлээн зөвшөөрч байгаа, харин Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна, энэ зүйл ангид заасан гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэж байна. Яагаад гэвэл би өөртөө болон бусдад давуу байдал олгоогүй гэж үзэж байна...” гэх мэдүүлэг /4хх 71-72/,

Шүүгдэгч Л.Н нь мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Би өмнө нь гэрчээр мэдүүлэг өгөхдөө хэргийн талаар өөрийн мэдэх зүйлээ бүгдийг мэдүүлсэн. Тиймээс өмнө нь өгсөн мэдүүлэг дээрээ нэмж ярих болон өөрчлөгдөх зүйл байхгүй. Гэмт хэрэг үйлдсэндээ гэмшиж байна. Тэгэхдээ аргагүй байдалд орсны улмаас хахууль өгөх гэмт хэргийг үйлдсэн...” гэх мэдүүлэг /4хх 110-115/,

Шүүгдэгч Д.Т нь мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлэхдээ: “...өмнөх гэрчээр өгсөн мэдүүлэгт болсон хэргийн талаар үнэн зөв ярьсан. Н.Б нь албан тушаалаа урвуулан ашиглаж хясан боогдуулсны улмаас аргагүй байдалд орж хээл хахууль өгсөн нь үнэн. Би түүний хууль бус байдлаар хясан боогдуулж байсан талаарх нотлох баримт цуглуулахаар өөрийн утсандаа бичлэг хийж энэ бичлэгээ гаргаж өгсөн...” гэх мэдүүлэг /4хх 136-137/,

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн Б/83 дугаартай “Н.Быг Хорио цээр, стандартын хяналтын хэлтсийн даргын үүрэгт ажилд 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн томилсугай” гэх тушаалын хуулбар /5хх 101/

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Б/1213 дугаартай “Э.Аг Хорио цээр, стандартын хяналтын газрын даргын үүрэгт ажилд 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн томилсугай” гэх тушаалын хуулбар /5хх 141/

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 96 дугаартай “Н.Эыг мал амьтан, хорио цээрийн хяналтын улсын ахлах байцаагчаар томилсугай” гэх тушаалын хуулбар /5хх 203/

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2015 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Б/121 дугаартай “С.Бийг мал амьтан, хорио цээрийн хяналтын улсын ахлах байцаагчаар томилсугай” гэх тушаалын хуулбар /5хх 203/

Ж.Сын 5286114119 тоот төгрөгийн, 5212027039 тоот ам долларын дансны хуулга баримтууд /8хх 8-13/,

Д.Эын 5112083441 дугаарын дансны хуулга баримтууд /9хх 92-142, 143-151/,

О.Бийн 5007571222 дугаарын хадгаламжийн дансны хуулга баримтад үзлэг хийсэн тэмдэглэл /12хх 60-95/,

“Дархан мийт фүүдс” ХХК-ийн экспортын гэрчилгээ гаргуулахад бүрдүүлсэн материалд үзлэг хийсэн тэмдэглэл /14хх 23-86/,

“Оюун халиун” ХХК-ийн /Д.З/ экспортын гэрчилгээ гаргуулахад бүрдүүлсэн материалд үзлэг хийсэн тэмдэглэл /14хх 87-104/,

Г.Дгийн харилцагчийн дансны хуулга баримтуудад үзлэг хийсэн тэмдэглэл /14хх 113-116/,

 “Абсолют кэш энд керри” ХХК-ийн импортын гэрчилгээ гаргуулахад бүрдүүлсэн материалд үзлэг хийсэн тэмдэглэл /15хх 207-238/,

Т.М шонхор шувуу экспортоор гаргах зөвшөөрөл гаргахад бүрдүүлсэн материалд үзлэг хийсэн тэмдэглэл /16хх 1-145, 24хх 48/,

Ж.Бын 5170010289 дугаарын дансны хуулга баримтуудад үзлэг хийсэн тэмдэглэл /16хх 160-187/,

Ж.ТХаан банкны 2016, 2017 оны дансны хуулга баримтуудад үзлэг хийсэн тэмдэглэл /18хх 08-28/,

Д.Тын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /18хх 122-129/,

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн Б/217 дугаартай “Амьтан ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэхэд экспортын гэрчилгээ, импортын мэдэгдэл, дамжуулан тээвэрлэх мэдэгдэл олгоход гарын үсэг зурж баталгаажуулахыг Хорио цээр, стандартын хяналтын хэлтсийн дарга Н.Бд зөвшөөрч түүний эзгүйд экспорт, импортын хэлтсийн дарга Б.Хосбаяр гарын үсэг зурж хянан баталгаажуулахыг зөвшөөрсүгэй.” гэх тушаалын хуулбар /25хх 13/,

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газарт ирсэн бичгийн тайлан /26хх 37-151/,

Яллагдагч Э.Оын “...би өмнө гэрчийн мэдүүлэгтээ 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 2 дахь удаагаа хахууль өгөхдөө Ганбаяраас 3.2 сая төгрөгийг дансаар аваад бэлнээр 2.8 сая төгрөгийг гарган авч гялгар уутанд хийгээд Зайсан дахь Гэгээнтэн цогцолборын хойд зам дээр гадаа гудамжинд Н.Бд өгсөн. Тэгэхээр нийтдээ 5.5 сая төгрөг биш 5.1 сая төгрөг юмаа...” гэх мэдүүлэг /32хх 05-06/,

Яллагдагч Э.Оын 5046293361 дугаартай дансны хуулбар баримтуудад үзлэг хийсэн тэмдэглэл /32хх 31-36, 58-60/

2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 29 дугаартай нууц ажиллагааны магадалгаа /33хх 2-5/,

2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 21 дугаартай нууц ажиллагааны магадалгаа /33хх 07-32/,

2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 02 дугаартай нууц ажиллагааны магадалгаа /33хх 33-39/,

2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 20 дугаартай нууц ажиллагааны магадалгаа /33хх 40/,

Л.Нээс баримт бичиг хүлээн авсан тухай тэмдэглэл, дансны хуулга баримтууд /7хх 2-250/,

Н.Г/хх 4-р хавтас 126/, Т.Ч/хх 3-р хавтас 184/, Н.М/хх 4-р хавтас 174/, Э.О/хх 32–р хавтас 09-10/ нарын Авлигатай тэмцэх газарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлд заасан “Хясан боогдуулсны улмаас аргагүй байдалд орж, хахууль өгч, нийтийн албан тушаалтны хуулийн дагуу албаны чиг үүргээ гүйцэтгэж үзүүлэх төрийн үйлчилгээг авсан” талаар сайн дураараа илчлэн хүсэлт зэргийг шинжлэн судаллаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан байна гэж шүүх дүгнээд, шүүх хуралдааны явцад хэлэлцэгдсэн нотлох баримтуудад тулгуурлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч нарын гэм бурууг дараах байдлаар тодорхойлов.

Ингэхдээ шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн зарим шүүгдэгч нарын хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсөн болно.

Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Н.Э, С.Б нарыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн улсын ахлах байцаагчаар ажиллаж байхдаа тус хэлтсийн дарга Н.Б, газрын дарга Э.А нартай бүлэглэн 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүртэлх хугацаанд Монгол улсын хилээр хүнсний бүтээгдэхүүн экспортлох, импортлох зөвшөөрөл олгох чиг үүргээ биелүүлэхдээ түргэн муудах болон хүнсний бүтээгдэхүүн экспортлох, импортлох зөвшөөрөл хүссэн аж ахуй нэгжүүдийн зөвшөөрлийг олгохгүй удаах, хясан боогдуулах аргаар хахууль авсан гэмт үйлдэлд дэмжлэг үзүүлж 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр тус бүр 5 сая төгрөгийн хахууль авсан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож буй үйл баримттай тохирохгүй, хэргийн зүйлчлэл тохироогүй байна гэж шүүх дүгнэв. Учир нь Н.Э, С.Б нарыг албаны чиг үүрэгтэйгээ холбогдуулан бусдыг хясан боогдуулах талаар ямар нэгэн хууль бус үйлдэл хийж, дэмжлэг туслалцаа үзүүлсэн гэх нотлох баримт хэрэгт авагдаагүй, Н.Б, Э.А нартай тохиролцож, ажил үүргийн хувиар болон бусад нөхцөл байдлаар хээл хахууль авах гэмт хэрэгт бүлэглэж, дэмжлэг үзүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Харин Н.Бы бусдаас хясан боогдуулах аргаар хахуульд авсан мөнгийг “гэмт хэргийн улмаас олсон мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж авсан” буюу Н.Э 5 сая төгрөг, С.Б 5 сая төгрөг Н.Баас тус тус нэг удаа авсан болох нь нууц ажиллагааны магадлагаа, шүүгдэгч нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Иймд Н.Э, С.Б нарт холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчлөх үндэслэлтэй байна.

