Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 701

 

                                        

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч Д.Ренченхорол даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номинзул, улсын яллагч П.Бямбасүрэн, шүүгдэгч Д.Ц, түүний өмгөөлөгч Д.Саранчимэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт  заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Халх овогт Доржийн Дамбалхүндэвт холбогдох эрүүгийн “1920000990717” дугаартай, 185/2019/0677/э индекстэй хэргийг 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1986 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Баянхонгор аймагт төрсөн, 33 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 2 хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, 32-Б байр, 33 тоотод оршин суух бүргэлтэй,

-Урьд Баянзүрх дүүргийн шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 09 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3 дахь хэсэгт зааснаар хохирогч, яллагдагчтай эвлэрсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож ялаас чөлөөлсөн, хэрэг хариуцах чадвартай,

Д.Ц /РД:ВТ86100412/,  

          Холбогдсон хэргийн талаар:

          Шүүгдэгч Д.Ц нь 2019 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Эрээн хотын Шинэ Зээл нэртэй газрын хойд талд үйл ажиллагаа явуулах зориулалттай Зочин бууз нэртэй цайны газарт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр А.Болортуяаг бусадтай хардан зодож, эрүүл мэндэд нь баруун нүдний дээд, доод зовхи, баруун бугалга, зүүн бугалга, зүүн гуя, баруун шилбэний цус хуралт, зүүн алганы ар хэсгийн зуларалт,                                                                                                                                                                                                                                                                                                                                                                        бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

 

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

 Нэг: Шүүхийн  хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн  мэдүүлэг:

      1.1.Шүүгдэгч Д.Ц хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүхэд мэдүүлэхдээ:..Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.

Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

             2.1.Мөрдөн шалгах ажиллагааны үед  хохирогч А.Болортуяагийн:..нөхөр Д.Цтэй Улаанбаагар хотод хамт амьдарч байхад намайг байнга дарамталж, зодож нүдээд хэл амаар доромжлоод байхаар нь би нуугдаж зутаж Эрээн хотод ирээд цайны газарт ажиллах болсон. Тэгээд 2018 оны 11 дүгээр сард Улаанбаатар хот руу ороход манай нөхөр надаас уучлалт гуйгаад бид хоёр звлэрч амьдрах болсон. Тэгээд 2019 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр нөхөр Эрээн хотод ирээд хамт хоноод, өглөө нөхрийн хамт ажил дээрээ ирээд зээлийн урд талд би утсаар яриад явж байхад нөхөр өөдөөс гарч ирээд хэнтэй яриад байгаа юм бэ? учиргүй инээгээд байх юм, янхан минь гэж хэлээд намайг утсны түгжээгээ тайл гээд миний өмсөж явсан малгайны саравчийг цохиж би цаашаа зугтаагаад ажил дээр 14 цаг өнгөрч байхад ирээд сууж байхад миний араас ирээд миний урд талаас боогоод хэнтэйгээ яриад байдаг юм бэ? гэж хэлээд миний ард талд хананд байсан зурагтын зүүн талыг цөм цохиод намайг нүүрэн хэсэг руу алгадаад цохиод толгойгоор хан руу мөргүүлээд хоёр нүд руу гараараа атгаж байгаад цохиод баруун талын чих руу цохиод намайг өргөж байгаад миний ар нуруугаар савж газар унагааж би босоод  ширээн дээр сууж байхад араас ирээд зүүн талын гарын булчин руу цохиж миний толгойн дагз руу цохиж хамар руу цохиж цус гаргаж зүүн талын хөлийн гуя дээрээс 2 удаа чимхэж зүүн талын гарын хурууны дээд талаас хазаж, хэл амаар доромжилж байхад манай ажлын эгч болон манай төрсөн дүүгийн зхнэр нөхрийг боль гэж хэлээд салгах гэсэн боловч хүч хүрээгүй. Тэгээд амралтын өрөөнд ороод байж байхад миний хойноос орж ирээд дахин зодож цохиод хэл амаар доромжилж байгаад явсан. 2014 оноос хойш одоог хүртэл бага бус хэмжээгээр байнга зодож цохиж дарамталж байсан. 2013 оны 07 дугаар сарын 24-ний өдөр анхны охин Ц Урамгоо төрсөн. 2014 оны 07 дугаар сарын 28-ны өдөр гэр бүлээ батлуулсан, нөхөр 2 ихэр охиныг маань төрснөөс хойш буюу 2014 оны 08 дугаар сарын 11-ний өдөр охидууд төрөөд нэг сарын дараа нялх биетэй байхад нялх хүүхэд буйдан дээрээс унахад хүүхэд унгалаа гээд зодсон, үүнээс хойш байнгын зоддог болсон, зодохоороо их аймар зоддог, үсдэж чирээд хаашаа ч хамаагүй өшиглөн, нүүр руу алгадаад хоолой боох зэргээр зоддог, зодоод байхлаар нь өргөдөл өгч шалгуулаад шүүхээр орж байсан. Надаас гуйсаар байгаад эвлэрээд ялаас чөлөөлөгдөөд гэртээ амьдарцгаасам чинь нэг их удалгүй намайг зодож гэрийн хувцастай хөөж байсан. Хүүхдүүдээ бол их сайн байдаг. Цамбалхүндэв байхгүй бол хаана байгаа газар олж ирээд байгаа, 2018 оны 11 дүгээр сараас эргэж нийлээд Эрээн хотод ирэн очиж амьдарч байгаад сая намайг зодчихоод яваад өгсөн. Эрээн хотод манай 3 хүүхдийг Замын-Үүд суманд авчирч өгсөн, хүүхдүүд надтай хамт байгаа. Шинжилгээ хийлгэсэн гэх  мэдүүлэг. /хх-н 44-45/,

