| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Отгоогийн Одончимэг |
| Хэргийн индекс | 132/2016/00312/И |
| Дугаар | 00370 |
| Огноо | 2016-07-06 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 07 сарын 06 өдөр
Дугаар 00370
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг би, Хаанбанкны Булган салбарын нэхэмжлэлтэй, Булган аймгийн Хангал сумын 4 дүгээр баг, Хялганат Нарсны задгай гудамж 1-01 тоотод оршин суух Гөрөөчин овогт Машлайн Гэрэлмаа /РД:ГИ73060606/, Гөрөөчин овогт Ундрахын Гоёцэцэг /РД:ГЙ97012305/ нарт холбогдох зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардал нийт 6784802 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2016/00312/И индекстэй иргэний хэргийг хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Хаан банкны Булган салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч М.Гэрэлмаа, хамтран үүрэг гүйцэтгэгч У.Гоёцэцэг нар нь Хаан банкны Булган салбарын харьяа Хялганат тосгоны төвөөс ЗГ-15/95 тоот зээлийн гэрээ байгуулан 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 7946040 төгрөгийн зээлийг жилийн 21.6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, сар бүр төлөх нөхцөлтэйгээр цалингийн зээл авч өрхийн хэрэглээндээ зориулахаар авсан. Зээлдэгч зээлийн гэрээг зөрчиж зээлээ 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс хойш 122 хоног хугацаа хэтэрсэн байна. Иймд зээлдэгч М.Гэрэлмаа, хамтран үүрэг гүйцэтгэгч У.Гоёцэцэг нараас зээлээ буцаан шаардах нөхцөл үүсээд байна. үндсэн зээл 6251009 төгрөг, зээлийн хүү 502051 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9242 төгрөг, нотариатын зардал 22500 төгрөг нийт 6784802төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Хаан банкны Булган аймаг дахь салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Болдхүү, хариуцагч М.Гэрэлмаа, У.Гоёцэцэг нар нь харилцан тохиролцож, хариуцагчМ.Гэрэлмаа, У.Гоёцэцэг нар нь Хаан банкны Булган аймаг дахь салбарын нэхэмжилсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 6784802 төгрөгийг 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр бүрэн төлж барагдуулахаар хугацаан дээрээ харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулан талууд гарын үсгээ зуржээ. ҮНДЭСЛЭХ нь:
Хаан банкны Булган аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй М.Гэрэлмаа, У.Гоёцэцэг нартхолбогдох зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 6784802 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нар харилцан тохиролцож М.Гэрэлмаа, У.Гоёцэцэг нар нь Хаан банкны Булган аймаг дахь салбарын нэхэмжилсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 6784802 төгрөгийг 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр бүрэн төлж барагдуулахаар хугацаан дээрээ харилцан тохиролцожэвлэрлийн гэрээ байгуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6-д зааснаар Хаан банкны Булган салбарын нэхэмжлэлтэй, Булган аймгийн Хангал сумын 4 дүгээр баг, Хялганат Нарсны задгай гудамж 1-01 тоотод оршин суух Гөрөөчин овогт Машлайн Гэрэлмаа /РД:ГИ73060606/, Гөрөөчин овогт Ундрахын Гоёцэцэг /РД:ГЙ97012305/ нарт холбогдох зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардал нийт 6784802 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нар харилцан тохиролцож, М.Гэрэлмаа, У.Гоёцэцэг нар нь Хаан банкны Булган аймаг дахь салбарын нэхэмжилсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 6784802 төгрөгийг 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр бүрэн төлж барагдуулахаар хугацаан дээрээ харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Хаан банкны Булган аймаг дахь салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 123507 /нэг зуун хорин гурван мянга таван зуун долоо/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч М.Гэрэлмаа, У.Гоёцэцэг нараас 61753 /жаран нэгэн мянга долоон зуун тавин гурав/ төгрөг, Төрийн сангаас 61753 /жаран нэгэн долоон зуун тавин гурав/ төгрөгийгтус тус гаргуулж нэхэмжлэгч Хаан банкны Булган аймаг дахь салбарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