Мөн Нийслэлийн прокурорын газраас Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга Э.Аг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн дарга Н.Бтай бүлэглэн 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүртэлх хугацаанд Монгол улсын хилээр хүнсний бүтээгдэхүүн экспортлох, импортлох зөвшөөрөл олгох чиг үүргээ биелүүлэхдээ түргэн муудах болон хүнсний бүтээгдэхүүн экспортлох, импортлох зөвшөөрөл хүссэн аж ахуй нэгжүүдийн зөвшөөрлийг олгохгүй удаах, хясан боогдуулах аргаар хахууль авсан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч уг гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдохгүй байна. Үүнд:

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга Э.Аг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн дарга Н.Бтай бүлэглэн “хясан боогдуулах аргаар бусдаас хахууль авсан” гэх хангалттай нотлох баримт хэрэгт авагдаагүй, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл Э.А нь албан үүргийн хувьд Н.Бд олгогдсон эрх хэмжээг хязгаарлаагүй, түүнд давуу байдал олгоогүй бөгөөд уг гэмт хэргийг санаачилсан, зохион байгуулсан, удирдсан, хэн нэгэнд заавар зөвөлгөө өгсөн, үгсэн тохиролцсон гэх нөхцөл байдал тогтоогдохгүйгээс гадна Э.Аг хахууль өгөгч нарын онцгой шаардлага, тулгамдсан хэрэгцээг ашиглан хахууль өгсөн тохиолдолд төрийн үйлчилгээг үзүүлэх талаар хүсэлт гаргасан этгээдүүдтэй биечлэн уулзаж тэдгээрт амлалт өгч байгаагүй, мөн хахууль өгөхийг шаардаж, тулгаж байгаагүй гэдгийг мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хахууль өгсөн гэх шүүгдэгч нар тодорхой мэдүүлсэн.

Хэдийгээр хэрэгт авагдсан гүйцэтгэх ажиллагааны магадлагаагаар Э.А нь Н.Баас мөнгө авсан гэх үйл баримт тогтоогдох боловч дан ганц энэ магадлагаагаар түүнийг “хясан боогдуулах аргаар бусдаас хахууль авсан” гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэж үзэх боломжгүй, энэ талаар өөр бусад нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул шүүх таамаглалд үндэслэн шийдвэрлэх боломжгүй юм.

 Харин Э.Аг Н.Бы хясан боогдуулах аргаар бусдаас хахуульд авсан мөнгийг “гэмт хэргийн улмаас олсон мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж авсан” гэм буруутай гэж үзэх үндэслэлтэй бөгөөд энэ нь “нууц ажиллагааны магадлагаа” болон Хан-Уул дүүргийн 15-р хороо Рапид харш хотхоны 6А-105 тоот байранд хийсэн, Э.Золзаяагийн гэрт нэгжлэг хийсэн тэмдэглэл, нэгжлэгээр хураан авсан мөнгийг сери дугаараар дугаарласан тэмдэглэл /1хх 153-165, 169-177/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Иймд Э.Ад холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх болгон өөрчилж, гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Прокуророос шүүгдэгч Д.Хг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газраас “Монгол мах эко” ХХК-ийн нэр дээр Бүгд Найрамдах Хятад улсруу мах экспортлох зөвшөөрөл авах хүсэлтийг шийдвэрлэхгүй хясан боогдуулсны улмаас аргагүй байдалд орж төрийн үйлчилгээг авахын тулд “Монгол мах эко” ХХК-ийн захирал М.Цтай бүлэглэн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн дарга Н.Б, газрын дарга Э.А нарт албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 1 380 000 төгрөг, 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 1 440 000 төгрөг, 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 4 сая төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг, мөн шүүгдэгч М.Н хуулийн этгээдийн ашиг сонирхолын төлөө Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газраас “Баатарууд тэнгэр” ХХК, “Хүн од” ХХК-ийн нэр дээр Оросын Холбооны улсруу мах экспортлох зөвшөөрөл авах хүсэлтийг шийдвэрлэхгүй хясан боогдуулсны улмаас аргагүй байдалд орж төрийн үйлчилгээг авахын тулд Э.Отой бүлэглэн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн дарга Н.Б, газрын дарга Э.А нарт албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 500 000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 1 сая төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 500 000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг баримтлан Д.Х, М.Ннарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Учир нь шүүгдэгч Д.Х, М.Ннар тухайн аж ахуйн нэгж, компанийн удирдлагаас ажил үүргийн хувиар даалгасны дагуу албан тушаалтанд дугтуйлсан эд зүйлийг хүргэж өгсөн бөгөөд хахууль өгч байгаа талаар өөрөө бүрэн ухамсарлаж, мэдээгүй болох нь тэдгээрийн өөрсдийн өгсөн мэдүүлэг, шүүгдэгч М.Ц, Э.О нарын мэдүүлэг, нууц ажиллагааны магадлагаа зэргээр нотлогдон тогтоогдох боловч тэдгээрийн үйлдэл нь хахууль өгөх гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан гэж үзэх үндэслэлтэй байх тул Д.Х, М.Ннарын үйлдлийг гэмт хэрэгт тооцоогүй болно.

Шүүгдэгч Д.Зг прокуророос Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газраас “Оюун халиун” ХХК-ийн нэр дээр Бүгд Найрамдах Хятад улсаас үржлийн адуу экспортлох зөвшөөрөл авах хүсэлтийг шийдвэрлэхгүй хясан боогдуулсны улмаас аргагүй байдалд орж төрийн үйлчилгээг авахын тулд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн дарга Н.Б, газрын дарга Э.А нарт албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 1.500.000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байгаа үйл баримт нь Д.З нь “2017 оны 9 сарын 20-ны өдөр улсын хилээр Бүгд Найрамдах Хятад Ард улсад үржлийн адуу экспортлох хүсэлтээ Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт өгөх үедээ хэлтсийн дарга Н.Бы ажлын өрөөнд өөрийн хүсэлтийг шийдвэрлүүлэхээр 1.500.000 төгрөгийг өгсөн боловч өөрөө хууль бус үйлдэл хийснээ ухамсарлан маргааш нь буюу 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт очиж, хүсэлтээ буцаан авч, тэр өдрөө Н.Баас хахуульд өгсөн 1,0 сая төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр үлдэх 500.000 төгрөгийг буцаан авсан байна”, өөрөөр хэлбэл шүүгдэгч Д.З нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн дарга Н.Бд төрийн үйлчилгээг авахаар хахууль өгсөн боловч өөрөө буруу зүйл хийснээ ойлгож, ухамсарлан, сайн дураараа татгалзаж, төрийн үйлчилгээг авахаар өгсөн хүсэлтээ буцаан авч, ямар нэг үйлчилгээ аваагүй болох нь түүний экспортын гэрчилгээ авах хүсэлт гаргахдаа бүрдүүлсэн материалд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 14-н 87-104/, Д.Згийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх3-н 125-126/, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Б, Д.З нарын өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Иймд түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 3-т зааснаар “гэмт хэргийг үйлдэж, төгсөх боломжтойг ойлгож байсан боловч туйлд нь хүргэхээс сайн дураараа татгалзсан хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй” гэх үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Д.Д, Б.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хясан боогдуулсны улмаас аргагүй байдалд орж хахууль өгөх гэмт хэргийг “Уудам оргил” ХХК, “Уудам өнөр” ХХК-ын нэрийн өмнөөс уг хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн гэж, мөн шүүгдэгч Э.Ог Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 3-т заасан хясан боогдуулсны улмаас аргагүй байдалд орж хахууль өгөх гэмт хэргийг бусадтай бүлэглэн “Баатарууд тэнгэр” ХХК-ний нэрийн өмнөөс уг хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн гэж, М.Цыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 3-т заасан хясан боогдуулсны улмаас аргагүй байдалд орж хахууль өгөх гэмт хэргийг “Монгол мах эко” ХХК-ны нэрийн өмнөөс уг хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн гэмт хэрэгт холбогдуулан тус тус ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг “Хясан боогдуулсны улмаас аргагүй байдалд орж төрийн үйлчилгээг авахын тулд бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон тус тус өөрчлөх нь зүйтэй гэж үзлээ.

