| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тогоочийн Дэлгэрмаа |
| Хэргийн индекс | 172/2019/0064/Э |
| Дугаар | 72 |
| Огноо | 2019-06-03 |
| Зүйл хэсэг | 10.1.2, |
| Улсын яллагч | Л.Солонго |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 72
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Дэлгэрмаа даргалж, шүүгч Э.Оюун-Эрдэнэ, шүүгч Х.Отгонжаргал нарын бүрэлдэхүүнтэй,
Улсын яллагч: Л.Солонго,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Лхам, Ч.Сайнжаргал,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч: Д.Долгорсүрэн,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Д.З ,
Иргэдийн төлөөлөгч: Р.Эрдэнэцэцэг,
Шүүгдэгч: Ж.З ,
Нарийн бичгийн дарга: Б.Отгон-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Дундговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 2.8-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн Ж.З т холбогдох 1822002830099 тоот хоёр хавтас эрүүгийн хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1987 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Дундговь аймгийн Говь-Угтаал суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, Дундговь аймгийн Говь-Угтаал сумын 3 дугаар багийн нутаг “.................” гэх газарт оршин суух, урьд Дундговь аймаг дахь сум дундын шүүхийн 2013 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 35 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэг, 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ял шийтгүүлж, 2013 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хугацаа дуусч суллагдсан, Сум дундын шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 50 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 03 сар 20 хоногийн хугацаагаар баривчлах ял шийтгүүлж 2014 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хугацаа дуусч суллагдсан, Дундговь аймаг дахь сум дундын шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 05 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 150.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 2 жил 6 сар хорих ял шийтгүүлж, хорих ялыг 01 жил 06 сарын хугацаагаар тэнсэж, 2017 оны 07 дугаар сарын 14-ний өдөр тэнссэн хугацаа дууссан, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овгийн Ж.З , регистрийн дугаар: .............................,
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ж.З нь 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Дундговь аймгийн Говь-Угтаал сумын 3 дугаар багийн нутаг, “.................” гэх газарт дагавар хүүхэд болох 2 нас, 5 сартай Б.А г бага насны хүүхэд гэдгийг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж алсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч Ж.З ыг яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ж.З шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: 2018 оны 08 дугаар сарын 29-нд дагавар хүүхэд Б.А өнгөрсөн. Тэр үед манай ээж, аав хоёр Баянцагаан сум руу 08 дугаар сарын 28-нд яваад 08 дугаар сарын 29-нд ирсэн. Би 08 дугаар сарын 27-нд Говь-Угтаал сум орж Б.А , Б.М хоёрыг авч ирсэн. Говь-Угтаал сумаас ирж ав гэж Д.З хэлсэн. Тэгээд 08 дугаар сарын 28-нд хоёр хүүхдээ авч ирээд гэрт байж байсан. 08 дугаар сарын 28-ны өдрийн үдээс хойш манайд их бороо орсон. Би малд явсан байсан. Б.Б надад хүүхэд маань мотоцикльд дарагдсан гэж хэлсэн. Хэн нь мотоцикльд дарагдсан юм бэ гэж асуухад Б.А мотоцикльд дарагдсан гэж хэлсэн. Хэн нь очиж авсан юм бэ гэхэд би өөрөө очиж авсан гэж хэлсэн. Аав Д.Д , ээж Б.Ж , дүү Д.С , манай гэрт төрсөн ах Н.Ц , Б.А г мотоцикльд дарагдсан гэдгийг харсан байсан. Би энэ хүүхдийг өнгөрчихнө гэж бодоогүй, маш их харамсаж байна. Би энэ хэргийг хийгээгүй. 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Хүрэлбаатар мөрдөн байцаагч намайг дарамталж зодсон. Би энэ хэргийг хийгээгүй, хүүхдээ шидсэн асуудал надад байхгүй гэж хэлэхэд намайг гарын үсэг зур гэж зодож дарамталж гарын үсэг зуруулсан. Би энэ хэргийг хийгээгүй, хүүхдээ өнгөрсөнд маш их харамсаж байна. Өөр хэлэх зүйл байхгүй.
Хохирогч Д.З шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Би ажлаар явсан. 08 дугаар сарын 28-нд Б.Б ыг ирж хүүхдээ ав, би 3 сар ажиллах болчихлоо гэж хэлсэн. Тэгээд ирж хүүхдээ аваад явсан. Д.С гэж манай дүүгийн нөхөр ирж Б.А гийн бие нь муудлаа гэж ярьсан. Би орчуулагчдаа хальт хэлчихээд очиход Б.А өнгөрсөн байсан. Ж.З миний ач хүүгийн амь насанд халдсан. Хоёр хүүхэд маань Ж.З ынд нээх очдоггүй байсан. Хүүхдүүдтэйгээ хамт хоёр юм уу, гурав хоночихоод буцаад ирдэг байсан. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн төлбөрт 11 949 880 төгрөг нэхэмжилж байна.
