Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 130/ШШ2016/00459

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ** дугаар багт оршин суух, Б овогт Мийн Мийн хүсэлттэй иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Е оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлтийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын 2003 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 20 дугаартай "Хүүхэд үрчлүүлэх тухай" захирамжийн М овогтой Еийг М.А, М.Б нарт үрчлүүлсэн хэсгийг хүчингүй болгож, охин Еийг өөрийн асрамжид буцааж өгөхийг хүсжээ.

Хүсэлт гаргагч М.М шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие М овогтой М 2000 оны 5 дугаар сарын 25-ны өдөр төрсөн охин болох Еийг 2003 оны 5 дугаар сарын 09-ний өдөр өөрийн хадам аав болох Мын А, хадам ээж болох М Б нарт үрчлүүлсэн болно. Уг хүүхдийг үрчлэн авснаас хойш 13 жил болж байна. М.А, М.Б нар нь нас өндөр болж хүүхэд асран хамгаалах чадваргүй болж байгаа тул охиноо өөрийн асрамжид авсан байгаа. Иймд миний төрсөн охин болох Еийг М.А, М.Б нарт үрчлүүлсэн Өлгий сумын Засаг даргын 2003 оны 20 тоот захирамжийг хүчингүй болгож, охиныг маань өөрийн асрамжид шилжүүлж өгөхийг хүсье гэжээ.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч М.М нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын 2003 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 20 дугаартай "Хүүхэд үрчлүүлэх тухай" захирамжийн М овогтой Еийг М.А, М.Б нарт үрчлүүлсэн холбогдох хэсгийг хүчингүй болгож, охин Еийг өөрийн асрамжид буцааж өгөхийг хүссэн тухай хүсэлтийн шаардлага гаргажээ.

Хүсэлт гаргагч М.Мт шүүх хуралдааныг товыг мэдэгдсэн боловч ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4-т зааснаар хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэж түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүхээс хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт болон хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Учир нь, -хавтаст хэрэгт авагдсан РД:**** регистрийн дугаартай Б овогт Мийн М, РД:*********** регистрийн дугаартай Ш овогт Аы Б нар нь хууль ёсны эхнэр нөхөр мөн болох нь 1997 оны 6 дугаар сарын 24-ний өдөр олгосон ПА№78 дугаартай Гэрлэлтийн гэрчилгээгээр нотлогдож байна.

Хүсэлт гаргагч М.М, А.Б нарын дундаас 2000 оны 5 дугаар сарын 25-ны өдөр төрсөн охин Еийг хадам аав болох М.А, хадам ээж болох М.Б нарт үрчлүүлсэн болох нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын 2003 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 20 дугаартай "Хүүхэд үрчлүүлэх тухай" захирамжаар болон 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 231/002874/229/ дугаартай Улсын бүртгэлийн хэлтсийн Үрчилсний бүртгэлийн лавлагаа, Өлгий сумын 3 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт зэрэг нотлох баримтаар нотлогдож байна.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т зааснаар эцэг эх нь хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй, мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2-т зааснаар үрчлэн авсан эцэг, эх нь төрсөн эцэг, эхийн адил эрх эдэлж үүрэг хүлээх буюу хүүхдийг асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй ба Еийг үрчлэн авсан эцэг, эх нь бус өөрийн төрүүлсэн эцэг, эх нь асран хамгаалж байгаа бөгөөд одоо төрүүлсэн эцэг, М.М, эх А.Б нарын асрамжид байгаа болох нь хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт болон үрчлэн авагч мөн үрчлүүлэгч нарын нотариатаар гэрчлүүлсэн хүсэлт зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2-т зааснаар Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын 2003 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 20 дугаартай "Хүүхэд үрчлүүлэх тухай" захирамжийн М овогтой Еийг М.А, М.Б нарт үрчлүүлсэн холбогдох хэсгийг хүчингүй болгож, мөн хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д зааснаар охин Еийг төрүүлсэн эцэг М.М, эх А.Б нарт буцааж, тэдний асрамжид үлдээж, хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.6, Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2-т зааснаар Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын 2003 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 20 дугаартай "Хүүхэд үрчлүүлэх тухай" захирамжийн М овогтой Еийг М.А, М.Б нарт үрчлүүлсэн холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д зааснаар 2004 оны 8 дугаар сарын 07-ны өдөр, ********* регистрийн дугаартай охин Еийг төрүүлсэн эцэг **** регистрийн дугаартай Б овогт Мийн М, эх *********** регистрийн дугаартай Ш овогт Аы Б нарт буцааж, тэдний асрамжид үлдээсүгэй.

3.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч М.Мийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянган хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

5. Энэ шийдвэрийг хүсэлт гаргагч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