Учир нь: Д.Д, Б.Б, Э.О, М.Ц нар нь аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд “Импортын мэдэгдэл, экспортын болон дамжуулах, тээвэрлэх гэрчилгээ авах хүсэлтүүд”-ийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтэст гаргасан боловч тэдгээрийн онцгой шаардлага, тулгамдсан хэрэгцээг ашиглан хахууль өгөхийг шаардаж, хясан боогдуулсны улмаас төрийн үйлчилгээг авахын тулд хахууль өгсөн бөгөөд энэ нь хууль бус зорилгоо гүйцэлдүүлэхийн тулд, эсхүл тухайн аж ахуйн нэгжид давуу байдал бий болгох зорилгоор буюу хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө хахууль өгсөн гэж үзэх боломжгүй, хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дээрх байдал нь нотлогдон тогтоогдохгүй байна.

Иймд шүүгдэгч Д.Д, Б.Б, Э.О, М.Ц нарыг “Хясан боогдуулсны улмаас аргагүй байдалд орж төрийн үйлчилгээг авахын тулд бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Прокуророос шүүгдэгч Н.Быг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн даргаар ажиллаж байхдаа Монгол улсын хилээр хүнсний бүтээгдэхүүн экспортлох, импортлох зөвшөөрөл олгох чиг үүргээ биелүүлэхдээ түргэн муудах болон хүнсний бүтээгдэхүүн экспортлох, импортлох зөвшөөрөл хүссэн аж ахуй нэгжүүдийн зөвшөөрлийг олгохгүй удаах, хясан боогдуулах аргаар Д.Д нарын нэр бүхий шүүгдэгч нараас хахууль авсан, нэр бүхий шүүгдэгч нар Н.Бд 600.0 сая гаруй төгрөгийн хахууль өгсөн хэмээн яллах дүгнэлт үйлдэж, шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн ба шүүгдэгч Н.Б нь хахуульд авсан нийт мөнгөний дүнг тодорхой зааж мэдүүлдэггүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2-т заасан “...өөрийн эсрэг мэдүүлэг өгөх... хэргийн бодит байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” байх эрх нь шүүгдэгчид байгаа болно. Нөгөө талаар бичгийн болон бусад нотлох баримтаар шүүгдэгч Н.Бы авсан хахуулийн дүнг бодитоор тогтоох боломжгүй юм. Эрүүгийн хуульд ч хахуулийн хэмжээнээс хамаарч эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөлийг заагаагүй болно.

Түүнчлэн хахууль өгсөн шүүгдэгч нар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай

хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2-т заасан “... хэргийн бодит байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” эрхтэй, нөгөө талаар тэд албан тушаалтанд өгсөн хахуулийн дүнг худал мэдүүлснээрээ Эрүүгийн хариуцлага хүлээхгүй юм.

Иймд шүүх хэрэгт эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн 230.800.000 төгрөг, 70.000 юань, 152.177 ам.долларыг гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого хэмээн үзэж, улсын төсөвт шилжүүлэхээр, харин шүүгдэгч нараас нэмж хөрөнгө, орлого хураан авахгүй байхаар шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч Н.Б нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн даргаар ажиллаж байхдаа 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүртэлх хугацаанд Монгол улсын хилээр хүнсний бүтээгдэхүүн “Импортын мэдэгдэл, экспортын болон дамжуулах, тээвэрлэх гэрчилгээ олгох чиг үүргээ биелүүлэхдээ хүсэлт гаргасан аж ахуй нэгжүүдийн зөвшөөрлийг олгохгүй, тэдгээрийн тулгамдсан хэрэгцээ, үүссэн нөхцөл байдлыг ашиглах замаар хээл хахууль зайлшгүй өгөх нөхцөл байдлыг зориудаар бий болгож хясан боогдуулж, бусдаас хахууль авсан,

Шүүгдэгч Д.Д нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газраас “Уудам оргил” ХХК, “Уудам өнөр” ХХК-иар Оросын Холбооны улсаас рапс импортлох импортын мэдэгдэл, Бүгд Найрамдах Хятад Ард улс руу экспортлох экспортын гэрчилгээ авах хүсэлтийг шийдвэрлэхгүй, хээл хахууль зайлшгүй өгөх нөхцөл байдлыг зориудаар бий болгож хясан боогдуулсны улмаас төрийн үйлчилгээг авахын тулд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн дарга Н.Бд албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр, 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр, 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр тус тус хахууль өгсөн,

Шүүгдэгч Б.Б нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газраас “Уудам оргил” ХХК, “Уудам өнөр” ХХК-иар Оросын Холбооны улсаас рапс импортлох импортын мэдэгдэл, Бүгд Найрамдах Хятад Ард улс руу экспортлох, экспортын гэрчилгээ авах хүсэлтийг шийдвэрлэхгүй, хээл хахууль зайлшгүй өгөх нөхцөл байдлыг зориудаар бий болгож хясан боогдуулсны улмаас төрийн үйлчилгээг авахын тулд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн дарга Н.Бд албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр, 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хахууль тус тус өгсөн,

Шүүгдэгч Ж.Б нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газраас “Дархан сэлэнгэ говь” ХХК-ийн нэр дээр Бүгд Найрамдах Хятад улс руу хуш модны самрын идээ экспортлох гэрчилгээ авах хүсэлтийг шийдвэрлэхгүй, хээл хахууль зайлшгүй өгөх нөхцөл байдлыг зориудаар бий болгож хясан боогдуулсны улмаас төрийн үйлчилгээг авахын тулд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн дарга Н.Бд албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хахууль өгсөн,

Шүүгдэгч Б.Ань Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газраас “Бат буудай” ХХК-ийн нэр дээр Бүгд Найрамдах Хятад улс руу рапс экспортлох гэрчилгээ авах хүсэлтийг шийдвэрлэхгүй, хээл хахууль зайлшгүй өгөх нөхцөл байдлыг зориудаар бий болгож хясан боогдуулсны улмаас төрийн үйлчилгээг авахын тулд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн дарга Н.Бд албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр, 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр, 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр, 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр тус тус хахууль өгсөн,

Шүүгдэгч Г.Д нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газраас “Өег” ХХК-ийн нэр дээр Бүгд Найрамдах Казакстан улсаас цагаан будаа импортлох мэдэгдэл авах хүсэлтийг шийдвэрлэхгүй, хээл хахууль зайлшгүй өгөх нөхцөл байдлыг зориудаар бий болгож хясан боогдуулсны улмаас төрийн үйлчилгээг авахын тулд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн дарга Н.Бд албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр, 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр, 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр тус тус хахууль өгсөн,

Шүүгдэгч Т.Ч нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газраас “Абсолют Кэш энд Керри” ХХК-ийн нэр дээр Бүгд Найрамдах Хятад Ард улсаас нарийн ногоо, жимс, жимсгэнэ импортлох мэдэгдэл авах хүсэлтийг шийдвэрлэхгүй, хээл хахууль зайлшгүй өгөх нөхцөл байдлыг зориудаар бий болгож хясан боогдуулсны улмаас төрийн үйлчилгээг авахын тулд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн дарга Н.Бд албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр, 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр, Оросын Холбооны улсаас өндөг импортлохыг тулд 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр, 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр тус тус хахууль өгсөн,