Иргэдийн төлөөлөгч Р.Эрдэнэцэцэг шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Хавтаст хэрэгтэй танилцахад өөрийнх нь анх өгсөн мэдүүлгийг харж байхад гэм буруутай байсан. Анхнаасаа өөрийнхөө гэм бурууг үнэн зөв мэдүүлж байгаад сүүлдээ мэдүүлгээ өөрчилж эхэлсэн байна гэж дүгнэсэн. Иймд Ж.З ыг гэм буруутай байна гэж үзэж байна.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.З мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Намайг 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Говь-Угтаал сумаас зүүн урагш байдаг Санжийн орд нэртэй уурхай дээр байхад дүү охины нөхөр Д.С ирээд Б.А гийн бие нь муудаад байна. Таныг яаралтай хүрээд ир гэж байна гэхээр нь Говь угтаал сумын 3 дугаар баг ................. гэх газарт байх охин Б.Б ынд очсон чинь Б.А г нас барсан талаар хэлсэн. Талийгаач болон Б.М хоёр надтай хамт байдаг юм. 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр надад ажил гараад ээжид нь харуулахаар явуулсан байсан юм. Талийгаач архаг хууч өвчин байхгүй. Талийгаачийн зүүн талын гарыг энэ онд халуун усанд түлсэн, зүүн талын хөлийг өнгөрсөн жил халуун цайнд түлсэн гэж байсан /хх-ийн 13-р хуудас/
Гэрч Б.Ж мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би 2018 оны 08 дугаар сарын 30-ны өглөө 06 цаг гээд сэрсэн. Тэгээд нөхөр Д.Д “дүү Э-ых ямаа хашчихсан байгаа. Очиж саая“ гэж хэлсэн. Ж.З , Б.Б , Д.С , Д.Р , Д.Д бид нар нэг машинтай манайхаас баруун тийш 5 орчим километрт байдаг Э-ынд ямаа саахаар явсан. 10 цаг өнгөрөөгөөд гэртээ ирэхэд гэрийн гадаа Н.Ц тай хамт Б.М зогсож байсан. Талийгаачийг яасан юм бэ гэж асуухад босоогүй байгаа юм байлгүй дээ гэсэн. Ж.З , Б.Б хоёр гэрт ороод эргэж гарч ирээд унтаад сэрэхгүй байна гэж хэлэхэд манай нөхөр ороод гарч ирэхдээ болохоо байжээ түргэн, цагдаа дууд гэж хэлсэн /хх-ийн 15-р хуудас/
Насанд хүрээгүй гэрч Д.Р мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Б.Б эгч гэртээ ороод гараад ирэхдээ Б.А хөдөлгөөнгүй болсон байна гээд гүйгээд гараад ирсэн. Тэгсэн аав орж үзээд Б.А г хөшсөн байна түргэн цагдаа дууд гэж хэлсэн. /хх-ийн 17-р хуудас/
Насанд хүрээгүй гэрч Д.С мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Б.Б эгч хүүхэд хөдлөхгүй байна гээд гараад ирсэн. Тэгээд түргэн цагдаа дуудсан /хх-ийн 19-р хуудас/
Гэрч Д.Д мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Б.Б манай гэрт орж ирээд хүүхэд сэрэхгүй байна гэхээр нь би орж үзтэл хөшчихсөн байхаар нь та нар битгий хүр цагдаа, эмч дууд гэж хэлсэн /хх-ийн 22-р хуудас/
Гэрч Х.О мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Гэрийн баруун хойд талд хүүхдийг битүү хучсан байдалтай байхаар нь хучсан зүйлийг аваад хүүхдийг үзэхэд амьсгал бүрэн зогссон, бие нь бүрэн хөрсөн, хөшсөн байхаар нь талийгаачийн ээж Б.Б д хүүхэд чинь нас барчихсан байна гэж хэлсэн. Б.Б аас хүүхэд чинь өвдөж барьсан уу гэж асуухад шөнө сонин дуугарсан, тэгэхээр нь гэрэл тусгаад харсан чинь нүд нь сонин болсон байсан гэж хэлэхээр нь би тэр үед нь дуудлага өгөхгүй яасан юм бэ гэхэд юм дуугараагүй /хх-ийн 25-р хуудас/
Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2018 оны 08 сарын 28-ны өдөр Ж.З мотоцикль унаад, талийгаач, Б.М бид хэд сундлаад гэрээс баруун тийш байх Э-ын ахын бууцан дээр очиж хөр ховхолсон. 2018 оны 08 сарын 29-ний өдөр гэрээс хойш байх уурхай дээр очиж Ж.З хүнтэй уулзах гээд явахаар нь талийгаач, Б.М бид хэд хамт явсан юм. Бас Н.Ц ах мотоцикльтой дагаж явсан. Уурхайгаас буцаад гэр рүүгээ явж байхад Н.Ц ахын мотоциклийн бензин дууссан гээд зогсож байхаар нь цааш нь чирээд гэрийн гадаа аваачсан. Тэгэхэд 15 цаг өнгөрч байсан. Намайг хоол хийж байхад талийгаач Б.А уйлахаар нь сандраад харсан чинь талийгаачийг Ж.З баруун талын гэрийн бүслүүрээс уяагаар уяад бас зайл чи яваарай гээд загнаад байхаар нь “Ж.З ыг чи дандаа хүүхэд загнадаг” гэж хэлээд уяаг нь тайлаад гэрт оруулсан. Би хоёр ихэрт хоол идүүлээд сууж байхдаа “Ж.З ыг чи дандаа хүүхэд загнадаг гэж загначихаад хоёр ихрийг үлдээгээд аргалд явсан. Аргал түүж ирээд гэрийн гадаа байж байхад “Н.Ц ах Ж.З ыг хонинд явъя гэж хэлсэн. Ж.З ыг явахгүй болохоор нь намайг явъя гээд бид хоёр хамтдаа хонио хурааж орой 19 цаг өнгөрч байхад гэрт орсон чинь Б.М , Б.А хоёр орондоо орсон унтсан байхаар нь “Ж.З аас хүүхдүүд хэзээ унтсан юм бэ? гэж асуусан чинь өөрөө хөнжилдөө ороод унтсан гэж хэлсэн. Намайг харахад Б.М хөнжлөөсөө цухалзаж байсан. Б.А болохоор хөдөлгөөнгүй хэвтэж байсан. Тэгээд 21 цаг өнгөрч байхад Ж.З , Д.Д , Д.С , Д.Р нар Баянцагаан сумаас ирээд Ж.З бид хоёр гэртээ ороод унтаж байгаад би сэрээд гэрэл тусгаад харсан чинь талийгаач амаа ангайсан унтаж байхаар нь Ж.З т хэлсэн чинь “зүгээр унтаж байгаа байлгүй дээ” гэж хэлсэн. ...Талийгаачийн хамрын нүхэнд ялаа орсон байхаар нь үргээсэн. Тэгсэн чинь амьсгалахгүй ам нь ангайсан байхаар нь гадаа гараад хүүхэд сонин болсон байна гэж хэлсэн. Тэгээд эмч, цагдаа дуудсан. /хх-ийн 28-р хуудас/
Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Б.Ж /ээж/ талийгаачийг мотоцикльд дарагдсан гэж хэлсэн. Талийгаачийн биед ямар нэгэн гэмтэл шарх учраагүй байсан /хх-ийн 164-р хуудас/
Гэрч Д.З мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Хааяа тэднийхээр буухад Б.А Ж.З ыг хараад л айдаг. Нүүр нь хувьсхийгээд уйлагнадаг, хүний араар ордог, хүүхэд байсан. Талийгаачаас Ж.З зоддог уу гэж асуухад толгой дохидог байсан. Хэн зодсон гэхээр Ж.З руу заадаг байсан. /хх-ийн 35-р хуудас/
