| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганбаатарын Мягмарсүрэн |
| Хэргийн индекс | 132/2016/00391/И |
| Дугаар | 00366 |
| Огноо | 2016-07-06 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 07 сарын 06 өдөр
Дугаар 00366
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мягмарсүрэн би, Хаан банкны Булган аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй Булган аймгийн Бугат сумын 3 дугаар багт оршин суух, Шинэчин овогт Болдын Эрдэнэчимэг /РД:ГБ88050907, тус хаягт оршин суух Цуурай овогт Төмөрбаатарын Балжинням /РД:ЙС86092614/ нарт холбогдох зээлийн гэрээг цуцлаж, зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардал нийт 2748189 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2016/00391/И индекстэй иргэний хэргийг хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Хаан банкны Булган аймаг дахь салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Б.Эрдэнэчимэг, Т.Балжинням нар нь Хаан банкны Булган салбарын харъяа Бугат тооцооны төвөөс 2014 оны 07 дугаар сарын 02-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 5000000 төгрөгийг 24 сарын хугацаатай жилийн 27.6 хувийн хүүтэй зээл авсан. Зээлдэгч нар зээлийн гэрээг зөрчиж зээл нь 340 хоног хугацаа хэтэрсэн байна. Иймд Б.Эрдэнэчимэг, Т.Балжинням нараас үндсэн зээл 2237215 төгрөг, зээлийн хүү 462787төгрөг, нэмэгдүүлсэн хүү 41147 төгрөг, нотариатын зардал 7040 төгрөг, нийт 2748189 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Хаан банкны Булган салбарын нэхэмжлэлтэйБ.Эрдэнэчимэг, Т.Балжинням нарт холбогдох зээлийн гэрээг цуцлаж, зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардал нийт 2748189 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нар харилцан тохиролцож Хаан банкны Булган салбарын нэхэмжилсэн 2748189 төгрөгөөс 1000000 төгрөгийг 2016 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн дотор, үлдэгдэл 1748189 төгрөгийг 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулахаар хугацаан дээрээ харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Гантулга, хариуцагч Б.Эрдэнэчимэг, Т.Балжинням нар гарын үсгээ зуржээ. ҮНДЭСЛЭХ нь:
Хаан банкны Булган аймаг дахь салбар нь Б.Эрдэнэчимэг, Т.Балжинням нараас зээлийн гэрээг цуцлаж,үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардал нийт 2748189 төгрөг гаргуулахаар шүүхэднэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хаан банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Гантулга, хариуцагч Б.Эрдэнэчимэг, Т.Балжинням нар нь харилцан тохиролцож зээлийн гэрээг цуцлаж, үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардал нийт 2748189 /хоёр сая долоон зуун дөчин найман мянга нэг зуун наян есөн/ төгрөгөөс 1000000 /нэг сая/ төгрөгийг 2016 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн дотор, үлдэгдэл 1748189 /нэг сая долоон зуун дөчин найман мянга нэг зуун наян есөн/ төгрөгийг 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулахаар хугацаан дээрээ харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэстэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6-д зааснаар Хаан банкны Булган аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй, Б.Эрдэнэчимэг, Т.Балжинням нарт холбогдох иргэний хэрэгт хариуцагч нар нь Хаан банкны Булган салбарын нэхэмжилсэн 2748189 /хоёр сая долоон зуун дөчин найман мянга нэг зуун наян есөн/ төгрөгөөс 1000000 /нэг сая/ төгрөгийг 2016 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн дотор, үлдэгдэл 1748189 /нэг сая долоон зуун дөчин найман мянга нэг зуун наян есөн/ төгрөгийг 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулахаар хугацаан дээрээ харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Хаан банкны Булган аймаг дахь салбарын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 58921 /тавин найман мянга есөн зуун хорин нэгэн/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Б.Эрдэнэчимэг, Т.Балжинням нараас 29460 /хорин есөн мянга дөрвөн зуун жаран/ төгрөг, Төрийн сангаас 29460 /хорин есөн мянга дөрвөн зуун жаран/ төгрөгийгтус тус гаргуулж нэхэмжлэгч Хаан банкны Булган аймаг дахь салбарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ШҮҮГЧ Г.МЯГМАРСҮРЭН