Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 98

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Санжидмаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-Очир,

Улсын яллагч Э.Хосбаяр,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дэлгэрхишиг, 

Шүүгдэгч Я.Э нарыг оролцуулан тус шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Хосбаярын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Я.Эт холбогдох 1930001500113 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 05 сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын харьяат, 1970 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 6, ганц бие эцэг, хүүхдүүдийн хамт Эрдэнэцагаан сумын  8 дугаар баг Билүүт хорооллын ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Я.Э. 

 

Холбогдсон хэргийн талаар/ яллах дүгнэлтээр/:

 

           Шүүгдэгч Я.Э нь 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын  8 дугаар багийн нутаг дэвсгэрт Бийн гэрийн гадаа иргэн Н.Аыг зодож эрүүл мэндэд нь “гэмтлийн шалтгаант зүүн талын доод эрүүний далд хугарал, зөөлөн эдийн буглаа” бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь: 

 

Шүүгдэгч Я.Э шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр ээж нь аймаг явлаа чи миний дөрвөн хүүхдийг харж байгаарай. Өглөөдөө хичээлд нь явуулаад, оройдоо хань болоорой гэж захисан юм. Би өглөө очиж нойрноос нь сэрээж хичээлд нь явуулчхаад орой нь очиход гэрт нь хүмүүс архи уугаад сууж байсан. Намайг архи уух уу? гэхээр нь би архи уухгүй гэж хэлсэн. Гэтэл Н.А над руу агсраад байхаар нь авч гараад нэг удаа алгадсан. Миний хувьд энэ үйлдэлдээ маш их гэмшиж байгаа гэв.

Эрүүгийн 1930001500113 дугаартай хэргээс: 

 

Хохирогч Н.А мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: 209 оны 02 дугаар сарын 18-ны  орой 19 цагийн орчим Б гэх хамаатны ахынхаа гэр рүү эхнэр Мтэй хамт хэсээд сууж байхад хөдөөнөөс Өвөө, Маараа гэх хоёр залуу ирээд нэг шил архи тойруулж уусан юм. Өвөө, Маараа гэр хоёр залуу хоорондоо хөдөө явна явахгүй гээд хоорондоо маргалдаад байхаар нь би боль юундаа маргалдаад байдаг юм гээд загнасан чинь тэр айлд Э гэх ах уурлаад чи хүүхдүүд айлгалаа гэхээр нь айлгаагүй Өвөө, Маараа хоёрыг маргалдаад байхаар нь болиулах гэж чанга хашхирсан гэх хэлэхэд Э ах намайг гадаа гаргаж ирээд зүүн шанаа руу нэг удаа цохисон. Өөр зодсон асуудал байхгүй. Би Эыг зөрүүлж цохиогүй. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Учир нь Э ах бол миний нутгийн хуурай ах юм ... гэх мэдүүлэг /хх-6-7х/

 

Насанд хүрээгүй гэрч Б.У мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 19 цаг орчим Өвгөн гээд ах Азаа ахын эхнэр тэр гурав орж ирээд нэг шил архи хувааж ууя гээд ерөөл нэртэй архи гаргаад тэр гурав хувааж уусан. Тэр архиа ууж дуусаж байхад нь манай хамаатан Нямаа ах орж ирээд дахиад нэг архи нэмж уусан. Тухайн үед Э ах манай руу кино үзнэ гээд орж ирээд манайд байсан ах нартай юм ярьж байсан. Тэгсэн чинь Азаа ах гэнэт Өвөө ах руу үсчээд хэл амаар доромжлоод байх шиг байсан. Тухай үед Өвөө ах руу тоосго, аяганы хагархай шидэж байсан. Азаа ах бас гэнэт гаднаас тоосго барьж орж ирээд Өвөө ах руу шидэх гээд байхаар нь Нямаа ах тоосгыг нь аваад гадагшаа хаясан. Тухай үед манай дүү нар болох Ууганцэцэг, Уугантуяа, Ууганбаатар нар сэрээд айгаад байхаар нь Э ах өмөөрөөд Азаа ахыг чирээд гаргаад хоорондоо муудаад байсан. Азаа ах бас эхнэрээ зодоод байсан. Энхэр нь гадаа бахираад байсан. Э ах А ахыг зодож байхыг би хараагүй. Харин Өвөө ах, Нямаа ах, Баараа ах нар бүгд гараад харсан. Удалгүй Азаа ах орж ирэхдээ хамраас нь цус гарсан байсан. А ах орой 19 цагт ирээд 22 цагт явсан. А ах манай гэрт орж ирээд Э ахад хандаж чи муу намайг зодлоо гээд бахираад байсан. Нямаа ах Баараа ах бид хэд А ахын хамрын цусыг угааж өгөөд гэр рүү нь явуулсан. Э ах Азаа ахтай бид нарыг өмөөрч муудсан юм... гэх мэдүүлэг /хх-8-9х/