Гэрч Н.Ц мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Б.А хөдлөхгүй байна гэхэд манай хойд аав Д.Д орсноо хөшчихсөн байна. Битгий хөдөлгөөрэй, эмч цагдаа дууд гэсэн. Ажил явдал өнгөрсөн хойно дүү Ж.З тай ярилцаж байтал та хоёрыг хонинд явсан хойно бороо ороод байна битгий гар унт гэтэл Б.А үгэнд орохгүй байхаар нь цээж рүү нь цохитол цаашаа шидэгдээд унасан. Тэгээд 2 ихэр орондоо ороод унтсан гэж ярьж байсан. /хх-ийн 45-р хуудас/
Гэрч Н.Ц мөрдөн шалгах ажиллагааны явцад дахин өгсөн мэдүүлэгт: Би талийгаач болон Б.М г цохиж зодсон асуудал байхгүй. Намайг 08 сарын 30-ны өглөө хонио хураагаад ирэхэд Б.М гэрийн гадаа дотоожтой, дээгүүрээ цамцтай зогсож байснаа намайг хараад тосоод ирэхээр нь бие засуулчихаад гэрт нь дагуулж ороод өмд гутлыг нь өмсгөж байхдаа би талийгаачийн толгой нь ил хөнжил нь дээгүүрээ нөмөрсөн байхаар нь унтаж байна гэж бодоод Б.М г гэрээс дагуулаад ямаа саах гээд гарсан /хх-ийн 131-р хуудас/
Гэрч Ч.С-ын мэдүүлэгт: Сар өдрийг нь сайн санахгүй байна. Ж.З ыг цагдан хоригдож байхад нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 2.8-д заасан хэрэгт холбогдуулж уулзахад энэ хэргийг хийгээгүй, мөрдөгч Хүрэлбаатар намайг суманд байхад зодоод аймгийн Цагдаагийн газар дээр авчирч мэдүүлэг авсан гэсэн тайлбар хэлж байсан. Тэгэхээр нь би Ж.З аас чи өмгөөлөгчгүй мэдүүлэг өгсөн юмуу гэхэд өмгөөлөгч Г.Лхам оролцсон гэж хэлж байсан /хх-ийн 47-р хуудас/
Гэрч Г.Л-ын мэдүүлэгт: ...мөрдөгч Даваадорж прокурорын тогтоолын дагуу эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж мэдүүлэг авах ажиллагаанд оролцсон. Ж.З аас мэдүүлэг авах үед мөрдөгч нарын хэн нэгэн нь Ж.З ыг зодож дарамтлан хэлээгүй үгийг хэлсэн болгож бичсэн асуудал байхгүй... /хх-ийн 51-р хуудас/
Гэрч М.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би 2018 оны 08 сарын 31-ний өдөр Б.А гийн цогцост үзлэг хийхэд нүдний зовхи болон уруулын дотор салстад цэгчилсэн цус харвалт баруун хөлийн өсгийд цус хуралт цогцост хийсэн задлан шинжилгээгээр үнхэлцгийн хөндий дэх цус хуралт, үнхэлцгийн хөндийн арын хананд шарх, уушиг зүрхний уг голтон эрхтэнд цус хурсан зөөлөн эдийн гэмтэл тогтоогдсон. Том талбайтай хатуу мохоо зүйлийн өөрийн биеийн хүчнээс давсан хүчээр үүссэн байх боломжтой. Том талбайтай хатуу мохоо зүйл гэдэгт биеийн нийт талбайг хамарсан гадаргуугаар үйлчилж байгаа зүйлийг ойлгож болно. Жишээ нь тэгш гадаргуутай газар хана гэх мэт. Харин өөрийн биенээс давсан хүч гэдэгт тухайн хүний биеийн хүч массаар унахыг оруулахгүй, түүнээс давсан хүчийг ойлгоно /хх-ийн 46-р хуудас/
Шинжээч М.Энхбаяр мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Б.А д үүссэн гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Тухайн гэмтлийг авсан хүүхэд тухайн үед нь зовиур шаналал илэрч хэвийн тоглож наадах боломжгүй. Хүүхэд гэмтэл авсан үед уйлах хэвтэх байдлаар илэрхийлэх ба ажиглагдахгүй байдлаар шинж тэмдэг илрэх ёстой. Тухайн зовиурыг тэсвэрлэх чадвар хүүхдэд байдаггүй учир хэвийн хүүхэд шиг тоглохгүй. /2хх-ийн 17-18-р хуудас/
Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 61 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Цээжний битүү гэмтэл: Үнхэлцгийн хөндийн ар ханын язарсан шарх, үнхэлцгийн хөндий дэх цусан хураа 85мл. Зүрх, уушгины суурийн холбоос, өрц хэсгийн зөөлөн эдийн цус хуралт, сэрээ булчирхайн эдийн цус хуралт, өрцний булчингийн гялтан дор үүссэн олон тооны цэгчилсэн цус харвалт, уушгины цулцангийн хөндийд жигд бус хаван, цус харвалт, зүрхний булчингийн ширхгүүд хөндлөн тасархайтсан, Зүрх чихэлдэлт, зүрх судасны цочмог дутагдал. Баруун өсгий, буйланд цус хурсан зөөлөн эдийн гэмтэл. Б.А н цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр онош хэсэгт бичигдсэн гэмтлүүд тогтоогдлоо. Б. Б.А нь 2018 оны 08 сарын 29-ний өдрийн 18-20 цагийн хооронд нас барсан байх боломжтой. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цогцост хийгдсэн шинжилгээгээр үхэлд хүргэх архаг, хууч өвчин тогтоогдсонгүй. Амь хохирогч Б. Б.А нь цээжний битүү гэмтлийн улмаас, үнхэлцгийн ар ханын язарсан шарх үүсч үнхэлцгийн хананд цус алдан зүрх чихэлдэн дарагдаж агшилтгүй болсны улмаас зүрхний цочмог дутагдалд орж нас баржээ. /хх-ийн 56-р хуудас/
Дундговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 43 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Шинжилгээнд ирүүлсэн цамцнууд мөр судлалын оношлогооны шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн улаан өнгийн футболк /энгэр дээрээ нохойны зурагтай/-д ямар нэгэн гэмтэл илэрсэнгүй. Харин улаан өнгийн, урт ханцуйтай энгэр дээрээ “K,A,X,M,K,I,D,S” цамцны гэсэн бичиглэлтэй захны шошгоны зүүн тал хэсэгт 0,5см, зүүн ханцуйн эмжээрт 4х4см, баруун ханцуйн эмжээрт 1х6см хэмжээтэй, баруун мөрний оёдлоос доош 7,5см зайд оёдлын дагуу 4 см урт гэмтэл, бүсэлхийн эмжээрт зүүн хажуугийн оёдлоос 11 см зайд 2x2 см хэмжээтэй гэмтлүүд тогтоогдлоо. Цамцны захны шошгоны зүүн тал хэсэгт үүссэн гэмтэл нь шинэ үүссэн ханзралт, зүүн ханцуйн эмжээрт үүссэн 4х4см хэмжээтэй гэмтэл, баруун ханцуйнд үүссэн 1х6см хэмжээтэй гэмтлүүд хуучин урагдалт, баруун мөрний оёдлоос доош 7,5 см зайд оёдлын дагуу үүссэн 4 см хэмжээтэй гэмтэл нь хуучин ханзралт, бүсэлхий эмжээрт зүүн хажуугийн оёдлоос баруун тийш 11 см зайд 2х2см хэмжээтэй үүссэн гэмтэл нь хуучин урагдалтууд байна. Цамцны захны шошгоны зүүн тал хэсэгт үүссэн шинэ үүссэн ханзралт нь татаж чангаах хүчний улмаас, зүүн ханцуйн эмжээрт үүссэн 4х4см хэмжээтэй гэмтэл, баруун ханцуйнд үүссэн 1х6 см хэмжээтэй хуучин урагдалтууд нь эдэлгээний явцад, баруун мөрний оёдлоос доош 7,5 см зайд оёдлын дагуу үүссэн 4 см хэмжээтэй хуучин ханзралт нь татаж чангаах хүчний улмаас, бүсэлхий эмжээрт зүүн хажуугийн оёдлоос баруун тийш 11 см зайд 2х2см хэмжээтэй үүссэн хуучин урагдалт нь хатуу, хурц үзүүртэй зүйлд гогодож, татаж чангаах хүчин зүйлийн улмаас үүссэн байна. /хх-ийн 73-р хуудас/
