Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 321

 

 

 

 

 

 

 

 

 

 

Г.Тэмүжин, Ө.Дорждэрэм, Л.Мөнхжаргал нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Даваасүрэн даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

         

          Прокурор Д.Дашмаа,

          Шүүгдэгч Г.Тэмүжингийн өмгөөлөгч Д.Мөнхдэлгэр,

          Шүүгдэгч Ө.Дорждэрэмийн өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн, О.Сайнгэрэл,

          Нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

         

          Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж, шүүгч С.Базарханд, С.Олзод нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 45 дугаар шүүхийн тогтоолыг эс зөвшөөрч прокурор Д.Дашмаагийн бичсэн 2017 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 09 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлээр Л.Мөнхжаргал, Г.Тэмүжин, Ө.Дорждэрэм нарт холбогдох 2012 0106 1031 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

          1. Боржигон Хиа овгийн Ганхуягийн Тэмүжин, 1990 оны 6 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хятад хэлний багш, орчуулагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эцэг, эх, ах нарын хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар баг, 21-35 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, одоо Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, 36 дугаар байрны 1 тоотод оршин суух,

 

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 666 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, /РД:СЭ90061578/,

 

2. Дархан Чойдовтон овгийн Өлзийбаярын Дорждэрэм, 1991 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, олон улс судлаач мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эх, эхнэрийн хамт Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 11-208 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:УП91112938/,

 

3. Боржигон овгийн Лхамжавын Мөнхжаргал, 1971 оны 6 дугаар сарын 13-ны өдөр төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 11 дүгээр хороолол, 10-12 тоотод  оршин суух,

 

Чингэлтэй дүүргийн шүүхийн 1998 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн 492 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн 127 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 5 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж, 3 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

 

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2006 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 164 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 7 жилийн хорих ялаар,

 

          Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2007 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 130 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 7 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн, нийт 9 жил 1 сар 21 хоногийн хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийтгүүлж, 2009 оны 12 дугаар сарын 30-ны өдөр эдлээгүй үлдсэн 2 жил 3 сар 13 хоногийн хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзаж суллагдсан,  /РД:УХ71061312/,

 

Г.Тэмүжин нь Ө.Дорждэрэмтэй бүлэглэн 2016 оны 3 дугаар сарын 15-наас 22-ны өдрүүдийн хооронд БНХАУ-ын нутаг дэвсгэрт Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад орсон метамфетамины агууламж бүхий 37.8 грамм “мөс” гэх мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодис, 1961 оны “Мансууруулах эмийн тухай” конвенцийн 1 дүгээр жагсаалтад орсон “кокаин”-ны агууламж бүхий 0.4 грамм бодисыг Л.Мөнхжаргалд борлуулах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн,

Мөн Ө.Дорждэрэмтэй бүлэглэн Л.Мөнхжаргалын захиалсны дагуу 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь авто замын шалган нэвтрүүлэх боомтоор Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад орсон метамфетамины агууламж бүхий 37.8 грамм “мөс” гэх мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодис, 1961 оны “Мансууруулах эмийн тухай” конвенцийн 1 дүгээр жагсаалтад орсон “кокаин”-ны агууламж бүхий 0.4 грамм бодисыг хууль бусаар Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн гэмт хэрэгт,

Ө.Дорждэрэм нь Г.Тэмүжинтэй бүлэглэн 2016 оны 3 дугаар сарын 15-наас 22-ны өдрүүдийн хооронд БНХАУ-ын нутаг дэвсгэрт Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад орсон метамфетамины агууламж бүхий 37.8 грамм “мөс” гэх мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодис, 1961 оны “Мансууруулах эмийн тухай” конвенцийн 1 дүгээр жагсаалтад орсон “кокаин”-ны агууламж бүхий 0.4 грамм бодисыг Л.Мөнхжаргалд борлуулах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн,