Шүүгдэгч Ж.С нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газраас “Бор банди агро” ХХК-ийн нэр дээр Оросын Холбооны улсаас Бүгд Найрамдах Хятад Ард улс руу рапс реэкспорт хийх гэрчилгээ авах хүсэлтийг шийдвэрлэхгүй, хээл хахууль зайлшгүй өгөх нөхцөл байдлыг зориудаар бий болгож хясан боогдуулсны улмаас төрийн үйлчилгээг авахын тулд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн мэргэжилтэн Ш.Тэгвандантай бүлэглэн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн дарга Н.Бд албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр, 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр, 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр тус тус хахууль өгсөн,

Шүүгдэгч Ш.Тнь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын байгаль орчны улсын байцаагчаар ажиллаж байхдаа бусдад давуу байдал бий болгох зорилгоор Ж.Сыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газраас “Бор банди агро” ХХК-ийн нэр дээр Оросын Холбооны улсаас Бүгд Найрамдах Хятад Ард улс руу рапс реэкспорт хийх гэрчилгээ авахын тулд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн дарга Н.Бд албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр, 2017 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр, 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр тус тус хахууль өгөхөд дэмжлэг үзүүлсэн,

Шүүгдэгч Э.О нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газраас “Баатарууд тэнгэр” ХХК-ний нэр дээр Оросын Холбооны улс руу мах экспортлох гэрчилгээ авах хүсэлтийг шийдвэрлэхгүй, хээл хахууль зайлшгүй өгөх нөхцөл байдлыг зориудаар бий болгож хясан боогдуулсны улмаас төрийн үйлчилгээг авахын тулд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн дарга Н.Бд албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр, 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр, 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр тус тус хахууль өгсөн,

Шүүгдэгч О.Б нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газраас “Ансу хөгжил” ХХК, “Ивээл буудай” ХХК-иудын нэр дээр Бүгд Найрамдах Хятад улс руу рапс экспортлох гэрчилгээ авах хүсэлтийг шийдвэрлэхгүй, хээл хахууль зайлшгүй өгөх нөхцөл байдлыг зориудаар бий болгож хясан боогдуулсны улмаас төрийн үйлчилгээг авахын тулд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн дарга Н.Бд албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр, 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр, 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр, 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр, 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр, 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр, 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр, 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр, 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр, 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр, 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр, 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр, 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр, 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр тус тус хахууль өгсөн,

Шүүгдэгч Д.Э нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газраас “Өөдрөг заяа” ХХК, “Их зам транс” ХХК-ийн нэр дээр Бүгд Найрамдах Хятад улс руу түүхий эд экспортлох гэрчилгээ авах хүсэлтийг шийдвэрлэхгүй, хээл хахууль зайлшгүй өгөх нөхцөл байдлыг зориудаар бий болгож хясан боогдуулсны улмаас төрийн үйлчилгээг авахын тулд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн дарга Н.Бд албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдөр, 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр, 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр, 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр тус тус хахууль өгсөн,

Шүүгдэгч М.Ц нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газраас “Монгол мах эко” ХХК-ийн нэр дээр Бүгд Найрамдах Хятад улс руу мах экспортлох гэрчилгээ авах хүсэлтийг шийдвэрлэхгүй, хээл хахууль зайлшгүй өгөх нөхцөл байдлыг зориудаар бий болгож хясан боогдуулсны улмаас төрийн үйлчилгээг авахын тулд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн дарга Н.Бд албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдөр, 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр, 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр, 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр, 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр, 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр, 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр тус тус хахууль өгсөн,

Шүүгдэгч Ц.О нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газраас “Нордроуд” ХХК-ийн нэр дээр Бүгд Найрамдах Хятад улс руу самрын идээ экспортлох гэрчилгээ авах хүсэлтийг шийдвэрлэхгүй, хээл хахууль зайлшгүй өгөх нөхцөл байдлыг зориудаар бий болгож хясан боогдуулсны улмаас төрийн үйлчилгээг авахын тулд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн дарга Н.Бд албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр, 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр, 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр тус тус хахууль өгсөн,

Шүүгдэгч Л.Н нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газраас “Хүн од” ХХК-ийн нэр дээр Бүгд Найрамдах Хятад улс руу адууны мах экспортлох гэрчилгээ авах хүсэлтийг шийдвэрлэхгүй, хээл хахууль зайлшгүй өгөх нөхцөл байдлыг зориудаар бий болгож хясан боогдуулсны улмаас төрийн үйлчилгээг авахын тулд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн дарга Н.Бд албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хахууль өгсөн,

Шүүгдэгч Н.Г нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газраас “Грийн гресс ланд” ХХК-ийн нэр дээр Бүгд Найрамдах Хятад улс руу адууны мах экспортлох гэрчилгээ авах хүсэлтийг шийдвэрлэхгүй, хээл хахууль зайлшгүй өгөх нөхцөл байдлыг зориудаар бий болгож хясан боогдуулсны улмаас төрийн үйлчилгээг авахын тулд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн дарга Н.Бд албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хахууль өгсөн,

Шүүгдэгч Д.Т нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газраас “Дорнын говь” ХХК-ийн нэр дээр Бүгд Найрамдах Хятад улс руу мах экспортлох гэрчилгээ авах хүсэлтийг шийдвэрлэхгүй, хээл хахууль зайлшгүй өгөх нөхцөл байдлыг зориудаар бий болгож хясан боогдуулсны улмаас төрийн үйлчилгээг авахын тулд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн дарга Н.Бд Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүртэлх хугацаанд хахууль өгсөн,

Шүүгдэгч Н.Мнь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газраас Араб, Татар, Кувейт, Саудын араб улс руу шонхор шувуу экспортлох гэрчилгээ авах хүсэлтийг шийдвэрлэхгүй, хээл хахууль зайлшгүй өгөх нөхцөл байдлыг зориудаар бий болгож хясан боогдуулсны улмаас төрийн үйлчилгээг авахын тулд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн дарга Н.Бд Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдөр, 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр, 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр, 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр, 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр, 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр, 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр, 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр, 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр тус тус хахууль өгсөн,

Шүүгдэгч Э.О нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газраас “Налгар тариалан” ХХК-ийн нэр дээр Бүгд Найрамдах Хятад Ард улс руу рапс экспортлох гэрчилгээ авах хүсэлтийг шийдвэрлэхгүй, хээл хахууль зайлшгүй өгөх нөхцөл байдлыг зориудаар бий болгож хясан боогдуулсны улмаас төрийн үйлчилгээг авахын тулд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн дарга Н.Бд Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2017 оны 10 дугаар сарын 29-ний өдөр, 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр тус тус хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан шүүгдэгч Д.Тын гэрт нэгжлэг хийсэн тэмдэглэл /хх 26-28/, Д.Тын Самсунг эетжи 7 маркийн гар утсанд үзлэг хийсэн “...Би өнөөдрийг хүртэл ойролцоогоор 450 машин гаргасан. 337.5 сая төгрөг өгөө биз дээ...” гэх тэмдэглэл /1хх 43-45/, шүүгдэгч Н.Бы Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Жаргалан хотхоны 5-11 тоот байранд нэгжлэг хийсэн тэмдэглэл, нэгжлэгээр хураан авсан эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 53-63/, 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Жаргалан хотхоны 5-11 тоотоос хураан авсан сейфэнд нэгжлэг хийсэн тэмдэглэл: /1хх 63-64/, гэрч Ч.Энхбатын мэдүүлэг /2хх 57-58/, гэрч Б.Хосбаярын “...Манай газрын ажлыг хүндрэлтэй байна гэж иргэд, байгууллагаас надад маш олон хүн хэлж байсан. Танай газар яагаад ийм болчхов гэж ярьдаг...” гэх мэдүүлэг. /2хх 59-60/, гэрч Э.Солонгоогийн “...материалаа авах гэж ирсэн иргэд нь надаас болон Уламбаатараас гэрчилгээ, мэдэгдлээ авъя гэж нэхдэг. Тэр үед би гэрчилгээг чинь, мэдэгдлийг чинь хэвлэж гаргаад гарын үсэг зуруулахаар даргад өгсөн. Даргаас гарч ирээгүй байна, та нар өөрсдөө ороод уулз гэдэг шаардлагыг тавьдаг. Ингээд иргэд өөрсдөө Н.Б даргатай орж уулзаад удалгүй гэрчилгээ, мэдэгдэл дээрээ гарын үсэг зуруулчихсан бариад ирдэг...” гэх мэдүүлэг /2хх 67-68/, шүүгдэгч Н.Бы албан өрөөнд нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл /1хх 97-100/, Н.Бы тэмдэглэлийн дэвтэрт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 78-80/, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Рапид харш хотхоны 6А-105 тоот байранд  хийсэн, Э.Золзаяагийн гэрээс нэгжлэгээр хураан авсан мөнгийг сери дугаараар дугаарласан тэмдэглэл /1хх 153-165, 169-177/, гэрч Ц.Бямбадоржийн “...Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас зөвшөөрөл гаргах хугацаа нь 15 хоног хүртэл байдаг гэсэн. ...Н.Б гэдэг дарга дээр уддаг., ...2 удаагийн хүсэлт өгөхөд хоёулан дээр нь удсан., ...Одоог хүртэл хариугаа аваагүй...” гэх мэдүүлэг /2хх 165-166/, Эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл, тогтоол /2хх 26-56/, шүүгдэгч Ж.Бын “...Н.Баар гарын үсэг зуруулах гээд ширээн дээр нь тавьсан чинь гараараа дохиод юмаа /мөнгө/ өг гээд байсан. Тэгэхээр нь би халаасандаа байсан 500.000 төгрөгийг өгсөн., ...Яагаад 500.000 төгрөг өгсөн гэхээр уг авсан гэрчилгээ маань 1 вагон самрын идээг Хятад руу экспортлох гэрчилгээ байсан...” гэх мэдүүлэг /3хх 140-142/, шүүгдэгч Б.Аийн “...Нийт 4 удаагийн үйлдлээр 14.6 сая төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг /3хх 148-150/, шүүгдэгч Г.Дгийн “...Н.Бы ажил дээр нь очоод 5 сая төгрөг..., ...10 сая төгрөг..., ...11 сая төгрөгийг Баярсайханы өрөөнд өгсөн...” гэх мэдүүлэг/3хх 157-160/, шүүгдэгч Д.Чингизийн “...би Н.Бд импортын мэдэгдэл бүрд 2 сая төгрөг өгөхөөр тохирсон., ...2 сая төгрөг өгсөн ба маргааш нь гэрчилгээ гарсан., ...2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 2 сая төгрөг өгөөд хүсэлт дээрээ гарын үсэг зуруулчхаад гараад явсан.,... мөн 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 2 сая төгрөг гарт нь өгөөд хүсэлт дээрээ зуруулаад гарсан., ...2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр ...Жаргалан хотхоны хажууд... 1.780.000 төгрөгийг аваачиж өгсөн...” гэх мэдүүлэг /3хх 180-183/, шүүгдэгч Ж.Сын “...Үндсэндээ 3 удаагийн үйлдлээр нийт 8.400.000 төгрөгийн хээл хахуулийг өгсөн. ...” гэх мэдүүлэг /3хх 198-202/, шүүгдэгч Ш.Т“...Нийт “Борбанди Агро” ХХК нь 3 удаа гэрчилгээ гаргуулж, би 3 удаа Н.Б даргад хахуулийн мөнгө өгсөн. 1 вагоныг 300.000 төгрөгөөр бодохоор нийт 28 вагоны 8.400.000 төгрөгийг хахуульд өгсөн...” гэх мэдүүлэг /3хх 211-214/, шүүгдэгч О.Бийн “...50 орчим сая төгрөгийг зөвшөөрөл авахын тулд хэлтсийн дарга Н.Бд хахууль болгож өгсөн...” гэх мэдүүлэг /4хх 20-26/, шүүгдэгч Д.Эын “...Н.Баас өмнөх дарга нарыг байхад гэрчилгээ гаргуулах ажил ямар ч саадгүй, хүндрэл бэрхшээлгүй зүгээр явдаг байсан. Н.Бд бэлнээр өөрийнх нь хэлсэн мөнгийг нь өгдөг байсан...” гэх мэдүүлэг /4хх 58-64/, гэрч Б.Оюунтуяагийн “...5040152529 тоот данс руу зуучлалын хөлсөө хүмүүс шилжүүлдэг. Тэр мөнгөнөөс Д.Э шаардлагатай үедээ надад хэлээд өөрийнхөө данс руу шилжүүлж авдаг...” гэх мэдүүлэг /4хх 65/, шүүгдэгч Д.Хгийн “...би нийтдээ 3 удаа Н.Бд гэрчилгээ гаргуулахаар мөнгө өгсөн...” гэх мэдүүлэг /4хх 77-78/, шүүгдэгч М.Цын “...Д.Х Н.Бтай уулзчихаад дахиад над руу утсаар яриад 1 кг махнаас 80 төгрөг авна нийтдээ 25 тонн буюу 1 машинаас 2.000.000 төгрөг авна гэсэн, би Д.Хд Н.Бд өгч байгаа мөнгийг хахууль гэж хэлээгүй, аваачаад өгчих л гэж хэлсэн., ...би 2017 оны 10 сарын 19-ний өдөр Н.Бы албан өрөөнд очиж 100 тонн махны экспортын гэрчилгээ гаргуулах 7.000.000 төгрөгийг өгснөө өмнөх мэдүүлэгтээ мартсан байна лээ...”/ гэх мэдүүлэг /4хх 81-83, 86-91/, шүүгдэгч Ц.Оын “...Н.Б надад хэлэхдээ 1 вагон самрын идээ бүрээс 1.500.000 төгрөгийг авна шүү гэхээр нь эгчид нь тийм их мөнгө байхгүй, 1 сая төгрөг өгье...” гэх мэдүүлэг /4хх 101-104/, шүүгдэгч Ц.Н“...Н.Бтай уулзаад гэрчилгээ удаахгүйгээр гаргаад өгөөрэй, тэгэхгүй бол хугацаанаас амжихгүй болох гээд байна гэж хэлээд бэлнээр 10.000.000 төгрөгийг торонд өгсөн...” гэх мэдүүлэг /4хх 113-116/, шүүгдэгч Н.Гантулгын “...Н.Бд 3.000.000 төгрөг бэлнээр өгсөн...” гэх мэдүүлэг /4хх 129-132/, шүүгдэгч Д.Тын “...Өнөөдрийг хүртэл нийт 450 орчим машин махны гэрчилгээг нэг бүрийг нь 750.000 төгрөгөөр нийт 337.500.000 төгрөгийг өгсөн...” гэх мэдүүлэг /4хх 140-141/, шүүгдэгч Н.Мийн “...Нийт 275 шонхрын бүрдүүлэлтийг хийлгэсэн ба нэг шонхорт 200 ам доллар нийт 55.000 ам доллар Н.Бы өрөөнд болон гадаа өгч байсан...” гэх мэдүүлэг /4хх 172-173/, шүүгдэгч Н.Эын “...С.Б надтай уулзаад 10.000.000 төгрөг байна. Тав таван сая төгрөгөөр нь хуваагаад ав гэсэн...” гэх мэдүүлэг /4хх 182-184/, шүүгдэгч С.Бийн “...Н.Э бид хоёрт багахан хэсгийг нь өгсөн үлдсэн мөнгийг нь хэд болохыг мэдэхгүй байна. Э.А, Н.Б дарга хоёр хувааж авсан байх. Яаж хувааж авсан талаар нь бол нарийн сайн мэдэхгүй...” гэх мэдүүлэг /200-202/, шүүгдэгч Д.Дгийн “...мөнгө өгч зөвшөөрлөө авахаас өөр аргагүй байдалд орсон...” гэх мэдүүлэг /3хх 87-91/, шүүгдэгч Б.Бын “...83 вагон тус бүрийг 200.000 төгрөгөөр үржүүлээд 16.600.000 төгрөг болсон. Үүнийг долларт шилжүүлээд 6.750 ам доллар Н.Бд аваачиж өгсөн...” гэх мэдүүлэг /3хх 102-105/, шүүгдэгч Э.Огын “...Нийт 2 сая төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг /3хх 217-224/, шүүгдэгч М.Н“...би Э.О дарга эмнэлэгт хэвтсэн байгаа гэхэд за за гэчхээд өөр юм яриагүй. ... Н.Бы өрөөнд оруулж гарт нь өгсөн...” гэх мэдүүлэг /3хх 243-248/, шүүгдэгч Э.Оын “...нийтдээ 5.1 сая төгрөг хахуулд өгсөн...” гэх мэдүүлэг /32хх 05-06/, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн Б/83 тушаалын хуулбар /5хх 141/, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 96 дугаар тушаалын хуулбар /5хх 203/, Ж.Сын 5286114119 тоот төгрөгийн, 5212027039 тоот ам долларын дансны хуулга баримтууд /8хх 8-13/, Д.Эын 5112083441 дугаарын дансны хуулга баримтууд /9хх 92-142, 143-151/, О.Бийн 5007571222 дугаарын хадгаламжийн дансны хуулга баримтад үзлэг хийсэн тэмдэглэл /12хх 60-95/, “Дархан мийт фүүдс” ХХК-ийн экспортын гэрчилгээ гаргуулахад бүрдүүлсэн материалд үзлэг хийсэн тэмдэглэл /14хх 23-86/, Г.Дгийн харилцагчийн дансны хуулга баримтуудад үзлэг хийсэн тэмдэглэл /14хх 113-116/, “Абсолют кэш энд керри” ХХК-ийн импортын гэрчилгээ гаргуулахад бүрдүүлсэн материалд үзлэг хийсэн тэмдэглэл /15хх 207-238/, Т.Маржангүлийн шонхор шувуу экспортоор гаргах зөвшөөрөл гаргахад бүрдүүлсэн материалд үзлэг хийсэн тэмдэглэл /16хх 1-145, 24хх 48/, Ж.Бын 5170010289 дугаарын дансны хуулга баримтуудад үзлэг хийсэн тэмдэглэл /16хх 160-187/, Ж.ТХаан банкны 2016, 2017 оны дансны хуулга баримтуудад үзлэг хийсэн тэмдэглэл /18хх 08-28/, Д.Тын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /18хх 122-129/, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн Б/217 дугаар тушаалын хуулбар /25хх 13/, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газарт ирсэн бичгийн тайлан /26хх 37-151/, Э.Оын 5046293361 дугаартай дансны хуулбар баримтуудад үзлэг хийсэн тэмдэглэл /32хх 31-36, 58-60/, 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 29 дугаартай нууц ажиллагааны магадалгаа /33хх 2-5/, 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 21 дугаартай нууц ажиллагааны магадалгаа /33хх 07-32/, 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 02 дугаартай нууц ажиллагааны магадалгаа /33хх 33-39/, 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 20 дугаартай нууц ажиллагааны магадалгаа /33хх 40-45/, Л.Нээс баримт бичиг хүлээн авсан тухай тэмдэглэл болон хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Н.Бд прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг болгон өөрчилж, гэм буруутайд тооцох,