Шүүх сэтгэц эмгэг судлалын 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 779 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Ж.З нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Ж.З нь сэтгэцийн эмнэлгийн хяналтад байдаг гэх баримт мэдээлэл үгүй байна. Ж.З нь болсон байдлыг зөв тусган авч үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Ж.З нь хэрэг хариуцах чадвартай байна. /хх-ийн 78-р хуудас/
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 88 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Шүүх эмнэлгийн цогцост хийсэн шинжилгээ №180200061 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. Талийгаачид учирсан гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Б.А нь үнхэлцэг хальсны ар ханын язарсан шархны улмаас үнхэлцгийн хөндийд цус хуралдан зүрх чихэлдэж зүрх судасны цочмог дутагдалд орж нас баржээ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Орон нутгийн нөхцөлд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн ч амь насыг аврах боломжгүй. Дээрх гэмтлийг авсан даруйд зовиур шаналгаа илрэх боловч хэсэг хугацаанд үйл хөдлөл хийхийг үгүйсгэхгүй. Хэдий хугацаанд үйл хөдлөл хийх боломжтой эсэхийг нарийвчлан тогтоох боломжгүй /хх-ийн 228-р хуудас/
Шүүгдэгч Ж.З мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: Би 2018 оны 08 сарын 29-ны өдрийн өглөө Энхбаатар ахынд хөрзөн хагалах гэж Б.Б , Б.А , Б.М нарын хамт явсан юм. Тэгсэн замдаа мотоцикль эвдрээд буцаж гэртээ ирээд Н.Ц ахын мотоциклоор чирч авчирсан. Ирэхэд эхнэр хоол хийж байсан. Хоол хийж байхад утас дуугараад уурхай дээр байдаг хүмүүс хүрээд ир гэхээр нь Б.Б , Б.А , Б.М бид хэд бүгдээрээ мотоцикльтой явсан. Н.Ц ах өөрийнхөө мотоцикльтой явсан. Уурхай дээр очсон чинь сум яваад өг гэхээр нь бензин байхгүй гээд явж өгөөгүй. Буцаад гэр рүүгээ явж байхад Н.Ц ахын мотоциклийн бензин нь дуусахаар нь чирч гэрийн гэрийн гадаа авч ирсэн. Эхнэр аргалд явсан. Тэгээд 19 цагийн үед байх бороо ороод Н.Ц ах Б.Б хоёр хонинд явсан. Би Б.А , Б.М хоёртой үлдсэн. Эхнэр хонинд явахдаа хоёр хүүхдэд орыг нь засаж өгөөрэй гэж хэлээд явсан болохоор гэрийн баруун хойд талд газар ор засаад “миний хоёр хүү унт гэж хэлээд би яндангаа аваад өрхөө бүтээгээд, хаяагаа буулгаад аавын гэрийн өрхийг бүтээгээд хаяаг нь буулгаад гаднаас орж ирэхэд Б.А гадаа явж байхаар нь миний хүү ор гэж хэлсэн. Би араас нь орсон чинь Б.А эргээд гарах гэхээр нь зүүн гарынхаа ар хэсгээр цээж рүү нь цохьсон чинь Б.А суугаад өгөхөөр нь гэрийн зүүн урд талд байх шүүгээнээс юм авах гээд явсан чинь Б.А миний араар гүйхээр нь 2 гарнаас нь барьж аваад зассан ор руу шидсэн чинь нуруугаараа дээшээ харж түк гээд ойчсон. Хажууд нь Б.М байсан болохоор хоёуланг нь унт гээд миний хоёр хүү хоёулаа босоод орондоо орсон. Гэрийн гадаа мотоцикль дуугараад Б.Б , Н.Ц хоёр ирсэн. Тэр хоёр ирээд хоёр хүүгээ яасан бэ гэхээр нь хоёр хүүхэд орондоо орсон гэж хэлсэн. Тэрнээс хойш 10 гаруй минутын дараа цахилгаан цахиад гялбаад байхаар нь гадаа гарсан чинь хонь тасарсан байхаар нь Б.Б тай хамт хонинд явлаа гээд хоёр хүүхэд үлдсэн гэж Н.Ц ахад хэлсэн. Аав Д.Д, ээж Б.Ж , Д.Р , Д.С нар ирсэн. Тэгээд Д.Д , Д.С хоёр машин хүргэж өгөх гээд явсан. Гадаа хашаа бариад тугалаа хашчихаад аавынх руу орчихоод Б.Б , Н.Ц бид гурав гэр рүү орж унтах гэж байхад эхнэр “хоёр хүүхэд хоёулаа амаа ангайсан унтаж байна шүү дээ” гэхээр нь зүгээр байлгүй дээ гэж хэлээд унтсан. 2018 оны 08 сарын 30-ны өглөө 06 цаг өнгөрч байхад Д.Р орж ирээд Ончбаатар ахынд очиж ямаа саая гэж хэлсэн. Тэгээд Д.Д , ээж Б.Ж , Д.Р , Д.С бид хэд бүгдээрээ явсан. Гэрт Б.А , Б.М , Н.Ц ах гурав унтаад үлдсэн. Э ахынд очиж ямаа саагаад сүүг нь хөөрүүлж өгөөд 10 өнгөрч байхад гэртээ иртэл Н.Ц ах Б.М г гадаа хөтлөөд явж байсан. Б.А яасан юм бэ? гэж асуусан чинь гэрт унтаж байгаа гэж хэлсэн. Тэгээд Б.Б гэр рүү ороод гарч ирэхдээ Б.А г сэрэхгүй байна гэж хэлсэн. Тэгэхээр нь гэрт ороод үзсэн чинь Б.А хөдлөхгүй болохоор нь аавыг дуудсан. Аав орж ирээд түргэн дууд гэж хэлэхээр нь түргэн дуудсан. Түргэн ирээд эмч нь Б.А г үзээд нас барсан байна гэж хэлсэн. /хх-ийн 90-р хуудас/
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 02-р хуудас/
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 03-06-р хуудас/
Хохирол төлбөрийн талаарх баримтууд /2хх-ийн 119-126, 160-162-р хуудас/
Хохирол төлбөр төлсөн талаарх баримтууд /хх-ийн 166-167-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дундговь аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ж.З ыг 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Дундговь аймгийн Говь-Угтаал сумын 3 дугаар багийн нутаг, “.................” гэх газарт дагавар хүүхэд болох 2 нас, 5 сартай Б.А г бага насны хүүхэд гэдгийг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж алсан гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн бөгөөд хэрэгт авагдсан гэрч, хохирогч нарын мэдүүлгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгчийн үйлдэл нь “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алсан” гэх гэмт хэргийн шинжгүй байна гэж үзэн түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасны дагуу хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “гэр бүлийн хүчирхийлэл” гэж ...энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно гэж хуульчилсан.
Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Д.З: Миний дэргэд тэр гурвыг зодож цохиж байгаагүй. Хааяа тэднийхээр буухаар талийгаач Б.А Ж.З ыг хараад л айдаг, нүүр нь хувьсхийгээд уйлагнадаг, талийгаачаас Ж.З зоддог уу гээд асуухаар толгой дохьдог, хэн зодсон гэхээр Ж.З руу заадаг байсан /хх-ийн 35-р хуудас/ гэж мэдүүлсэн бол хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.З гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгт: ...талийгаач хүү ...хойд эцэг Ж.З тай төдийлөн хамт амьдардаггүй. ...Тэр хоёрыг 1 жил гаруй хугацаанд хамт амьдрах үед нь 1-2 хоногийн хугацаагаар Д.З /эмээ нь/ 2 хүүгийн хамт Ж.З ынд очиж байсан. ...мөн өөрийн охин Б.Б ыг залуу хүн, гэр бүлтэй болог дээ гэж бодоод хоёр хүүг нь өөр дээрээ авч өсгөн хүмүүжүүлж байсан, би уурхайд ажилд орох болоод л анх удаа эх, болон хойд эцэг хоёрт нь хүүхдүүдийг өгч явуулсан юм...гэх мэдүүлгийг тус тус өгсөн бөгөөд эдгээр мэдүүлэг нь шүүгдэгч Ж.З гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүү Б.А д бие махбодийн болон сэтгэл санааны хохирол учруулсан гэж үзэн түүнийг энэхүү гэмт хэрэгт холбогдуулан гэм буруутайд тооцох хангалттай үндэслэл, нотлох баримт болохгүй байна гэж үзэв.
Өөрөөр хэлвэл хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлгээр талийгаач хүү нь хойд эцэг болох шүүгдэгч Ж.З тай хамт амьдардаггүй байсан, энэхүү гэмт хэрэг гарах болсон цаг хугацаанд л түүнтэй хамт амьдрахаар очсон байсан болох нь тогтоогдож байх тул шүүгдэгчийг гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг байсан гэж үзэх боломжгүй байна.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ж.З нь 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Дундговь аймгийн Говь-Угтаал сумын 3 дугаар багийн нутаг, “.................” гэх газарт дагавар хүүхэд болох 2 нас, 5 сартай Б.А г бага насны хүүхэд гэдгийг мэдсээр байж алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна. Үүнд:
Шүүгдэгч Ж.З мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар: ...Би 2018 оны 08 сарын 29-ны өдрийн өглөө Э ахынд хөрзөн хагалах гэж Б.Б , Б.А , Б.М нарын хамт явсан юм. Тэгсэн замдаа мотоцикль эвдрээд буцаж гэртээ ирээд Н.Ц ахын мотоциклоор чирч авчирсан. Ирэхэд эхнэр хоол хийж байсан. Хоол хийж байхад утас дуугараад уурхай дээр байдаг хүмүүс хүрээд ир гэхээр нь Б.Б , Б.А , Б.М бид хэд бүгдээрээ мотоцикльтой явсан. Н.Ц ах өөрийнхөө мотоцикльтой явсан. Уурхай дээр очсон чинь сум яваад өг гэхээр нь бензин байхгүй гээд явж өгөөгүй. Буцаад гэр рүүгээ явж байхад Н.Ц ахын мотоциклийн бензин нь дуусахаар нь чирч гэрийн гэрийн гадаа авч ирсэн. Эхнэр аргалд явсан. Тэгээд 19 цагийн үед байх бороо ороод Н.Ц ах Б.Б хоёр хонинд явсан. Би Б.А , Б.М хоёртой үлдсэн. Эхнэр хонинд явахдаа хоёр хүүхдэд орыг нь засаж өгөөрэй гэж хэлээд явсан болохоор гэрийн баруун хойд талд газар ор засаад “миний хоёр хүү унт гэж хэлээд би яндангаа аваад өрхөө бүтээгээд, хаяагаа буулгаад аавын гэрийн өрхийг бүтээгээд хаяаг нь буулгаад гаднаас орж ирэхэд Б.А гадаа явж байхаар нь миний хүү ор гэж хэлсэн. Би араас нь орсон чинь Б.А эргээд гарах гэхээр нь зүүн гарынхаа ар хэсгээр цээж рүү нь цохьсон чинь Б.А суугаад өгөхөөр нь гэрийн зүүн урд талд байх шүүгээнээс юм авах гээд явсан чинь Б.А миний араар гүйхээр нь 2 гарнаас нь барьж аваад зассан ор руу шидсэн чинь нуруугаараа дээшээ харж түк гээд ойчсон. Хажууд нь Б.М байсан болохоор хоёуланг нь унт гээд миний хоёр хүү хоёулаа босоод орондоо орсон... унтах гэж байхад эхнэр “хоёр хүүхэд хоёулаа амаа ангайсан унтаж байна шүү дээ” гэхээр нь зүгээр байлгүй дээ гэж хэлээд унтсан. 2018 оны 08 сарын 30-ны өглөө 06 цаг өнгөрч байхад Д.Р орж ирээд Ончбаатар ахынд очиж ямаа саая гэж хэлсэн. Тэгээд Д.Д , ээж Б.Ж , Д.Р , Д.С бид хэд бүгдээрээ явсан. Гэрт Б.А , Б.М , Н.Ц ах гурав унтаад үлдсэн. Энхбаатар ахынд очиж ямаа саагаад сүүг нь хөөрүүлж өгөөд 10 өнгөрч байхад гэртээ иртэл Н.Ц ах Б.М г гадаа хөтлөөд явж байсан. Б.А яасан юм бэ? гэж асуусан чинь гэрт унтаж байгаа гэж хэлсэн. Тэгээд Б.Б гэр рүү ороод гарч ирэхдээ Б.А г сэрэхгүй байна гэж хэлсэн. Тэгэхээр нь гэрт ороод үзсэн чинь Б.А хөдлөхгүй болохоор нь аавыг дуудсан. Аав орж ирээд түргэн дууд гэж хэлэхээр нь түргэн дуудсан. Түргэн ирээд эмч нь Б.А г үзээд нас барсан байна гэж хэлсэн. /хх-ийн 90-р хуудас/ гэх мэдүүлэг өгч өөрийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийн 8.3-т: Яллагдагч, шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлэг дангаараа яллагдагч, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг нотлох шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй гэж заасан бөгөөд Ж.З ын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар давхар нотлогдож байна.