Мөн Г.Тэмүжинтэй бүлэглэн Л.Мөнхжаргалын захиалсны дагуу 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь авто замын шалган нэвтрүүлэх боомтоор Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад орсон метамфетамины агууламж бүхий 37.8 грамм “мөс” гэх мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодис, 1961 оны “Мансууруулах эмийн тухай” конвенцийн 1 дүгээр жагсаалтад орсон “кокаин”-ны агууламж бүхий 0.4 грамм бодисыг хууль бусаар Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн гэмт хэрэгт,

Л.Мөнхжаргал нь Г.Тэмүжин, Ө.Дорждэрэм нартай бүлэглэн Г.Тэмүжин, Ө.Дорждэрэм нарыг 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь авто замын шалган нэвтрүүлэх боомтоор Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад орсон метамфетамины агууламж бүхий 37.8 грамм “мөс” гэх мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодис, 1961 оны “Мансууруулах эмийн тухай” конвенцийн 1 дүгээр жагсаалтад орсон “кокаин”-ны агууламж бүхий 0.4 грамм бодисыг хууль бусаар Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн гэмт хэргийг үйлдүүлэхээр захиалсан гэмт хэрэгт,

Улмаар 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Багахангай дүүргийн нутаг дэвсгэр орчимд Г.Тэмүжин, Ө.Дорждэрэм нараас Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад орсон метамфетамины агууламж бүхий 0.3 грамм “мөс” гэх мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, биедээ хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Нийслэлийн Прокурорын газраас: Г.Тэмүжин, Ө.Дорждэрэм нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5, 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 188 дугаар зүйлийн 188.3 дахь хэсэгт зааснаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 14 дүгээр 14.1, 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.2 дахь хэсэгт зааснаар, Л.Мөнхжаргалын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.2, 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 188 дугаар зүйлийн 188.3, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Шүүгдэгч Г.Тэмүжин, Ө.Дорждэрэм, Л.Мөнхжаргал нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцээд прокурорын үйлдсэн 135 дугаартай яллах дүгнэлт хуулийн шаардлага хангаагүй, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр Нийслэлийн Прокурорын газарт буцаажээ. Үндэслэл нь:

1. Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт “Эрүүгийн цагдаагийн газраас гүйцэтгэх ажиллагаа явуулж, энэ гэмт хэргийг илрүүлсэн ба гүйцэтгэх ажиллагаа явуулсан танилцуулгыг нотлох баримтын хэмжээнд үнэлж өгнө үү” гэсэн санал гаргаж байна.

Шүүгдэгч Г.Тэмүжин, Ө.Дорждэрэм, Л.Мөнхжаргал нарт холбогдох хэрэгт 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр прокурор яллах дүгнэлт үйлдэж, 2017 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр шүүх хэргийг хүлээн авсан байна. Танилцуулгаас үзвэл, гүйцэтгэх ажиллагааг 2016 оны 2 дугаар сарын 23-ны өдрөөс 2016 оны 3 дугаар сарын 9-ний өдөр, 2016 оны 3 дугаар сарын 9-ний өдрөөс 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн хооронд явуулсан гэжээ. Гэтэл хэргийг шүүхэд шилжүүлснээс хойш буюу 2017 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр танилцуулга үйлдсэн байна. Өөрөөр хэлбэл яллаж буй нотлох баримт нь хэргийг шүүхэд шилжүүлснээс хойш үйлдэгдсэн байх тул уг танилцуулгыг шүүх нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй байна. Иймд энэ хэрэгт гүйцэтгэх ажиллагаа явуулсан баримтыг эх сурвалжийг задруулахгүйгээр боломжит хэрээр бэхжүүлж хэрэгт хавсаргах нь зүйтэй байна.

Прокурорын 135 дугаартай яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 14 дүгээр зүйлийн 14.1, 36 дугаар зүйлийн 36.2-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.2-т зааснаар Г.Тэмүжин, Ө.Дорждэрэм нарыг бүлэглэн Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад орсон метамфитамины агууламж бүхий 37.8 грамм “мөс” гэх бодис, 1961 оны “Мансууруулах эмийн тухай” конвенцийн 1 дүгээр жагсаалтад орсон “кокаин”-ны агууламж бүхий 0.4 грамм бодисыг Л.Мөнхжаргалд борлуулах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн гэх боловч хаанаас хаана хүртэл тээвэрлэсэн болохыг яллах дүгнэлтдээ тодорхой тусгаагүй нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 218 дугаар зүйлийн 218.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй гэж үзнэ.