шүүгдэгч О.Б, Ж.Б, Б.А, Н.М, Г.Д, Д.Э, Ц.О, Л.Н, Д.Т, Т.Ч, Н.Г, Э.О нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Ш.ТЭрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Харин прокуророос шүүгдэгч Ж.Сыг бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэмт хэргийн “гүйцэтгэгч” буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан ял сонсгож ирүүлснийг өөрчлөн уг гэмт хэргийг “бүлэглэн” гүйцэтгэсэн гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж өөрчлөх үндэслэлтэй, өөрөөр хэлбэл дээрх хахууль өгөх гэмт хэргийг үйлдэхдээ Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн мэргэжилтэн Ш.Тдамжуулан өгсөн болох нь нотлогдон тогтоогдож байх тул түүнийг бусадтай бүлэглэж гэмт хэрэг үйлдсэн гэж үзэв.

Мөн прокуророос шүүгдэгч Н.Быг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн даргаар ажиллаж байхдаа хясан боогдуулах аргаар Д.Д нарын нэр бүхий шүүгдэгч нараас хахууль авсан үнийн дүнг яллах дүгнэлтэд нарийвчлан тодорхойлоогүй атлаа хахууль өгөгч нарын өгсөн гэх үнийн дүнг тодорхойлон ирүүлснийг, шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн ба шүүгдэгч Н.Б нь хахуульд авсан нийт мөнгөний дүнг тодорхой зааж мэдүүлдэггүй боловч шүүгдэгчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2-т заасан “...өөрийн эсрэг мэдүүлэг өгөх..., ...хэргийн бодит байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” байх эрх нь байгаа болно. Нөгөө талаар хэрэгт авагдсан бичгийн болон бусад нотлох баримтаар шүүгдэгч Н.Бы авсан хахуулийн дүнг бодитоор тогтоох боломжгүй байна.

Түүнчлэн хахууль өгсөн шүүгдэгч нар нь мөн “...хэргийн бодит байдлыг нотлох үүрэг хүлээхгүй..., ...өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй” бөгөөд нөгөө талаар шүүгдэгч нарын албан тушаалтанд өгсөн хахуулийн дүнг тэдний мэдүүлгээр үнэн зөв гэж тогтоох боломжгүй юм.

Дээрх байдал нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй, өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлд заасан “Хахууль авах” гэмт хэргийн зүйлчлэлд авсан хахуулийн хэмжээнээс хамаарч эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөлийг тодорхойлоогүй болно.

Шүүгдэгч Н.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэрийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзсэн ба түүний гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй болон хувийн байдал зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн зорилтод нийцүүлэн нийгмээс тусгаарлахгүйгээр хүмүүжүүлж, нийгэмшүүлэх боломжтой гэж дүгнээд нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, тухайн зүйл, хэсэгт заасан торгуулийн хамгийн дээд хэмжээ болох 40.000.000 төгрөгөөр торгох;

            Шүүгдэгч О.Б, Ж.Б, Б.А, Н.М, Г.Д, Д.Д, Б.Б, Э.О, М.Ц, Д.Э, Ц.О, Л.Н, Д.Т, Т.Ч, Н.Г, Э.О нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэдгээрийн гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөл, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг зэргийг харгалзан тус бүрийг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2.700.000 төгрөгөөр торгох ял шийтгэсэн болно.

            Шүүх торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2-т зааснаар нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцов.  

Шүүгдэгч нарт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрх хасах нэмэгдэл ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар торгох үндсэн ял оногдуулсан үеэс буюу шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс тоолж эхлэхийг тайлбарлав.

Мөрдөн шалгах ажиллагааны үед Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн тайлбар хэсэгт заасан “Хясан боогдуулсны улмаас аргагүй байдалд орж, хахууль өгч, нийтийн албан тушаалтны хуулийн дагуу албаны чиг үүргээ гүйцэтгэж үзүүлэх төрийн үйлчилгээг авсан тухайгаа эрх бүхий байгууллагад сайн дураараа илчлэн ирсэн бол түүний авсан төрийн үйлчилгээг хэвээр үлдээж, ялаас чөлөөлнө” гэсэн хуулийн тайлбарыг үндэслэн шүүгдэгч Н.Г/хх 4-р хавтас 126/, Т.Ч/хх 3-р хавтас 184/, Н.М/хх 4-р хавтас 174/, Э.О /хх 32–р хавтас 09-10/ нар нь өөрсдөө сайн дураараа ирж, зохих байгууллагад хүсэлтээ гаргаж, энэ талаараа мэдүүлэг өгсөн байна.

Иймд шүүгдэгч Н.Г, Т.Ч, Н.М, Э.О нар нь өөрсдийн үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, эрх бүхий байгууллагаас дуудаагүй байхад сайн дураараа өөрийгөө илчлэн ирсэн байх тул тэдгээрийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлтэй байна. Энэ нь Эрүүгийн хуулийн зорилтод нийцүүлэн, аливаа этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн, хууль ёсны болон шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэв.

