| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 142/2016/01021/И |
| Дугаар | 01106 |
| Огноо | 2016-09-13 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 09 сарын 13 өдөр
Дугаар 01106
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ариунцэцэг даргалан тус шүүхийн хуралдааны танхимд хийж
Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг 3-23-190 тоотод оршин суух Алаг адуун овгийн Чулууны Дашболдын /ИЛ-68071110/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот баг 6-22-2 тоотод оршин суух Хулууд овгийн Дамдиангийн Даваагэрэл /ИЦ-69012415/,
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот баг 6-22-2 тоотод оршин суух Тайз овгийн Цэнддоогийн Баярмагнай /ГЗ-78030306 /нарт хариуцагдах 5,050,000 төгрөг гаргуулах, байрнаас албадан гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ч.Дашболд, хариуцагч Д.Даваагэрэл, хариуцагчийн нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюунчимэг ,шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Энхбаатар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч.Дашболд шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ч.Дашболд би 2015 оны 8-р сарын 21-нд 6-22-2 тоот орон сууцыг худалдан байранд оруулсан юм. Шинэ орон сууцыг минь 2015 оны 8-р сарын 21-ээс 2016 оны 6-р сарын 16 болтол хувийн шалтгаанаар цахилгаан ус, дулаан, түрээс гэрээний алданги засварын зардал төлөлгүй бүр сүүлдээ байрыг маань албадан дуудлага худалдаанд оруулж үнэгүй авах шүүхийн шийдвэр бидний талд гарсан гэж дайран доромжилж эд хөрөнгийг минь битүүмжилж дансыг минь хаалгаж ажил үүргийг минь явуулахгүй маш ихээр хохироож байна.Үүнд нэхэмжлэх нь: 1 сарын түрээс 250.0 х10 сар =2500.000 төгрөг, 2. Урсгал засвар-2 өрөө байр= 1583.000 төгрөг, 3. Ус цахилгаан дулааны төлбөр -745.000 төгрөг,хоног алданги -0,3% 223,000=967.000 төгрөг, Нийт хохироосон 5 050.000 төгрөг /таван сая тавин мянган/ төгрөг нэхэмжилж байна. Эхнээсээ залилангийн сэдэлтэй эхэлсэн Д.Даваагэрэл Ч.Баярмагнай нарын энэ луйварын ажиллагааг шударгаар яаралтай шийдэж гомдол хохирлыг минь барагдуулж 6-22-02 тоот орон сууцны байрыг албадан чөлөөлж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Ч.Дашболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлээ дэмжинэ. Баярмагнайд 6-22-02 тоот байрыг 2015 оны 8 сард худалдаж,урьдчилгаа төлбөрийг дутуу аваад байранд оруулсан.Гэтэл нөхөр нь цалингийн зээлтэй,эхнэр нь түр ажилд орсон гээд банк зээл гаргахаас татгалзсан гээд мөнгө төлж чадахгүй болсон гэсэн.Гэтэл байранд өдий хүртэл 1 жил гаруй хугацаагаар амьдарсан.Байраа суллаад өгчих мөнгийг чинь өгье гэхэд суллахгүй,хаалгаа онгойлгохгүй байсан.Өдий хүртэл байранд суусан тул энэ хугацааны төлбөрийг 2 өрөө байрны түрээсийн жишиг хөлсний доод хэмжээгээр нэхэмжилж байгаа. Мөн шинэ байранд 1 жил гаран суусан тул засвар хийх шаардлагатай болсон.Засварын зардал,суусан хугацааны ус дулаан цахилгааны хөлс нийт 5 050 000 төгрөг нэхэмжилж байна.Улсын комисс хүлээж авсан байр,чанарын талаар яриад байх юм байхгүй.Иргэнд гэрчилгээ гараагүй байр тул манай Айргийн хоолой ХХК-ний нэрээр ус дулааны төлбөр гардаг.Эрдэнэт ус компаний нягтлангаар төлөгдөөгүй зардлын тооцоо гаргуулж хэрэгт өгсөн.Цахилгааныг нь таслаад байсан тул 300 000 төгрөг төлсөн байж болох юм.Байрнаас гарлаа гэж хэлээгүй,түлхүүр өгөөгүй гэжээ.