        2.1.Мөрдөн шалгах ажиллагааны үед гэрч Л.Оюунгэрэлийн:..Би 2019 оны 03 дугар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотоос Замын-Үүд суманд ирээд Замын-Үүд сумаас БНХАУ-ын Эрээн хот руу гарч Болортуяа гэх хүнтэй уулзаад уулзахаар ажил маргаашнаас эхлээд ажиллахаар болсон. Би маргааш Эрээн хотын Шинэ зээлийн ар талын нарийн гудамжид байрлах Зочин бууз нэртэй хоолны газарт 08 цагт ирээд ажиллаж байхад Болотуяа нөхөр Цамбалхүндэвийн хамт ажил дээр ирсэн. Болортуяа хоолоо хийгээд гадуур зарж борлуулахаар гараад явж харагдаж байсан. 

Би зааланд гарч ирээд сууж байхад Болортуяа гаднаас орж ирээд миний цүнхний оосорыг тасдаад манай нөхөр олны өмнө хэл амаар доромжилоод нүдний булаа болголоо гээд зааланд сандал дээр суухад араас нь нөхөр нь орж ирээд Болортуяагийн нүүрэн хэсэг рүү нь цохиж, зодоод байхаар нь болиоч гэж хэлэхэд зүгээр байхгүй дахин нүүрэн хэсэг рүү нь цохиод ханатай шахаж боогоод шалан дээр авч шидээд хазах шиг болоод байхаар нь эгчийн дүү ингэж болохгүй хэл амаараа учраа олж болно шүү гэхэд миний үгэнд орохгүй дайраад байсан. Тэгээд хананд байсан зурагтны үүрэн хэсгийн хага цохиод Болортуяагийн барьж байсан гар утсыг хутга дарж хугалаад зааланд байсан ширээ санад эвдэх шиг болоод ийш, тийш авч шидээд байсан.  Тэр хоёр салаад нөхөр нь Эрээнд амьдардаг гэр лүүгээ яваад хувцасаа аваад буцаж ирээд Болортуяаг хүүхдүүдээ аваад зайлаарай, гэж хэлээд хэл амаар доромжилж байгаад би Улаанбаатар явлаа гээд гараад явсан гэх мэдүүлэг. /хх-н 09-10/,   

2.2.Мөрдөн шалгах ажиллагааны үед гэрч  Г.Мөнхжаргалын:..Манай хадам ээж, эгч нар БНХАУ-д хувиараа хөдөлмөр эрхэлдэг. 2019 оны 04 дүгээр сард  манай хадам ээж Улаанбаатар хотод эмчилгээ хийлгэх шаардлагатай байна гэж манай хадам эгч Болортуяа миний гар утас руу залгаж ярьж би за гэж хэлсэн. 2019 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Улаанбаатар хотоос Замын-Үүд суманд ирээд БНХАУ-ын Эрээн гарч хадам ээж, эгчийн ажилуулдаг Зочин бууз хоолны газарт ажиллахаар болсон. 2019 оны 04 дүгээр сарын 21-ний өглөө хадам эгчийн нөхөр БНХАУ-ын Эрээн хотод ирээд бид нар орой гэртээ хариад амарсан. Би нар ажлаас хамт ирээд Болортуяа талбайгаар гарч хоолоо зарж борлуулахаар гараад нөхөр нь цайны газар үлдсэн. Би арын амрах өрөөнд унта байхад Болортуяа эгч цайны газарт гүйж орж ирээд талбай дээр гар утсаар яриад байж байхад манай нөхөр талбай дээр намайг хэл амаар доромжилоод, миний малгай руу цохисон гэж хэлсэн. Удалгүй нөхөр нь орж ирээд Болортуяа эгчийг нүүрэн хэсэг рүү нь алагдаад цохиод боогоод хананд шахаад нүүр рүү нь хэд хэдэн удаа цохиж, хананд байгаа зурагтыг цохиж хагалсан. Болортуяа эгчийн утсны код тайлж өг гэж хэлээр нь тайлж өгөхгүй гэж хэлэхэд нөхөр нь Болортуяаг сүрүүлээд танай төрсөн эгчийг ална, ажлын байрыг нь шатаана гэж байсан.  Тэгээд зодож, зодож байгаад гарч гэртээ очиж хувцасаа аваад буцаж ирээд би Улаанбаатар хот явлаа гээд яваад өгсөн гэх мэдүүлэг. /хх-н 11-12/,   

2.3. Дорноговь аймгийн шүүхийн шинжилгээний алба №02/211 тоот актын:

1.А.Болортуяагийн биед баруун нүдний дээд, доод зовхи, баруун бугалг, зүүн бугалга, зүүн гуя, баруун шилбэний цус хуралт, зүүн алганы ар хэсгийн зулгаралт, гэмтлүүд тогтоогдлоо.