 

Гэрч Т.Н мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Б ахын гэрээр Баараа гэх залуутай хамт очиход А, Э, Аын эхнэр нар байсан. Бид хоёрыг очиход нэг тал шил ерөөл нэртэй архи байсан бөгөөд тэр архинаас нэг татсан юм. А эхнэрээсээ мөнгө аваад нэг шил архи олж ирээд бид хэд хувааж уусан. Архи ууж дуусахад Э А хоёр хоорондоо заамдалцаад байсан. Э эрүүл, харин Азаа нилээд халамцуу байсан. Баараа бид хоёр тэр хоёрыг муудалцаад байхаар нь салгасан юм. Өөр асуудал болоогүй. А нь Эт хандаж муу Баяраагийн зарц, ядуу пизда гээд хэл амаар доромжлоод байхаар нь Э ах Аыг нэг удаа алгадсан юм. Тухайн үед Баараа бид хоёр салгаад ахиж зодоон болоогүй... гэх мэдүүлэг /хх-15х/

 

Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 167 дугаартай дүгнэлтэд: 1. Н.Аын биед гэмтлийн шалтгаант зүүн талын доод эрүүний далд хугарал, зөөлөн эдийн буглаа бүхий гэмтэл учирчээ. 2. Учирсан гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Уг гэмтэл нь ШЭГЗТЖ-н 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулсан хүндэвтэр зэргийн гэмтэлд хамаарна. 4.Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна. /хх-18х/, 

  Аймгийн нэгдэн эмнэлгийн эмнэлэгт өвчтөн илгээх хуудас /хх-21х/

Н.Аын амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар /хх22-27х/

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 8 дугаар багийн засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 08-96 дугаартай тодорхойлолт /хх27х/

Я.Эын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-40х/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав. 

 

Шүүгдэгч Я.Э нь 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын  8 дугаар багийн нутаг дэвсгэрт Бийн гэрийн гадаа хохирогч Н.Аыг зодож эрүүл мэндэд нь “гэмтлийн шалтгаант зүүн талын доод эрүүний далд хугарал, зөөлөн эдийн буглаа” бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Я.Эын мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд, хохирогч Н.А, гэрч Б.У, Т.Н нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, Сүхбаатар аймаг дахь Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 167 дугаартай дүгнэлт болон хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанаар хэлэлцүүлэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

 

Шүүгдэгч Я.Эт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно. 

 

Шүүгдэгч Я.Эын гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн биед гэмтэл учирсан үр дагавар шууд шалтгаант холбоотой болох нь нотлогдсон байна. Шүүгдэгч Я.Эын энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж буй гэмт үйлдэл болох юм.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Я.Эын хүндэвтэр гэмтэл бүхий хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. 

Шүүгдэгч Я.Э нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй. 

 

Прокуророос Я.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон байх тул шүүгдэгч Я.Эыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. 

 

Шүүгдэгч Я.Эт ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.4-т зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг гарахад хохирогчийн  бус үйлдэл нөлөөлсөн зэрэг нь хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

 

Шүүгдэгч Я.Эын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2-т зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтах бөгөөд шүүгдэгч Я.Эын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, хэргийн зүйлчлэл тохирсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан, Я.Э нь 5 хүүхэдтэй, ганц бие эцэг зэрэг хувийн байдлыг харгалзан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ. 

 

 Шүүгдэгч Я.Э нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримт, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Н.А гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдах нь зүйтэй байна. 

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Я.Эыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

           2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Эыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Я.Эын орлого олох боломжийг харгалзан 450,000 төгрөгийн торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 

 

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Я.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан Я.Эт  авсан хувийн баталгаа гаргах таслах сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 6. Ялтан Я.Э энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Н.А гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай. 

 

7.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Х.САНЖИДМАА