Гэрч Н.Ц ын мэдүүлэгт: Ажил явдал өнгөрсөн хойно дүү Ж.З тай ярилцаж байтал та хоёрыг хонинд явсан хойно бороо ороод байна, битгий гар унт гэтэл Б.А үгэнд орохгүй байхаар нь цээж рүү нь цохьтол цаашаа шидэгдээд унасан. Тэгээд 2 ихэр орондоо ороод унтсан гэж ярьж байсан /хх-ийн 45-р хуудас/, гэрч Ж.Б.Б ын мэдүүлэгт: ...Н.Ц ах бид хоёр хонио хураагаад ирсэн. Тухайн үед 19 цаг өнгөрч байсан байх. Гэрт орсон чинь Б.М талийгаач Б.А хоёр орондоо ороод унтсан байхаар нь Ж.З аас яагаад хоёр хүүхэд унтсан юм бэ гэхэд өөрөө хөнжилдөө ороод унтсан гэж хэлсэн. ...Би сэрээд гэрэл тусгаад харсан чинь талийгаач ам нь ангайсан унтаж байхаар нь Ж.З ыг дуудсан чинь зүгээр унтаж байгаа байлгүй дээ гэж хэлсэн. ...Гэрт орсон чинь талийгаачийн хамрын нүхэнд ялаа орсон байхаар нь үргээсэн. Тэгсэн чинь амьсгалахгүй байсан. Гадаа гараад хүүхэд амьсгалахгүй байна гэж хэлсэн. /хх-ийн 28-р хуудас/, гэрч Б.Д.Д гийн мэдүүлэгт: Б.Б манай гэрт орж ирээд хүүхэд сэрэхгүй байна гэхээр нь би орж үзтэл хөшчихсөн байхаар нь та нар битгий хүр, цагдаа, эмч дууд гэж хэлсэн /хх-ийн 22-р хуудас/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.З гийн мэдүүлэгт: 2018 оны 08 сарын 30-ны өдөр охины нөхөр Д.С ирээд Б.А гийн бие нь муудаад байна. Таныг яаралтай хүрээд ир гэж байна гэж хэлсэн. ................. гэх газарт байх охин Б.Б дээр очсон чинь Б.А г нас барсан талаар хэлсэн /хх-ийн 13-р хуудас/, гэрч М.Б-гийн мэдүүлэгт: ...дээрх гэмтэл нь том талбайтай хатуу мохоо зүйлийн өөрийн биеийн хүчнээс давсан хүчээр үүссэн байх боломжтой /хх-ийн 46-р хуудас/ гэх мэдүүлгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Түүнчлэн Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 61 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Цээжний битүү гэмтэл: Үнхэлцгийн хөндийн ар ханын язарсан шарх, үнхэлцгийн хөндий дэх цусан хураа 85мл. Зүрх, уушгины суурийн холбоос, өрц хэсгийн зөөлөн эдийн цус хуралт, сэрээ булчирхайн эдийн цус хуралт, өрцний булчингийн гялтан дор үүссэн олон тооны цэгчилсэн цус харвалт, уушгины цулцангийн хөндийд жигд бус хаван, цус харвалт, зүрхний булчингийн ширхгүүд хөндлөн тасархайтсан, Зүрх чихэлдэлт, зүрх судасны цочмог дутагдал. Баруун өсгий, буйланд цус хурсан зөөлөн эдийн гэмтэл. Б.А н цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр онош хэсэгт бичигдсэн гэмтлүүд тогтоогдлоо. Б. Б.А нь 2018 оны 08 сарын 29-ний өдрийн 18-20 цагийн хооронд нас барсан байх боломжтой. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цогцост хийгдсэн шинжилгээгээр үхэлд хүргэх архаг, хууч өвчин тогтоогдсонгүй. Амь хохирогч Б. Б.А нь цээжний битүү гэмтлийн улмаас, үнхэлцгийн ар ханын язарсан шарх үүсч үнхэлцгийн хананд цус алдан зүрх чихэлдэн дарагдаж агшилтгүй болсны улмаас зүрхний цочмог дутагдалд орж нас баржээ. /хх-ийн 56-р хуудас/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 88 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Шүүх эмнэлгийн цогцост хийсэн шинжилгээ №180200061 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. Талийгаачид учирсан гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Б.А нь үнхэлцэг хальсны ар ханын язарсан шархны улмаас үнхэлцгийн хөндийд цус хуралдан зүрх чихэлдэж зүрх судасны цочмог дутагдалд орж нас баржээ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Орон нутгийн нөхцөлд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн ч амь насыг аврах боломжгүй. Дээрх гэмтлийг авсан даруйд зовиур шаналгаа илрэх боловч хэсэг хугацаанд үйл хөдлөл хийхийг үгүйсгэхгүй. Хэдий хугацаанд үйл хөдлөл хийх боломжтой эсэхийг нарийвчлан тогтоох боломжгүй /хх-ийн 228-р хуудас/ гэсэн дүгнэлтүүдээр шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг давхар тогтоогдож байна.
Эдгээр дүгнэлтүүдээр хүү Б.А г 2018 оны 8-р сарын 29-ний өдрийн 18-20 цагийн хооронд нас барсан байх боломжтой гэж дүгнэсэн бөгөөд шүүгдэгч Ж.З нь мөн өдрийн орой 19 цагийн орчимд ...Б.А эргээд гарах гэхээр нь зүүн гарынхаа ар хэсгээр цээж рүү нь цохьсон чинь Б.А суугаад өгөхөөр нь гэрийн зүүн урд талд байх шүүгээнээс юм авах гээд явсан чинь Б.А миний араар гүйхээр нь 2 гарнаас нь барьж аваад зассан ор руу шидсэн чинь нуруугаараа дээшээ харж түк гээд ойчсон... гэх мэдүүлэгт дурдсан 19 цаг гэх цаг хугацаатай түүний нас барсан гэх цаг хугацаа давхцаж байна.
Иймд бага насны хүүхдийн амь нас хохирсон хор уршиг, шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна гэж үзэх үндэслэл болж байна.