Ц.Баяраад холбогдох хэргийг 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр “Зарим сэжигтэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 217 дугаартай тогтоолоор Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Хэрэгт авагдсан баримтаар 2016 оны 3 дугаар сарын 23-ны шөнө 02 цаг 35 минутад Улаанбаатар хотын Багахангай дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Замын хяналтын постын дэргэд 77-03 УНЧ улсын дугаартай “Тоёота Тасома” загварын тээврийн хэрэгсэлд үзлэг хийхэд мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодис илэрсэн, уг тээврийн хэрэгслийг Ц.Баяраа жолоодож явсан ба шүүгдэгч Г.Тэмүжин, Ө.Дорждэрэм нар нь Говьсүмбэр аймаг буюу Чойроос сууж “мөс” буюу метамфетамин бодисыг хамт хэрэглэсэн талаараа мэдүүлдэг ба Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 2713 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Ц.Баяраа, Л.Мөнхжаргал, Ө.Дорждэрэм нарын шээсэнд метамфетамин /МАМР/ илэрсэн /хх-ийн 5-р хавтас 147-р хуудас/ гэжээ.

Шүүгдэгч Г.Тэмүжин, Ө.Дорждэрэм нарыг дээрх мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодисыг “тээвэрлэсэн” гэж яллах дүгнэлт үйлдсэн атлаа Чойроос Улаанбаатар хүртэл тээврийн хэрэгслээр хангасан Ц.Баяраа, Л.Мөнхжаргал нарын үйлдэлд дүгнэлт өгөөгүй орхигдуулж, улмаар Ц.Баяраад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна гэж шийдвэрлэжээ.

 

Прокурор Д.Дашмаа бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа : “...Шүүхийн тогтоолыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 45 дугаар тогтоолд:

1. Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт “Эрүүгийн Цагдаагийн газраас гүйцэтгэх ажиллагаа явуулж, энэ гэмт хэргийг илрүүлсэн ба гүйцэтгэх ажиллагаа явуулсан танилцуулгыг нотлох баримтын хэмжээнд үнэлж өгнө үү” гэсэн санал гаргаж байна. Г.Тэмүжин, Ө.Дорждэрэм, Л.Мөнхжаргал нарт холбогдох хэрэгт 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр прокурор яллах дүгнэлт үйлдэж, 2017 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр шүүх хэргийг хүлээн авсан байна. Танилцуулгаас үзвэл: гүйцэтгэх ажиллагааг 2016 оны 2 дугаар сарын 23-ны өдрөөс 2016 оны 3 дугаар сарын 9-ний өдөр, 2016 оны 3 дугаар сарын 9-ний өдрөөс 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн хооронд явуулсан гэжээ. Гэтэл хэргийг шүүхэд шилжүүлснээс хойш буюу 2017 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр танилцуулга үйлдсэн байна. Өөрөөр хэлбэл яллаж буй нотлох баримт нь хэргийг шүүхэд шилжүүлснээс хойш үйлдэгдсэн байх тул уг танилцуулгыг шүүх нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй байна. Иймд энэ хэрэгт гүйцэтгэх ажиллагаа явуулсан баримтыг эх сурвалжийг нь задруулахгүйгээр боломжит хэрээр бэхжүүлж хэрэгт хавсаргах нь зүйтэй байна гэжээ.

Л.Мөнхжаргал нарт холбогдох эрүүгийн 201201061031 дугаартай хэрэгт прокуророос 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 135 дугаартай яллах дүгнэлт үйлдэж Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсний дараа буюу 2017 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр Эрүүгийн Цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх хэлтсийн гүйцэтгэх ажил хариуцсан хэлтсээс дээрх хэрэгт гүйцэтгэх ажиллагаа явуулж байсан талаарх танилцуулгыг прокурорт танилцуулсныг 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн шүүх хуралдаанд шинэ нотлох баримтаар гаргаж өгсөн.