Үүнээс гадна шүүгдэгч О.Б нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын авлигын талаар хэвлэл мэдээллээр болон нийгмийн сүлжээгээр нийтлэл бичиж, АТГ-т нэрээ нууцалсан мэдээлэл хүргүүлж байсан болох нь хэрэгт хавсаргасан болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Иймд түүнийг дээрх гэмт хэргийн талаар өөрөө сайн дураараа зохих байгууллагад илчлэн ирсэн гэж үзэх үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн дээрх тайлбар хэсэгт хамруулж, ялаас чөлөөлөх боломжтой гэж шийдвэрлэв.

            Шүүгдэгч Э.А, Н.Э, С.Б нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэмт хэргийн улмаас олсон мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж авсан” гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байгаа бөгөөд уг гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш буюу 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс хойш нэг жил гаруй хугацаа өнгөрсөн байх тул Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1.1-д заасан “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон... гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан” үндэслэлээр шүүгдэгч Э.А, Н.Э, С.Б нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.

Хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны үед эд мөрийн баримтаар Э.Агийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 15-р хороо, Рапид хотхон 6а-105 тоот орон сууцнаас хураан авсан 57.400.000 төгрөг, 20.000 юань, Н.Бы Хан-Уул дүүргийн 15-р хороо Жаргалан хотхон 5-11 тоот орон сууцанд нэгжлэг хийх үед хураан авсан /зочны өрөөнөөс/ 16.460 ам доллар, 5.100.000 төгрөг, /унтлагын өрөөнөөс /17.500.000 төгрөг, /хурааж авчирсан сейфээс/ 127.117 ам доллар, 140.000.000 төгрөг, 50.000 юань, Н.Бы ажлын өрөөнөөс хураан авсан 8.600 ам доллар, 10.800.000 төгрөг, нийт 230.800.000 төгрөг, 152.177 ам доллар, 70.000 юанийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4-т заасан гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж үзэх үндэслэлтэй байх тул улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэв.

Мөн хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон шүүгдэгч С.Бийн тэмдэглэлийн дэвтэр, Н.Бы өмчлөлийн 2009 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн Ү-2203007393 дугаар гэрчилгээг /яллах дүгнэлтэд дурдаагүй/ зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц өөрт нь буцаан олгож, мөрдөн шалгах нууц ажиллагааны магадалгаа /маш нууц/ дардас бүхий 91 ширхэг сиди, Голомт, Худалдаа хөгжил, Хаан банкны мөнгөн шилжүүлгийн 8 ширхэг баримт, компани, хуулийн этгээдийн орлого, зарлага, нэхэмжлэхийн нийт 9 ширхэг баримт, Н.Бы гар бичмэл бүхий 7 ширхэг цаас, IMEI:359623/08/088790/08, IMEI:359624/08/088790/8 дугаарын кодтой Samsung маркийн гар утас зэргийг хэрэгт хавсаргахаар үлдээлээ.

Харин хэрэгт 2009 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн Ү-2203007393 дугаар гэрчилгээтэй Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо 5 дугаар хороолол 31-64 тоот, Н.Б, Н.С, С.Бнарын өмчлөлийн, 130.702.467 төгрөгийн үнэлгээ бүхий орон сууцыг битүүмжилсэн Нийслэлийн прокурорын 2018 оны 3 сарын 27-ны өдрийн 16 дугаар тогтоол /хх 1-н 226-250/, 2011 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн Ү-2206017148 дугаар гэрчилгээтэй Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Твин хаус 6а-105 тоот Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Твин хаус 6а-105 тоот, шүүгдэгч Э.Агийн өмчлөлийн, 103.089.585 төгрөгийн үнэлгээ бүхий орон сууцыг битүүмжилсэн Нийслэлийн прокурорын 2018 оны 3 сарын 27-ны өдрийн 17 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Учир нь шүүгдэгч Н.Бы өмчлөлийн гэх битүүмжилсэн тус орон сууцыг өөрийн төрсөн эцэг Д.Н, төрсөн эх Д.Днараас өвлөж авсан бөгөөд төрсөн эгч, дүү Н.С, С.Бнарын хамт өмчилдөг талаар, мөн шүүгдэгч Э.Агийн өмчлөлийн битүүмжилсэн орон сууц нь түүний төрсөн дүү Э.З, банкны зээлийг дүү, түүний гэр бүлийн гишүүд төлдөг талаар Н.Б, Э.А нар нь 2014 оноос МХЕГ-т ажилд орсон үеэсээ ХАСХОМ буюу хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлсээр ирсэн бөгөөд АТГ-ын мөрдөн шалгах хэлтсийн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 200 дугаар дотоод албан бичгээр ирүүлсэн хүсэлтийн дагуу хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлгийг шалгасан танилцуулгад /хх 4-н 218-236/ энэ талаар тодорхой дурджээ. Мөн Э.Агийн өмчлөлд бүртгэлтэй орон сууцыг худалдан авах үед Төрийн банктай байгуулсан 2011 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн Орон сууцны Ипотекийн зээлийн гэрээ, хамтран зээлдэгч Б.Бцалингийн тодорхойлолт, дансны хуулга зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул дээрх орон сууцуудыг гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл гэж үзэх үндэслэлгүй байна.

Түүнчлэн шүүгдэгч Н.Бы эзэмшлийн 24-34 УБЛ улсын дугаартай Ланд круйсер 200 загварын тээврийн хэрэгсэл, П.А/АМ7777777/ гэх нэр дээр бүртгэлтэй 01-11 УНЭ улсын дугаартай Бенз 350 загварын тээврийн хэрэгсэл, Д.Б/АЭ7777777/ гэх нэр дээр бүртгэлтэй 00-47 УНЗ улсын дугаартай Тоёота Харриер загварын тээврийн хэрэгсэл зэрэг эд хөрөнгүүдийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлахыг зохих байгууллагад даалгах зөвшөөрөл олгосон 2017 оны 12 сарын 25-ны өдрийн 727 дугаар Нийслэлийн прокурорын зөвшөөрөл /хх 5-н 151/ зэргийг хүчингүй болгов.

Шүүгдэгч Н.Бы 2017 оны 12 дугаар сарын 7-ны өдөр баривчлагдсан, 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 2018 оны 1 сарын 8-ны өдөр хүртэлх хугацаанд нийт 30 хоног цагдан хоригдсон, шүүгдэгч Д.Д, Б.Б нар нь 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүртэл хугацаанд 2 хоног баривчлагдсан, О.Б нь 2017 оны 12 сарын 8-ны өдөр тус тус баривчлагдсан бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар тэдгээрийн баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын арван арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, эдлэх ялаас хасч, тооцов.

Шүүгдэгч Э.А нь 2017 оны 12 сарын 7-ны өдрөөс 2017 оны 12 сарын 9-ний өдөр хүртэл 2 хоног баривчлагдсан, 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 2018 оны 1 сарын 8-ны өдөр хүртэлх хугацаанд нийт 30 хоног цагдан хоригдсон, 2018 оны 1 сарын 15-ны өдөр Монгол улсын хилээр гарах эрхийг хязгаарлах, албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлсэн болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Д.Х, М.Ннарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон, Н.Аззаяа, Н.Э, С.Б нарт холбогдох хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан” үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон, шүүгдэгч Н.Г, Т.Ч, Н.М, Э.О, О.Б нарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэсэн тул Э.Ад авсан Монгол улсын хилээр гарах эрхийг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч Н.Э, С.Б, Д.Х, М.Нарангэрэл, Н.Г, Т.Ч, Н.М, Э.О, О.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгов.

Шүүгдэгч Н.Бд оногдуулсан дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 40.000.000 /дөчин сая/ төгрөгөөр торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 1 жилийн хугацаанд төлж барагдуулах үүрэг хүлээлгэж, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.

