| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Авуталивын Жархынгүл |
| Хэргийн индекс | 130/2016/00493/И |
| Дугаар | 130/ШШ2016/00449 |
| Огноо | 2016-08-09 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 08 сарын 09 өдөр
Дугаар 130/ШШ2016/00449
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл би,
Нэхэмжлэгч: Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 9 дүгээр багт оршин суух, РД:*******, утас:*******, Б овогт Б-ы Ёд холбогдох нэхэмжлэлийг 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Б.Ёгаас зээл, хүүгийн хамт нийт 9883172 төгрөг гаргуулахыг хүсжээ.
Нэхэмжлэгч Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч С.Т, Б.Ё нар нь Х банкны Баян-Өлгий салбараас 2015 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 14885100 /арван дөрвөн сая найман зуун наян таван мянган нэг зуун/ төгрөгийн зээлийг жилийн 21,6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай цалингийн зээлийн зориулалтаар авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний хавсралт, эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээлд 5191237 төгрөг, зээлийн хүүд 3336263 төгрөг, нийт 8527500 төгрөгийг төлж барагдуулсан болно. Хариуцагч С.Т нь 2016 оны 5 дугаар сарын 05-ны өдөр нас барсан. Хамтран зээлдэгч Б.Ё нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүй байна. Нөхөр болох С.Т нь ажил дээрээ нас барсан тул улсаас нэг удаагийн тэтгэмж авах ёстой. Тэр мөнгөөр төлнө. Зээлийн хүүг яаралтай зогсоож өгнө үү гэсэн хүсэлт гаргаж байна. Банк шүүхийн шийдвэргүй хүү зогсоох боломжгүй юм. Иймд 2015 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, 2. Зээлийн гэрээний үүргийн дагуу үндсэн зээлийн үлдэгдэл 9693863 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 189309 төгрөг, нийт 9883172 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Ё шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Ё Х банкны шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч танилцлаа. Талийгаач нөхөр Т нь 2013 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр тус банкнаас цалингийн зээл авах үеэр миний бие хамтран үүрэг гүйцэтгэгчээр зээлийн гэрээнд гарын үсэг зурсан нь үнэн болно. Нөхөр Т нь 2016 оны 5 дугаар сарын 05-нд нас барсан тул зээл төлөгдөөгүй хугацаа хэтэрсэн нь үнэн. Миний бие Ё Х банкны надаас нэхэмжилсэн 9883172 төгрөгийг төлж өгөхийг хүлээн зөвшөөрч байна. Миний энэхүү тайлбарын дагуу шийдвэрлэж өгөхийг хүсье. Би хуульд хуульд заасан эрх, үүргээ ойлголоо гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х банкны Баян-Өлгий салбар нь хариуцагч Б.Ёгаас зээл, хүүгийн хамт нийт 9883172 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Ё нь нэхэмжлэгч Х банкны Баян-Өлгий салбарын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч зээл, хүүгийн хамт нийт 9883172 төгрөгийг төлж өгөхөөр болж тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн байна.
Иймд хариуцагч Б.Ё нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдах нь зүйтэй байна
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д тус тус зааснаар хариуцагч Б.Ё нь зээл, хүүгийн хамт нийт 9883172 төгрөгийг нэхэмжлэгч Х банкны Баян-Өлгий салбарт төлж өгөхөөр болж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 173081 төгрөгийн тал нь болох 86540 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 020000941 дугаартай данснаас 86540 төгрөг, мөн хариуцагч Б.Ёгаас 86540 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