| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Рагчаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 142/2016/01179/И |
| Дугаар | 01217 |
| Огноо | 2016-10-03 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 10 сарын 03 өдөр
Дугаар 01217
2016 оны 10 сарын 03 өдөр Дугаар 142/ШШ2016/01217 Орхон аймаг
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: 1939 онд төрсөн, 77 настай эмэгтэй Орхон аймаг Баян-Өндөр сум Уртбулаг багийн 5-18-24 тоотод оршин суух Боржигин овгийн Раднаагийн Аюурзанын нэхэмжлэлтэй /регистрийн дугаар АВ39030105/
Хариуцагч: 1964 онд төрсөн, 52 настай эрэгтэй, Орхон аймаг Баян-Өндөр сум Уртбулаг баг Маамуу наашир цэцэрлэгийн байранд оршин суух Боржигон овгийн Мядагийн Цэцэгмаад /регистрийн дугаар ФМ64082868/ холбогдох 14 555 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Р.Аюурзана, хариуцагч М.Цэцэгмаа, нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Р.Аюурзана шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Цэцэгмаа нь мөнгө зээлээч гэсэн хүсэлт тавьж, би өөрийн биеэр 2012 онд 7 000 000 төгрөг, дараа нь газар авна гэж 2 555 000 төгрөг, хадам аав өнгөрсөн гэж 5 000 000 төгрөг нийт 14 555 000 төгрөг зээлж аваад одоог хүртэл өгөөгүй байна. Байшингаа зараад өгнө гэж хөгшин намайг хуурч 3 жил гаруй хагацаанд хүлээлгэлээ. Сүүүлдээ утсаа салгаад, хаалгаа онгойлгож өгөхөө больсон. Иймд хариуцагч М.Цэцэгмаагаас зээлийн мөнгө 14 555 000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч М.Цэцэгмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие иргэн Р.Цэцэгмаагийн нэхэмжилсэн 14 555 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Р.Аюурзана нь хариуцагч М.Цэцэгмаад холбогдуулан 14 555 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 14 555 000 төгрөгийг бүхэлд нь төлөхийг зөвшөөрсөн тухай тайлбар ирүүлсэн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 230 700 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 230 700 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй гэж үзлээ.
Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн106 дугаар зүйлийн 106.5, 106.6, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Р.Аюурзанын нэхэмжлэлийн шаардлага 14 555 000 төгрөгийг хариуцагч М.Цэцэгмаа төлөхөөр бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 230 700 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч М.Цэцэгмаагаас 230 700 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Р.Аюурзанад олгосугай.
3.Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Энэ захирамжинд зохигчид давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, энэ асуудлаар тухайн шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА