Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 696

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                        

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч Д.Ренченхорол даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бумчимэг, улсын яллагч Э.Халиун, шүүгдэгч-хохирогч Б.О шүүгдэгч-хохирогч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ё” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Боржигон Баатарын Оргилхүү, Боржигон овогт Б. Бнарт холдбогдох эрүүгийн “1909004790198” дугаартай, 185/2019/0708/Э индекстэй хэргийг 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1980 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Төв аймгийн Мөнгөнморьт суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжлтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, эгч нарын хамт Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 47 дугаар гудамжны 1115-Б тоотод оршин суух бүртгэлтэй, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Боржигон овогт Б.О /РД:НП80041470/,

Монгол Улсын иргэн, 1993 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, эхийн хамт Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Ар хөндлөн 1 дүгээр гудамжны 3 тоотод оршин суух бүртгэлтэй, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Боржигон овогт Б. Б /РД:УЗ93070210/,

Холбогдсон хэргийн талаар;

Шүүгдэгч Б.Оргилхүү нь 2019 оны 01 дүгээр сарын 25-наас 2019 оны 01 дүгээ сарын 26-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Бэлхийн 11 дүгээр гудамжны 278 тоотод байрлах өөрийн гэртээ иргэн Б.Буяндэлгэртэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар толгойн тус газарт заазуур болон гараар, хүзүү, эгэм тус газарт гараараа тус тус цохиж, эрүүл мэнэдэд нь хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч Б.Бнь 2019 оны 01 дүгээр сарын 25-наас 2019 оны 01 дүгээ сарын 26-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Бэлхийн 11 дүгээр гудамжны 278 тоотод иргэн Б.Оргилхүүтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүний толгойн тус газарт гараараа 3 удаа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүхийн  хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн  мэдүүлэг:

1.1.Шүүгдэгч Б.Оргилхүү нь хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүхэд мэдүүлэхдээ:.. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.Нэмж мэдүүлэх зүйл байхгүй гэв.

1.2.Шүүгдэгч Б.Бнь хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүхэд мэдүүлэхдээ:..Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

2.1.Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч Б.Буяндэлгэрийн:..2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Оргилхүү гаднаас орж ирээд юм ярьж байгаад гэнэт над руу чи манай эхнэртэй унтах юм уу мөн эгч рүү минь чи дүүтэйгээ унтдаг юм уу гэж хэлээд эгчийг минь тэврээд байсан. Оргилхүүгийн гэрт би ороод эгчийг минь яагаад доромжлоод байгаан юм бэ гэж Оргилд хэлэхэд урдаас чамд ямар хамаатай юм бэ? гээд бид маргалдаж ширээн дээр байсан архины шилийг авч миний толгой хэсэгт цохьсон. Та шилээр цохидог нь яаж байгаа юм бэ? гэтэл орны хажуугаас заазуур гаргаж ирээд миний толгойн тус газар нэг удаа цохьсон гэх мэдүүлэг.  /хх-н 18-20/.

2.2.Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч Б.Оргилхүүгийн:..2019 оны 01 дүгээр сарын 25-аас 2019 оны 01 дүгээр сарын 26-нд шилжих шөнө хойд айлын хөрш Буяндэлгэр гэх залуутай маргалдаж, зодолдсоны улмаас миний нүүр рүү 2-3 удаа цохиж, баруун нүдний дээд хөмсөг язарсан, баруун гарын ядам хурууг мушгиж, хойш дарж гэмтээсэн. Мөн нуруу орчим зулгарсан шарх үүссэн гэх мэдүүлэг.  /хх-н 27/,

2.3.Мөрдөн шалгах ажиллагааны үед гэрч А.Батнямын:..Оргил нь Буяндэлгэрийн эгч Нямдаваатай юм яриад сууж байсан. Буяндэлгэр чи манай эгчээр тоглолоо гээд Оргилтой маргалдсан. Буяндэлгэрийн эгч нь Оргилыг хөөж гаргасан. Тэгээд байж байтал Буяндэлгэр урд айл руу орчоод ирий гээд байсан болохоор бид хоёр хамт орсон. Буяндэлгэр ороод Оргилхүү рүү чамайг алнаа гээд дайраад тэр хоёр хоорондоо цохилцоод Оргил нь гал тогооны шүүгээнээс заазуур аваад алуулав гэхээр нь би больцгоо гээд Буяндэлгэрийг аваад гарсан. Буяндэлгэрийг авч гараад гэрт нь оруулах гэсэн боловч орохгүй, намайг тавьж бай би буцаж орно гээд дайраад байсныг хориглоод гэрт нь дагуулж орсон. Гэнэт Буяндэлгэр нь хувцасаа тайлж байснаа цээж нүцгэн гараад гүйсэн. Тэгээд би дагаад гүйтэл нөгөө айл руу яваад орсон. Тэд хоорондоо цохилцоод зодолдоод байсан. Гэнэт гудасны завсраас заазуур гаргаж ирээд заазуурны мөр буюу иргүй талаар нь Буяндэлгэрийн толгой тус газар нь хоёр удаа цохихоор нь би тэр хоёрыг салгаад Буяндэлгэрийг аваад гарсан. Оргилын баруун хөмсөгнөөс нь цус гарчихсан орилоод дахиад заазуураар Буяндэлгэрийн толгой хэсэг рүү нэг удаа цохиход толгойноос нь цус гараад би Буяндэлгэрийг авч гарсан. Тэр хоёр хоорондоо зөндөө цохилцож, зодолдсон. Оргил ямар ч байсан Буяндэлгэрийг заазуураар толгой хэсэгт нь гурваас 4 удаа цохисон гэх мэдүүлэг. /хх -н 34-35/,

2.4.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №1753 тоот актын:

1.Буяндэлгэрийн баруун зулайд шарх, дагз, хүзүү, зүүн эгмэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун эгэм, зүүн сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтлүүд мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд
нөлөөлөхгүй. Шинжээч эмч Ш.Цэцэгмаа гэх дүгнэлт. /хх-н 44/,

2.5.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №1898 тоот актын:

1.Б.Оргилхүүгийн баруун хөмсгөнд шарх, баруун нүдний зовхинд цус
хуралт, баруун мөрөнд зулгаралт, баруун гарын ядам хуруунд хавантай гэмтэл
тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3.Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл
мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй. Шинжээч эмч С.Одончимэг гэх дүгнэлт. /хх-н 48/,

Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:

3.1.Улсын яллагч: 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 1753, 1898 дугаартай шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтүүд, яллагдагчаар өгсөн мэдүүлэг, хохирогчоор өгсөн мэдүүлэг зэрэг болно.

Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг  үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.

 

Шүүгдэгч Б.Оргилхүү нь 2019 оны 01 дүгээр сарын 25-наас 2019 оны 01 дүгээ сарын 26-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Бэлхийн 11 дүгээр гудамжны 278 тоотод байрлах өөрийн гэртээ иргэн Б.Буяндэлгэртэй хувийн таармжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар толгойн тус газарт заазуур болон гараар, хүзүү, эгэм тус газарт гараараа тус тус цохиж, эрүүл мэнэдэд нь хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч Б.Бнь 2019 оны 01 дүгээр сарын 25-наас 2019 оны 01 дүгээ сарын 26-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Бэлхийн 11 дүгээр гудамжны 278 тоотод иргэн Б.Оргилхүүтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүний толгойн тус газарт гараараа 3 удаа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн  болох нь хэрэгт авагдсан хохирогч Б.ОБ.Буяндэлгэр, гэрч А.Батням нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №1753, 1898 дугаар дүгнэлтүүд, шүүгдэгч нарын мэдүүлэг, хохирогч нар нь гомдол байхгүй, нэхэмжлэх зүйлгүй, бид хоёр эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлэг, шүүх хуралдаанд шүүгдэгчээс гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг болон хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бичгийн  бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдсон гэж үзнэ.

Мөрдөгч  хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос  хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой  зөрчил  тогтоогдоогүй  болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Б.ОБ.Бнар нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн  хуулийн хууль ёсны, шударга  ёсны, гэм буруугийн зарчмуудыг  баримтлан  эрүүгийн  хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч нь мөрдөн шалгах ажиллгааны явцад нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй, бид нар эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэж  бичгээр хүсэлт гаргасан, хохирогч хохирол нэхэмжлээгүй,  шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй байна гэж  шүүх үзлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Б.ОБ.Бнарыг  өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

 

Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр тус тус торгох улсын яллагчийн гаргасан санал, дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн  хариуцлага, гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож шүүгдэгчийн гарын үсэг  зурсан  прокурорын дүгнэлт зэргийг тус тус харгалзан үзэж,  торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

 

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж, мөн шүүгчдэгчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэргийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд  мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь хохирол нэхэмжлээгүй болохыг  тус тус  дурдаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын  Шүүхийн  тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээрзүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

 

                                                                                                                     ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Боржигон овогт. Б.О, Боржигон овогт Б. Б нарыг  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.ОБ.Бнарыг 500 /таван зуун / нэгжтэй тэнцэх хэмжээний  буюу 500.000 / тавин зуун мянган/ төгрөгөөр тус тус торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Б.ОБ.Бнарт оногдуулсан торгох ялыг  3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Б.ОБ.Бнар нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

 

5. Шүүгдэгч Б.ОБ.Бнар  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч нар хохирол нэхэмжлээгүй  болохыг тус тус дурдсугай.

 

6.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол  хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.ОБ.Бнарт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр тус тус үргэлжлүүлсүгэй.

 

7.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                             Д.РЕНЧЕНХОРОЛ