Дээрх танилцуулга нь хэрэгт гүйцэтгэх ажиллагаа хийгдэж байсан талаарх мэдээлэл бүхий нотлох баримт бөгөөд танилцуулгад прокурорын зөвшөөрлөөр явуулсан гүйцэтгэх ажлын арга хэрэгсэл ашиглаж авсан баримт сэлт байгаа талаар дурдаагүй, мөн уг танилцуулга нь өөрөө баримт сэлт биш байхад, түүнчлэн танилцуулгыг хэргийг шүүхэд шилжүүлснээс хойш үйлдэгдсэн гэсэн үндэслэлээр нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй гэж шүүх дүгнэсэн бол хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудад үндэслэн хэргийг шийдвэрлэх бүрэн боломжтой байхад энэ хэрэгт гүйцэтгэх ажиллагаа явуулсан баримтыг эх сурвалжийг задруулахгүйгээр боломжит хэрээр бэхжүүлж хэрэгт хавсаргуулахаар хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан нь үндэслэлгүй гэж үзэж байна.

2. Прокурорын 135 дугаартай яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 14 дүгээр зүйлийн 14.1, 36 дугаар зүйлийн 36.2-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.2-т зааснаар Г.Тэмүжин, Ө.Дорждэрэм нарыг бүлэглэн “...Нэгдэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад орсон метамфетамины агууламж бүхий 37.8 грамм “мөс” гэх бодис, 1961 оны “Мансууруулах эмийн тухай конвенц”-ын 1 дүгээр жагсаалтад орсон “кокаин”-ны агууламж бүхий 0.4 грамм бодисыг Л.Мөнхжаргалд борлуулах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн гэх боловч хаанаас хаана хүртэл тээвэрлэсэн болохыг яллах дүгнэлтдээ тодорхой тусгаагүй нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 218 дугаар зүйлийн 218.2-т заасан шаардлагыг хангаагүй гэж үзнэ гэжээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 218 дугаар зүйлийн 218.2 дахь хэсэгт яллах дүгнэлтийн Тэмдэглэх хэсэгт яллагдагчийн овог, эцгийн нэр, нэр, түүний үйлдсэн хэргийн товч агуулга, арга, сэдэлт, санаа, зорилго, учруулсан хохирол, зайлшгүй шаардлагатай зарим нотлох баримт зэргийг дурдана” гэж заасан ба 135 дугаартай яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт уг асуудлуудыг бүрэн дурдсан гэж үзэж байна.

Улсын Дээд шүүхийн 2008 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 29 дүгээр тогтоолд “Тээвэрлэсэн” гэдэгт мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл бодисыг эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөлгүйгээр нэг газраас нөгөөд бүх төрлийн тээврийн хэрэгслээр ил буюу далд хэлбэрээр зөөвөрлөснийг ойлгоно гэж тайлбарласан.

Г.Тэмүжин, Ө.Дорждэрэм нар нь бүлэглэн 2016 оны 3 дугаар сарын 15-наас 22-ны өдрүүдийн хооронд БНХАУ-ын нутаг дэвсгэрт Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэт нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад орсон метамфитамины агууламж бүхий 37.8 грамм “мөс” гэх мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодис, 1961 оны “Мансууруулах эмийн тухай конвенц”-ын 1 дүгээр жагсаалтад орсон “кокаин”-ны агууламж бүхий 0.4 грамм бодисыг Л.Мөнхжаргалд борлуулах зорилгоор хууль бусаар олж авч, хадгалан, улмаар уг бодисоо БНХАУ-аас Монгол Улс хүртэл зөөвөрлөн, 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь автозамын шалган нэвтрүүлэх боомтоор хууль бусаар Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн гэмт хэрэгт холбогдсон ба БНХАУ-аас Монгол Улс хүртэл зөөвөрлөсөн үйлдлийг нь “тээвэрлэсэн” гэж үзэж яллах дүгнэлт бичсэн болно.