Түүнчлэн шүүгдэгч Ж.З нь бага насны хүүхдэд хүч хэрэглэсэн болох нь
Дундговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 43 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: ...улаан өнгийн, урт ханцуйтай энгэр дээрээ “K,A,X,M,K,I,D,S” цамцны гэсэн бичиглэлтэй захны шошгоны зүүн тал хэсэгт 0,5см, зүүн ханцуйн эмжээрт 4х4см, баруун ханцуйн эмжээрт 1х6см хэмжээтэй, баруун мөрний оёдлоос доош 7,5см зайд оёдлын дагуу 4 см урт гэмтэл, бүсэлхийн эмжээрт зүүн хажуугийн оёдлоос 11 см зайд 2x2 см хэмжээтэй гэмтлүүд тогтоогдлоо. Цамцны захны шошгоны зүүн тал хэсэгт үүссэн гэмтэл нь шинэ үүссэн ханзралт, ...Цамцны захны шошгоны зүүн тал хэсэгт үүссэн шинэ үүссэн ханзралт нь татаж чангаах хүчний улмаас...үүссэн байна. /хх-ийн 73-р хуудас/ гэснээр тогтоогдож байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгч нар ...орон нутгийн нөхцөлд анхны тусламж үзүүлэх боломжгүй, төвлөрсөн газарт анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлж амь насыг нь аврах боломжтой мэт шинжээчийн дүгнэлт гарсан. Тухайн өдөр Б.А мотоцикльд дарагдсан, Б.Б хүүхдээ авч байсан гэсэн асуудал ярьж байгаа. Тухайн өдрийн нөхцөлд бага насны хүүхэд хараа хяналтгүй байж байгаад мотоциклийн доор дарагдаж гэмтэл авсан байх боломжтой гэж үзэж байна. Тухайн өдөр эрүүл мэндэд нь хүнд гэмтэл учруулсан байж болох боломжтой юм болов уу гэж үзэх үндэслэл байна гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр зүйлд зааснаар хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг буюу 11 дүгээр зүйл хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн зүйлчлэлээр Ж.З ын асуудлыг шийдэхэд дөхөм гэж үзэж байна. Иймд Ж.З ыг цагаатгаж, хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү гэх дүгнэлт гаргаж мэтгэлцэв.
Хавтаст хэргийн хүрээнд шүүгдэгч Ж.З ын эцэг, эх, ах дүү нарын зүгээс гэрчийн мэдүүлэг өгсөн ба гэрчээр 2 дахь болон 3 дахь удаагийн мэдүүлэг өгөхдөө 08 дугаар сарын 28-ны өдөр талийгаач хүүг мотоцикльд даруулсан гэх мэдүүлгийг өгсөн ба мотоцикльд даруулсны улмаас энэхүү гэмтлийг авсан гэж үзэх нотлох баримт хэрэгт авагдаагүй, шинжээчийн удаа дараагийн дүгнэлтүүд, хүү Б.А н нас барсан цаг хугацаа, гэмтэл авсан байж болох цаг хугацаа, мотоцикльд даруулсан гэх цаг хугацаатай тохирохгүй байгааг дурдах нь зүйтэй.
Түүнчлэн өмгөөлөгч нар шүүгдэгч Ж.З ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан гэж үзэж, энэхүү зүйл ангид заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээх үндэслэлтэй гэж дүгнэлт гаргаж байгаа нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна.
Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 61 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: ... Амь хохирогч Б. Б.А нь цээжний битүү гэмтлийн улмаас, үнхэлцгийн ар ханын язарсан шарх үүсч үнхэлцгийн хананд цус алдан зүрх чихэлдэн дарагдаж агшилтгүй болсны улмаас зүрхний цочмог дутагдалд орж нас барсан талаар /хх-ийн 56-р хуудас/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 88 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: ...Б.А нь үнхэлцэг хальсны ар ханын язарсан шархны улмаас үнхэлцгийн хөндийд цус хуралдан зүрх чихэлдэж зүрх судасны цочмог дутагдалд орж нас баржээ. ...Орон нутгийн нөхцөлд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн ч амь насыг аврах боломжгүй. /хх-ийн 228-р хуудас/ гэсэн дүгнэлтүүдээр хохирогчийн биед амь насыг аврах боломжгүй хүнд зэргийн гэмтэл учирсан болох нь тогтоогдож байх бөгөөд энэхүү гэмтэл нь шүүгдэгчийн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгч нар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт: ...мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн өмгөөлөгч Г.Лхам, Ч.Сайнжаргал нарын мэдүүлгийг нотлох баримтаар тооцохгүй байх тухай хүсэлтийг гаргасан ба шүүх анхан шатны шүүх хуралдаанаар шийдвэрлэхээр хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэсэн болно.
Гэм буруугийн шүүх хуралдаанд өмгөөлөгч нар энэ талаар дахин хүсэлт гаргаагүй хэдий ч шүүх нотлох баримтыг шинжлэн судалсан учир дээрх хүсэлтийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хууль зүйн туслалцаа үзүүлж байгаа эрүүгийн хэрэгтэй нь холбогдуулан өмгөөлөгчөөс мэдүүлэг авах, мөрдөн шалгах нууц ажиллагаа явуулахыг хориглоно, мөн хуулийн 16.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т өмгөөлөх хууль зүйн туслалцаа үзүүлэх үүргээ гүйцэтгэж байх явцад тухайн хэргийн байдлыг мэдэх болсон өмгөөлөгчөөс гэрчийн мэдүүлэг авч болохгүй гэж тус тус хуульчилсан.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Лхам нь мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Ж.З аас 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр сэжигтэн, яллагдагчаар мэдүүлэг авахад байлцаж, гарын үсэг зурж /ХХ-ийн 88-93-р хуудас/ баталгаажуулсан ба мөрдөн шалгах ажиллагааг хууль ёсны явуулах, оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хангах зорилгоор сэжигтэн, яллагдагч, гэрч, хохирогч нараас мэдүүлэг авах ажиллагаанд өмгөөлөгчийг байлцуулж, улмаар эрхийг нь хамгаалдаг билээ.
