| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 142/2016/00976/И |
| Дугаар | 01127 |
| Огноо | 2016-09-19 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 09 сарын 19 өдөр
Дугаар 01127
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ариунцэцэг даргалан тус шүүхийн хуралдааны танхимд хийж
Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Булаг баг 19-2б тоотод оршин суух, Бэсүд овгийн Дэмбэрэлдавгын Оюунтуяагийн /ФД-85070104/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймгийн Баян-Өндөр сум Наран баг 4-6 тоотод оршин суух /одоо Солонгос улсад амьдарч буй/Боржигон овгийн Төмөрбаатарын Эрдэнэбаярт /ФА-81061816/ хариуцагдах гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Оюунтуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ууганбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Энхбаатар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
Нэхэмжлэгч Д.Оюунтуяа хариуцагч Т.Эрдэнэбаярт холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Нэхэмжлэгч Д.Оюунтуяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Оюунтуяа миний бие Д.Эрдэнэбаяртай 2004 оны 11 сард танилцан гэр бүл болсноор 2005-06-18-ны өдөр бидний дундаас хүү Мөрөөдөл төрсөн.Ингээд бид албан ёсоор 2005-07-01-нд гэрлэлтээ батлуулсан.Бид гэр бүл болоод үнэндээ хэрүүл маргаан тасрахгүй, хамт байх боломжгүй болсон ба нөхөр цэргийн ангид ажилладаг байсан бөгөөд архи дарс уусан үедээ элдэв авир гаргаж байсан, би өөрөө ажил хийх шаардлагатай болсноор хүү Мөрөөдөлийг эгч Уранчимэгтээ үлдээгээд УБ хотод очоод гадаадад хэсэг хугацаанд амьдарсан.Үүнээс хойш нөхөр ч тусдаа байсаар миний хүү одоо 11 нас хүрлээ, бид тусдаа амьдраад нийт 11 жил болсон байна.Би одоо хамтран амьдрагчтай болсон эргэн нийлэх боломжгүй.Нөхөр БНСУ-д амьдардаг, эхнэр хүүхэдтэй болсон бөгөөд утсаар холбогдоход, гэр бүлээ цуцлуулахад татгалзах зүйлгүй өөрийн төрсөн ах Ууганбаярыг хууль ёсны итгэмжлэгдсэн төлөөлөгч болгосон гэсэн.Нөхөр Эрдэнэбаяр бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй, түүнээс гэрлэлтээ цуцлуулах хүүдээ тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй гэжээ.
Нэхэмжлэгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлээ дэмжинэ.Бид тусдаа амьдраад олон жил болсон,хэн алин нь өөрийн гэсэн амьдралтай болсон тул гэрлэлтээ цуцлуулна. Хүү миний асрамжинд байгаа тул тэтгэлэг тогтоолгоно гэжээ.
Хариуцагч Т.Эрдэнэбаяр шүүхэд гаргасан тайлбартаа: Бид 2004 онд танилцаж хамтран амьдарч байгаад 2005 онд хүү Мөрөөдөл төрсөн.Оюунтуяа 2006 онд Сингапур улс руу яваад холбоо тасарсан.Хүү бид 2 Оюунтуяагийн төрсөн эгч Уранчимэгийнд амьдарч байсан.Миний бие 2006 оны 10 сард Ирак улс руу энхийг сахиулах ажиллагаанд яваад 2007 оны 7 сард ирээд хүүтэй амьдарсан.Энэ хугацаанд Оюунтуяа надтай ямар ч холбоогүй байж байгаад 2009 онд Монголд түр ирэхэд бид цаашид хамтран амьдрах боломжгүй болсон байсан.Оюунтуяа нь өөр хамтран амьдрагчтай болсон байсан тул бид салсан.Одоо бид тус тусын амьдралтай тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү.Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ууганбаяр шүүх хуралдаанд: Гэрлэлт цуцалж хүүхдийн тэтгэлэг төлөхөд татгалзах зүйлгүй гэжээ.
Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлав. ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Оюунтуяа нь гэрлэлт цуцлуулах ,хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай шаардлага гаргасан ба хариуцагч Т.Эрдэнэбаяр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн.
Шүүх зохигчдын гэрлэлтийг цуцалж хүүхдийн тэтгэлэг тогтоох үндэслэлтэй гэж дүгнэж шийдвэрлэв.
Зохигчид 2005-07-01-ний өдөр гэр бүл болж хүү Э.Мөрөөдлийг 2005-06-28-нд төрүүлсэн, 2006 оноос тусдаа амьдрах болсон ба тус тусын амьдралтай болсон, хүү эхийн асрамжинд байгаа болох нь зохигчдын тайлбар, №Г-311 дугаартай гэрлэлтийн лавлагаа, №Г-650 дугаартай хүүхдийн төрсөний гэрчилгээ зэргээр тогтоогдож байна.
Зохигчид 10 жил тусдаа амьдарсан цаашид хэн хэн нь хамтдаа амьдрах боломжгүй гэж тайлбарлаж байх тул гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй гэж дүгнэсэн болно.
2005 оын 06 сарын 18-ны өдөр төрсөн хүү Э.Мөрөөдөл эхийн асрамжинд байгаа ба цаашид ээжтэйгээ амьдарна гэж санал гаргасан тул эхийн асрамжид үлдээж, эцэг Г.Эрдэнэбаяраас хүүхдийн тэтгэлэг хуулийн дагуу тогтоож, эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурьдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118,132 дугаар зүйлийн 132.6-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д зааснаар Дэмбэрэлдагва овогтой Оюунтуяа, Төмөрбаатар овогтой Эрдэнэбаяр нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2005 оны 06 сарын 18-нд төрсөн 11 настай хүү Э.Мөрөөдлийг эх Д.Оюунтуяагийн асрамжинд үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-д зааснаар 2005 оны 06 сарын 18-ны өдөр төрсөн хүү Э.Мөрөөдлийг 16 нас хүртэл/ суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр эцэг Т.Эрдэнэбаяраас тэтгэлэг тогтоон тэжээн тэтгүүлсүгэй.
4.Нэхэмжлэгч эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурьдсугай.
5. Монгол Улсын Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3-д зааснаар ...хүүхэд эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэйг, Гэр бүлийн тухай хуулийн 26, 38 дугаар зүйлд зааснаар эцэг эх нь хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, тэжээн тэтгэх талаар адил тэгш эрх, үүрэгтэйг заасугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид Төрийн банкны Орхон салбарын 130000801681 тоот дансанд2016 оны 08 сарын 06-ны өдөр төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж хариуцагч Т.Эрдэнэбаяраас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
7.Шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч,өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймаг дахь Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