Шүүхээс, яллах дүгнэлтэд Г.Тэмүжин, Ө.Дорждэрэм нарыг мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг хаанаас, хаана хүртэл тээвэрлэсэн болохыг тодорхой тусгаагүй гэж үзсэн нь хэргийг эцэслэн шийдвэрлэхэд, мөн яллагдагч нарын хэргийн зүйлчлэлд нөлөөлөх нөхцөл байдал биш бөгөөд шүүх яллах дүгнэлтийн хүрээнд хэргийн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судалж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 33 дугаар зүйлд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжтой байхад хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан нь үндэслэлгүй гэж үзэж байна.

3. Ц.Баяраад холбогдох хэргийг 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр “Зарим сэжигтэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 217 дугаартай тогтоолоор Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Хэрэгт авагдсан баримтаар 2016 оны 3 дугаар сарын 23-ны шөнө 02 цаг 35 минутад Улаанбаатар хотын Багахангай дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Замын хяналтын постын дэргэд 77-03 УНЧ улсын дугаартай “Тоёота Тасома” загварын тээврийн хэрэгсэлд үзлэг хийхэд мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодис илэрсэн, уг тээврийн хэрэгслийг Ц.Баяраа жолоодож явсан ба шүүгдэгч Г.Тэмүжин, Ө.Дорждэрэм нар нь Говьсүмбэр аймаг буюу Чойроос сууж  “мөс” буюу метамфетамин бодисыг хамт хэрэглэсэн талаараа мэдүүлдэг ба Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 2713 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “Ц.Баяраа, Л.Мөнхжаргал, Ө.Дорждэрэм нарын шээсэнд метамфетамин /МАМР/ илэрсэн” гэжээ. Шүүгдэгч Г.Тэмүжин, Ө.Дорждэрэм нарыг дээрх мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодисыг “тээвэрлэсэн” гэж яллах дүгнэлт үйлдсэн атлаа Чойроос Улаанбаатар хүртэл тээврийн хэрэгслээр хангасан Ц.Баяраа, Л.Мөнхжаргал нарын үйлдэлд дүгнэлт өгөөгүй орхигдуулж улмаар Ц.Баяраад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна гэжээ.

Уг хэрэгт тогтоогдсон дээрх нөхцөл байдлыг үндэслэн Ц.Баярааг Л.Мөнхжаргал, Ө.Дорждэрэм, Г.Тэмүжин нартай урьдчилан үгсэн тохиролцож, 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын хилийн шалган нэвтрүүлэх боомтоор НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэт нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан сэтгэцэд нөлөөлөх метамфитамины агууламжтай зиплок түгжээ бүхий 5 ширхэг уутанд савласан нийт 37.8 грамм “мөс” гэх бодис, НҮБ-ын 1961 оны “Мансууруулах эмийн тухай конвенц”-ын 1 дүгээр жагсаалтад багтсан “кокаин”-ны агууламжтай зиплок түгжээ бүхий уутанд савласан савлагааны хамт 0.4 грамм бодисыг хууль бусаар Монгол улсын хилээр нэвтрүүлсэн, олж авсан, хадгалсан гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 188 дугаар зүйлийн 188.3, 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнээр тооцож шалгасан.