Хавтаст хэрэгт авагдсан өмгөөлөгч Г.Лхамын мэдүүлэгт: ...мөрдөгч Даваадорж прокурорын тогтоолын дагуу эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж мэдүүлэг авах ажиллагаанд оролцсон. Ж.З аас мэдүүлэг авах үед мөрдөгч нарын хэн нэгэн нь Ж.З ыг зодож дарамтлан хэлээгүй үгийг хэлсэн болгож бичсэн асуудал байхгүй... /ХХ-ийн 51–р хуудас/, гэрч Ч.С: ...сар өдрийг нь сайн санахгүй байна. Ж.З ыг цагдан хоригдож байхад нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 2.8-д заасан хэрэгт холбогдуулж уулзахад энэ хэргийг хийгээгүй, мөрдөгч Хүрэлбаатар намайг суманд байхад зодоод аймгийн Цагдаагийн газар дээр авчирч мэдүүлэг авсан гэсэн тайлбар хэлж байсан. Тэгэхээр нь би Ж.З аас чи өмгөөлөгчгүй мэдүүлэг өгсөн юмуу гэхэд өмгөөлөгч Г.Лхам оролцсон гэж хэлж байсан /хх-ийн 47-р хуудас/ гэх мэдүүлгийг тус тус өгсөн байх ба өмгөөлөгч нараас гэрчийн мэдүүлэг авсан зорилго нь Ж.З гэмт хэрэг үйлдсэн эсэх талаар бус, өмгөөлөгчийн мэдэж байгаа хэргийн талаар бус, өмгөөлөгчийн хууль зүйн туслалцаа үзүүлж байгаа Ж.З ын холбогдон шалгагдаж байгаа хэргийн талаар бус, харин мөрдөн шалгах ажиллагаа хууль ёсны явагдсан эсэх, сэжигтэн, яллагдагчийн эрхийг зөрчсөн эсэх асуудлыг тодруулах зорилгоор өмгөөлөгчийн байлцсан мөрдөн шалгах ажиллагаа хууль ёсны дагуу явагдсан эсэх, байцаалтанд өмгөөлөгч суусан эсэх талаар тодруулж гэрчийн мэдүүлэг авсан нь хууль зөрчөөгүй байна.
Иймд мөрдөн шалгах ажиллагааны явцад өмгөөлөгч Г.Лхам, Ч.Сайнжаргал нараас гэрчийн мэдүүлэг авсан нь хуульд заасан нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх журам зөрчигдөөгүй гэж үзэж, тэдний мэдүүлгийг болон Ж.З аас сэжигтэн яллагдагчаар авсан мэдүүлгийг тус тус нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.
Шүүгдэгч Ж.З аас 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр, 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр тус тус гэрчийн мэдүүлэг авсан байх бөгөөд шүүх эдгээр мэдүүлгийг нотлох баримтаар тооцохгүй байх нь зохистой гэж шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.
Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин хоёрдугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүх эрүүгийн хэрэг, эрх зүйн маргааныг анхан шатны журмаар, хамтын зарчмаар хянан шийдвэрлэхдээ иргэдийн төлөөлөгчийг оролцуулна гэж заасны дагуу шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгч оролцсон ба иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд ...хавтаст хэрэгтэй танилцахад өөрийнх нь анх өгсөн мэдүүлгийг харж байхад гэм буруутай байсан. Анхнаасаа өөрийнхөө гэм бурууг үнэн зөв мэдүүлж байгаад сүүлдээ мэдүүлгээ өөрчилж эхэлсэн байна гэж дүгнэсэн. Иймд Ж.З ыг гэм буруутай байна гэж үзэж байна гэх дүгнэлт гаргасныг дурдах нь зүйтэй.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.З нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн төлбөрт 11 949 880 төгрөг нэхэмжилсэн ба шүүх хохирол, хор уршигтай холбоотой төлбөрийн талаарх баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар шинжлэн судлаад Иргэний хуулийн 497, 510, 508 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Ж.З аас 5 949 880 төгрөгийг гаруулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.З д олгох нь зүйтэй гэж шийдвэрлэв.
Түүнчлэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.З нь хоёр ихэр хүүхдийн нэг нь энэ гэмт хэргийн улмаас хохирсон, үлдэж байгаа Б.М хүүгийн сэтгэл санааны хохиролтой холбоотойгоор цаашид эмчлүүлэх шаардлагатай байгаа талаар мэдүүлснийг шүүх хүлээн авч, 5 000 000 төгрөгийн нэхэмжлэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.З нь өмгөөлөгчийн хөлс 1 000 000 төгрөг нэхэмжилсэн ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт өмгөөлөгчийн хууль зүйн туслалцаа үзүүлсэн нотлох баримтыг шүүх нотлох баримтаар үнэлэхгүй гэж тодорхой хуульчилсан тул уг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Шүүгдэгч Ж.З нь шүүх хуралдааны явцад завсарлага авч, гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн төлбөрт 6.000.000 төгрөг төлсөн болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлэг болон, хохирол төлбөр төлсөн талаарх баримт зэргээр тус тус тогтоогдож байх тул шүүгдэгч Ж.З ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэл бий болов.
Шүүгдэгч Ж.З нь сэтгэцийн хувьд эрүүл, хэрэг хариуцах чадвартай болох нь Шүүх сэтгэц эмгэг судлалын 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 779 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Ж.З нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Ж.З нь сэтгэцийн эмнэлгийн хяналтад байдаг гэх баримт мэдээлэл үгүй байна. Ж.З нь болсон байдлыг зөв тусган авч үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Ж.З нь хэрэг хариуцах чадвартай байна. /хх-ийн 78-р хуудас/ гэснээр тогтоогдож байх тул түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харшлах шалтгаан байхгүй гэж дүгнэв.
Шүүх шүүгдэгч Ж.З ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д зааснаар бага насны хүүхэд болохыг мэдсээр байж, хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 16 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар шийдвэрлэж, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар буюу бага насны хүүхдийн амь хохирсон байдлыг харгалзан шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Ж.З нь 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл 123 хоног, 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл 06 хоног, нийт 129 хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ялаас хасч тооцох нь зүйтэй.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн улаан өнгийн цамц 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Ж.З т холбогдох хэрэгт битүүмжилсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д зааснаар шүүгдэгч Ж.З т 16 /арван зургаа/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.З т оногдуулсан 16 жил хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.З ын 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 123 хоног, 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 06 хоног, нийт 129 хоногийг шүүгдэгчийн эдлэх хорих ялаас хасч тооцсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д зааснаар шүүгдэгч Ж.З нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн төлбөрт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.З д 6.000.000 /зургаан сая/ төгрөгийг төлсөн болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн улаан өнгийн хүүхдийн цамц 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.З нь цаашид гарах эмчилгээний зардал, сэтгэл санааны хохирол 5.000.000 төгрөгийг нотлох баримтаа бүрдүүлсний дараа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар дахин нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.З гийн иргэний нэхэмжлэлээс өмгөөлөгчийн хөлс 1.000.000 төгрөг нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгосугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9-д зааснаар шүүгдэгч Ж.З нь 129 хоног цагдан хоригдсон, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрт 6.000.000 төгрөг төлсөн, хэрэгт хураан авсан битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.З т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ДЭЛГЭРМАА
ШҮҮГЧИД Э.ОЮУН-ЭРДЭНЭ
Х.ОТГОНЖАРГАЛ