2.Учирсан гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3.А.Болртуяагийн биед учирсан гэмтлүүд нь нийлээд гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч, цагдаагийн ахлах дэслэгч Э.Анхбаяр гэх дүгнэлт. /хх-н 14/,    

          2.4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №7189 тоот актын:

        1.Д.Ц-н биед гэмтэл тогтоогдсонгүй. Шинжээч эмч Б.Даваасүрэн

гэх дүгнэлт. /хх-н 58/,

Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:

3.1.хохирогч А.Болортуяагаас гэмтсэн талаар харуулсан 7 ширхэг гэрэл зураг, Аюулын зэргийн үнэлгээний маягтаар аюулын зэргийн үнэлгээ Өндөр гэж

эрсдлийн түвшин тодорхойлсон, Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт, гэрч Л.Оюунгэрэлийн мэдүүлэг, гэрч Г.Мөнхжаргалын мэдүүлэг, 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн шинжээчийн дүгнэлт зэрэг болно.

Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг  үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.

Мөрдөгч  хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж,   хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг

зөрчсөн гэх ноцтой  зөрчил  тогтоогдоогүй  болно.

 

Шүүгдэгч Д.Цамбаллхүндэв нь 2019 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Эрээн хотын Шинэ Зээл нэртэй газрын хойд талд үйл ажиллагаа явуулах зориулалттай Зочин бууз нэртэй цайны газарт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр А.Болортуяаг бусадтай хардан зодож, эрүүл мэндэд нь баруун нүдний дээд, доод зовхи, баруун бугалга, зүүн бугалга, зүүн гуя, баруун шилбэний цус хуралт, зүүн алганы ар хэсгийн зуларалт,                                                                                                                                                                                                                                                                                                                                                                        бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн  болох нь хохирогч Б.Мөнх-Оргилийн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэг болон хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бичгийн  бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Х.Цамбалхүндэвийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн  хуулийн хууль ёсны, шударга  ёсны, гэм буруугийн зарчмуудыг  баримтлан  эрүүгийн  хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Хохирогч А.Болортуяа нь шүүх хуралдаанд оролцохгүй, өмгөөлөгч авахгүй, Зочин бууз хоолны газраа түрээсэлдэг, би ажилгүй байсан 20 хоногийн хугацааны цалин өдөрт 380.000 төгрөгний орлого олдог, нийт 7.600.000 төгрөгний  хохирол нэхэмжилж байна гэсэн боловч хавтаст хэрэгт баримт гаргаж өгөөгүй болно.

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч дүгнэлтэндээ шүүгдэгч Х.Цамбалхүндэвийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6  дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулж, мөн хуулийн тусгай ангид зааснаар 2000  нэгж буюу 2 000 000  төгрөгөөр торгох   ял оногдуулах санал гаргасан болно.

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, түүний өмгөөлөгч нь гэм буруугийн болон хэргийн зүйлчлэлийн хувьд маргаагүй, хөнгөрүүлэх байр сууринаас оролцсон тул шүүх няцаан үгүйсгэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн болно.

 

Харин шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа боловч шүүх хуралдааны явцад шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, түүний хувийн байдал зэргийг тус тус харгалзан ял оногдуулах нь эрүүгийн хариуцлагын нийгэмшүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгод нийцсэн, гэм буруутай этгээдэд ял шийтгэл нь тохирсон байх зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6  дугаар  зүйлийн 2-д  заасан гэмт хэрэгт 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох нь зүйтэй байна гэж дүгнэлээ.

 

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж, мөн шүүгчдэгчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэргийг харгалзан торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, хэрэгт эд мөрийн  баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй , хохирогч А.Болортуяа нь ажилгүй байсан хугацааны цалин хөлс буюу олох ёстой байсан орлого нэхэмжилнэ гэсэн боловч баримт ирүүлэгүй тул хэлэлцэхгүй орхих, шүүгдэгч Х.Цамбалхүндэв нь хэрэгт авагдсан нотлох баримтаар 450 000 төлсөн болохыг тус тус дурдаж  шийдвэрлэв.

 

Монгол Улсын  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон            

                                                                                                                     ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Халх овогт Д Ц хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Цийг 1000 /мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Д.Цт оногдуулсан торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Д.Ц нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

5. Шүүгдэгч Д.Ц  нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай6

6.Хохирогч А.Болортуяа нь цаашид нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулинд зааснаар хохирол, хор уршигийг гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол  хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Цт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                    ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                         Д.РЕНЧЕНХОРОЛ