Гэвч мөрдөн байцаалтаар сэжигтэн Ц.Баяраа нь Л.Мөнхжаргалыг Г.Тэмүжин, Ө.Дорждэрэм нарт мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодис БНХАУ-аас авчруулахаар захиалан, уг бодисоо авахаар явсан талаар мэдээгүй, мөн мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг хэрэглэсэн боловч өөрийн эзэмшлийнх болгоход чиглэсэн аливаа идэвхитэй үйлдэл хийж олж авсан, хадгалсан, гэмт хэрэг үйлдэхэд нь унаагаар хангаж дэмжлэг үзүүлэхээр урьдчилан амласан гэх нөхцөл байдлууд нотлох баримтаар тогтоогдоогүй тул холбогдох хэргийг нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.2 дахь хэсэгт “мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар “тээвэрлэсэн” үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор заасан ба Ц.Баяраа, Л.Мөнхжаргал нарын үйлдэлд уг гэмт хэргийн бүрэлдэхүүн байхгүй, харин Л.Мөнхжаргал нь Г.Тэмүжин, Ө.Дорждэрэм нарт БНХАУ-аас авчруулахаар захиалсан бодисоо авахаар очсон болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон тул Ц.Баяраа, Л.Мөнхжаргал нарыг мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар тээвэрлэсэн, Г.Тэмүжин Ө.Дорждэрэм нарыг мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгоор олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдэхэд унаагаар хангаж дэмжлэг үзүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 33 дугаар зүйлд “шүүхийн бүрэн эрхийг” хуульчлахдаа шүүгдэгч биш этгээдийн гэм бурууд үнэлэлт өгч шийдвэр гаргах болон прокурорын шийдвэрийн үндэслэлийг хянах, түүнийг өөрчлөх, хүчингүй болгох, зөвтгөх, прокурорын шийдвэр үйл ажиллагаанд нөлөөлөх эрхийг шүүгчид олгоогүй ба мөн хуулийн 112 дугаар зүйлд “хяналтын прокурорын шийдвэр, үйл ажиллагааны талаарх гомдлыг зөвхөн дээд шатны прокурорт нь гаргах, гомдлыг хянасан албан тушаалтан шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх, гомдлыг хүлээн авахаас татгалзах шийдвэр гаргахаар” заасан, мөн хуулийн 246 дугаар зүйлд “шүүхэд хэрэг хэлэлцэх ажиллагаа нь зөвхөн шүүгдэгчийн хувьд, гагцхүү түүнийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор явагдахаар” зааснаас гадна шүүх сонсгосон ялыг хөнгөрүүлэх, гэм буруутай нь тогтоогдоогүй, эргэлзээтэй тохиолдолд шүүгдэгчийг цагаатгах зэрэг эрхийг нь хуульчилж өгсөн байхад шүүгч эсрэгээр нь шүүхэд хэрэг хэлэлцэх хэмжээнээс хэтэрсэн, бусдыг эрүүгийн хариуцлагад татаж, шүүгдэгч биш этгээдийн гэм бурууг хянан хэлэлцэх талаар тогтоолд заасан нь хууль ёсны бус, үндэслэлгүй болжээ.

Иймд шүүх хуулиар олгосон эрх хэмжээнийхээ хүрээнд шийдэж болох дээрх үндэслэлүүдийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн зөрчил гэж үзэн хэргийг мөрдөн байцаалтад буцаасан нь үндэслэлгүй байх тул тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцаалгахаар улсын яллагчийн эсэргүүцэл бичив ...” гэв.

 

Шүүгдэгч Ө.Дорждэрэмийн өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан анхан шатны шүүхийн тогтоол нь үндэслэлтэй гарсан гэж үзэж байна ...” гэв.

 

Шүүгдэгч Ө.Дорждэрэмийн өмгөөлөгч О.Сайнгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүхийн тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна ...” гэв.

 

Шүүгдэгч Г.Тэмүжингийн өмгөөлөгч Д.Мөнхдэлгэр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн тогтоол нь үндэслэлтэй байна ...” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шүүхийн тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж хэргийг бүхэлд нь хянав.

 

Анхан шатны шүүхийн шүүхийн тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

Хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг судлан үзэхэд  шүүгдэгч Г.Тэмүжин нь Ө.Дорждэрэмтэй бүлэглэн, 2016 оны 3 дугаар сарын 15-наас 22-ны өдрүүдийн хооронд БНХАУ-ын нутаг дэвсгэрт Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад орсон метамфетамины агууламж бүхий 37.8 грамм “мөс” гэх мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодис, 1961 оны “Мансууруулах эмийн тухай” конвенцийн 1 дүгээр жагсаалтад орсон “кокаин”-ны агууламж бүхий 0.4 грамм бодисыг Л.Мөнхжаргалд борлуулах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн,

 