Шүүх, шүүгдэгч Ш.Т хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч дүгнэлт хийсэн болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад төлөх төлбөргүй зэргийг харгалзан түүнд хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаанд тэнсэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйл, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг баримтлан Прокуророос шүүгдэгч Д.Хд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг,

шүүгдэгч М.НЭрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Прокуророос шүүгдэгч Н.Быг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг бусадтай бүлэглэж гэснийг өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг болгон,

шүүгдэгч Э.Аг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон,

шүүгдэгч Н.Э, С.Б нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг тус тус мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон,

шүүгдэгч Д.Д, Б.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг тус тус мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон,

шүүгдэгч Э.Ог Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон,

шүүгдэгч М.Цыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон,

шүүгдэгч Ж.Сыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон тус тус өөрчилсүгэй.

3. Шүүгдэгч Их мянган овгийн Н.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан “нийтийн албан тушаалтан хясан боогдуулах аргаар бусдаас хахууль авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Харчуу овгийн Э.А, Тайжууд овгийн Г.Э, Бэсүүд овгийн С.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гэмт хэргийн улмаас олсон мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж авсан” гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд,

шүүгдэгч Боржигон ЖБ овгийн Ж.Б,

Боржигон ЖБ овгийн Б.А,

Өндөрийнхөн овгийн Г.Д,

Хийморьт овгийн Д.Э,

Боржигон овгийн Ц.О,

Боржигон овгийн Л.Н,

Дилав овгийн Д.Т,

Манал овгийн Э.О,

Очирт овгийн М.Ц,

Боржигон овгийн Д.Д,

Боржигон жб овгийн Б.Б,

Монгол овгийн Д.З,

Соёмбо овгийн О.Б,

Б.Т.Ч,

Борлууд боржигон овгийн Н.Г,

Боржигон овгийн Э.О,

Татар овгийн Н.Мнарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хээл хахууль зайлшгүй өгөх нөхцөл байдлыг зориудаар бий болгож хясан боогдуулсны улмаас төрийн үйлчилгээг авахын тулд албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан бусдад хахууль өгсөн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Алаг адуун овгийн Ш.Тг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1-т “бусдад давуу байдал бий болгох зорилгоор албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгөх гэмт хэргийг үйлдэхэд хамжигчаар оролцсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Бор банди овгийн Ж.Сыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1-т заасан “хээл хахууль зайлшгүй өгөх нөхцөл байдлыг зориудаар бий болгож хясан боогдуулсны улмаас төрийн үйлчилгээг авахын тулд албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан бусдад хахууль өгсөн гэмт хэргийг бусадтай бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан шүүгдэгч Э.А, Т.ЭС.Б нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон шүүгдэгч Д.Зг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

            6. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Быг нийтийн албанд томилогдох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 40.000.000 (дөчин сая) төгрөгөөр торгох ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б, Б.А, Г.Д, Д.Э, Ц.О, Л.Н, Д.Т, Э.О, М.Ц, Д.Д, Б.Б, О.Б, Т.Ч, Н.Г, Э.О, Н.М тус бүрийг нийтийн албанд томилогдох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 (хоёр сая долоон зуун мянга) төгрөгөөр тус тус торгох ялаар,

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Сыг нийтийн албанд томилогдох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 (хоёр сая долоон зуун мянга) төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Тхорих ял оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнссүгэй.

            7. Шүүгдэгч Н.Бд оногдуулсан дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 40 сая /дөчин сая/ төгрөгөөр торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 1 жилийн хугацаанд төлж барагдуулах үүрэг хүлээлгэсүгэй.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрх хасах нэмэгдэл ялын хугацааг ял оногдуулсан үеэс буюу шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс тоолж эхлэхийг тайлбарласугай.

            10.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн тайлбарт “Хясан боогдуулсны улмаас аргагүй байдалд орж, хахууль өгч, нийтийн албан тушаалтны хуулийн дагуу албаны чиг үүргээ гүйцэтгэж үзүүлэх төрийн үйлчилгээг авсан тухайгаа эрх бүхий байгууллагад сайн дураараа илчлэн ирсэн бол түүний авсан төрийн үйлчилгээг хэвээр үлдээж, ялаас чөлөөлнө” гэж заасныг баримтлан шүүгдэгч Н.Г, Т.Ч, Н.М, Э.О, О.Б нар нь өөрсдөө сайн дураараа ирж, зохих байгууллагад хүсэлтээ гаргаж ирүүлсэн үндэслэлээр тэдгээрийг ялаас чөлөөлсүгэй.

11. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бы баривчлагдсан, цагдан хоригдсон нийт 30 хоног, шүүгдэгч Д.Д, Б.Б нарын баривчлагдсан тус бүрийн 2 хоног, шүүгдэгч О.Бийн баривчлагдсан 1 хоногийн хугацааг тус тус эдлэх ялд оруулан тооцож, баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус тооцож, тэдгээрийн эдлэх ялаас хасаж тооцсугай.

12. Шүүгдэгч Э.А 2 хоног баривчлагдсан, 28 хоног цагдан хоригдсон, албан үүргээ биелүүлэхийг түдгэлүүлсэн болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Э.Ад авсан Монгол улсын хилээр гарах эрхийг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч Н.Э, С.Б, Д.Х, М.Нарангэрэл, Н.Г, Т.Ч, Н.М, Э.О, О.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгосугай.

13. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар Авлигатай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалж байгаа, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 230.800.000 (хоёр зуун гучин сая найман зуун мянга) төгрөг, 70.000 (далан мянга) юань, 152.177 (нэг зуун тавин хоёр мянга нэг зуун далан долоо) ам долларыг улсын төсөвт шилжүүлсүгэй.

14. Энэ хэрэгт 2009 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн Ү-2203007393 дугаар гэрчилгээтэй Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо 5 дугаар хороолол 31-64 тоот орон сууц болон 2011 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн Ү-2206017148 дугаар гэрчилгээтэй Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Твин хаус 6а-105 тоот орон сууцыг тус тус битүүмжилсэн Нийслэлийн прокурорын 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 16, 17 дугаар Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолуудыг хүчингүй болгож, шүүгдэгч Н.Бы эзэмшлийн 24-34 УБЛ улсын дугаартай Ланд круйсер 200 загварын тээврийн хэрэгсэл, П.А(АМ/ гэх нэр дээр бүртгэлтэй 01-11 УНЭ улсын дугаартай Бенз 350 загварын тээврийн хэрэгсэл, Д.Б(АЭ) гэх нэр дээр бүртгэлтэй 00-47 УНЗ улсын дугаартай Тоёота Харриер загварын тээврийн хэрэгсэл зэрэг эд хөрөнгүүдийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлахыг зохих байгууллагад даалгасан Нийслэлийн прокурорын 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 727 дугаар зөвшөөрлийг хүчингүй болгож, үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн Ү-2203007393 дугаар гэрчилгээтэй эзэнд нь буцаан олгож, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

15. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч С.Бийн хүрэн өнгийн тэмдэглэлийн дэвтэр, Н.Б, Н.С, С.Бнарын өмчлөлийн 2009 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн Ү-2203007393 дугаар гэрчилгээг /яллах дүгнэлтэд дурдаагүй/ буцаан олгож, /маш нууц/ дардас бүхий 91 ширхэг сиди, Голомт, Худалдаа хөгжлийн банк, Хаан банкны мөнгөн шилжүүлгийн 8 ширхэг баримт, компани, хуулийн этгээдийн орлого, зарлага, нэхэмжлэхийн нийт 9 ширхэг баримт, Н.Бы гар бичмэл бүхий 7 ширхэг цаас, IMEI:359623/08/088790/08, IMEI:359624/08/088790/8 дугаарын кодтой Samsung маркийн гар утас зэргийг хэрэгт хавсарган үлдээсүгэй.

16.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурьдсугай.

17. Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Б, Э.А нарт авсан хувийн баталгаа гаргах, Монгол улсын хилээр гарах эрхийг хязгаарлах, шүүгдэгч Н.Э, С.Б, Д.Х, М.Н, Д.З, Д.Д, Б.Б, О.Б, Э.О, У.С, Ш.Т, Ж.Б, Б.А, Н.М, Д.Т, Н.Г, Ц.О, Л.Н, М.Ц, Д.Э, Г.Д, Т.Ч, Э.О нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.ХАЛИУН