Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 130/ШШ2016/00450

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл би,

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Бугат сумын **дүгээр багт оршин суух, РД:****, утас:*****, Ж овогт Т-ийн Бийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Алтай сумын ***дугаар багт оршин суух, РД:***, утас:***, С овогт Т-н Аад холбогдох нэхэмжлэлийг 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: 500000 төгрөг гаргуулахыг хүсжээ.

Нэхэмжлэгч Т.Бшүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Т.А нь надаас 2016 оны 03 дугаар сарын 01-нд ажилд оруулж өгнө хэмээн 500000 /таван зуун мянган/ төгрөг бэлнээр авсан юм. Тухайн үед өгсөн амлалтандаа хүрээгүй. Тэрээр өгсөн мөнгөө авах гэтэл утсаа салган намайг хохироож байна. Иймд Т.Ааас 500000 /таван зуун мянган/ төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Т.А шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Т.А нэхэмжлэгч Т.Бийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Би нэхэмжлэгч Т.Бийн нэхэмжилж байгаа 500000 /таван зуун мянган/ төгрөгийг төлж өгөхийг зөвшөөрч байна. Би энэ талаар ямар нэгэн маргаан гаргахгүй. Би хуульд заасан эрх үүргээ ойлгож мэдлээ гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т.Бийн нэхэмжлэлтэй, хариуцагч Т.Аад холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Т.А нь нэхэмжлэгч Т.Бийн нэхэмжлээд байгаа 500000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, энэ талаар тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн байна.

Иймд нэхэмжлэгч Т.Бийн нэхэмжлэлтэй, хариуцагч Т.Аад холбогдох иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдах нь зүйтэй байна

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Т.А нь 500000 төгрөгийг нэхэмжлэгч Т.Бэд төлж өгөхөөр болж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Т.Бийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 020000941 дугаартай данснаас 7825 төгрөг, мөн хариуцагч Т.Ааас 7825 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

 

ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