Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 00368

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг би, Хаанбанкны Булган аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй, Булган аймгийн Хангал сумын 4 дүгээр баг, Хялганат тосгоны дан байрны 66-2 тоотод оршин суух Бөөжин овогт Сэдбазарын Лхамрагчаа /РД:ФЖ63020202/, Давст Арслангууд овогт Чойжоогийн Нямхүү /РД:ФЖ59082314/ нарт холбогдох зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардал нийт 25966062 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2016/00311/И индекстэй иргэний хэргийг хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Хаан банкны Булган салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч С.Лхамрагчаа, хамтран үүрэг гүйцэтгэгч Ч.Нямхүү нар нь Хаан банкны Булган салбарын харьяа Хялганат тосгоны төвөөс БПҮ-14/1485 тоот баталгаат ипотекийн гэрээ, С-14/1485 тоот бизнесийн зээлийн гэрээ байгуулан 2014 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр 30000000 төгрөгийн зээлийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, сар бүр төлөхөөр гэрээ байгуулж авсан. Зээлдэгч бизнесийн зээлийн гэрээг зөрчиж зээлээ 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс хойш 101 хоног хугацаа хэтэрсэн байна. Иймд зээлдэгч С.Лхамрагчаа, хамтран үүрэг гүйцэтгэгч Ч.Нямхүү нараас зээлээ буцаан шаардах нөхцөл үүсээд байна.Үндсэн зээл 24701000 төгрөг, зээлийн хүү 1237446 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2616 төгрөг, нотариатын зардал 25000 төгрөг нийт 25966062 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Хаан банкны Булган аймаг дахь салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Болдхүү, хариуцагч С.Лхамрагчаа, Ч.Нямхүү нар нь харилцан тохиролцож, хариуцагчС.Лхамрагчаа, Ч.Нямхүү нар нь Хаан банкны Булган аймаг дахь салбарын нэхэмжилсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 25966062 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч 2016 оны 06 дугаар сарын 55-ны өдөр 2715000 төгрөг, 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс үлдэгдэл 23251062 төгрөгийг 2014 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн С-14/1485 тоот зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу бүрэн төлж барагдуулахаар хугацаан дээрээ харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулан талууд гарын үсгээ зуржээ. ҮНДЭСЛЭХ нь:

Хаан банкны Булган аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй С.Лхамрагчаа, Ч.Нямхүү нартхолбогдох зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 25966062 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нар харилцан тохиролцож С.Лхамрагчаа, Ч.Нямхүү нар нь Хаан банкны Булган аймаг дахь салбарын нэхэмжилсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 25966062 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч 2016 оны 06 дугаар сарын 55-ны өдөр 2715000 төгрөг, 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс үлдэгдэл 23251062 төгрөгийг 2014 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн С-14/1485 тоот зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу бүрэн төлж барагдуулахаар хугацаан дээрээ харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6-д зааснаар Хаан банкны Булган аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй, Булган аймгийн Хангал сумын 4 дүгээр баг, Хялганат тосгоны дан байрны 66-2 тоотод оршин суух Бөөжин овогт Сэдбазарын Лхамрагчаа /РД:ФЖ63020202/, Давст Арслангууд овогт Чойжоогийн Нямхүү /РД:ФЖ59082314/ нарт холбогдох зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардал нийт 25966062 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нар харилцан тохиролцож, С.Лхамрагчаа, Ч.Нямхүү нар нь Хаан банкны Булган аймаг дахь салбарын нэхэмжилсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 25966062 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч 2016 оны 06 дугаар сарын 55-ны өдөр 2715000 төгрөг, 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс үлдэгдэл 23251062 төгрөгийг 2014 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн С-14/1485 тоот зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу бүрэн төлж барагдуулахаар хугацаан дээрээ харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Хаан банкны Булган аймаг дахь салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 287780 /хоёр зуун наян долоон мянга долоон зуун ная/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч С.Лхамрагчаа, Ч.Нямхүү нараас 143890 /нэг зуун дөчин гурван мянга найман зуун ер/ төгрөг, Төрийн сангаас 143890 /нэг зуун дөчин гурван мянга найман зуун ер/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Хаан банкны Булган аймаг дахь салбарт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