| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганбаатарын Мягмарсүрэн |
| Хэргийн индекс | 132/2016/00425/И |
| Дугаар | 00367 |
| Огноо | 2016-07-06 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 07 сарын 06 өдөр
Дугаар 00367
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мягмарсүрэн би, Хөх тэнгэрийн заяа ХХК-ийг төлөөлж Г.Эрдэнэзулын төлөөлөн нэхэмжлэлтэй Булган аймгийн Булган сумын 3дугаар баг, Агуйтын 3в-09 дүгээр гудамжны 02 тоотод оршин суух, Хараацай овогт Дармаагийн Бадраа /РД:ГЮ52081064/-д холбогдох зээл, зээлийн хүү, алданги 1529300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2016/00425/И индекстэй иргэний хэргийг хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Хөх тэнгэрийн заяа ХХК-ийг төлөөлж Г.Эрдэнэзул шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хөх тэнгэрийн заяа ХХК-аас Д.Бадраа нь барьцаат зээлийн гэрээ байгуулан 1000000 /нэг сая / төгрөг 60 хоногийн хугацаатай сарын 10% хүүтэй зээлж авсан. Зээлийн эргэн төлөлтийг зээл авснаас хойш өдөрт 20000 төгрөгөөр төлж барагдуулахаар гэрээгээр тохиролцсон боловч 19-н өдрийн зээлийн төлөлт 380000 төгрөг төлсөн боловч үлдэгдэл үндсэн зээл, зээлийн хүү болох 820000 төгрөгийг төлөлгүй хохироож байна. Барьцаат зээлийн гэрээний 10-д зааснаар зээлийн гэрээний үүргээбиелүүлээгүй тохиолдолд хоногт 0,5% алданги бодохоор тохиролцсон байх тул гэрээг 2015 оны 08дугаар сарын 28-ны өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн хооронд байгуулсан ба түүнээс хойш өнөөдрийг хүртэл 173 хоног, өдрийн алданги 4100 төгрөг нийт 173*4100=709300 төгрөг болж байна. Иймд Д.Бадраагаас зээлийн үндсэн үүрэг 820000 төгрөг, алданги 709300 төгрөг нийт1529300 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Төлөөлөн нэхэмжлэгч Г.Эрдэнэзул хариуцагч Д.Бадраа бид харилцан тохиролцож дараах эвлэрлийн гэрээ байгуулж байна. Үүнд нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 1529300төгрөгөөс хариуцагч Д.Бадраа нь 820000 төгрөг, алданги 354650 төгрөгийг 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар, үлдэгдэл 354650 төгрөгөөс төлөөлөн нэхэмжлэгч Г.Эрдэнэзул татгалзан харилцан тохиролцож, талууд эвлэрлийн гэрээ байгуулан гарын үсгээ зуржээ. ҮНДЭСЛЭХ нь:
Хөх тэнгэрийн заяа ХХК-ийг төлөөлж Г.Эрдэнэзул нь Д.Бадраагаас 1529300 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Төлөөлөн нэхэмжлэгч Г.Эрдэнэзул хариуцагч Д.Бадраа нар харилцан тохиролцож нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 1529300 төгрөгөөс хариуцагч Д.Бадраа нь 820000 төгрөг, алданги 354650 төгрөгийг 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар, үлдэгдэл 354650 төгрөгөөс төлөөлөн нэхэмжлэгч Г.Эрдэнэзул татгалзан харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэстэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6-д Хөх тэнгэрийн заяа ХХК-ийг төлөөлж Г.Эрдэнэзулын нэхэмжлэлтэй Д.Бадраад холбогдох зээл, зээлийн хүү, алданги 1529300 /нэг сая таван зуун хорин есөн мянга гурван зуун/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нар харилцан тохиролцож төлөөлөн нэхэмжлэгч Г.Эрдэнэзулын нэхэмжилсэн1529300 /нэг сая таван зуун хорин есөн мянга гурван зуун/ төгрөгөөс хариуцагч Д.Бадраа нь 820000 /найман зуун хорин мянган/ төгрөг, алданги 354650 /гурван зуун тавин дөрвөн мянга зургаан зуун тавин/ төгрөгийг 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар, үлдэгдэл 354650 /гурван зуун тавин дөрвөн мянга зургаан зуун тавин/ төгрөгөөс төлөөлөн нэхэмжлэгч Г.Эрдэнэзул татгалзанхарилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Хөх тэнгэрийн заяа ХХК-ийнулсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 39420 /гучин есөн мянга дөрвөн зуун хорин/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Д.Бадраагаас 16370 /арван зургаан мянга гурван зуун далан/ төгрөг, Төрийн сангаас 19710 /арван есөн мянга долоон зуун арван/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Хөх тэнгэрийн заяа ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ШҮҮГЧ Г.МЯГМАРСҮРЭН