| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Рагчаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 142/2016/01173/И |
| Дугаар | 01208 |
| Огноо | 2016-10-03 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 10 сарын 03 өдөр
Дугаар 01208
2016 оны 10 сарын 03 өдөр Дугаар 142/ШШ2016/01208 Орхон аймаг
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст багийн 1-3-02 тоотод оршин суух Гаахаа овгийн Жалцангийн Оюуны нэхэмжлэлтэй С.Баярмааг эрэн сурвалжлуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Сарантуул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.Оюун шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “ Миний бие Ж.Оюун нь Ж.Баярмаа гэгчид 2015 оны 2, 3 сард нийт 1 сая төгрөг зээлдүүлсэн бөгөөд Баярмаа нь уг мөнгийг төлөхгүй 1 жил гаруй хугацаа өнгөрлөө. Тухайн үед Баярмаа нь Наран баг, 7-02 тоот хаяг бичиж, 94155184 гэсэн утсаар харьцаж байсан боловч одоо уг хаягтаа байхгүй, утас руу нь залгахаар тийм хүн байхгүй гэх болсон тул Сэрээтэр овогтой Баярмааг эрэн сурвалжилж өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.Оюун нь С.Баярмааг эрэн сурвалжлуулахыг хүссэн хүсэлтийг шүүхэд гаргасан.
С.Баярмаа нь 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдөр зээлийн гэрээ байгуулан нэхэмжлэгч Ж.Оюунаас 1 000 000 төгрөгийн зээл авсан болох нь зээлийн гэрээгээр тогтоогдож байна.
Гэтэл хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин суугаа хаяг нь тодорхойгүйгээс хүсэлт гаргагч түүнд холбогдуулж шүүхэд нэхэмжлэл гаргах боломжгүй болсон нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, Наран багийн Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 335 дугаартай тодорхойлолтоор нотлогдож байх тул Ж.Оюуны нэхэмжлэл гаргах эрхийг хангах үүднээс С.Баярмааг эрэн сурвалжлахаар шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
С.Баярмааг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Орхон аймгийн Цагдаагийн газрын Нийтийн хэв журмыг хамгаалах тасагт даалгаж шийдвэрлэх үндэстэй гэж үзлээ.
Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч Ж.Оюунаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэв.
Монгол улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар Сэрээтэрийн Баярмааг /регистрийн дугаар ЕТ66030780/ эрэн сурвалжилсугай.
2.Шүүхийн шийдвэрийн дагуу иргэн С.Баярмааг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Орхон аймгийн Цагдаагийн газрын Нийтийн хэв журмыг хамгаалах тасагт даалгасугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Ж.Оюунаас тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
4.Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА