Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 00369

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг би, Хаан банкны Булган салбарын нэхэмжлэлтэй, Булган аймгийн Хангал сумын 3 дугаар баг, Булагийн 1-27 оршин суух Ханхар овогт Буянтогтохын Гансүх /РД:ГЖ79122206/, Адууч овогт Ёндонжамцын Хишгээ /РД:ГД78081374/ нарт холбогдох зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардал нийт 10035519төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2016/00336/И индекстэй иргэний хэргийгхүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Хаан банкны Булган салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Б.Гансүх, хамтран үүрэг гүйцэтгэгч Ё.Хишгээ нар нь Хаан банкны Булган салбарын Хангал тооцооны төвөөсЗГ/15/2016, барьцаат зээлийн гэрээг тус байгуулан 2015 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 12891018 төгрөг, жилийн 21.6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, сар бүр төлөх нөхцөлтэйгээр цалингийн зээл авч өрхийн хэрэглээндээ зориулахаар авсан. Зээлдэгч зээлийн гэрээг зөрчиж зээлээ 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар дор дурдсан нэхэмжлэлийг гаргаж байна. Иймд зээлдэгч Б.Гансүх, хамтран үүрэг гүйцэтгэгч Ё.Хишгээ нараас зээлээ буцаан шаардах нөхцөл үүсээд байна. Иймд үндсэн зээл8545787 төгрөг, зээлийн хүү 1405456 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 83176 төгрөг, нотариатын зардал 1100 төгрөг, нийт 10035519 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Хаан банкны Булган аймаг дахь салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Болдхүү, хариуцагч Б.Гансүх, Ё.Хишгээ нар нь харилцан тохиролцож, хариуцагч Б.Гансүх, Ё.Хишгээ нар нь Хаан банкны Булган аймаг дахь салбарын нэхэмжилсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 10035519 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 1500000төгрөг, 2016 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 1500000 төгрөг, 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдөр7035519 төгрөгийг бүрэн төлж барагдуулахаар хугацаан дээрээ харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулан талууд гарын үсгээ зуржээ. ҮНДЭСЛЭХ нь:

Хаан банкны Булган аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй Б.Гансүх, Ё.Хишгээ нарт холбогдох зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 10035519 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нар харилцан тохиролцож Б.Гансүх, Ё.Хишгээ нар нь Хаан банкны Булган аймаг дахь салбарын нэхэмжилсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 10035519 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 1500000 төгрөг, 2016 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 1500000төгрөг, 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 7035519 төгрөгийг бүрэн төлж барагдуулахаар хугацаан дээрээ харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6-д зааснаар Хаан банкны Булган салбарын нэхэмжлэлтэй, Булган аймгийн Хангал сумын 3 дугаар баг, Булагийн 1-27 оршин суух Ханхар овогт Буянтогтохын Гансүх /РД:ГЖ79122206/, Адууч овогт Ёндонжамцын Хишгээ /РД:ГД78081374/ нарт холбогдох зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардал нийт 10035519 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нар харилцан тохиролцож, Б.Гансүх, Ё.Хишгээ нар нь Хаан банкны Булган аймаг дахь салбарын нэхэмжилсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 10035519 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 1500000 төгрөг, 2016 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 1500000 төгрөг, 2016 оны 08дугаар сарын 30-ны өдөр 7035519 төгрөгийг бүрэн төлж барагдуулахаар хугацаан дээрээ харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Хаан банкны Булган аймаг дахь салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 175519 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчБ.Гансүх, Ё.Хишгээ нараас 87759 төгрөг, Төрийн сангаас 87759 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчХаан банкны Булган аймаг дахь салбарт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