Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 106

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

1. Өсвөр насны шүүгдэгч Э.Ныг мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай. 

 

2. Өсвөр насны шүүгдэгч Э.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1/ нэг / жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан өсвөр насны шүүгдэгч Э.Нт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан  1/ нэг / жилийн хугацаагаар хорих ял дээр Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 175 дугаар шийтгэх тогтоолын 2 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 3, 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Э.Нт  хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй” гэснийг хүчингүй болгож дээрх хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 1 /нэг / жилийн хорих ялын хугацааг мөн хугацааны хорих ялд  тооцож  нэмж  нэгтгэн Э.Нын нийт биечлэн эдлэх ялыг 2/хоёр/ жилийн хугацаагаар тогтоосугай. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Э.Нт  оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг 2 дахин багасгаж 1/нэг/ жилийн хугацаагаар хорих ял болгож сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлсүгэй.

5. Өсвөр насны шүүгдэгч Э.Нт  авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдан хорьж эдлэх ялыг 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн тоолсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Э.Н, түүний хууль ёсны төлөөлөгч Б.Ц нараас 12 500 000 төгрөгийг гаргуулж Сүхбаатар аймаг Баруун-Урт сумын 8 дугаар баг Баянгол гэх газарт нутаглах хохирогч Б.Хд олгосугай. 

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар прокурорын эд хөрөнгө битүүмжилсэн 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 5/09, 5/10 дугаартай тогтоолуудыг хэвээр үлдээж, өсвөр насны шүүгдэгч Э.Нын өмчлөлийн цагаан өнгийн улсын дугааргүй, Даюун маркийн мотоцикл, улаан өнгийн улсын дугааргүй Даюун маркийн мотоциклийг тус тус хураан авч, улсын орлого болгох, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулсугай. 

 

8. Өсвөр насны шүүгдэгч Э.Н нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай. 

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Х.САНЖИДМАА