Хариуцагч Д.Даваагэрэл, Ц.Баярмагнай нар шүүхэд гаргасан тайлбартаа: “Ч.Дашболд биднээс их хэмжээний мөнгө нэхжээ.Бид 6-22-2 тоот 2 өрөө орон сууцыг түрээслээгүй тул түрээсийн төлбөр төлөх ёсгүй.Одоо бидний амьдарч байгаа байранд засвар хийх шаардлага байхгүй.Засах эсэх нь түүний эрхийн асуудал, бид засварын мөнгө төлөх үүрэг хүлээхгүй.Ус цахилгааны төлбөрт 300,000 төгрөг төлсөн.Шүүхийн шийдвэрээр Ч.Дашболд бидэнд 13,000,000 төгрөг төлөх ёстой.Энэ мөнгөө авч байж л байрыг чөлөөлж өгнө.Бид түүнийг залилан мэхлээгүй, харин ч Ч.Дашболд биднийг луйвардсан байх.Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно уу” гэжээ.
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюунчимэг шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй.Зохигчдын хооронд орон сууц худалдах худалдан авах гэрээ байгуулагдаж 6-22-02 тоот орон сууцыг хариуцагч нар худалдаж авахаар урьдчилгаа төлж байранд орсон.Уг байр нь хүйтэн,шаардлага хангахгүй байсан тул Баярмагнай гэрээнээс татгалзсан.Төлсөн мөнгөө авах гэсэн боловч Дашболд өгөхгүй байсан тул шүүхийн шийдвэр гаргуулсан.Мөнгөө аваагүй тул байрнаас гаргахгүй байсан. Нэхэмжлэлийн шаардлагын тухайд,түрээсийн гэрээ байгуулаагүй тул түрээсийн төлбөр нэхэмжилсэн нь үндэсгүй.2.Урсгал засварын үнэ,ирээдүйд гарах зардлын тооцоо баримт алга байна.Ус цахилгааны халаалтын төлбөрт 300 000 төгрөг төлсөн гэдэг.Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгоно уу.3 хоногийн өмнө байрнаас гарсан гэжээ.
Шүүх хэргийн материалаас нотлох баримтууд шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь :
Нэхэмжлэгч Ч.Дашболд нь хариуцагч Д.Даваагэрэл, Ц.Баярмагнай нараас 10 сарын тзрээсийн төлбөр 2 500.000 төгрөг, засварын зардал 1583.000 төгрөг, ус цахилгаан дулааны төлбөр,алданги 967.000 төгрөг,нийт 5,050,000 төгрөг гаргуулах, байр чөлөөлүүлэх тухай шаардлага гаргасан.
Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй.
Хариуцагч нар нэхэмжлэгч Ч.Дашболдоос Орхон аймгийн Баян-Өндөр сум 6-22-02 тоот 2 өрөө орон сууц худалдан авахаар тохирч 2015 оны 8 сард орон сууц худалдах худалдан авах гэрээ байгуулан 13 000 000 төгрөг урьдчилгаанд төлж,уг байранд орж амьдарсан болох нь, Д.Даваагэрэл, Ц.Баярмагнай нар банкнаас зээл хүссэн боловч банк зээл олгохоос татгалзсан тул худалдаж авахаар тохирсон байрны үнийг төлж чадахгүйд хүрч гэрээнээс татгалзаж улмаар тус шүүхийн 2016-3-25-ны өдрийн 00430 дугаартай шийдвэрээр Ч.Дашболдоос 13,000,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлүүлсэн,хариуцагч нар 2015 оны 8 сарын 21-нээс хойш уг байранд оршин сууж байгаа болох нь зохигчдын тайлбар,00430 дугаартай шүүхийн шийдвэр зэргээр тус тус тогтоогдсон байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийнхээ талаар “Өдий хүртэл байранд суусан тул энэ хугацааны төлбөрийг 2 өрөө байрны түрээсийн жишиг хөлсний доод хэмжээгээр нэхэмжилж байгаа. Мөн шинэ байранд 1 жил гаран суусан тул засвар хийх шаардлагатай болсон.Засварын зардал,суусан хугацааны ус дулаан цахилгааны хөлс нийт 5 050 000 төгрөг нэхэмжилж байна “ гэж үндэслэсэн. Хариуцагч нар “Бид 6-22-2 тоот 2 өрөө орон сууцыг түрээслээгүй тул түрээсийн төлбөр төлөх ёсгүй.Одоо бидний амьдарч байгаа байранд засвар хийх шаардлага байхгүй.Засах эсэх нь түүний эрхийн асуудал, бид засварын мөнгө төлөх үүрэг хүлээхгүй.Ус цахилгааны төлбөрт 300,000 төгрөг төлсөн, мөнгөө авч байж л байрыг чөлөөлж өгнө гэж тайлбараа үндэслэсэн.
Хариуцагч нар гэрээнээс татгалзсан тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.2-д”Дараахь тохиолдолд үүрэг гүйцэтгэгч үүргийн гүйцэтгэлийг биет байдлаар бус мөнгөөр нөхөн төлнө”,205.2.2-д “үүргийн гүйцэтгэлийг хүлээн авсан тал нь түүнийг ашиглаж байгаа ...”гэж зааснаар нэхэмжлэгч өөрийн өмчлөлийн сууцанд 1 жил гаруй хугацаагаар амьдарч ашигласан хариуцагч нараас нөхөн төлбөр шаардах эрхтэй боловч зохигчдын хооронд орон сууц хөлслөх гэрээ байгуулагдаагүй,орон сууцанд ирээдүйд хийх засварын зардлын хэмжээ, үнэ нотлогдоогүй, баримтгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагын түрээсийн төлбөр,засварын зардал нэхэмжилсэн хэсэг үндэслэл муутай байна.
Харин хариуцагч нарын орон сууцанд амьдарсан хугацааны ус,цахилгаан, дулааны төлбөр -745.000 төгрөг,хоног алданги 223,000 нийт 967.000 төгрөг нэхэмжилсэн хэсгийг хэсэгчлэн хангах үндэслэлтэй гэж дүгнэв.Нэхэмжлэгч гэрээ байгуулж орон сууцанд орж амьдарсан үеэс шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацааны төлөгдөөгүй төлбөр 745 000 төгрөг нэхэмжилсэн ба төлбөл зохих төлбөрйин баримтыг хавсаргасан байна.Хариуцагч нар 300 000 төгрөг төлсөн гэж тайлбарласан боловч баримт авагдаагүй.Иймд баримтыг үндэслэн хариуцагч нараас 744 294.46 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй гэж дүгнэж шийдвэрлэв.Алданги нэхэмжилсэн хэсгийн үндэслэл тодорхойгүй байна.Хариуцагч нар нэхэмжлэгчийн өмчлөлийн орон сууцанд 2015 оны 8 сараас амьдарч ашигласан тул ашигласан хугацааны төлбөр төлөх үүрэгтэй.
Түүнчлан хариуцагч нар бусдын өмчлөлийн орон сууцанд хууль бусаар амьдарч байгаа болох нь тогтоогдсон тул тэдний эзэмшлээс байрыг чөлөөлөх нь зүйтэй.Дээрхи үндэслэлээр нэхэмжлэлийг хэсэгчлэн хангасан болно.
Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд азасны дагуу хуваарилав.
Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2,116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 205.1,205.2.2, 227 дугаар зүйлийн 227.1,227.3-д заасныг баримтлан Д.Даваагэрэл, Ц.Баярмагнай нараас 744 294.46 төгрөг гаргуулан Ч.Дашболдод олгосугай.
2.Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д заасан шаардах эрхийн үндэслэл нотлогдоогүй тул нэхэмжлэлийн шаардлагаас 4 305 705.54 төгрөгний хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан Орхон аймгийн Баян-Өндөр сум Согоот баг 6-22-02 тоот орон сууцыг Д.Даваагэрэл, Ц.Баярмагнай нарын эзэмшлээс чөлөөлсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