Ө.Дорждэрэмтэй бүлэглэн, Л.Мөнхжаргалын захиалсны дагуу 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь авто замын шалган нэвтрүүлэх боомтоор Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад орсон метамфетамины агууламж бүхий 37.8 грамм “мөс” гэх мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодис, 1961 оны “Мансууруулах эмийн тухай” конвенцийн 1 дүгээр жагсаалтад орсон “кокаин”-ны агууламж бүхий 0.4 грамм бодисыг хууль бусаар Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн гэмт хэрэгт,

 

Шүүгдэгч Ө.Дорждэрэм нь Г.Тэмүжинтэй бүлэглэн, 2016 оны 3 дугаар сарын 15-наас 22-ны өдрүүдийн хооронд БНХАУ-ын нутаг дэвсгэрт Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад орсон метамфетамины агууламж бүхий 37.8 грамм “мөс” гэх мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодис, 1961 оны “Мансууруулах эмийн тухай” конвенцийн 1 дүгээр жагсаалтад орсон “кокаин”-ны агууламж бүхий 0.4 грамм бодисыг Л.Мөнхжаргалд борлуулах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн,

 

Мөн Г.Тэмүжинтэй бүлэглэн, Л.Мөнхжаргалын захиалсны дагуу 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь авто замын шалган нэвтрүүлэх боомтоор Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад орсон метамфетамины агууламж бүхий 37.8 грамм “мөс” гэх мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодис, 1961 оны “Мансууруулах эмийн тухай” конвенцийн 1 дүгээр жагсаалтад орсон “кокаин”-ны агууламж бүхий 0.4 грамм бодисыг хууль бусаар Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн гэмт хэрэгт,

 

Шүүгдэгч Л.Мөнхжаргал нь Г.Тэмүжин, Ө.Дорждэрэм нартай бүлэглэн Г.Тэмүжин, Ө.Дорждэрэм нарыг 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь авто замын шалган нэвтрүүлэх боомтоор Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад орсон метамфетамины агууламж бүхий 37.8 грамм “мөс” гэх мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодис, 1961 оны “Мансууруулах эмийн тухай” конвенцийн 1 дүгээр жагсаалтад орсон “кокаин”-ны агууламж бүхий 0.4 грамм бодисыг хууль бусаар Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн гэмт хэргийг үйлдүүлэхээр захиалсан гэмт хэрэгт,

 

Улмаар 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Багахангай дүүргийн нутаг дэвсгэр орчимд Г.Тэмүжин, Ө.Дорждэрэм нараас Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад орсон метамфетамины агууламж бүхий 0.3 грамм “мөс” гэх мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, биедээ хадгалсан гэмт хэргүүдэд тус тус холбогджээ.

          Шүүгдэгч Г.Тэмүжин, Ө.Дорждэрэм, Л.Мөнхжаргал нарт холбогдох хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг шалгаж тодруулсан байна.

 

Иймд хэргийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор талуудын хүсэлтийг үндэслэн шаардлагатай гэрчүүдийг оролцуулан шүүх хуралдааны ажиллагааг явуулж, хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч нарын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх боломжтой байх тул шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, прокурорын бичсэн эсэргүүцлийг бүхэлд нь хүлээн авах үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх үзэв.

 

Г.Тэмүжин, Ө.Дорждэрэм, Л.Мөнхжаргал нарт холбогдох хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн, дахин хэлэлцүүлэхээр тухайн дүүргийн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 45 дугаар шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, Г.Тэмүжин, Ө.Дорждэрэм, Л.Мөнхжаргал нарт холбогдох хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн, дахин хэлэлцүүлэхээр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Хэргийг шүүхэд очтол Г.Тэмүжин, Ө.Дорждэрэм, Л.Мөнхжаргал нарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээсүгэй.

 

3. Энэ магадлалд хяналтын шатны журмаар гомдол гаргахгүй, эсэргүүцэл бичихгүй болохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ,

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Л.ДАВААСҮРЭН

 

                        ШҮҮГЧИД                                            Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

                                                                          Ж.ЭРДЭНЭЧИМЭГ